| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0167/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/186 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, , , мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , аав, ээж, хүүхдийн хамт , , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт ******* ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт үүдний хүлээн авагч буюу захиалга хүлээн авах урьдчилгаа төлбөрийг итгэмжлэн хариуцаж байгууллагын дансаар хүлээн авах, өгсөн захиалгыг баталгаажуулах, бүртгэх үүрэг хүлээн ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 10, 12, 13, 14, 17-ны өдрүүдэд тус амралтын газарт захиалга өгсөн нэр бүхий 7 иргэний урьдчилгаа төлбөрийг хувийн тоот дансаар шилжүүлэн авч завшиж “” ХХК-д 4.145.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г.******* хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд ээж болон хүүхдийнх нь бие өвдсөн гээд надтай байнга холбоотой байсан. Өчигдөр бид хоёр нотариат дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, сар бүрийн 30-ны өдөр 657.000 төгрөгөөр 6 хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Манай компанид учруулсан хохирлыг барагдуулбал өөр гомдол санал байхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч Г.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.******* нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.******* нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт үүдний хүлээн авагч буюу захиалга хүлээн авах урьдчилгаа төлбөрийг итгэмжлэн хариуцаж байгууллагын дансаар хүлээн авах, өгсөн захиалгыг баталгаажуулах, бүртгэх үүрэг хүлээн ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 10, 12, 13, 14, 17-ны өдрүүдэд тус амралтын газарт захиалга өгсөн нэр бүхий 7 иргэний урьдчилгаа төлбөрийг хувийн тоот дансаар шилжүүлэн авч завшиж, “” ХХК-д 4.145.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.******* нь амрагчдын захиалгыг утсаар хүлээн авч урьдчилгаа болох нийт төлбөрийн 50-60% эсхүл бүтэн 100% төлбөрийг нь байгууллагын данс руу хүлээж авч захиалгыг баталгаажуулж байх ёстой ажил үүрэгтэй хүн байгаа юм. ...Манай байгууллагын зүгээс бол байнга захиалагчдын төлбөрийг байгууллагын дансаар авхуулдаг байсан, нэг ч удаа захиалагчдын төлбөрийг ажилчдын хувийн дансаар авхуулж байгаагүй. ...Г.******* гэх охин манай амралтын газар 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж үүдний хүлээн авагчаар ажиллах болсон юм. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн захиалагчдын төлбөрийг хүлээж авч, байгууллагын данс руу шилжүүлэх ёстой Г.******* нь өөрийнхөө хувийн дансаар хүлээн авч байгууллагын бүртгэл огт бүртгээгүй, захиалга өгсөн мөнгийг хувьдаа авч ашигласан болохыг манай байгууллага 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэг үйлчлүүлэгч “би танайд өрөө захиалсан боловч миний захиалга танай дээр бүртгэлгүй байна” гэж лавлаж асуусны дагуу Г.******* нь уг хүний захиалгыг хүлээн авчхаад төлбөр мөнгийг өөрийнхөө дансанд авч хувьдаа завшсан болохыг нь мэдэж цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Тэгтэл 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.******* нь манай байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулахгүйгээр ажлаасаа гарчихсан юм. ...одоогоор манай байгууллагын зүгээс мэдэж байгаа нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийн захиалга, 06 дугаар сарын 14-ний өдөр 1.970.000 төгрөгийн захиалга, 06 дугаар сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийн захиалга, 06 дугаар сарын 13-ны өдөр 1.120.000 төгрөгийн захиалга, 06 дугаар сарын 17-ны өдөр 405.000 төгрөгийн захиалга нийтдээ 4.145.000 төгрөгийг өөрийнхөө дугаарын данс руу шилжүүлж байгууллагад хохирол учруулаад байгаа юм. ...Г.*******тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулахын тулд заавал үндсэн ажилтан байр ёстой, Г.*******ийн хувьд туршилтын 1-3 cap ажиллаж байж үндсэн ажилтан болж хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой байсан. ...Г.******* нэр бүхий /, , , , , , / 7 иргэний захиалгыг гар утсаараа авч, тэд нарын захиалгын урьдчилгаа мөнгийг хувьдаа авч завшсан байсан. Иймд эдгээр 7 хүнийг байгууллага ямар ч асуудалгүй захиалгынх нь дагуу амралтынхаа газарт амрааж ажилласан учир эдгээр иргэдтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Одоо зөвхөн Г.*******ийн учруулсан 4.150.000 төгрөгийн асуудал байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),
- Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар амрахаар очсон. Очоод амралтын газрын ажилтан гэх нэг охинтой уулзаж түүнд урьдчилгаа мөнгө болох 150.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлөх гэхэд надад байгууллагын биш ******* гэх хүний дугаартай данс өгсөн, эхэндээ надад би түүнээс “энэ чинь хувь хүний данс байна” гэхэд надад “Тиймээ хувь хүний дансаар хүлээж авч байгаа” гэсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлсэн. ...Би өөрийнхөө 5062094593 дугаарын данснаасаа ******* гэх хүний дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн, утга дээр нь “ ” гэж бичсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар байгууллагаараа амрахаар очсон. Очоод амралтын газрын ажилтан гэх нэг охинтой уулзаж урьдчилгаа мөнгө болох 870.000 төгрөгийг ******* гэх хүний дугаартай данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
- Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар амрахаар утсаар захиалга өгөөд урьдчилгаа болох 1.970.000 төгрөгийг тэр байгууллагын ажилтан гэх нэг охинтой утсаар ярьж над руу дугаартай данс хэлэхээр нь би данснаасаа тэр данс руу шилжүүлсэн. Тэгээд би захиалга өгснөөсөө хойш нэлээн хэд хоногийн дараа захиалгаа баталгаажуулахаар амралтын газар руу дахиж залгаж холбогдоод “би тэдний өдөр захиалга өгсөн, удахгүй очих болохоор амралтын байшин нь бэлэн биз дээ” гэхэд надтай нэг ярьж “өө тийм үү ахаа, та хэн гэдэг ямар хүнд урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалга өгсөн бэ?” гээд намайг захиалга өгснийг мэдээгүй бололтой шинжтэй яриад байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би уг амралтын газар очиж амарсан. ...Би дугаарын данснаас дугаарын данс руу гүйлгээний утга дээрээ “ 7.13-14 nd utas” гэж бичээд 1.970.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
- Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар амрахаар захиалга өгөөд урьдчилгаа болох 500.000 төгрөгийг эгчийнхээ нэрээр захиалга өгч дугаартай данс руу шилжүүлсэн юм. ...Би 5585442425 дугаарын данснаас дугаарын данс руу гүйлгээний утга дээрээ “ ” гэж бичээд мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар утсаар захиалга өгөөд урьдчилгаа болох 250.000 төгрөгийг тэр байгууллагын ажилтан гэх нэг охинтой утсаар ярьж байгаад над руу дугаартай данс хэлэхээр нь би данснаасаа тэр данс руу нь 250.000 төгрөг шилжүүлсэн. ...Би утга дээр нь “ family suit uridchilgaa” гэж бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “” нэртэй амралтын газар амрахаар утсаар захиалга өгөөд урьдчилгаа болох 155.000 төгрөгийг тэр байгууллагын ажилтан гэх нэг охинтой утсаар ярьж байгаад над руу дугаартай данс хэлэхээр нь би данснаасаа тэр данс руу нь 155.000 төгрөг шилжүүлсэн...Би утга дээрээ “ ” гэж бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн үед Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байсан учир яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь яалт ч үгүй утсаар захиалга авахдаа захиалга өгсөн хүмүүсийн урьдчилгаа мөнгийг байгууллагын данс руу хийлгүүлэхгүй өөрийнхөө Хаан банкны дугаарын дансаар авч байгууллагын орлогоос завших болсон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
- Шүүгдэгч Г.*******ийн “Хаан банк-ны тоот депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-67 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх
тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь “” ХХК-ийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр туршилтын 3 сарын хугацаанд үүдний хүлээн авагч буюу амрагчдын захиалгыг хүлээн авч, төлбөрийг бүтнээр эсхүл 50-60 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг байгууллагын дансаар хүлээн авч, өгсөн захиалгыг баталгаажуулах, бүртгэх үүрэг хүлээн ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 10, 12, 13, 14, 17-ны өдрүүдэд тус амралтын газарт захиалга өгсөн нэр бүхий 7 иргэний урьдчилгаа төлбөр болох нийт 4.145.000 төгрөг буюу итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас “” ХХК-д 4.145.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Манай амралтын газарт Г.******* 19 хоног ажилласан. Урьдчилгаа цалин 320.000 төгрөг авсан, гарт олгогдох цалин *******0.000 төгрөг үлдсэн. Энэ үлдэгдэл мөнгийг нийт хохирлоос хасч тооцвол 3.935.000 төгрөг гаргуулахаар үлдсэн байгаа” гэж мэдүүлсэн, шүүгдэгч энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 3.935.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “” ХХК-д 3.940.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, ажилд орохоор тохиролцсон/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас “” ХХК-д хохирол учирсан байхад мөрдөгч нь тус компанийн захирал Т. олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Я.*******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр биш, харин хохирогчоор тогтоосон байгаа нь буруу байх боловч энэхүү зөрчил нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хэргийг дахин шалгах ноцтой зөрчилд хамаарахгүй гэж шүүхээс үзсэн тул цаашид хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоохыг мөрдөгч, прокурор нарт анхааруулж тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
(гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ