Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч Х.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хазбек ургийн овогт Хийн Дд холбогдох 2113000280169  дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, тус аймгийн .....оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хк ургийн овогт Х-ийн Д, регистрийн дугаар Б,   

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Х.Д нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хүү Д.Бэд эмчилгээний 2000000 төгрөгийн зардал гаргуулан авах, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдан гарсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан, хүснэгтийн 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан орон нутгийн төсвийн давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсныг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар хуваарилсан болгож өөрчилж, сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэж өгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ “...Намайг улсын яллагчийн зүгээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018, 2019, 2020 оны хэлэлцсэн төсвийн мөнгийг, өөртөө ашигтай байдлаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцээгүй зүйлийг зориудаар хэлэлцсэн мэтээр засаж, хар бланкаар хэвлэж, төрийн санд хүргүүлж, өөртөө ашигтай байдал бий болгосон хэмээн буруутгаж байгаа. Би уг улсын яллагчийн буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл уг хуралдаанд болсон явдлыг бичиж, үүнийг төлөөлөгчид танилцуулж, гарын үсгийг нь зуруулж баталгаажуулж, төрийн санд хүргүүлсэн. Мөн Засаг даргад танилцуулсан, хуралдааны тэмдэглэлийг зөвхөн би хөдөлж, боловсруулж, тогтоол гаргах сорын ганц эрхтэй хүн байгаа юм.  Мөн зарим хуралдааны тэмдэглэл хөтөлсөн хүмүүстэй таны тэмдэглэл таарахгүй байна гэж байна. Тэд нарт хуралдааны тэмдэглэл хөдлөх, боловсруулах, төлөөлөгч нарт танилцуулж гарын үсэг зуруулах, төрийн санд хүргүүлэх мэт эрх байхгүй. Тэд нарын тэмдэглэлийг хууль бус буюу шаардлага хангахгүй гэж үзэж болно.  Надад яагаад хар бланкаар гаргасан бэ гэвэл надад байгаа компьютер, принтер бүгд нэлээн олон жил болж байгаа их хуучирсан эд зүйл учраас би бүх материалуудыг хар өнгөөр гаргадаг. Үүнийг бүх хүмүүс мэдэж байгаа. Манай суманд цэнхэр бланк байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Засаг даргаас авсан гэх цэнхэр бланкийг Засаг дарга ханаас авсныг мэдэхгүй байна. Тухайн үедээ улс төрийн гүтгэлэг байсан учраас би өнөөдөр буруутай мэт зогсож байгаа. Харин одоо төлөөлөгч нар болон Засаг дарга бүгд минийх зөв байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хүү Д.Б барилдаж яваад бэртэл, гэмтэл авсан. Түүний эмчилгээний зардалд зарцуулах 2 сая төгрөгийг төлөөлөгч нар хуралдаанд хэлэлцсэн асуудал байгаа. Үүнийг би зориудаар засаж, өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Тухайн төлөөлөгчдийн хуралдааны үед Д.Бийн эмчилгээний зардлыг хэлэлцэж баталсан. Мөн нөгөө сейфийн ч асуудал тухайн үед хуралдаанд яригдсан зүйл. Би нэг ч зүйл нэмж бичээгүй. Бичсэн зүйлээ Засаг даргад ч гэсэн танилцуулж, гарын үсгийг нь зуруулж, хянуулсан. Миний ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн хуралдааны тогтоолыг боловсруулах эрхтэй гэж тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн үед шинээр сонгогдсон төлөөлөгч нар хурлын дэг журмыг сайн мэдэхгүй учраас хурлын тэмдэглэлийг хөтөлсөн болов уу гэж боддог. Гэхдээ уг тэмдэглэл нь хэзээ ямар байдалтай хөдөлсөн болох нь тодорхой биш. Төлөөлөгч нар нийлээд намайг буруутгах гэж албаар тийм тэмдэглэл хөдөлсөн мэтээр хуралдааны тэмдэглэл гэж гардуулж өгөөд мөн хаанаас олсон нь тодорхой бус цэнхэр бланк авч ирж, Засаг  даргад өгсөн байна гэж би бодож байгаа. Хуралдааны дэг ёсоор ч гэсэн миний ажлын байрны тодорхойлолтоор ч гэсэн хуралдааны тэмдэглэлийг зөвхөн би л хөдлөх ёстой. Харин би тухайн үед хуралдаанд хэлэлцсэн асуудлуудыг боловсруулсан байгаа. Би өөрийн ажлын байранд заасан хийх ёстой зүйлээ хийж байхад, намайг хэрэгт холбогдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

2. 2113000280169 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31-ний өдрийн албан бичгээр тус аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 06 дахь тал),

2.2. Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Х.Блын албаны компьютерт үзлэг хийсэн талаарх “...Харин 2020 ONI ONHSAN гэх нэрээр хадгалагдсан файлыг У.Б сумын Засаг дарга Х.Еын дээрх 2 хөрөнгийн хуваарилалтын талаарх Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оруулах саналаа надаар бичүүлж гаргуулсныг хуралдаан болсны дараа засаж хуралдаанаар хэлэлцэж баталснаар нь гаргаж өгч хадгалсан юм гэж зааж өгсөн бөгөөд уг файлыг нээхэд 4 хуудас байх ба эхний хуудсанд Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө, оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэмжээ хэлэлцэж баталсан жагсаалт” гэсэн гарчигтай хүснэгт байв. 2 дахь хуудсанд уг хүснэгтийн үргэлжлэл, харин 3 дахь хуудсанд Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит ....-р хуралдааны  ...р тогтоолын хавсралт” гэсэн толгойтой, ямар нэгэн гарчиггүй Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилсан хүснэгт байсан бөгөөд 4 дэх хуудас нь хоосон байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 07-14 дэх тал),

2.3. Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Ды албаны компьютерт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...Уг файлыг хэзээ нээж, мэдээлэл шивсэн эсэхийг шалгаж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 52 минутад тухайн файлыг нээж хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу компьютерт үзлэг хийсэн хугацаанаас 11 цагийн өмнө өөрөөр хэлбэл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын цагаар шөнийн 02 цаг 13 минутад тухайн файлыг нээж хадгалсан болох нь харагдаж байв.  Тухайн файлыг нээж үзэхэд нийт 14 хуудас байсан ба эхний хуудсанд “Баян-Өлгий аймаг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол”  толгой хэсэгтээ Монгол Улсын сүлдтэй, цэнхэр өнгийн албан бланк байх ба уг бланканд “Сумын 2020 оны төсөвт тодотгол хийх тухай” гэсэн гарчигтай тогтоол байв.  Файлын 9 дүгээр хуудсанд “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” гэсэн тогтоол байх бөгөөд 10 дугаар хуудасны баруун буланд “Батлав. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ... -р сарын  ...-ний өдрийн  .... тоот тогтоолын ...-р хавсралт” гэсэн, гол хэсэгт “2020 оны Ногооннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт” гэсэн тогтоолын хавсралт байв. Хавсралт нь 23 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт байх ба жагсаалтын доод хэсэгт “Хурлын нарийн бичгийн дарга Х.Д” гэж бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 15-37 дахь тал),

2.4. Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Хоёрдугаар хуралдааны материалд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...Материалын 25 дугаар хуудсанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн  хуваарилалтыг батлах тухай” гэх тогтоол байх бөгөөд уг тогтоол нь хар өнгөөр буюу хар өнгийн бланк, маягтад хэвлэгдсэн байв. Тогтоолд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байв. Материалын 26 дугаар хуудсанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоолын хавсралт байх ба хавсралт нь 2020 оны Ногооннуур сумын Орон нутгийн хөгжлийн  сангийн хөрөнгө болох 177073200 төгрөгийн хөрөнгийн хуваарилалтыг 23 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсан байх бөгөөд хавсралт нь жагсаалт хэлбэрээр үйлдэгдсэн байв. Хавсралтыг тамга, даран доод хэсэгт Хурлын нарийн бичгийн дарга  Х.Д гарын үсэг зурж баталсан байв. Материалын 29 дүгээр хуудсанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол байх ба уг тогтоол нь хар өнгийн бланк, маягтад хэвлэгдсэн байв. Тогтоолыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т нь гарын үзэг зурж, тамга даран баталгаажуулсан байв. 30 дугаар хуудсанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний 05 дугаартай тогтоолын хавсралт байх бөгөөд уг хавсралт нь хүснэгт хэлбэрээр үйлдэгдсэн, хүснэгтэд 16 төрлийн үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулахаар хуваарилсан байв. Уг хавсралтыг тамга даран, доод хэсэгт хурлын нарийн бичгийн дарга Х.Д гарын үсэг зурж баталгаажуулсан байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал),

2.5. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай”, мөн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” болон “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолууд, хавсралтын хамт, Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, хавсралтын хамт, Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Т.Шийн хөтөлсөн гэх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг бэхжүүлж авсан талаарх мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 62-79 дэх тал),

2.6.  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 12 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоол, хавсралтын хамт,  тус аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 344 дугаартай албан бичиг, Ногооннуур сумын иргэн Д.Бээс ирүүлсэн өргөдлийг шалгасан тухай танилцуулга, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22/64, 01/63 дугаартай албан шаардлага зэрэг баримтыг бэхжүүлж авсан талаарх мөрдөгчийн  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 80-89 дэх тал),

2.7. Гэрч Х.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт мөн 2018, 2019 оны орлогын давсан хэсгийг хуваарилах, зарцуулах талаар хэлэлцсэн. 2020 оны Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө болон 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хуваарилалтыг 2019 онд сумын иргэдийн төлөөлөгчид хэлэлцэх боловч Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон ажлын албаны дарга, сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын хоорондын маргаанаас болоод тухайн үед хэлэлцэгдэж хуваарилагдахгүй ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр нийт 16 асуудал оруулж хэлэлцэхээр баталсан. Хуралдаанд сумын Засаг дарга миний бие сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болох М.Т, хурлын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн дарга болох Х.Д, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 24  төлөөлөгч оролцсон. Уг хуралдаанаар 2020 оны Орон нутгийг хөгжүүлэх сангийн нийт 177073200 төгрөгийг 23 төрөл бүхий үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан байсан. Гэтэл уг асуудлыг баталсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтыг Х.Д нь дур мэдэн өөрчилж хавсралтын 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар хуваарилсан 9800000 төгрөг”-ийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж” гэж өөрчилсөн байна. Сумаас Иргэний танхимын шинээр байгуулахаар болж тоног төхөөрөмжүүдийг нь шинээр авахаар дээрх хөрөнгийг хуваарилсан боловч Х.Д нь тогтоолын хавсралтыг өөрчилж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авахаар зориулалтыг нь өөрчилсөн байна. Мөн тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хөрөнгө болох 47771000 төгрөгийг зарцуулахаар баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтыг өөрчилсөн. Уг 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж гаргасан байна. Үүнд:

1. Албаны унааны 2 машины засвар, үйлчилгээнд 15000000 төгрөг хуваарилсан байсныг 12000000 төгрөг болгон өөрчилсөн, сумын цалингийн санд 10000000 төгрөг хуваарилсныг 8000000 төгрөг болгож өөрчилсөн. 2. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Санхүүгийн албаны өрөөнүүдэд сейф худалдан авахаар 2000000 төгрөг хуваарилсныг өөрчилж “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд сейф худалдан авах” гэж  1000000 төгрөг, мөн “сумын Засаг даргын өрөөнд сейф худалдан авах гэж 1000000 төгрөг гэж 2 хувааж өөрчилж, Санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахыг хассан байна. 3....2018 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Талгатбекэд эмчилгээний зардалд зориулж урьд нь орлогын давсан хэсгийн хөрөнгөөс 4000000 төгрөг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байсан байна лээ. Бид уг 4000000 төгрөгийг хэлэлцэж 2000000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байсныг “оршуулгын зардал болгож өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилсан байхад “эмчилгээний зардал” гэх үгийг “оршуулгын зардал” гэж өөрчилсөн байна. 4. Сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны тээвэр, шатахууны өр зээлд 5500000 төгрөг хуваарилсныг зөвхөн 2019 оны шатахууны өр зээлд 1000000 төгрөг болгон өөрчилсөн байна. 5. Сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг хуваарилсан байсныг 220000 төгрөг болгон өөрчилсөн байна. 

Өөрөө дур мэдэн уг хуралдаанаар хэлэлцээд дэмжигдэж батлагдаагүй дараах зүйлсийг оруулж дээрх засварыг хийж, үнийн дүнг хассан хөрөнгөд шингээж хавсралтад оруулж өгсөн байна.

1.Өөрийн төрсөн хүү болох Д.Бийн эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилах  талаар урьд нь бас яригдсан байна лээ. Энэ нь тухайн өдрийн чуулганаар бас яригдаж дэмжигдээгүй байхад хуралдааны тогтоолд дур мэдэн нэмж оруулсан байна.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг гэж нэмж оруулсан.

3.Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад өвчний улмаас нас барсан Д.Талгатбекийн оронд нөхөн сонгууль явагдсан ба уг нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардалд  8600000 төгрөг зарцуулахаар нэмж оруулсан байна. Хуралдаанаар уг нөхөн сонгуулийн үеэр ямар нэгэн хөрөнгө, зардал гаргаагүй байсан гэж урд сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Х хэлж хуралдаанаар дэмжигдээгүй байхад энэхүү тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна.

4.Иргэн Х.Ж-ы хүүхдийн эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хэлэлцэж дэмжигдээгүй байхад тогтоолын хавсралтад дур мэдэн нэмж оруулсан байна.

5.Иргэн Ж.Ж-эд эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хуралдаанаар хэлэлцэж дэмжигдээгүй байсан бөгөөд үүнийг мөн дур мэдэн тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна.

Х.Д дээрх хуралдаанаар хэлэлцэж баталсан хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг дур мэдэн өөрчилж тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэж, өөрт байгаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдгийг дарж баталгаажуулсан байна. Уг тогтоолын эх хувийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад мөн Санхүүгийн албанд өгөөгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын тамгыг өөрөө авчхаад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Тд өгөхгүй уг асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа байх. ...Уг хуралдааны тэмдэглэлийг сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн Т.Ш хөтөлсөн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хянаж, гарын үсэг зурж тамга дарснаар баталгаажих ёстой боловч М.Т нь тамга байхгүй болохоор гарын үсгээ зурсан байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),

2.8.Гэрч Х.Еын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Хуралдаанаар миний оруулж ирсэн саналыг төлөөлөгч нар санал нэгтэйгээр дэмжиж баталсан бөгөөд харин Х.Д хуралдаанаас баталсан шийдвэрийг дур мэдэн давсан орлогын хөрөнгийг хуваарилсан хувь хэмжээг багасгаж өөрчилж, зөрүү хөрөнгөд өөрийнхөө хуралдааны явцад яригдаж дэмжигдээгүй Д.Бийн эмчилгээний зардал, нөхөн сонгуулийн зардал болон огт яригдаагүй Жүнисхан болон Жардембек нарт олгох тусламжийн мөнгө болон хуралдааны бэлтгэл ажлын зардал  гэх асуудлыг оруулж өгсөн байна. Би хуралдаанаар албаны унааны зардал, засвар үйлчилгээнд 15000000 төгрөг, цалингийн санд 10000000 төгрөг, Засаг даргын Тамгын газарт хурууны хээ уншигч төхөөрөмж  худалдаж авахад 2000000 төгрөг, Санхүүгийн алба, төрийн сангийн өрөөнд тавилга худалдаж авахад 3000000 төгрөг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын өрөө, санхүүгийн албаны өрөөнд тус тус сейф худалдаж авахад 2000000 төгрөг, талийгаач Д.Талгатбек гэх хүний эмчилгээний зардалд 2000000 төгрөг, иргэн Бердигазыд 1 удаагийн тусламж үзүүлэхэд 800000 төгрөг, Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг, 2018, 2019 оны өр зээлд 5500000 төгрөг, сумын Засаг даргын нөөц хөрөнгөд 4801000 төгрөг, албаны унааны тээврийн зардалд 670000 төгрөг тус тус зарцуулахаар санал оруулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал),

2.9. Гэрч М.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдуулж, уг хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр болж баталсан байсан.  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд хуралдаан эхэлж хуралдаанд 27 төлөөлөгч оролцохоос 24 нь оролцож, хуралдаан дуусах үеэр төлөөлөгч Х.Дт ирж оролцсон. Хуралдаанаар дээрх 16 төрлийн асуудлыг хэлэлцсэн. Уг 16 төрлийн асуудалд 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэлэлцэн батлах, мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийг хэлэлцэн батлах асуудал орсон байсан. Хуралдаанаар 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 177073200 төгрөгийг 23 төрлийн төсөл, арга хэмжээнд зарцуулахаар хуваарилсан ба  2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсэг болох 47771000 төгрөгийг 11 төрлийн арга хэмжээнд зарцуулахаар тус тус хуваарилсан. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уг хоёр асуудлыг хэлэлцсэн хуралдааны тогтоолыг тус тусад нь төлөвлөн албан бланкад хэвлэн гаргаж, сумын төрийн сангаас төлөвлөж хэвлүүлэн ирүүлсэн тогтоолын хавсралтыг хавсаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Дд авч очиж дугаарыг нь олгуулж, тамга даруулан батлуулахаар өгөхөд тэрээр  надаас уг тогтоолуудыг хавсралтын хамт аваад сейф рүүгээ хийгээд цоожилсон. Би түүнээс уг тогтоолуудыг батлаад буцаагаад надад өг гэхэд тэрээр “би одоохондоо уг тогтоолд тамга дарахгүй. Дараа нь хянаж байгаад тамга дарж батлаад өгнө” гэж хэлсэн. Тэрээр уг тогтоолыг баталж өгөхгүй байхаар нь би уг 2 тогтоолыг хавсралтын хамт батлаагүй хувийг аймгийн төрийн сан руу хүргүүлсэн. Түүний дараа хэдний өдөр байсныг санахгүй байна аймгийн төрийн сангаас сумын төрийн санд манай 2 тогтоолыг ирүүлсэн бөгөөд тогтоолын хавсралтыг танайхаас анх ирүүлсэн тогтоолын хавсралтаас өөрчилж тамга дарж ирүүлсэн байна гэдгийг мэдэгдсэн.  Бид аймгийн төрийн сангаас Х.Ды хүргүүлсэн гэх уг 2 тогтоолыг хавсралтын хамт авч үзэхэд тэрээр дээрх 2 тогтоолыг хэвээр нь баталж, харин хавсралтуудыг нь өөрчилсөн байсан. Үүнд:

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 177073200 төгрөгийн хөрөнгийн хуваарилалтыг баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “03” гэсэн дугаар олгож, тогтоолын хавсралтын 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар хуваарилсан 9800000 төгрөг”-ийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж” гэж дур мэдэн өөрчилсөн байна. Сумаас Иргэний танхимыг шинээр байгуулахаар болж тоног төхөөрөмжийг нь худалдаж авахаар дээрх хөрөнгийг хуваарилсан боловч Х.Д нь тогтоолын хавсралтыг өөрчилж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авахаар зориулалтыг нь өөрчилсөн байна. Уг тогтоолын хавсралтыг хүснэгт хэлбэрээр гаргасан байсан ба Х.Д нь уг хавсралтыг хүснэгтэд биш дэс дугаараар бичиж үйлдэн хавсралтын доод хэсэгт “хурлын нарийн бичгийн дарга Х.Д” гэж бичиж өөрийн гарын үсгээ зуран, хавсралтын дээд хэсэгт тамга даран баталсан байна. Харин 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хөрөнгө болох 47771000 төгрөгийг зарцуулахаар баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “05” гэсэн дугаар олгож, тогтоолын хавсралтыг мөн дур мэдэн өөрчилсөн. Уг 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан жагсаалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж доод хэсэгт нь “Хурлын нарийн бичгийн дарга Х.Д” гэж  бичээд гарын үсгээ зурж, тогтоолын дээд хэсэгт тамга дарж баталсан байна. Үүнд:

1.Албаны унааны 2 машины засвар, үйлчилгээнд 15000000 төгрөг хуваарилсан байсныг 12000000 төгрөг болгон өөрчилсөн.

2. Сумын цалингийн санд 10000000 төгрөг хуваарилсныг 8000000 төгрөг болгож өөрчилсөн.

3. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Санхүүгийн албаны өрөөнүүдэд сейф худалдан авахаар 2000000 төгрөг хуваарилсныг өөрчилж “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд сейф худалдан авах” гэж  1000000 төгрөг, мөн “сумын Засаг даргын өрөөнд сейф худалдан авах” гэж 1000000 төгрөг гэж 2 хувааж өөрчилж, Санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахыг хассан байна.

4.2018 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Талгатбекэд эмчилгээний зардалд зориулж урьд нь орлогын давсан хэсгийн хөрөнгөөс 4000000 төгрөг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байсан байна лээ. Бид уг 4000000 төгрөгийг хэлэлцэж 2000000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байсныг оршуулгын зардал болгож өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилсан байхад “эмчилгээний зардал” гэх үгийг “оршуулгын зардал” гэж өөрчилсөн байна.

 5. Сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны тээвэр, шатахууны өр зээлд 5500000 төгрөг хуваарилсныг зөвхөн 2019 оны шатахууны өр зээлд 1000000 төгрөг болгон өөрчилсөн байна.

6. Сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг хуваарилсан байсныг 220000 төгрөг болгон өөрчилсөн байна.  Мөн өөрөө дур мэдэн уг чуулганаар хэлэлцээд дэмжигдэж батлагдаагүй, огт хэлэлцэгдээгүй дараах зүйлсийг оруулж доорх засварыг хийж үнийн дүнг хассан хөрөнгийг шинээр хавсралтад оруулж өгсөн байна. Үүнд:

1.Өөрийн төрсөн хүү болох Д.Бийн эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилах  талаар урьд нь бас яригдсан байна лээ. Энэ нь тухайн өдрийн хуралдаанаар бас яригдаж дэмжигдээгүй байхад хуралдааны тогтоолд дур мэдэн нэмж оруулсан байна.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг гэж нэмж оруулсан байна. Уг асуудал хуралдаанаар яригдаагүй асуудал болно.

3.Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад өвчний улмаас нас барсан Д.Талгатбекийн оронд нөхөн сонгууль явагдсан ба уг нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардалд  8600000 төгрөг зарцуулахаар нэмж оруулсан байна.

4.Иргэн Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хэлэлцэж дэмжигдээгүй байхад тогтоолын хавсралтад дур мэдэн нэмж оруулсан байна.

5.Иргэн Ж.Жардембекэд эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хуралдаанаар хэлэлцэж дэмжигдээгүй байсан бөгөөд үүнийг мөн дур мэдэн тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна.

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан. Энэ үеэр Х.Ды өөрөөс нь дээрх 2 тогтоолын хавсралтыг яагаад дур мэдэн өөрчилсөн эсэхийг нь асуухад тэрээр “би уг 2 тогтоолын хавсралтыг өөрчлөөгүй” гэж хэлсэн. ...Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд хүргүүлсэн байх. Учир нь би уг тогтоолуудыг хавсралтын хамт түүнд батлуулахаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн ба 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар түүнээс дээрх тогтоолуудын хавсралтыг яагаад дур мэдэн өөрчилснийг асууж байсан. Уг хоёр тогтоолыг би 2020 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдөр байх сайн санахгүй байна, өөрийн албаны өрөөнд албандаа хэрэглэж буй хувийн ASUS маркийн зөөврийн компьютерт төлөвлөж гаргасан. Надад албанаас тавьж өгсөн компьютер байхгүй болохоор би албан өрөөнд хувийн компьютерыг ашигладаг. ...Уг хоёр өдөр болсон хуралдааны явцыг сумын Засаг даргын Тамгын газрын хуулийн мэргэжилтэн Т.Ш тэмдэглэл хөтлөн бэхжүүлсэн...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал),

2.10. Гэрч М.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийг өөрөө хөтөлсөн бөгөөд уг тэмдэглэлд өөрчлөлт оруулж тухайн үед хуралдааныг удирдсан А.Б.Ж гэх хүнээр гарын үсэг зуруулж уг хуралдааны тэмдэглэлийг шүүхэд нотлох баримт болгож гаргаж өгсөн байна лээ. Үүнийг А.Б.Ж нь мэдээгүй бөгөөд шүүхээс уг асуудлаар түүнийг дуудах үед мэдсэн байна. Х.Дыг ийнхүү хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулж байсныг мэдээд бид сумын Засаг даргын Тамгын газрын хуулийн мэргэжилтэн Т.Шээр давхар хуралдааны тэмдэглэлийг хөтлүүлсэн. ...Би 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт, мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг баталсан тогтоолыг төлөвлөн гаргаж хавсралтын хамт гарын үсгээ зурж 3 хувийг Х.Дд дугаар олгож, тамга дарж баталгаажуулж өг гэж хэлж өгөхөд тэрээр “би уг тогтоолыг хянаж байгаад байгаад өгье” гэж хэлээд сейф рүүгээ хийсэн. Тэгээр уг тогтоолыг батлаад өгөхгүй байхаар нь би сумын Цагдаагийн тасгийн дарга Н.Ардахад утсаар холбогдож хэлэхэд хэсгийн төлөөлөгч Ж.Тасхынбек болон хэсгийн цагдаа Жахсылых нарыг явуулсан байна лээ. ...Мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг баталсан тогтоолыг компьютерт өнгөтөөр оруулсан маягтад шууд төлөвлөж хэвлэн гаргасан. Толгой хэсэг нь цэнхэр өнгийн маягт байсан. Х.Д миний гаргаж өгсөн уг тогтоолыг хуулбарлаж тамга даран баталсан байх шиг байна.” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал),

2.11. Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын яг хэдний өдөр байсныг санай санахгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг хэлэлцэж баталсан. Мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийг баталсан тогтоолын хавсралтыг өөрийн албаны компьютероор бичиж гаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болох М.Тд өгсөн болно. Би уг 2 тогтоолын хавсралтыг тус тус хүснэгтээр үйлдэж хэвлэн гаргасан юм.  Уг хуралдаан болох үед сумын Засаг дарга Х.Е хуралдаанд 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт, мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтын талаарх саналаа оруулахдаа надаар хүснэгт хэлбэрээр бичүүлж гаргуулж байсан ба хуралдаан болж дууссаны  дараа Х.Е нь уг оруулсан саналаа хуралдаанаар хэлэлцэж батлагдсан хэлбэрээр нь засуулж гаргаж авч байсан. ...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь уг 2 тогтоолыг тамга дарж баталж өгөхгүй байхаар нь 2 тогтоол болон тогтоолын хавсралтыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулсныг /тамгагүй/ би санхүүжилтийн эрхийг нээлгүүлэхээр аймгийн төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.М-д хүргэж өгсөн...”гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал),

2.12. Гэрч Т.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болох М.Ты үүрэг болгосноор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. Хуралдаанд 27 төлөөлөгч оролцох байснаас 24 нь оролцож 1 төлөөлөгч буюу Д хоцорч орж оролцсон.  Миний бие тухайн үед хуралдааны тэмдэглэлийг бичгийн цаасанд гараараа цэнхэр өнгийн балаар бичсэн. Тэмдэглэлийг дахиж компьютерт бичээгүй  бөгөөд цаасанд хөтөлсөн тэмдэглэлээ Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын дарга М.Т-д танилцуулж хянуулахад тэрээр гарын үсгээ зурсан. Хуралдааны үеэр албан ёсоор видео бичлэг хийж бэхжүүлээгүй.

...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь урд өмнө нь хэд хэдэн удаа Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж байсан тул  түүнийг мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас гарсан шийдвэрт өөрчлөлт оруулж магадгүй  гэх үүднээс нь давхар хяналт тавих зорилгоор надаар хурлын тэмдэглэл хөтлүүлсэн. ...Хуралдаанд сумын Засаг дарга Х.Е 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон 2018, 2019  оны орлогын давсан орлогыг  хуваарилах талаар саналаа оруулж ирсэн. Хуралдаанаар хэлэлцээд 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 23 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсан. Гэтэл уг 23 төрлийн үйл ажиллагаанд оруулсан Иргэний танхимд тоног төхөөрөмж худалдаж авахад 9800000 төгрөг хуваарилсан  байсныг Х.Д нь тогтоолын хавсралтад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдах авахад зарцуулахаар өөрчилж баталсан байна. Хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авах талаар яригдаж хөрөнгө хуваарилагдаагүй. Харин 2018, 2019 оны орлогын давсан хөрөнгө болох 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан. Гэтэл Х.Д хуралдаанаар хэлэлцэж баталсан хуваарилалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж, зарим үйл ажиллагаанд батлагдсан хөрөнгийн хэмжээг багасгаж, хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг нэмж оруулсан байна.

Хуралдаанаар албаны унааны засвар, үйлчилгээнд 15000000 төгрөг хуваарилсан байсныг 12000000 төгрөг болгож өөрчилсөн. Сумын цалингийн санд 10000000 төгрөг хуваарилсныг 8000000 төгрөг болгож өөрчилсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Санхүүгийн албаны өрөөнүүдэд сейф худалдаж авахаар 2000000 төгрөг хуваарилсныг өөрчилж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд сейф худалдаж авах 1000000 төгрөг гэж 2 хувааж өөрчилж санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахыг хассан байна. 2018 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Талгатбекэд эмчилгээний зардалд зориулж урьд нь орлогын давсан хэсгийн хөрөнгөнөөс 4000000 төгрөг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Уг 4000000 төгрөгийг хэлэлцэж 2000000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байсныг “оршуулгын зардал” болгож өөрчилсөн байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны тээвэр, шатахууны өр зээлд 5500000 төгрөг хуваарилсныг зөвхөн 2019 оны шатахууны өр зээлд 1000000 төгрөг болгон өөрчилсөн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг хуваарилсан байсныг 220000 төгрөг болгон өөрчилсөн байна.  Мөн өөрөө дур мэдэн уг хуралдаанаар огт яригдаагүй болон хэлэлцээд дэмжигдэж, батлагдаагүй дараах зүйлсийг оруулж дээрх хуваарилсан хөрөнгийн үнийн дүнг хассан хөрөнгө рүү шингээж хавсралтад нэмж оруулж өгсөн байна.

Жишээ нь өөрийн төрсөн хүү болох Д.Бийн эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилах талаар урьд нь бас яригдаж байсан ба энэ нь тухайн өдрийн хуралдаанаар яригдаж дэмжигдээгүй байхад хуралдааны тогтоолд дур мэдэн нэмж оруулсан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг гэж нэмж оруулсан байна. Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад өвчний улмаас нас барсан Д.Талгатбекийн оронд нөхөн сонгууль явагдсан ба уг нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн  хорооны бэлтгэл ажиллагааны зардалд 8600000 төгрөг зарцуулахаар нэмж оруулсан байна. Хуралдаанаар уг нөхөн сонгуулийн үеэр ямар нэгэн хөрөнгө, зардал гаргаагүй байсан гэж урд сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Х хэлж хуралдаанаар дэмжигдээгүй байхад энэхүү тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна. Иргэн Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хуралдаанаар мөн хэлэлцэж дэмжигдээгүй байхад тогтоолын хавсралтад дур мэдэн нэмж оруулсан байна. Иргэн Ж.Ж-эд эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хуралдаанаар хэлэлцэж дэмжигдээгүй байсан бөгөөд үүнийг мөн дур мэдэн тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь  тал),

2.13. Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон ээлжит хуралдаанд оролцсон. Уг хуралдаан тухайн өдөр завсарлаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үргэлжилсэн юм. ...Хуралдааны явц байдлыг сумын Засаг даргын Тамгын газрын хуулийн мэргэжилтэн Т.Ш тэмдэглэл хөтөлж бэхжүүлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталсан асуудлыг өөрчилж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал гаргаж байсан. Түүнийг уг үйлдлүүд нь урьд өмнө цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, шүүхээр шалгагдаж байсан. Жишээ нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга байсан О.К.Хийг уг ажлаас нь чөлөөлсөн байсан ба тэрээр уг асуудлаар шүүхэд хандсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан болох үед дарга томилогдоогүй байсан тул уг хуралдааныг миний бие даргалсан юм. Уг хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг томилох талаар хэлэлцэж олонхын саналаар М.Тыг томилохоор баталсан юм.Энэхүү хуралдаанд миний бие урьд нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан О.К.Хийг шүүхийн маргаантай явж байгаа учраас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс түүнийг албанаас чөлөөлж түүний оронд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар томилох хүмүүсийн нэрийг дэвшүүлж, олонхын саналаар батлах талаар санал гаргасан юм. Гэтэл Х.Д уг хуралдаанаас гарсан тогтоолд өөрчлөлт оруулж намайг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  даргаар ажиллаж байсан О.К.Хийг албанаас чөлөөлсөн болгож шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байна лээ.

Хуралдаанаар сумын Засаг дарга Х.Е 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хуваарилах талаар саналаа оруулж ирээд төлөөлөгчид хэлэлцээд баталсан юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар ээлжит хуралдааны үргэлжлэл болох үед сумын Засаг дарга Х.Е Х.Дыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж баталсан 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг баталсан тогтоол мөн 2018, 2019 оны орлогын давсан хэсгийг хуваарилсан тогтоолын хавсралтуудыг дур мэдэн өөрчилж, хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хөрөнгийн хэмжээг хасаж, хэлэлцээгүй асуудлуудыг нэмж оруулж аймгийн төрийн сан рүү хүргүүлсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т хуралдаанаар хэлэлцэж баталсан тогтоол болон тогтоолын хавсралтыг төлөвлөж гаргаж Х.Даар тамга даруулан дугаар олгож өг гэж түүнд өгөхөд тэрээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын төлөвлөж өгсөн тогтоол, тогтоолын хавсралтыг баталж өгөөгүй байсан гэж хэлэн түүний дур мэдэн өөрчилж аймгийн төрийн санд рүү хүргүүлсэн тогтоол, тогтоолын хавсралтыг бидэнд танилцуулсан.  

Урьд нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны орлогын давсан хэсгийн хэлэлцэж батлах үеэр өөрийн төрсөн хүү болох Д.Бийн эмчилгээний зардалд 2000000 төгрөг, мөн сумын нөхөн сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны зардалд 8600000 төгрөг зарцуулахаар баталсан байсан байна лээ.Уг хуралдааны шийдвэр шүүхээр маргаантай явж зарцуулагдаагүй байсан ба шүүхээс ур хуралдааны шийдвэрийг хүчингүй болгосон байсан байна. Төлөөлөгчид Х.Дд яагаад хуралдаанаар баталсан асуудлыг дур мэдэн өөрчилж байгаа юм бэ гэж асуухад тэрээр тодорхой хариулт өгөхгүй 2018 оны орлогын давсан хэсгийн хөрөнгийг хуваарилах үед Х.Бийн эмчилгээнд хуваарилсан 2000000 төгрөг, мөн нөхөн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан 8600000 төгрөгийг яриад маргаад байсан.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 23 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсан. Үүнд Иргэний танхимд тоног төхөөрөмж худалдаж авахад 9800000 төгрөг хуваарилсан байсныг Х.Д нь уг хуваарилсан 9800000 төгрөгийг тогтоолын хавсралтад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тонон төхөөрөмж  худалдаж авахаар зарцуулахаар өөрчилж баталсан байна. Хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авах талаар яригдаж хөрөнгө хуваарилагдаагүй. Харин 2018, 2019 оны орлогын давсан хөрөнгө болох 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан. Гэтэл Х.Д хуралдаанаар хэлэлцэж баталсан хуваарилалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар  өөрчилж, зарим үйл ажиллагаанд батлагдсан  хөрөнгийн хэмжээг багасгаж, хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг нэмж оруулсан байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь  тал),

2.14. Гэрч К.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар урьд нь төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан зарим төлөөлөгч нар Д.Бэд урьд нь эмчилгээний зардал олгогдож байсан. Дахин өгөхгүй гэх мэрээр санал хэлж хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардал дэмжигдээгүй юм. Мөн нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах  талаар яригдсан боловч дэмжигдээгүй юм. Уг асуудлыг Х.Д хуралдааны үеэр өөрөө санал болгон хөндөж ярьсан боловч  төлөөлөгч нар дэмжээгүй. Харин хуралдааны бэлтгэл ажилд 550000 төгрөг, Х.Жны хүүхдийн эмчилгээнд 400000 төгрөг хуваарилах талаар яригдаагүй юм. Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээний мөнгө гэж урьд өмнө нь мөнгө олгогдсон гэж би сонсож байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь  тал),

2.15. Гэрч Т.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуралдааны явц байдлыг сумын Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх  Шээр  тэмдэглэл хөтлүүлж баримтжуулсан. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  нарийн бичгийн дарга Х.Д ч өөрөө тэмдэглэл хөтөлж байсан. ...2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нийт 23 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хэлэлцэж баталсан байсан бөгөөд уг ИТХ-ын нарийн бичгийн дарга болох Х.Д нь дарга М.Ты төлөвлөж гаргасан тогтоолыг хуурамчаар үйлдэж, тогтоолын хавсралтад дурдсан 23  төрлийн үйл ажиллагааны нэг Иргэний танхимын тоног төхөөрөмжийг худалдан авахад  9800000 төгрөг зарцуулахаар хуваарилсан байсныг Х.Д Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар дур мэдэн өөрчилсөн байна. Харин 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсан байсан бөгөөд Х.Д нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Ты төлөвлөж гаргасан тогтоолыг мөн хуурамчаар үйлдэж  тогтоолын  хавсралтыг дур мэдэн өөрчилсөн байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь  тал),

2.16. Гэрч А.А-хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Д нь сумын Засаг даргын оруулж ирсэн саналыг төлөөлөгч нар санал нэгтэйгээр дэмжээд баталсан байхад тэрээр уг саналд дурдсан зарим хөрөнгийн хуваарилалт, хувь хэмжээг өөрчилж албаны унааны зардал, засвар үйлчилгээнд 15000000 төгрөг хуваарилсныг 12000000 төгрөг болгож, цалингийн санд 10000000 төгрөг хуваарилсан байхад 8000000 төгрөг болгон, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга, санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахад 2000000 төгрөг хуваарилсан байхад Засаг даргын өрөөнд сейф худалдан авахад 1000000, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд сейф худалдаж авахад 1000000 гэж тус тус өөрчилж, Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг хуваарилсан байхад 220000 төгрөг болгон, Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны тээвэр шатахууны өр зээлд 5500000 төгрөг хуваарилсан байсныг 1000000 төгрөг хуваарилсан болгож тус тус өөрчилсөн байна.... Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь урьд өмнө нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  хуралдаанаар хэлэлцэн баталж байсан шийдвэрийг дур мэдэн өөрчилж байсан асуудал байдаг юм байна лээ. Эдгээр асуудлуудаас болж маргаж шүүхэд хандаж, зарим асуудлууд шүүхээр шийдвэрлэгдэхгүй сумын удирдлагууд тодорхой төрлийн ажлаа хийж чадахаа больсон....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь  тал),

2.17.Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар урьд нь төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан зарим төлөөлөгч нар Д.Бэд урьд нь эмчилгээний зардал олгогдож байсан дахин өгөхгүй гэх мэтээр санал хэлж хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардал дэмжигдээгүй юм. Мөн нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах талаар яригдсан боловч дэмжигдээгүй. Уг хоёр асуудлыг Х.Д хуралдааны үеэр өөрөө санал болгон хөндөж ярьсан боловч  төлөөлөгч нар дэмжээгүй юм....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх  тал),

2.18.Гэрч К.Нтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тухайн өдрийн хуралдаанаар 2018, 2019 оны давсан орлогын хөрөнгийг хуваарилах талаар хэлэлцэн баталсан. Уг хөрөнгийг ямар үйл ажиллагаанд хуваарилах талаар сумын Засаг дарга Х.Е саналаа танилцуулж уг саналыг хуралдаанд оролцогч төлөөлөгч нар санал нэгтэйгээр дэмжиж баталсан. Уг хөрөнгийг албаны унааны зардал, засвар үйлчилгээнд 15000000 төгрөг, цалингийн санд 10000000 төгрөг, Засаг даргын Тамгын газарт хурууны хээ уншигч, төхөөрөмж худалдаж авахад 3000000 төгрөг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын өрөөнд санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахад 2000000  төгрөг, талийгаач Д.Талгатбек гэх хүний эмчилгээний зардалд 2000000 төгрөг, иргэн Бердигазыд нэг удаагийн тусламж үзүүлэхэд 800000 төгрөг, Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг, 2018, 2019 оны тээвэр шатахууны өр зээлд 5500000 төгрөг, сумын Засаг даргын нөөц хөрөнгөнд 4801000 төгрөг албаны унааны тээврийн зардалд 670000 төгрөг тус тус зарцуулахаар баталсан ....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх  тал),

2.19. Гэрч Ж.Сны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Д нь сумын Засаг даргын оруулж ирсэн саналыг төлөөлөгч нар санал нэгтэй дэмжээд баталсан байхад тэрээр хуралдаанаар баталсан зарим үйл ажиллагааны хөрөнгийн хуваарилалт, хувь хэмжээг дур мэдэн өөрчилж өөрийн оруулж ирж хуралдаанаас дэмжигдээгүй Д.Бийн эмчилгээний зардал, нөхөн сонгуулийн зардлыг болон  хуралдаанаар огт яригдаагүй бэлтгэл ажлын зардал, Жүнисханы хүүхдийн эмчилгээний зардал зэргийг олгуулахаар нэмж оруулсан байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь  тал),

2.20. Гэрч Х.Даийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардлын талаар яригдсан боловч дэмжигдээгүй юм. Мөн нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах талаар яригдсан боловч дэмжигдээгүй. Уг хоёр асуудлыг Х.Д хуралдааны үеэр өөрөө санал болгон хөндөж ярьсан боловч  төлөөлөгч нар дэмжээгүй юм..  Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны бэлтгэл ажилд 550000 төгрөг, Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээнд 400000 төгрөг хуваарилах талаар яригдаагүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх  тал),

2.21.Гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны үеэр байх шиг санагдаж байна надад Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Б Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилсан мөн давсан орлогын зарцуулалтыг хуваарилсан тогтоолуудыг  хавсралтын хамт төсвийн эрхийг нээлгэхээр авч ирсэн. Тэгэхэд уг 2 тогтоол нь дугааргүй, тамгагүй байсан бөгөөд Б нь үүнийгээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д тогтоолд дугаар олгож, тамга даран баталгаажуулж өгөхгүй байхаар нь тогтоолыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын үсэг зурснаар дугаар, тамгагүй аваад ирлээ гэж тайлбарласан. Би Бын авч ирсэн 2 тогтоолыг авч үлдсэн. Тэрний дараа мөн хэдний өдөр байсныг санахгүй байна, Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга болох Х.Д Бын авч ирсэн дээрх 2 тогтоолыг дугаар олгосон, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тамгыг дарсан, дарга М.Ты гарын үсэгтэй хавсралтын хамт аваад ирсэн. Би Х.Ды авч ирсэн 2 тогтоолыг авч танилцахад 2 тогтоолын бланк, маягт нь хар өнгөөр хэвлэгдсэн, тогтоолын утга нь Бын авч ирж өгсөн тогтоолуудын утгатай адилхан, харин тогтоолын хавсралт нь зөрүүтэй өөрөөр хэлбэл хөрөнгө хуваарилсан  хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь зөрүүтэй байсан. Би Х.Дд Бын авч ирсэн тогтоолуудыг харьцуулан танилцуулж ямар учиртай болохыг нь асуухад тэрээр тайлбар хэлээгүй бөгөөд би түүнд “та нарын ирүүлсэн  тогтоолууд чинь зөрүүтэй байгаа тул бид эдгээр хөрөнгийн төсвийн эрхийг нээж өгөхгүй” гэдгийг нь хэлсэн. Үүний дараа би Б болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т нарт энэ талаар утсаар холбогдож мэдэгдэж, ирүүлсэн тогтоолууд нь зөрүүтэй байх тул төсвийн эрхийг нээхгүй гэдгийг нь хэлж мэдэгдээд би төсвийн эрхийг нээж өгөөгүй. Өөрөөр хэлбэл дээрх 2 тогтоолоор хуваарилсан хөрөнгийг хэн нь ч зарцуулж чадаагүй....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь  тал),

2.22. Гэрч К.Хйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын Засаг дарга Х.Еын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах талаарх саналд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ажлын албанд эд хогшил худалдаж авах талаар санал байгаагүй. Х.Д хуралдааны үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авах талаар санал гаргаж төлөөлөгч нарт дэмжиж өгөх талаар хэлсэн эсэхийг санахгүй байна. ... Х.Д нь сумын Засаг даргын оруулж ирсэн саналыг төлөөлөгч нар санал нэгтэй дэмжээд баталсан байхад тэрээр хуралдаанаар баталсан зарим үйл ажиллагааны хөрөнгийн хуваарилалт, хувь хэмжээг дур мэдэн өөрчилж өөрийн оруулж ирж хуралдаанаас дэмжигдээгүй Д.Бийн эмчилгээний зардал, нөхөн сонгуулийн зардлыг болон  хуралдаанаар огт яригдаагүй бэлтгэл ажлын зардал, Жүнисханы хүүхдэд эмчилгээний зардал олгуулахаар нэмж оруулж, зөрүү мөнгөнд багтааж өгсөн байна... Х.Д нь мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны хавар хэдэн сард байсныг сайн санахгүй байна тэргүүлэгчдийн хурлаар баталсан Орон нутгийн  сонгуулийн мандатын тоог дур мэдэн өөрчилж, 2 багийн нэг нэг мандатыг хасаж, өөр 2 багийн мандатад нэмж өгч өөрчилсөн байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь  тал),

2.23. Гэрч А.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Урьдчилан иргэдээс авсан санал асуулгын дагуу намын бүлгээр уг хөрөнгийн хуваарилалтын талаар ярилцаж дараа нь сумын Засаг дарга 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ямар үйл ажиллагаанд хуваарилах талаар саналаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  хуралдаанд төлөөлөгч нарт танилцуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар Засаг даргын саналыг дэмжиж баталсан юм. Сумын Засаг даргын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт танилцуулсан 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах талаарх саналд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авах талаар санал байгаагүй. Иргэний танхимын эд хогшлыг худалдаж авахад 9800000 төгрөг хуваарилахаар яригдаж батлагдсан. ...Хуралдааны бэлтгэл ажилд ямар ч зардал гараагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны явцад төлөөлөгч нарт завсарлага авч цай, хоол бэлдсэн, мөн төлөөлөгч нарын урд цэвэр ус ч тавиагүй. Мөн хуралдааны явцад бичиг цаасанд ямар ч зардал гараагүй байхад тэрээр хуралдаанаас 2018, 2019 оны давсан орлогын хөрөнгийн хуваарилалтын хувь хэмжээг буруулж зөрүүнд нь хуралдаанаар яригдаагүй, мөн яригдаж дэмжигдээгүй асуудлыг оруулсан байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх  тал),

2.24. Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардлын талаар яригдсан боловч дэмжигдээгүй юм. Мөн нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах талаар яригдсан боловч бас дэмжигдээгүй....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь  тал),

2.25. Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин Х.Д нь уг хуралдаанаар баталсан хуваарилалтыг дур мэдэн өөрчилж үнийн дүнг багасгаж, хуралдаанаар хэлэлцээгүй зарим зүйлийг нэмж оруулж өгсөн байна лээ. Үүнд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардлын талаар яригдсан боловч дэмжигдээгүй юм. Нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах талаар яригдсан боловч бас дэмжигдээгүй байсан. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бэлтгэл ажилд 550000 төгрөг, Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээнд 400000 төгрөг хуваарилах талаар яригдаагүй юм....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь  тал),

2.26. Гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Д.Бэд олгох эмчилгээний зардлын талаар яригдсан боловч дэмжигдээгүй юм. Мөн нөхөн сонгууль зохион байгуулах ажиллагааны зардалд 8600000 төгрөг хуваарилах талаар яригдсан боловч бас дэмжигдээгүй байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх  тал),

2.27. Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал),

2.28. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13б/19 дугаартай “Тус албанд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор ирүүлсэн шинжлэгдэж байгаа шинжилгээний объект болох Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны №3, 5 тоот тогтоол нь хуулбар /эх хувь биш/ тул шинжилгээ хийх боломжгүй болно.” гэсэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал),

2.29. Шинжээч Х.Баймырзагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр томилсон 113 дугаартай шинжээч томилох тогтоолоор  хүргүүлсэн шинжилгээний объект буюу Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03, 05 дугаартай тогтоол нь өөрөө эх хувь нь биш хуулбар тул шинжилгээнд тэнцэхгүй. Өөрөөр хэлбэл шинжилгээнд хүргүүлсэн Ногооннуур сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03, 05 дугаартай тогтоолуудад бичигдсэн он, сар, өдөр болон зурагдсан гарын үсгийг өсгөгч шилээр томруулж үзэхэд будаг нь цацагдсан, гар бичмэлүүдийн бичиг нь тасалдсан зэрэг шинжээр уг тогтоол нь хуулбар болох нь тогтоогдож байна. Мөн энгийн нүдээр харахад хуулбар гэдэг нь ил харагдаж байгаа болно.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал),

2.30. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай “Эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай” зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал),

2.31. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Маас Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн У.Б болон тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нарын авч ирж өгсөн гэх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03, 05 дугаартай тогтоол, хавсралтын хамт, албан бичиг зэргийг хураан авсан талаарх мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал),

2.32. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 245-247 дахь тал),

2.33. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тамгад үзлэг хийсэн талаарх 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2.34. Гэрч Х.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2020 оны сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 23 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсан байсан. Үүнийг Х.Д өөрчилсөн байна гэж манай сумын төлөөлөгчид хэлээд байгаа. 2018, 2019 оны орлогын давсан хөрөнгө болох 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан байсныг нарийн бичгийн дарга Х.Д хуралдаанаар хэлэлцэж баталсан хуваарилалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж, зарим үйл ажиллагаанд батлагдсан  хөрөнгийн хэмжээг багасгаж хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг нэмж оруулсан байсан.....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 18 дахь  тал),

2.35. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 23 дахь  тал),

2.36. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал),

2.37. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал),

2.38. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  нарийн бичгийн дарга Х.Ды 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай  “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол /хавсралтын хамт/ болон мөн өдрийн 05 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 24-33 дахь  тал),

2.39. Гэрч Т.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Надад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлийг хөтлөх үүрэг өгсөн. ...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг хөтлөхдөө уг тэмдэглэлд хуралдааны явц байдлыг бүрэн тусгаагүй бөгөөд хэлэлцсэн асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар  тусгасан. Хуралдаанаар асуудал хэлэлцэх үед хуралд оролцсон хүмүүсээс гаргасан саналыг тусгаагүй болно...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 46 дахь  тал),

2.40. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Хийн Дны Ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь  тал),

2.41. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга А.Мийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай “Тус сумын төрийн сангийн давсан орлого болох 47771000 төгрөг нь одоо хүртэл зарцуулагдаагүй байгааг тодорхойлов.” гэсэн албан бичиг” (2 дугаар хавтаст хэргийн 84 дэх  тал),

2.42. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 129-130 дахь  тал),

2.43. Ногооннуур сумын Сонгуулийн хорооны дарга Х.Д, иргэн Д.Б нараас ирүүлсэн өргөдлийг шалгасан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/63, 02/64 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагууд (2 дугаар хавтаст хэргийн 132-139 дэх тал),

2.44. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  02 дугаартай шийдвэрүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 160 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 144-176 дахь тал),

2.45. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг” (2 дугаар хавтаст хэргийн 183-188 дахь  тал),

2.46. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай магадлал (2 дугаар хавтаст хэргийн 189-194 дахь тал),

2.47. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 246-250 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

3.1.Шүүгдэгч Х.Ды эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

3.2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэн Х.Ды гэрлэсний бүртгэлийн  лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа ( 2 дугаар хавтаст хэргийн 107-112 дахь тал),

3.3.Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Х.Ды нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна.” гэсэн лавлагаа ( 2 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал),

3.4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13/11 дугаартай “Х.Дд Ногооннуур сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай захирамжаар 1691 м.кв газрыг өмчлүүлсэн байна.” гэсэн албан бичиг ( 2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал) зэрэг болно.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4.2. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31-ний өдрийн албан бичгээр тус аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 06 дахь тал),

4.3. Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Х.Д, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нарын албаны компьютерт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 07-37 дэх тал),

4.4. Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 28 дахь удаагийн Хоёрдугаар хуралдааны материалд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал),

4.5. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 62-79 дэх тал),

4.6. Гэрч Х.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр нийт 16 асуудал оруулж хэлэлцэхээр баталсан. Хуралдаанд сумын Засаг дарга миний бие сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болох М.Т, хурлын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн дарга болох Х.Д, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  24  төлөөлөгч оролцсон. Уг хуралдаанаар 2020 оны Орон нутгийг хөгжүүлэх сангийн нийт 177073200 төгрөгийг 23 төрөл бүхий үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан байсан. Гэтэл уг асуудлыг баталсан ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтыг Х.Д нь дур мэдэн өөрчилж хавсралтын 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар хуваарилсан 9800000 төгрөг”-ийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж” гэж өөрчилсөн байна....

...Мөн тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хөрөнгө болох 47771000 төгрөгийг зарцуулахаар баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтыг өөрчилсөн....

....Өөрөө дур мэдэн уг хуралдаанаар хэлэлцээд дэмжигдэж батлагдаагүй дараах зүйлсийг оруулж дээрх засварыг хийж үнийн дүнг хассан хөрөнгийг шингээж хавсралтад оруулж өгсөн байна. ....Х.Д дээрх хуралдаанаар хэлэлцэж баталсан хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг дур мэдэн өөрчилж тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэж, өөрт байгаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдгийг дарж баталгаажуулсан байна. Уг тогтоолын эх хувийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад мөн Санхүүгийн албанд өгөөгүй байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),

4.7. Гэрч М.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдуулахаар болж, уг хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр болж баталсан. ...Хуралдаанаар 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 177073200 төгрөгийг 23 төрлийн төсөл, арга хэмжээнд зарцуулахаар хуваарилсан ба 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсэг болох 47771000 төгрөгийг 11 төрлийн арга хэмжээнд зарцуулахаар тус тус хуваарилсан.

Миний бие 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уг хоёр асуудлыг хэлэлцсэн хуралдааны тогтоолыг тус тусад нь төлөвлөн албан бланкад хэвлэн гаргаж, сумын төрийн сангаас төлөвлөж хэвлүүлэн ирүүлсэн тогтоолын хавсралтыг хавсаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Дд авч очиж дугаарыг нь олгуулж, тамга даруулан батлуулахаар өгөхөд тэрээр  надаас уг тогтоолуудыг хавсралтын хамт аваад сейф рүүгээ хийгээд цоожилсон. Би түүнээс уг тогтоолуудыг батлаад буцаагаад надад өг гэхэд тэрээр “би одоохондоо уг тогтоолд тамга дарахгүй. Дараа нь хянаж байгаад тамга дарж батлаад өгнө” гэж хэлсэн. Тэрээр уг тогтоолыг баталж өгөхгүй байхаар нь би уг 2 тогтоолыг хавсралтын хамт батлаагүй хувийг нь аймгийн төрийн сан руу хүргүүлсэн.

...Бид аймгийн төрийн сангаас Х.Ды хүргүүлсэн гэх уг 2 тогтоолыг хавсралтын хамт авч үзэхэд тэрээр дээрх 2 тогтоолыг хэвээр нь баталж, харин хавсралтуудыг нь өөрчилсөн байсан. Үүнд:

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 177073200 төгрөгийн хөрөнгийн хуваарилалтыг баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “03” гэсэн дугаар олгож, тогтоолын хавсралтын 2.20-д заасан Иргэний танхимын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар хуваарилсан 9800000 төгрөгийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж” гэж дур мэдэн өөрчилсөн байна....

Харин 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хөрөнгө болох 47771000 төгрөгийг зарцуулахаар баталсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “05” гэсэн дугаар олгож тогтоолын хавсралтыг мөн дур мэдэн өөрчилсөн. Уг 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан жагсаалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж доод хэсэгт нь “Хурлын нарийн бичгийн дарга Х.Д” гэж  бичээд гарын үсгээ зурж, тогтоолын дээд хэсэгт тамга дарж баталсан байна. Үүнд:

1.Албаны унааны 2 машины засвар, үйлчилгээнд 15000000 төгрөг хуваарилсан байсныг 12000000 төгрөг болгон өөрчилсөн.

2. Сумын цалингийн санд 10000000 төгрөг хуваарилсныг 8000000 төгрөг болгож өөрчилсөн.

3. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Санхүүгийн албаны өрөөнүүдэд сейф худалдан авахаар 2000000 төгрөг хуваарилсныг өөрчилж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд сейф худалдан авах гэж  1000000 төгрөг, мөн сумын Засаг даргын өрөөнд сейф худалдан авах гэж 1000000 төгрөг гэж 2 хувааж өөрчилж, Санхүүгийн албаны өрөөнд сейф худалдан авахыг хассан байна.

4. 2018 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Талгатбекэд эмчилгээний зардалд зориулж урьд нь орлогын давсан хэсгийн хөрөнгөөс 4000000 төгрөг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байсан байна лээ. Бид уг 4000000 төгрөгийг хэлэлцэж 2000000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байсныг “оршуулгын зардал болгож өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилсан байхад “эмчилгээний зардал” гэх үгийг “оршуулгын зардал” гэж өөрчилсөн байна.

 5. Сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны тээвэр, шатахууны өр зээлд 5500000 төгрөг хуваарилсныг зөвхөн 2019 оны шатахууны өр зээлд 1000000 төгрөг болгон өөрчилсөн байна.

6. Сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны тээвэр, шатахууны өр зээлд 2000000 төгрөг хуваарилсан байсныг 220000 төгрөг болгон өөрчилсөн байна.  Мөн өөрөө дур мэдэн уг чуулганаар хэлэлцээд дэмжигдэж батлагдаагүй, огт хэлэлцэгдээгүй дараах зүйлсийг орлуулж доорх засварыг хийж үнийн дүнг хассан хөрөнгийг шингээж, хавсралтад оруулж өгсөн байна. Үүнд:

1.Өөрийн төрсөн хүү болох Д.Бийн эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилах  талаар урьд нь бас яригдсан байна лээ. Энэ нь тухайн өдрийн хуралдаанаар бас яригдаж дэмжигдээгүй байхад хуралдааны тогтоолд дур мэдэн нэмж оруулсан байна.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг гэж нэмж оруулсан байна. Уг асуудал хуралдаанаар яригдаагүй асуудал болно.

3.Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад өвчний улмаас нас барсан Д.Талгатбекийн оронд нөхөн сонгууль явагдсан ба уг нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардалд  8600000 төгрөг зарцуулахаар нэмж оруулсан байна.

4.Иргэн Х.Жүнисханы хүүхдийн эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хэлэлцэж дэмжигдээгүй байхад тогтоолын хавсралтад дур мэдэн нэмж оруулсан байна.

5. Иргэн Ж.Жардембекэд эмчилгээний зардалд 400000 төгрөг зарцуулахаар хуралдаанаар хэлэлцэж дэмжигдээгүй байсан бөгөөд үүнийг мөн дур мэдэн тогтоолын хавсралтад нэмж оруулсан байна.

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан. Энэ үеэр Х.Ды өөрөөс нь дээрх 2 тогтоолын хавсралтыг яагаад дур мэдэн өөрчилсөн эсэхийг нь асуухад тэрээр би уг 2 тогтоолын хавсралтыг өөрчлөөгүй гэж хэлсэн. ... Уг хоёр тогтоолыг би 2020 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдөр байх сайн санахгүй байна, өөрийн албаны өрөөнд албандаа хэрэглэж буй хувийн ASUS маркийн зөөврийн компьютерт төлөвлөж гаргасан. Надад албанаас тавьж өгсөн компьютер байхгүй болохоор би албан өрөөнд хувийн компьютерыг ашигладаг. ..” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал),

4.8. Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын яг хэдний өдөр байсныг санай санахгүй байна, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг баталсан. Мөн 2018, 2019 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийг баталсан тогтоолын хавсралтыг өөрийн албаны компьютерт бичиж гаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болох М.Тд өгсөн болно. ...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь уг 2 тогтоолыг тамга дарж баталж өгөхгүй байхаар нь 2 тогтоол болон тогтоолын хавсралтыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулсныг /тамгагүй/ би санхүүжилтийн эрхийг нээлгүүлэхээр аймгийн төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мд хүргэж өгсөн...”гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал),

4.9. Гэрч Т.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуралдаанаар хэлэлцээд 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 23 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсан. Гэтэл уг 23 төрлийн үйл ажиллагаанд оруулсан Иргэний танхимд тоног төхөөрөмж худалдаж авахад 9800000 төгрөг хуваарилсан  байсныг Х.Д нь тогтоолын хавсралтад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдах авахад зарцуулахаар өөрчилж баталсан байна лээ.

...Харин 2018, 2019 оны орлогын давсан хөрөнгө болох 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан. Гэтэл Х.Д хуралдаанаар хэлэлцэж баталсан хуваарилалтыг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж, зарим үйл ажиллагаанд батлагдсан хөрөнгийн хэмжээг багасгаж, хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг нэмж оруулсан байна.

...Мөн өөрөө дур мэдэн уг хуралдаанаар огт яригдаагүй болон хэлэлцээд дэмжигдэж, батлагдаагүй дараах зүйлсийг оруулж дээрх хуваарилсан хөрөнгийн үнийн дүнг хассан хөрөнгөд шингээж хавсралтад нэмж оруулж өгсөн байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь  тал),

4.10. Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон ээлжит хуралдаанд оролцсон. Уг хуралдаан тухайн өдөр завсарлаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үргэлжилсэн юм.

...Хуралдаанаар сумын Засаг дарга Х.Е 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон 2018, 2019 оны орлогын давсан хэсгийн хуваарилах талаар саналаа оруулж ирээд төлөөлөгчид хэлэлцээд баталсан юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар ээлжит хуралдааны үргэлжлэл болох үед сумын Засаг дарга Х.Е Х.Дыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж баталсан 2020 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг баталсан тогтоол мөн 2018, 2019 оны орлогын давсан хэсгийг хуваарилсан тогтоолын хавсралтуудыг дур мэдэн өөрчилж, хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хөрөнгийн хэмжээг хасаж, хэлэлцээгүй асуудлуудыг нэмж оруулж аймгийн төрийн сан рүү хүргүүлсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т хуралдаанаар хэлэлцэж баталсан тогтоол болон тогтоолын хавсралтыг төлөвлөж гаргаж Х.Даар тамга даруулан дугаар олгож өг гэж түүнд өгөхөд тэрээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын төлөвлөж өгсөн тогтоол, тогтоолын хавсралтыг баталж өгөөгүй байсан гэж хэлж, түүний дур мэдэн өөрчилж аймгийн төрийн санд рүү хүргүүлсэн тогтоол, тогтоолын хавсралтыг бидэнд танилцуулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь  тал),

4.11.Гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны үеэр байх шиг санагдаж байна надад Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Б Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилсан мөн давсан орлогын зарцуулалтыг хуваарилсан тогтоолуудыг  хавсралтын хамт төсвийн эрхийг нээлгэхээр авч ирсэн. Тэгэхэд уг 2 тогтоол нь дугааргүй, тамгагүй байсан бөгөөд Б нь үүнийгээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д тогтоолд дугаар олгож, тамга даран баталгаажуулж өгөхгүй байхаар нь тогтоолыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын үсэг зурснаар дугаар, тамгагүй аваад ирлээ гэж тайлбарласан. Би Бын авч ирсэн 2 тогтоолыг авч үлдсэн.

Тэрний дараа мөн хэдний өдөр байсныг санахгүй байна, Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга болох Х.Д Бын авч ирсэн дээрх 2 тогтоолыг дугаар олгосон, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тамгыг дарсан, дарга М.Ты гарын үсэгтэй хавсралтын хамт аваад ирсэн. Би Х.Ды авч ирсэн 2 тогтоолыг авч танилцахад 2 тогтоолын бланк, маягт нь хар өнгөөр хэвлэгдсэн, тогтоолын утга нь Бын авч ирж өгсөн тогтоолуудын утгатай адилхан, харин тогтоолын хавсралт нь зөрүүтэй өөрөөр хэлбэл хөрөнгө хуваарилсан  хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь зөрүүтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь  тал),

4.12. Гэрч К.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Д нь сумын Засаг даргын оруулж ирсэн саналыг төлөөлөгч нар санал нэгтэй дэмжээд баталсан байхад тэрээр хуралдаанаар баталсан зарим үйл ажиллагааны хөрөнгийн хуваарилалт, хувь хэмжээг дур мэдэн өөрчилж өөрийн оруулж ирж хуралдаанаас дэмжигдээгүй Д.Бийн эмчилгээний зардал, нөхөн сонгуулийн зардлыг болон  хуралдаанаар огт яригдаагүй бэлтгэл ажлын зардал, Жүнисханы хүүхдэд эмчилгээний зардал олгуулахаар нэмж оруулж зөрүү мөнгөнд багтааж өгсөн байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь  тал),

4.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13б/19 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал),

4.14. Шинжээч Х.Баймырзагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрөөр хэлбэл шинжилгээнд хүргүүлсэн Ногооннуур сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03, 05 дугаартай тогтоолуудад бичигдсэн он, сар, өдөр болон зурагдсан гарын үсгийг өсгөгч шилээр томруулж үзэхэд будаг нь цацагдсан, гар бичмэлүүдийн бичиг нь тасалдсан зэрэг шинжээр уг тогтоол нь хуулбар болох нь тогтоогдож байна. Мөн энгийн нүдээр харахад хуулбар гэдэг нь ил харагдаж байгаа болно.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал),

4.15. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал),

4.16. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал),

4.17. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал),

4.18. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  нарийн бичгийн дарга Х.Ды 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай  “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол /хавсралтын хамт/ болон мөн өдрийн 05 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 24-33 дахь  тал),

4.19 Гэрч К.Тй, Т.Ан, А.Ах, А.Мк, К.Нт, Ж.С, Х.Д, С.Д, А.Ст, Д.М, Х.К нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 151-152, 154-155, 157-158, 160-161, 163-164, 166-167, 170-171, 182, 187-188, 194 дахь  тал, 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь  тал) зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.20. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 24 төлөөлөгч оролцож, сумын Засаг дарга Х.Еаас оруулж ирсэн 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө,  сумын 2018, 2019 оны орон нутгийн төсвийн орлогын давсан хэсгийн хөрөнгийг  хуваарилах санал болон  өөр асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд: Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн 177073200 төгрөгийн хөрөнгийг хавсралтад дурдсан 23 төрлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд,  мөн өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолоор 2018, 2019 оны сумын орон нутгийн төсвийн давсан орлого болох 47771000 төгрөгийг хавсралтад заасан 11 төрлийн арга хэмжээнд /зардалд/ зарцуулахаар тус тус хуваарилж шийдвэрлэжээ.

4.21. Уг тогтоолын төслийг 2020 оны 12 дугаар сарын 13-ны үед хурлын дарга М.Т төлөвлөж хэвлэж гарган, гарын үсгээ зурж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн төсөл, арга хэмжээ, хөтөлбөрт зарцуулах хөрөнгийн хэмжээг нэрлэн заасан хавсралтыг сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн  мэргэжилтэн У.Боор гаргуулан дугаар олгож, тамга дарж албажуулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Дд өгөхөд тэрээр тамга дарж, дугаар олгохгүй байхаар нь дугаар, тамгагүй  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай болон мөн өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолуудыг тус тус хавсралтын хамт хөрөнгийг зарцуулах санхүүжилтийн эрх нээлгэхээр төрийн сангийн мэргэжилтэн У.Боор аймгийн Засаг даргын Тамгын Газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтэн Б.Мд хүргүүлжээ.

Улмаар Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай албан бичгээр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол болон мөн өдрийн 5 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолуудыг хавсралтын хамт Засаг даргын Тамгын Газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтэн Б.Мд өгснөөр тэрээр тогтоолуудыг хүлээн авч, У.Б, болон Х.Д нарын авч ирсэн тогтоолын хавсралтууд зөрүүтэй байгааг хэлж, хөрөнгийг зарцуулах санхүүжилтийн эрх нээлгүүлэхээр холбогдох газарт нь хүргүүлэхгүй хэмээн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Тд мэдэгджээ.

4.22. Энэхүү зөрүүтэй тогтоолуудаас болж Ногооннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, мөн сумын 2018, 2019 оны орон нутгийн төсвийн орлогын давсан хэсгийн хөрөнгүүд нь хуваарилагдсан   төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийн эрх нээгдээгүй, зарцуулах боломжгүй байдал үүсжээ. (2 дугаар хавтаст хэргийн 84 дэх  тал),

4.23. Аймгийн Засаг даргын Тамгын Газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтэнд дээрх тогтоолыг Х.Д хүргүүлэхдээ, тус сумын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай тогтоолд “3” гэсэн дугаар олгож, мөн тогтоолын хавсралтаар батлагдсан  177073200 төгрөгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 23 төрлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний “2.20”-д заасан  “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн бол, мөн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолд “5” гэсэн дугаар олгож, уг тогтоолын хавсралтаар баталсан 2018, 2019 оны сумын орон нутгийн төсвийн давсан орлого болох 47771000 төгрөгийг 11 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсныг 16 төрлийн үйл ажиллагаанд хуваарилсан мэтээр дараах байдлаар тус тус өөрчилсөн байна. Үүнд:

1. “Албан унааны засварт 15000000 төгрөг” хуваарилагдсаныг  “12000000 төгрөг” гэж,

2. “Цалингийн санд 10000000 төгрөг” хуваарилагдсаныг “8000000 төгрөг” гэж,

3. “ИТХ, Засаг дарга, Санхүүгийн албанд сейф худалдаж авахад 2000000 төгрөг хуваарилагдсаныг “Хурлын ажлын албанд сейф худалдаж авахад 1000000 төгрөг”, “Засаг даргын өрөөнд сейф худалдаж авахад 1000000 төгрөг” гэж тус тус өөрчилж, Санхүүгийн албанд сейф худалдаж авах гэснийг хассан,

4.“Талийгаач Д.Талгатбект эмчилгээний зардалд 2000000 төгрөг” хуваарилагдсаныг “Догалбайн Талгатбект Оршуулгын зардалд 2000000 төгрөг” гэж,

5. “ЗДТГ-ын 2020 оны тээвэр шатахууны өр, зээлд 2000000 төгрөг” хуваарилагдсаныг “220000”  төгрөг гэж,

6.“ЗДТГ-ын 2018, 2019 оны тээвэр шатахууны өр, зээлд 5500000 төгрөг” хуваарилагдсаныг “1000000”  төгрөг гэж тус тус өөрчилж,

7.  “Албаны унааны тээврийн зардалд 670000 төгрөг” хуваарилагдсаныг хасаж,

8. “Дөрбетханы Бэд эмчилгээний зардалд 2000000 төгрөг”, “ИТХ-ын байгууллагад чуулганы бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг”, “Сумын сонгуулийн хороонд нөхөн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажиллагааны зардалд 8600000 төгрөг”,  “Хумарханы Жүнисханд хүүхдийн эмчилгээний зардалд 400000 төгрөг”, “Жекений Жардембект  эмчилгээний зардалд  400000 төгрөг” тус тус хуваарилагдсан мэтээр нэмж оруулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

4.24. Шүүгдэгч Х.Д нь тухайн үед Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны даргаар ажиллахаас гадна тус сумын Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоолын хавсралтад дурдсан /Х.Ды гаргаж өгсөн гэх/ Дөрбетханы Б нь шүүгдэгчийн төрсөн хүү болох  нь гэрчүүдийн мэдүүлэг,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга К.Хийн Дөрбетханы Ажлын байрны тодорхойлолт Ногооннуур сумын Сонгуулийн хорооны дарга Х.Д, иргэн Д.Б нараас ирүүлсэн өргөдлийг шалгасан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/63, 02/64 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагууд (2 дугаар хавтаст хэргийн 62-63,132-139 дэх тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.25. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.26. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг”-ийн  (2 дугаар хавтаст хэргийн 183-188 дахь  тал) 10.1-д хурлын нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөх талаар заасан учир Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Ты даалгаснаар сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн Т.Шийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хөтөлсөн гэх тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг хууль ёсны нотлох баримтаар үнэлээгүй болно. 

4.27. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэлийг хөтлөх эрх бүхий нарийн бичгийн дарга Х.Ды хөтөлсөн тэмдэглэл нь хууль ёсны нотлох баримт хэдий ч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан эх сурвалжийг нь магадалж, шалгахад тухайн тэмдэглэлээр хэргийн  үйл баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

4.28 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Дыг  Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал  бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай ” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Х.Ды хуралдааны тэмдэглэл нь эхнээс нь эхэлж болсон явдлыг хөтөлсөн байгаа. Харин Шийн тэмдэглэл тодорхой бус товч байна. Ш би хуралдааны хэлэлцүүлэгт оруулсан болон шийдсэн зүйлийн бичсэн гэж хэлсэн. Хуралдаан дээр ямар байдлаар санал явагдсан талаар тэмдэглэл дээр огт байхгүй. Үүнийг хуулийн хүрээнд гэж үзэхээр учир дутагдалтай байна. Мөн хуралдааны тэмдэглэлийг хэн хөтлөх ёстой буюу эрхтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Энэ хэрэг хуулийн хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-д заасан гомдлыг, өөрөөр хэлбэл шинжээч томилж дүгнэлт гаргуулах, зарим гэрч нарыг дахин байцааж мэдүүлэг авах үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулж өгнө үү гэсэн саналтай байна. ” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно. 

4.28. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Д нь Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан  “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн тус өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтаар  орон нутгийн төсвийн давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсныг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар өөрчилж, улмаар уг тогтоолыг хавсралтын хамт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст албан бичгээр хүргэж өгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

5. Эрх зүйн дүгнэлт

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон сумын орон нутгийн төсвийн орлогын давсан хэсгийг хуваарилах эрх мэдэл гагцхүү тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон байхад шүүгдэгч Х.Ды үйлдэл нь албан тушаалын байдал, бүрэн эрхээ ашиглаж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэд, Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын хууль ёсны эрх ашигт буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  нийтийн ашиг сонирхолд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

          5.2. Шүүгдэгч Х.Ды ажиллаж байгаа Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албан тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны удирдах албан тушаалтны хувьд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

          5.3. Нийтийн  албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд  үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэдэг онцлогтой.

          5.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийг ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээс хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосноос гадна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.” 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэж нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.

          5.5. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

          5.6. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.

          5.7 Харин “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус  тус хуульчилжээ.

          5.8. Шүүгдэгч Х.Ды Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар /ажлын албаны дарга/ буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлан гаргасан “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтаар  орон нутгийн төсвийн давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар баталсныг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар өөрчилж, улмаар уг баримт бичгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэж өгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй байдалд хүргэсэн үйлдлийг нийтийн албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт  заасныг тус тус зөрчиж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон төрсөн хүү Д.Б, иргэн Х.Ж,  Ж.Жа нарт эдийн засгийн ашигтай, давуу байдал бий болгосон гэж үзнэ.

          5.9 Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь тухайн хурлын төсвийн шууд захирагч, Сонгуулийн хорооны даргын хувьд маргаан бүхий тогтоолоор хөрөнгө /Х.Ды нэмж оруулсан, өөрчилсөн гэх хөрөнгө/ хуваарилагдсан тохиолдолд тухайн хөрөнгийг түүнд зарцуулах эрх үүсэхээр байжээ.

          5.10 Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж, төрсөн хүү Х.Бийн эмчилгээний зардалд мөнгө олгох, өөрийнхөө ажилладаг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгө хуваарилуулах, мөн хурлын  хуралдааны бэлтгэл ажиллагааны зардал болон сумын Сонгуулийн хороонд нөхөн сонгууль зохион байгуулах зардлыг гаргуулж авах зорилгоор хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн төсөл, арга хэмжээний төрөл, зориулалт, хөрөнгийн хэмжээг өөрчилж болохгүй гэдгийг мэдсээр байж  тус сумын Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03, 05 дугаартай тогтоолын хавсралтыг өөрчилж, улмаар уг тогтоолыг хавсралтын хамт хөрөнгийг зарцуулах санхүүжилтийн эрх нээлгүүлэхээр хүргүүлж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон байна.

5.11. Шүүгдэгчийн өмгөөлөгч Хий шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн тухайд,

5.11.1 Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, Х.Ды хөтөлсөн тэмдэглэл хууль ёсны нотлох баримт, тухайн хөрөнгө одоо болтол зарцуулагдаагүй, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол хуурамч эсэхэд шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй, зарим иргэдээс гэрчээр асууж мэдүүлэг аваагүй зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй” гэж  мэтгэлцэж, дүгнэлтдээ үндэслэл болгож шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан Х.Ды хөтөлсөн гэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Х.Ды албаны компьютерт үзлэг хийсэн талаарх 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 15-37 дахь тал), Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Хоёрдугаар хуралдааны материалд үзлэг хийсэн талаарх 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 38-41),  Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13б/19 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал), Ногооннуур сумын Сонгуулийн хорооны дарга Х.Д, иргэн Д.Б нараас ирүүлсэн өргөдлийг шалгасан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/63, 02/64 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагууд (2 дугаар хавтаст хэргийн 132-139 дэх тал), Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг” (2 дугаар хавтаст хэргийн 183-188 дахь  тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Дд холбогдох хэргийн нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, эргэлзээтэй гэж үзэх, цагаатгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  Үүнд:

Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Х.Дын албаны компьютерт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, гэрч Х.Е, М.Т, У.Б, Б.М, Т.Ш, Б.Ж, К.Х, К.Т, Т.А, А.А, А.М, К.Н, Ж.С, Х.Д, С.Д, А.С, Д.М, Х.К, шинжээч Х.Багийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт, Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болно.

5.11.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгч, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдээс гэрчийн мэдүүлэг авсан байх ба тогтоол /3, 5 дугаартай тогтоол/ хуурамч эсэхэд шинжээч томилж дүгнэлт хийлгэх нь уг тогтоолын хавсралтыг өөрчилсөн гэх хэргийн нөхцөл байдлыг  тогтооход ач холбогдолгүй, шүүгдэгчийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй болно.

5.12. Иймээс шүүгдэгч Х.Ды үйлдсэн гэмт хэрэг нь  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          5.13. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын бүрэн эрх, албан тушаалын байдлаа  ашиглаж, өөртөө болон бусдад эдийн засгийн ашигтай байдал бий болгосон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

           5.14. Иймд шүүгдэгч Х.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          5.15. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн төрийн албан хаагчийн хувьд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах захирагдах ёсыг баримтлах төрийн албаны зарчмыг баримтлан ажиллаагүй байдал, сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай таарамжгүй харилцаа, хүүхдийнхээ эмчилгээний зардлыг гаргаж авах зорилготой байсан зэрэг нь нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Шүүгдэгч Х.Ды үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэм хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...Одоо нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлжээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Дныг шүүхээс “ нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан шүүгдэгч Х.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь 59 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багт оршин суудаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад олон жил ажилласан зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчийн санаатайгаар өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй бөгөөд  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүхээс шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага  хүлээх нь гарцаагүй. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна.  Шүүгдэгчид урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээрээ үлдээх, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, энэ хэрэгт хурааж ирсэн эд хөрөнгө болон битүүмжилсэн зүйл байхгүй болно. Мөн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй байгаа. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байгааг дурдах зүйтэй...”  гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана үзэх нь зүйтэй.  Энэ хэргийн улмаас хэн нэгэнд учирсан хохирол байхгүй. Мөн хувийн байдлын хувьд 59 настай, удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа хүн юм. Урьд нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ...Тийм учраас өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал учирсан хохирлын шинж чанарыг харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хамгийн бага торгууль буюу 5400000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  талаар шийдвэрт нь тусгаж өгөхийг хүсэж байна.” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

2.6. Шүүгдэгч Х.Д урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 59 настай,   төрийн байгууллагад олон жил ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв. 

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.

2.8. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ды нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний 5800000 төгрөгийн  торгох ялаар шийтгэв.  

2.9. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтов.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Дд тайлбарлах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1 Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3 2113000280169 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

3.4 Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах, торгох ялын биетэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт К.Хийн Дөныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хийн Ды нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний  5800000 (таван сая найман зуун мянга) төгрөгийг  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний  5800000 төгрөгийн торгох ялыг 2 (хоёр)  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан  үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Дд тайлбарласугай.

6. Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2113000280169 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Х.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.Б