| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00491/И |
| Дугаар | 00509 |
| Огноо | 2018-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00509
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, , Б овогт Ж. Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, О овогт Д.О д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00491/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Д.О , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О тай 2000 онд гэрлэсэн. Энэ хугацаанд охин О.Э , хүү О.О , хүү О.Н нарыг төрүүлсэн. Д.О 2002 оноос архи уух нь ихсэж, агсам тавьж, зодож, доромжлон, гэрээсээ хөөж байнга дарамтлах болсон. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нөхөртөө зодуулж, гэрээсээ зугтан гарсан.
Иймд үр хүүхдүүд минь гэртээ байж суух аргагүй, айдас дарамттай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хань ижлээсээ салахгүй, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй. Ахиж би архи дарс уухгүй, агсам согтуу тавихгүй. Хань Ж.Б аас уучлалт гуйж байна. Би гэрлэлтээ цуцлуулахгүй. Хэрэв гэрлэлт цуцлахаар шийдвэрлэвэл би ямар ч эд хөрөнгө авахгүй, бүгдийг эхнэр хүүхэддээ өгнө. Надад мал, хөрөнгө хэрэггүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.О т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ж.Б , Д.О нь 2002 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Э , 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү О.О , 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү О.Н нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Д.О архи уусан үедээ доромжлох, зодох зэргээр байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Д.О ын байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл бий болсон, гэрлэгчид зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж маргаж байх боловч тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Э , 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү О.О , 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү О.Н нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Д.О аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ж.Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг гаргасан байна.
Гэрлэгчид хамтран амьдрах явцдаа азарга-2, даага-8, шүдлэн адуу-4, морь-3, гүү-12, бяруу-1, шүдлэн үхэр-3, үнээ-4, төлөг-100, шүдлэн хонь-151, эр хонь-20, эм хонь-130, борлон-20, шүдлэн ямаа-17, эр ямаа-5, эм ямаа-30, бүгд 510 толгой мал зэрэг хөрөнгөтэй болсон нь зохигчдын тайлбар, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн бүх гишүүнийг буюу нийт 5 гишүүнийг оролцуулан хуваах нь зүйтэй байна.
Гэрлэгчид мал тооллогын А дансаар тоологдсон малын тоо толгой өөрчлөгдсөн, одоо байгаа тоо толгойгоор хуваалгахад татгалзаагүй тул тэдний хүсэлтийг харгалзан адуу-12, үхэр-8, хонь-350, ямаа-59, бүгд 429 толгой малыг гэр бүлийн гишүүдэд хувааж олгох нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Ж.Б /О.Э , О.О , О.Н /-д: 8 толгой үхрээс тус бүр нь 150000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр-2 /2х150000=300000₮/, тус бүр 380000 төгрөгийн үнэ бүхий үнээ 3 /3х380000=1140000₮/, тус бүр нь 50000 төгрөгийн үнэ бүхий тугал 3 /3х50000=150000₮/, нийт 1590000 төгрөг,
-350 толгой хониноос тус бүр 50000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 100 /100х50 000=5000000₮/, тус бүр 40000 төгрөгийн үнэ бүхий төлөг 100 /100х40000=4000000₮/, тус бүр 25000 төгрөгийн үнэ бүхий хурга 100 /100х25000=2500000₮/, нийт 11500000 төгрөг,
-59 толгой ямаанаас тус бүр 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10 /10х40000=400000₮/, нийт 400000 төгрөг, бүгд /1590000+11500000+400000/ 13490000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө,
Хариуцагч Д.О т: 12 толгой адуунаас 480000 төгрөгийн үнэ бүхий азарга 1, тус бүр 150000 төгрөгийн үнэ бүхий даага 3 /3х150000=450000₮/, 180000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн адуу 1, 470000 төгрөгийн үнэ бүхий морь 1, 50000 төгрөгийн үнэ бүхий унага 1, тус бүр 460000 төгрөгийн үнэ бүхий гүү 5 460000=2300000₮/ бүгд 3930000 төгрөг,
350 толгой хониноос тус бүр 50000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 50 /50х50 000=2500000₮/
-59 ямаанаас тус бүр тус бүр 30000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн ямаа 20 /20х30000=600000₮/, тус бүр нь 50000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 8 /8х50000=400000₮/, тус бүр нь 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10 /10х40000=400000₮/, тус бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий ишиг 11 /11х10000=1100004/, нийт 1510000 төгрөг, бүгд /3930000₮ +1510000₮/ 5440000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эд хөрөнгийн үнэлгээг зохигчдын гаргасан үнэлгээгээр тооцсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Б овогт Ж. Б , О овогт Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Э , 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү О.О , 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү О.Н нарыг эх Ж.Б ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Э г 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү О.О ийг 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү О.Н 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Д.О аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Б д даалгасугай.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б /О.Э , О.О , О.Н /-д: 8 толгой үхрээс тус бүр нь 150000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр-2 /2х150000=300000₮/, тус бүр 380000 төгрөгийн үнэ бүхий үнээ 3 /3х380000=1140000₮/, тус бүр нь 50000 төгрөгийн үнэ бүхий тугал 3 /3х50000=150000₮/, нийт 1590000 төгрөг,
-350 толгой хониноос тус бүр 50000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 100 /100х50 000=5000000₮/, тус бүр 40000 төгрөгийн үнэ бүхий төлөг 100 /100х40000=4000000₮/, тус бүр 25000 төгрөгийн үнэ бүхий хурга 100 /100х25000=2500000₮/, нийт 11500000 төгрөг,
-59 толгой ямаанаас тус бүр 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10 /10х40000=400000₮/, нийт 400000 төгрөг, бүгд /1590000+11500000+400000/ 13490000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө,
хариуцагч Д.О т: 12 толгой адуунаас 480000 төгрөгийн үнэ бүхий азарга 1, тус бүр 150000 төгрөгийн үнэ бүхий даага 3 /3х150000=450000₮/, 180000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн адуу 1, 470000 төгрөгийн үнэ бүхий морь 1, 50000 төгрөгийн үнэ бүхий унага 1, тус бүр 460000 төгрөгийн үнэ бүхий гүү 5 460000=2300000₮/ бүгд 3930000 төгрөг,
350 толгой хониноос тус бүр 50000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 50 /50х50 000=2500000₮/
-59 ямаанаас тус бүр тус бүр 30000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн ямаа 20 /20х30000=600000₮/, тус бүр нь 50000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 8 /8х50000=400000₮/, тус бүр нь 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10 /10х40000=400000₮/, тус бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий ишиг 11 /11х10000=1100004/, нийт 1510000 төгрөг, бүгд /3930000₮+1510000₮/ 5440000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б ыг улсын тэмдэгтийн хураамж 331775 /гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөг төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Ж.Б аас 331775 /гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөг гаргуулж Төрийн санд, хариуцагч Д.О аас 372809 /гурван зуун далан хоёр мянга найман зуун ес/ төгрөг гаргуулж 322800 /гурван хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д, 50009 /тавин мянга ес/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ