| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2022/0151/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/150 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/150
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Х.Т, Ө.Б нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч А.Д,
иргэдийн төлөөлөгч Х.Өсер,
хохирогч П.О,
шүүгдэгч Ё.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Булгадар ургийн овогт Ёндонжамцын БЁ.Бд холбогдох 2213001530161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын 27 дугаар гудамжны 45 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б ургийн овгийн Ё-ын БЁ.Б, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчимд “Турлиахт” ХХК-ийн барилгын ажлыг нь гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 940 хүний суудалтай спорт заал, сургуулийн барилгын хашаан дотор хохирогч П.Отай маргалдах явцад түүний биеийн зүүн далны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б мэдүүлэхдээ “Би П.Оийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.
1.2 Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан хохирол буюу эмчилгээнд гарсан бүх хохирлыг барагдуулж дууссан байгаа. Надад шүүхэд хандаж хэлэх хүсэлт байгаа. Ё.Б бид хоёр олон жил хамт барилгад ажиллаж байсан. Шүүгдэгч 4 хүүхдийн сайн аав нь буюу гэр бүлээ асран хамгаалж байгаа сайн мундаг аавын нэг нь байгаа. Тухайн үед хоёулаа архи согтууруулах хэрэглэсэн учраас ийм хэрэг гарсан. Шүүгдэгч бид хоёр бага наснаас сайн найзууд байсан. Түүнээс биш бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа, өш хонзонгийн асуудал байгаагүй. Ё.Б 4 хүүхдийг асран хамгаалж байгаа сайн аавын хувьд мөн Ё.Бн 4 хүүхдийг бодож, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна” гэв.
2. 2213001530161 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Иргэн Ш.Шгаас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2 Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах “Кубейт”хорооллоос ертөнцийн зүгээр баруун урагшаа 100 м зайд байрлах “Турлиахт” ХХК-ийн хашаанд гарсан байв. Хашааны гадна ирэхэд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хаалгатай, хашааны баруун хэсэгт “Турлиахт” ХХК 940 суудалтай спорт заал, сургуулийн барилга гэсэн бичигтэй байсныг тэмдэглээд, хаалгаар дотогшоо ороход хашаан дотор харанхуй, тус газрын тог нь тасарсан гэрэлгүй байв.
Үзлэгийг тээврийн хэрэгслийн гэрлээр үргэлжлүүлэн хийхэд хашааны хаалганаас баруун урд 70 метрийн зайд зэрэгцүүлэн байрлуулсан эсгий гэрүүд харагдах бөгөөд хэрэг учрал болсон гэх гэрийн гадна ирэхэд хаалга нь түгжээгүй нээлттэй, ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харж байрласан байрлалттай байсныг гэрэл зургаар бэхжүүлж гэрийн гаднаас дотогшоо чиглүүлэн үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд гэрийн гадна хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Хохирогч П.О Ё.Б нарыг салгаж авсан гэх газрыг гэрч Ш-доор залгуулан 1 гэсэн тоогоор тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв.
Хэрэг учрал болсон гэх газраас 1 тоо хүртэл 1.5 метрийн зайтай байв. ...Модон ортой гэр дотор эд зүйлүүд нь эмх замбараагүй харагдаж байгаа ба хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Гэрч Ш-ын зааж хэлснээр П.О Ё.Б нарыг салгаж авсан 1 тоогоор тэмдэглэсэн газарт хутга байхаар нь гэрийн хойд хэсэг рүү авч шийдсэн гэхээр нь хэрэг учрал болсон газраас баруун хойшоо 30 метрийн зайд овоолсон шороотой бөгөөд уг газарт бор өнгийн модон иштэй нийт урт нь 25 см ажлын хэсэг нь 13 см, 12 см-ийн модон иштэй хутга байсныг хэргийн газрын үзлээр хураан авч уг хутгыг 2 тоогоор тэмдэглээд гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дэх тал),
2.3. Эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан хутагт үзлэг хийсэн талаарх 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Бор өнгийн модон иштэй нийт урт нь 25 см-ийн хэмжээтэй, ажлын хэсэг нь 13 см, 12 см-ийн модон иштэй, иш хэсгээр зэрэгцүүлж байрласан хадаастай хутга байх бөгөөд ямар нэгэн зүйлээр ил харагдахаар бохирлогдоогүй байв. Хутганаас гарын мөр илрүүлэх зорилгоор криминалистикийн шинжээч хар нунтаг түрхэж үзэхэд гарын мөр илрээгүй. Үүгээр хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй тул үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
2.4.Хохирогч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өнөөдөр ажлын газрын хүмүүстэй хамт голын эрэг очиж дараа нь тайлбай ороод буцаад ажлын талбай дээр ирсэн. Тэгээд Өлзий бид хоёр хоолноос болоод хоорондоо хэрэлдэхэд Өлзий намайг хутгалчихсан. Тэгээд ажлын газрын хүмүүс Өлзийг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
2.5. Хохирогч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед манай захирал Баттүшиг болон бусад ажилчид бүгд харж байсан. ...Ажлын газрынхан бүгд байсан. Би өөр юм ярьж чадахгүй байна, юм ярихаар маш их өвдөөд байна....
...Би Өлгийгөөс Улаанбаатар хот руу ирэх зардалд 3,000,000 орчим төгрөг гарсан. Яг хэд гарсныг нь би санахгүй байна. Баримтыг нь алга хийсэн. Гэхдээ авиа компаниас гарах байх. Эмчилгээний зардалд 597,610 төгрөг гарсан. Бусад хоол хүнс гэх мэт зардалд 402,390 төгрөг гарсан. Нийтдээ 4,000,000 төгрөгийг БЁ.Б надад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 28 дахь тал),
2.7. Гэрч Л.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Хамт ажилладаг П.О, Хэрлэн, БЁ.Б, Гн нар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагаас хойш ажлын байрандаа байгаагүй. Орон нутгийн цагаар 20 цаг өнгөрч ажлаасаа буугаад байрлаж байгаа гэрлүү ажлын багаж, хувцас хэрэглэлээ оруулж тавиад оройн хоол болохыг хүлээгээд байж байх хооронд гэрийн гадна хүмүүс хоорондоо маргалдах дуу чимээ гарч эхэлсэн. Манай гэрт байсан М, О, Ө, А, Б бид хэд гадна гарахад манай гэрийн ард О ахын дээр БЁ.Б ах ноцолдож байсан ба тэр үед Ганширнэн Б ахыг О ахаас салгаад манай гэрийн хойд талд байрлах гэр буюу БЁ.Б, Хэрлэн, Ганширнэн нарын байрлаж байсан гэрлүү оруулсан. Харин энэ үед О ахыг хэн газраас татаж босгосныг сайн анзаарч харж чадаагүй юм.
БЁ.Б ах О ахын хоорондоо ноцолдож байсан газарт модон бор иштэй хутга байсныг анзаарч хараад тухайн хутгаар нэг нэгнийгээ гэмтээгээд бэртээчих байх гэж айгаад хутганы модон ишнээс нь бариад урд талын гэрийн баруун урагшаа шидчихээд БЁ.Б ахын гэрлүү ороод тэр хүнийг тайвшруулж байгаад гэрээс гараад ирэхэд О ахын зүүн далны хэсгээс цус гоожсон байдалтай Адагуулаад О ахын гэрийн хойд талд байсан машин руу алхаад явж байсан. Хойноос нь Амарбаясгалан ах очиж нуруунаас гарч байсан цусыг гараараа дараад машинд суугаад тэр гурав эмнэлэг рүү явсан. ...Намайг Улаанбаатар хотоос ирээд ажилд орох үед хэргийн газраас хурааж авсан модон иштэй хутгыг БЁ.Б ахын байрладаг гэрт манай бригадын хүмүүс хоол унд хийх үед ашигладаг байсан. Уг хутгыг хэн, хэзээ, хаанаас худалдаж авсныг мэдэхгүй. Ахуйн хэрэгцээндээ БЁ.Б ахын гэрт ашигладаг хутга байсныг нь мэднэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
2.8. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 50 минутын үед барилгын талбайд явж байхад, барилгын хашааны гадна гурван тээврийн хэрэгсэл ирж зогссон ба харахад манай ажилчид болох А, О, Ганширнэн, БЁ.Б нар байсан. Тэд нар өөр өөрсдийн амрах гэр лүгээ орох шиг болсон. ...Тэгж байтал А өөрийнхөө амрах байрнаас гарч ирээд Оыг дагуулж, миний машинд ороод ирсэн. Тухайн үед Оын зүүн талын дал хэсгээр цус гарсан байдалтай, А гараараа дарсан харагдсан. Ингээд би машинаа жолоодож, А, А, О бид хэд эмнэлэг рүү чиглэж явж байхад гүүрний цаанаас хамт ажилдаг Хэрлэнтэй тааралдаж, түүнийг машиндаа суулгаж аваад эмнэлэг орсон. Харин Оаас болсон асуудлыг бид нар асуугаагүй. Өөрөө ч бид нарт ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
2.9. Гэрч Ч.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г, О бид хоёроос өмнө хашаа руу түрүүлж ороод цаашаа амрах гэр лүгээ явсан. Ингээд би Оын машиныг түгжиж, түлхүүрийн өгөөд, өөрөө хашаан дотор байрлах гал тогоо руу орж байж байгаад удалгүй амрах гэр лүгээ орж, хэвтэж байхад хүмүүс орилж, хашхираад дуу чимээ гарах шиг болсон. Тэгээд би гүйгээд гэрээсээ гарахад Оыг нэг нь /хэн гэдгийг сайн анзаараагүй /машин руу дагуулаад явж байсан ба Оын зүүн талын дал хэсгээр нь гараараа дарсан харагдсан. Ингээд би Оын хажууд очиход зүүн талын дал хэсгээр нь цус гарсан байдалтай байхаар нь гараараа дараад, ерөнхий инженер Бгийн машинд суулгасан. Тухайн үед О бид хоёртой хамт А, А байсан ба А уг машиныг жолоодож яваад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт Оыг хүргэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
2.10. Гэрч Б.Ггийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би ажлын талбайд байж байгаад 18 цагийн үед БЁ.Б, О, Хэрлэн нартай гадуур уулзаж намайг очсоны дараа 0.75 хэмжээтэй “Еликс” нэртэй архи нэг шил болон хэд хэдэн лаазтай пиво ууцгаасан. Намайг тэдний хажууд очиход БЁ.Б, О, Хэрлэн нар нь нэлээн халамцуу голын эрэгт байсан. Ингээд тэнд байж байгаад 20 цагийн үед ажлын газрын залуу болох Аыг дуудаж, бид нарыг ирж аваад машиныг жолоодож яваарай гэж хэлэхэд удалгүй А ирж, Оын тээврийн хэрэгслийг жолоодож, уг машинд О бид гурав сууж явсан. Харин БЁ.Б, Хэрлэн нар нь өөр хүний машинаар хүргэгдсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
2.11. Гэрч Ё.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Тэгээд би ажлаас буугаад зэрэгцүүлж байрлуулсан 3 гэрийн хамгийн урд талын гэрлүү орж байж байхад гадаа хэрүүл маргаан гарч хоорондоо маргалдаж байх шиг дуу чимээ гарсан. Ингээд би гэрээс гараад очиход голын гэрийн /манай амьдардаг/ хаалганы гадна БЁ.Б ах, О хоёр хоорондоо маргалдсан байдалтай, Шижирболд тэд нарыг салгаж авсан гэж зогсож байсан. Тухайн үед БЁ.Б ах хоолны чанарт анхаараач гээд Оад хэлж байсан. Мөн Оын зүүн талын далны орчмоор нэлээн цус гарсан байхаар нь яасан, юу болсон бэ? гэж асуугаад БЁ.Б ах О нарыг гэр лүгээ оруулахад БЁ.Б орон дээр очиж хэвтээд өгөхөөр нь дөхөж очоод түүний хоёр хацраар алгадаж, юу хийчхэв, сэрээч гэж босгосон. Тэрээр Оыг Б /захирал/, А, А нар эмнэлэг рүү машинаар авч явсан. Дараа нь би ч удалгүй тэдний хойноос эмнэлэгт яваад очсон. Ах БЁ.Бг цагдаа нар дагуулж явсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
2.12. Гэрч Ү.Жадигерийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би ажлын талбайд байж байгаад 18 цагийн үед хашаан дотор байрлах худгийн усыг хааж ажилчид байрлаж байсан гэрүүдийн гадна дөхөж ирэхэд БЁ.Бгийн амьдардаг гэрийн гадна Шижирболд, О, Х.А, А, БЁ.Б, Ганширнэн, О мэтийн залуучууд зогсож байсан ба Оыг БЁ.Б хутгалсан бөгөөд уг хутгыг нэг нь аваад гэрийн хойшоо шидсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
2.13.Иргэн Ё.Бгийн согтуурлын хэмжээг шалгасан тухай “...Согтуурал шалгах багажийн заалт нь 1,9 хувь гарч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 60 дахь тал),
2.14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай “...1. Иргэн П.Оын биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. П.Оийн биеэс авсан гэх цусанд 1,3 хувь промилли этилийн спирт илрэв. 3. П.О нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
2.15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай “...1.Ё.Бн биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Ё.Бн биеэс авсан гэх цусанд 1,4 хувь промилли этилийн спирт илрэв. 3. Ё.Б нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
2.16. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.Хтын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 426 дугаартай “...1. Иргэн П.Оийн биед цээжний нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт /гемоторакс/, цус алдалт, шок, уушгины урагдал, уушги амьсгалын дутагдал, зүүн далны доод хэсэгт хатгагдсан шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. П.Оийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл. ...4.П.Оийн дээрх биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай, амь тэнссэн байдалтай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д, 2.2.2-т, 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
2.17. Хохирогч П.Оийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлсэн талаарх 139 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 88-105 дахь тал),
2.18. Яллагдагч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 цагаас орой 19 цаг хүртэл Хэрлэн, О бид хэд гадуур архи согтууруулах ундааны зүйл уусан. Миний санаж байгаагаар 0.75 хэмжээтэй 4 шил архи, мөн хэд хэдэн лаазтай пиво ууцгаасан. Тэгээд би нэлээн согтсон байсан ба барилгын талбайд болон амрах гэрт яаж ирснээ санахгүй байна. Өөрийн хийсэн үйлдлээ мэдэхгүй, тасарсан байсан. Нэг сэрэхэд өөрийнхөө амьдардаг гэр дотор хэвтэж байсан. Дүү болох О “та сэрээч, юу хийчхэв” гээд уйлаад намайг алгадаад байсан. Ингээд би босоод ирэхэд дүү О “та Оийг хутгалсан байна, мэдэж байна уу” гэж хэлэхэд би сэргэсэн. Тэгж байтал цагдаа нар ирж намайг дагуулж явсан. ...Би Оийн биеийн ар нуруу хэсгээр хутгалсан байсан. Оийг хутгалсан гэх хутга миний амьдардаг гэрт байдаг өдөр тутмын хоол, унд хийхэд хэрэглэдэг хутга байсан... Архинаас болж ийм зүйл хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дахь тал),
2.19. Гэрч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дахь тал),
2.20.Хохирогч П.Оийн гаргасан “Миний бие П.О нь Ё.Бд хутгалуулсан бөгөөд Ё.Б нь миний биеийн эрүүл мэндийн хохирлын 4 сая төгрөгийг бүрэн барагдуулсан бөгөөд цаашид гарах эрүүл мэндийн эрсдэлийн зардлыг мөн барагдуулсан тул бүрэн хохиролгүй учир Ё.Бгийн хуулийн хариуцлагыг хөнгөлж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.
3.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “ОЮ89030252 регистртэй Ё.Бгийн нэр дээр урьд болон өнөөдрийн байдлаар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл бүртгэгдээгүй байна.” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал),
3.2. Шүүгдэгч Ё.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал),
3.3. Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн “Ё.Бгийн нэр дээр 9901УБВ Toyota crown маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал),
3.4. Шүүгдэгч Ё.Бгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал),
3.5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “ Б овогт Ёын БЁ.Б нь тус хорооны Баянгол-27 байр, 45 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт ам-6 амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур өрх болох нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт, тус хорооны Зохион байгуулагч Ө.Чамин-Эрдэнийн “...Тус хорооны Баянголын 27-45 тоотод оршин суугч Ён БЁ.Б /РД:ОЮ89030252/ нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ё.Б нь 2010 оноос эхлэн тухайн хаягт амьдарч байгаа, ажил, гэр бүлийн хувьд тогтвортой, зан төлөв, харилцааны ямар нэгэн доголдолгүй болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт, Барилга, Хот байгуулалтын сайдын Хүндэт тэмдгийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчимд “Турлиахт” ХХК-ийн барилгын ажлыг нь гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 940 хүний суудалтай спорт, заал сургуулийн барилгын хашаан дотор хохирогч П.Отай “хоолны чанарт анхаараач” гэх шалтгаанаар маргалдах явцад өөрийнхөө гэртээ хэрэглэдэг хутгаар хохирогчийн биеийн зүүн далны хэсэгт хутгалсан нь тогтоогдож байна.
Үүнд:
4.1.1 Иргэн Ш.Шагдабайгаас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
4.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах “Кубейт”хорооллоос ертөнцийн зүгээр баруун урагшаа 100 м зайд байрлах “Турлиахт” ХХК-ны хашаанд гарсан байв. Хашааны гадна ирэхэд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хаалгатай, хашааны баруун хэсэгт “Турлиахт” ХХК 940 суудалтай спорт заал, сургуулийн барилга гэсэн бичигтэй байсныг тэмдэглээд, хаалгаар дотогшоо ороход хашаан дотор харанхуй, тус газрын тог нь тасарсан гэрэлгүй байв....” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
4.1.3. Хохирогч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Өлзий бид хоёр хоолноос болоод хоорондоо хэрэлдэхэд Өлзий намайг хутгалсан. Тэгээд ажлын газрын хүмүүс Өлзийг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 тал),
4.1.4. Гэрч Л.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БЁ.Б ах О ахын хоорондоо ноцолдож байсан газарт модон бор иштэй хутга байсныг анзаарч хараад тухайн хутгаар нэг нэгнийгээ гэмтээгээд бэртээчих байх гэж айгаад хутганы модон ишнээс нь бариад урд талын гэрийн баруун урагшаа шидсэн. БЁ.Б ахын гэрлүү ороод тэр хүнийг тайвшруулж байгаад гэрээс гараад ирэхэд О ахын зүүн далны хэсгээс цус гоожсон байдалтай Адагуулаад О ахын гэрийн хойд талд байсан машин руу алхаад явж байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
4.1.5. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгж байтал А өөрийнхөө амрах байрнаас гарч ирээд Оыг дагуулж, миний машинд ороод ирсэн. Тухайн үед Оын зүүн талын дал хэсгээр цус гарсан байдалтай, А гараараа дарсан харагдсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
4.1.6. Гэрч Ч.Аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би гүйгээд гэрээсээ гарахад Оыг нэг нь /хэн гэдгийг сайн анзаараагүй /машин руу дагуулаад явж байсан ба Оын зүүн талын дал хэсгээр нь гараараа дарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
4.1.7. Гэрч Ё.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн үед БЁ.Б ах хоолны чанарт анхаараач гээд Оад хэлж байсан. Мөн Оын зүүн талын далны орчмоор нэлээн цус гарсан байхаар нь яасан, юу болсон бэ? гэж асуугаад БЁ.Б ах О нарыг гэр лүгээ оруулахад БЁ.Б орон дээр очиж хэвтээд өгөхөөр нь дөхөж очоод түүний хоёр хацраар алгадаж, юу хийчхэв, сэрээч гэж босгосон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
4.1.8. Гэрч Ү.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би ажлын талбайд байж байгаад 18 цагийн үед хашаан дотор байрлах худгийн усыг хааж ажилчид байрлаж байсан гэрүүдийн гадна дөхөж ирэхэд БЁ.Б амьдардаг гэрийн гадна Шижирболд, О, Х.Ад, А, БЁ.Б, Г, О мэтийн залуучууд зогсож байсан ба Оыг БЁ.Б хутгалсан бөгөөд уг хутгыг нэг нь аваад гэрийн хойшоо шидсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
4.1.9. Яллагдагч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нэг сэрэхэд өөрийнхөө амьдардаг гэр дотор хэвтэж байсан ба дүү болох О “та сэрээч, юу хийчхэв” гээд уйлаад намайг алгадаад байсан. Ингээд би босоод ирэхэд дүү О “та Оийг хутгалсан байна, мэдэж байна уу” гэж хэлэхэд би сэргэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дахь тал) болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
4.2 Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ё.Б нь иргэн Н.Бэй “хоол, унд өгөхгүй байна” хэмээн ажилчдын хоолны асуудлаас болж маргалдах явцад хажууд нь ирж “хоолны хэрүүл хийхээ болиоч” гэж шаардлага тавьсан хохирогч Г.Отай хэрэлдэж улмаар түүний биеийн дал хэсэгт хутгалсны улмаас хохирогчийн биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан, хохирогч, шүүгдэгч нар нь Турлиах ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэж буй сургуулийн барилгад ажилладаг, тухайн үед хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
4.3 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг нь Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчиж авсан мэдүүлэг учир шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. (хавтаст хэргийн 39 дэх тал),
5. Эрх зүйн дүгнэлт
5.1 Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ё.Бгийн хохирогч Г.Отай маргалдах явцад түүний биеийн дал хэсэгт хутгалж, хүнд зэргийн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэм аюултай үйлдэл юм.
5.2 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.
5.3 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.
5.4 Хохирогч П.Оийн биед үүссэн, цээжний нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт /гемоторакс/, цус алдалт, шок, уушгины урагдал, уушги амьсгалын дутагдал, зүүн далны доод хэсэгт хатгагдсан шарх бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1, 2.2.2, 3.1.11-д заасан амь насанд аюултай, амь тэнссэн шинжээрээ амь нас хохирч болох, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул хүнд зэргийн гэмтэл үүссэн гэх шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 79-80 дахь тал) үндэслэлтэй гэж дүгнэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзлээ.
5.5 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тайлбарлажээ.
5.6 Шүүгдэгчийн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ ашигласан, хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хурааж авсан бор модон иштэй хутга нь түүний гэртээ хоол хийхэд ашигладаг хутга болох нь гэрч Л.Шын мэдүүлгээр (хавтаст хэргийн 31-32 дахь тал) тогтоогдож байна.
5.7 Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ё.Бгийн хутга хэрэглэн халдаж, хохирогч П.Оийн биеийн зүүн далны хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг зэвсэг хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
5.8 Хэрэгт цугларсан шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 68, 69 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч П.Оийн цуснаас 1,3 хувь, шүүгдэгч Ё.Бгийн цуснаас 1,4 хувь промилли этилийн спирт тус тус илэрсэн /хөнгөн зэргийн согтолттой/ нь шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон. (хавтаст хэргийн 65-66 дахь тал)
5.9 Шүүгдэгчийн хохирогчийн биед хутга хэрэглэн халдсан дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой, тэрээр өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атал согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
5.10 Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан “шүүгдэгч Ё.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй.” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч нь хохирогчийн биед зэвсэг хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.
5.11 Шүүгдэгч Ё.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн “зэвсэг хэрэглэсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
5.12 Иймд шүүгдэгч Ё.Бг зэвсэг хэрэглэн, хохирогч П.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.13 Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгчийн зан харьцааны дутмаг байдал болон ажилчдын хоолны асуудлаас улбаалсан таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
6.1 Гэмт хэргийн улмаас хохирогч П.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан учраас гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ё.Бгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
6.2 Шүүгдэгч нь хохирогч П.Оад учирсан хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардал 4000000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэрэг шүүхэд шилжсэний дараа 5000000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) мөн түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүсэлтээр нотлогдож байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1 Шүүгдэгч Ё.Бг шүүхээс “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3 Хэрэгт цугларсан шүүгдэгч Ё.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын болон тус хорооны Зохион байгуулагч Ө.Чамин-Эрдэнийн тодорхойлолт, Б.Нарангоо, Б.Халиунаа, Б.Отгонтөгс, Б.Сарангоо нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч хувийн байдлын хувьд нь эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар байрны 45 тоотод оршин суудаг, барилгын салбарт ажиллаж шагнагдаж байсан, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
2.4 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5 Улсын яллагчаас шүүх хуралдаан “Шүүгдэгч Ё.Бг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх саналтай.” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус, гаргаж, хохирогч “хохирлыг төлж барагдуулсан гомдолгүй учир ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
2.6 Шүүгдэгч Ё.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг, бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.7 Мөрдөн шалгах ажиллагаанаас шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний дээрх хувийн байдал, хохирогчийн нэхэмжилсэн буюу гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 9000000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, түүнийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
2.8 Шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3. Бусад асуудлын талаар
3.1 Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигт 9000000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
3.2 Шүүгдэгч Ё.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
3.3 2213001530161 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв.
3.4 Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б ургийн овогт Ёын БЁ.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ёндонжамцын БЁ.Бг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ё.Б нь гэмт хэргийн хор уршигт 9000000 /есөн сая/ төгрөгийг хохирогч П.Оад төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 2213001530161 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д
ШҮҮГЧИД Х.Т
Ө.Б