Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2225003630480 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд 16 тооны цус хуралт, олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Л.П “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Л.П-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

3. Хохирогч Л.П-н “2022 оны 06 сарын 13-ны үүрээр 03 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн **** тоотод манай нөхөр М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирсэн. Орж ирээд хоол унд олигтой хийж өгсөнгүй хаалга үүд цоожилсон гэж агсан согтуу тавьж орилж хашгирч эхэлсэн. Би босоод ирсэн чинь намайг зодох гэж дайрахад манай дунд охин 13 настай Э  салгах гэж үзээд дийлэхгүй байсан. Намайг тэлээгээ тайлж байгаад зодож үсдэж чирсэн. Би хүү Б-г 108 дугаар луу залгаарай гэхэд Орхон аймаг дахь цагдаагийн газрын дугаарыг өгөөд цагдаа дуудсан. Хүүхдүүддээ нэг ч удаа гар хүрч байгаагүй. 2022 оны 06 дугаар сарын 13-нд над руу хүүхдийн углааш авч шидэх үед манай бага охин Н  миний урд зогсож байгаад оногдчихсон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэрргийн 29 дэх тал/

4. Сэжигтэн Д.М ын “2022 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гэртээ орохдоо нилээн согтчихсон орсон. Тэгээд гэрийнхэндээ агсам согтуу тавьж эхнэр, хүүхдүүддээ гар хүрч зодсон. Л.П-н биед үүссэн тархи доргилт, няцарсан шарх, зөөлөн эдийн цус хуралтуудыг би өмдний тэлээгээрээ ороолгож, үсдэж чирээд мөн гараараа зодож учруулсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 499 дугаартай “Л.П -нбиед тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд 16 тооны цус хуралт, олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, няцарсан шарх, зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

            6. Д.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/,

            7. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-67 дахь тал/

            8. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд 16 тооны цус хуралт, олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Л.П -нцагдаагийн газарт гаргасан өргөдөл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч Л.П -н“Намайг тэлээгээ тайлж байгаад зодож үстэж чирсэн” гэх мэдүүлэг, сэжигтэн Д.М ын “Л.П -нбиед үүссэн тархи доргилт, няцарсан шарх, зөөлөн эдийн цус хуралтуудыг би өмдний тэлээгээрээ ороолгож, үсдэж чирээд мөн гараараа зодож учруулсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 499 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.М нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зээлийн **** тоот гэртээ эхнэр Л.Пагам-Орломыг үсдэж, тэлээгээр ороолгон зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд 16 тооны цус хуралт, олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь хоол унд олигтой хийсэнгүй, хаалгаа цоожиллоо гэх зэрэг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.П-г зодож олон тооны хөхрөлт, няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учлуулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.П -нэрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд 16 тооны цус хуралт, олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А