Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 41

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

         Улсын яллагч Ц.Сайнхүү

         Хохирогч У.Алтангэрэл

         Хохирогч Т.Цэвэл

         Шүүгдэгч Я.Бадамын өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Бадамд холбогдох 201607000132 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1952 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний үйлдвэрийн технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 7, эхнэр, хүүхэд, ач, зээ нэг дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хороо 4-7 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, аминдаа хөрөнгөгүй, ухаан бүрэн, ДЭ52071610 регистрийн дугаартай, Бурханбуудай овогт Ядамсүрэнгийн Бадам гэв.

 

 Холбогдсон хэргийн талаар:

      

     Яллагдагч Я.Бадам нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Баянхайрхан багийн нутагт байх 3 дугаар цэцэрлэгийн дээд замын уулзвар дээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 51-55 ГАҮ улсын дугаартай ниссан террено маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “…жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох…” мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн

2

 

хурдыг хасаж, зүйлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг зөрчиж У.Алтангэрэлийн жолоодож явсан 34-64 ГАЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж жолооч У.Алтангэрэлийн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Т.Цэвэлийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор хэргийн газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч Я.Бадам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр айлд очиж гэр тааруулж барьж өгсөн. Тэнд жаахан архи уучихаад буцах замдаа мотоциклтой хүнтэй мөргөлдсөн байсан. Мөргөлдсөнөө мэдээгүй. Үзэлгүй хэргийн газраас шууд явчихсан. Энэ үйлдэл архи уусантай холбоотой. Надад хэлэх зүйл байхгүй. Боломжтой бол хүмүүсийн нэхэмжилж байгаа мөнгийг бололцоогоороо өгнө. Яг бэлэн гаргаж өгөх мөнгө байхгүй учраас бололцоогоороо өгнө гэв.

       Хохирогч У.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Я.Бадам ах хэргийн газраас зугатаасан. Хоёр удаа ухарчихаад урд талын дугуйг мөргөчихөөд доошоо зугтаасан. Тийм л зүйл болсон. Надад эмчилгээний мөнгө гээд бэлнээр 280.000 төгрөг нэмж өгсөн. Эдгээр мөнгө нийлээд 1.360.487 төгрөг болж байгаа. Би “Ундрам Оюу” ХХК-д машинист хийдэг байсан. Одоо нэг жилийн хөдөлмөрийн хөлс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

       Хохирогч Т.Цэвэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: У.Алтангэрэлийн хэлсэн зүйлтэй адил зүйл болсон. Тухайн үед болсон зүйлийг У.Алтангэрэл ярьсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Эмнэлгээр 10 гаруй хоног явсан. Миний хөл өвдөөд одоо ч гэсэн доголон явж байгаа. Бас хэдэн төгрөг авмаар л байна. Гомдолтой байна. Би тийм төгрөг өг гэж хэлэхгүй. Боломжоороо өгвөл болно. Би эмнэлэгт үзүүлчихээд явж байхад таараад таксидаад яв гээд 5.000 төгрөг өгсөн, уржигдар 40.000 төгрөг өгөхөөр нь би яах юм гэхэд ав гээд өгсөн. Надад одоо байж байгаа гэв

       Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч У.Алтангэрэлийн мэдүүлэг /хх 28-29-рт/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх 31-рт/, гэрч Я.Төмөрхүүгийн мэдүүлэг /хх 33-рт/, гэрч Б.Пүрэвбаатарын мэдүүлэг /хх 34-рт/, гэрч Х.Цэрэнхүүгийн мэдүүлэг /хх 35-рт/, гэрч Х.Цэрмаагийн мэдүүлэг /хх 36-рт/, гэрч Б.Равжаагийн мэдүүлэг /хх 37-рт/, 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-44-рт/, 296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 48-49-рт/, 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 50-51-рт/, 296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56рт/, Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн дүгнэлт /хх 60-рт/, У.Алтангэрэлийг мотоциклоор шагнасан өргөлжлөл /хх 116-рт/, мөн мотоциклийн эзэмшлийг тогтоосон лавлагааны хуудас /хх 123-рт/ зэрэг баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: гэрч Б.Пүрэвбаатарын мэдүүлэг /хх 34-рт/, гэрч Х.Цэрэнхүүгийн мэдүүлэг /хх 35-рт/, гэрч Х.Цэрмаагийн мэдүүлэг /хх 46-рт/, Я.Бадамын эмнэлэгт хэвтсэн исторын хуулбар /хх 88-111-рт/, эмчилгээний хадаасны 450.000 төгрөг шилжүүлэн баримт, 359.580 ор хоногийн мөнгө төлсөн баримт /хх 112-рт/, зарлагын баримт /хх 114-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.

        Шүүгдэгч Я.Бадам нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Баянхайрхан багийн нутагт байх 3 дугаар цэцэрлэгийн дээд замын уулзвар дээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 51-

3

55 ГАҮ улсын дугаартай ниссан террано маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “жолооч согтууруулах ундаа… хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох…” мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зүйлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг зөрчиж У.Алтангэрэлийн жолоодож явсан 34-64 ГАЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж жолооч У.Алтангэрэлийн биед зүүн шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх буюу гэмтлийн хүнд гэмтэл, зорчигч Т.Цэвэлийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор хэргийн газрыг санаатай орхиж зугатаасан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 59, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 296, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 296, замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн а/х Б.Түмэнбаярын гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Шүүх шүүгдэгч Я.Бадамд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчиж согтуугаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

        Шүүх шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, 64 буюу өндөр настай, эрүүл мэндийн хувьд 2 удаа даралт харваж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

        Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд байх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Я.Бадамын цусанд 2.3% промилли спиртийн зүйл ирэрсэн байх тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

       Хохирогч У.Алтангэрэл нь “…Ундрам Оюу ХХК-д машинист хийдэг байсан. Одоо нэг жилийн хөдөлмөрийн хөлс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэх боловч ямар ажлыг хэдэн төгрөгний цалинтай хийдэг байсан талаар хавтаст хэргийн материалд баримтаар ирүүлээгүй, мөн хохирогч Т.Цэвэл нь “…Миний хөл өвдөөд одоо ч гэсэн доголон явж байгаа. Би бас хэдэн төгрөг авмаар л байна. Гомдолтой байна…” гэсэн боловч эмчилгээ хийлгэсэн нотлох баримт шүүхэд ирээгүй байх тул хойшид гарах

4

эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Бадам нь цагдан хоригдоогүй, хохирогч У.Алтангэрэлийн хохиролд 1.360.487 төгрөг, хохирогч Т.Цэвэлийн хохиролд 45.000 төгрөгийн төлсөн, хохирогч У.Алтангэрэл нь ажилгүй байсан хугацааны цалин болон, хохирогч нар хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бурханбуудай овогт Ядамсүрэнгийн Бадамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчиж согтуугаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бадамын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Бадамд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 2 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Бадамд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Бадамд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай  аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Бадамын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, NISSAN TERRANO маркийн 5155 ГАҮ улсын дугаартай авто машинийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Я.Бадамын цахим үнэмлэх, ГАҮ 5155 улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, 943308 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Бадам нь цагдан хоригдоогүй, хохирогч У.Алтангэрэлийн хохиролд 1.360.487 төгрөг, хохирогч Т.Цэвэлийн хохиролд 45.000 төгрөгийн төлсөн, хохирогч У.Алтангэрэл нь ажилгүй байсан хугацааны цалин болон хохирогч нар хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Я.Бадамд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА