Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

            Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            Шүүгдэгч А.*******,

            Нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Налайх, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2207000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар /*******/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* тоотод иргэн С.тэй хардалтын улмаас маргалдан зодож, биед нь тархи доргилт, баруун нүдний салст, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.*******г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би *******ны ******* тоотод байх захирал ын хажуу өрөөнд нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгсэн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр хот явах ажил гараад хот явсан. Тэгсэн чинь манай захирал болох ын найзууд гээд хотоос 9-10 хүн 18 цагийн үед ирсэн. Тэгээд тэр хэд манай хажуу талын өрөөнд архи ууцгаагаад би өрөөндөө хүүхэдтэйгээ хамт байж байсан чинь танилцъя ороод ир гээд дуудаад байхаар нь өрөөнд нь ороод ирсэн. Хүмүүстэй нь танилцаад ууж байсан архинаас нь 3 хундага уучхаад юм яриад сууж байсан чинь нөгөө хэд нэлээн согтоод ирсэн чинь архи нь дуусчихсан. Тэгээд намайг дэлгүүр яваад архи аваад ирээч гэхээр нь би за гээд 22 цаг болж байхад дэлгүүр ороод 4-н шил “Хараа” нэртэй 0,75 граммын архи авчирч өгөөд эхний архинаас нь хамт уулцаад өрөөндөө ороод хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Нэг мэдсэн чинь миний хажуугаар хүн ороод ирэх шиг болсон. Тэгэхээр нь би “хүүе юу болж байна” гээд түлхсэн чинь манай захирал болох өмдөө доош нь өвдөг хүртэл нь шувталчихсан намайг түлхэх үед орноос газар унаад дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгсэн гаднаас манай захирлын эхнэр болох ******* орж ирээд “хүүе хайраа юу болж байгаа юм бэ” гээд гайхсан байдалтай байхаар нь би “мэдэхгүй танай нөхөр чинь миний хажуугаар ингээд ороод ирлээ” гэсэн чинь ******* уурлаад нөхөр болох ыгоо аваад гараад явсан. Тэгээд тэр хэд нөгөө өрөөнд ороод ууцгаагаад юм ярьж байгаад өглөө болсон. Тэгээд би өглөө Үнэгтэйд байдаг гэр лүүгээ явах гээд хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь нөгөө өрөөнөөс ******* намайг элдэв муу муухай үгээр доромжилж, янхан, гичий гэж миний толгой хэсэг рүү цохиж намайг үсдсэн. Одоо миний толгой тархи өвдөөд хэцүү байгаа. Мөн ******* гэх хүүхэн байнга намайг утсаар ярьж элдэв муухайгаар хэлж дарамталж байгаа болохоор энэ асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Урьд нь ******* бид хоёр хэрэлдэж муудалцаж байгаагүй. Тухайн үед болсон асуудлаас болж анх удаагаа л маргалдаж байгаа маань энэ. Тухайн үед ******* миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа, баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж хөлөөрөө хэвлий болон нуруу хэсэг рүү нэг нэг цохиж гараараа үснээс зулгаасан.” /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

            Гэрч Я. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр хоёр хүүхдийн хамт, гэр бүлийн найзуудын хамт *******т найз , ******* нарын гэрт шинэлэх гэж 16 цагт ирсэн. Бид нарыг ирэх үед гэрт *******, , нэг бүдүүн шар хүүхэн хүүхдийн хамт нэрийг мэдэхгүй, *******гийн охин нар байсан. Бид шинэлээд сууж байхад 22 цагийн орчим *******гийн нэг найзын машин зам дээр эвдэрсэн гээд манай нөхөр , нарын хамт явсан. Тэр үед гэрт байсан хүүхэн той хамт өрөө өрөөнд орж гараад миний хөл ингэчихлээ энийг хараа, тэрийг хараа гээд л маяглаад байсан. Тухайн үед их согтуу, тэр хүүхэн халамцуухан байсан. Тэгж байгаад 00 өрөөнд ороод хаалга түгжээд дотор нь ороод түжигнээд байсан. Их удсан энэ үед манай бага хүү бие засаад 00 цаас авах гэсэн юм гэж хаалга нүдсэн онгойлгож өгөөгүй. Тэгсэн гаднаас ******* бусад хүмүүсийн хамт ороод ирсэн. Бид нар юу ч хэлээгүй тэгсэн. ******* 00 өрөө онгойлгож үзээд хаалгаа хаасан царай нь эвгүй болсон байсан. Нөгөө хоёр нь удалгүй 00 өрөөнөөс гараад ирсэн. ******* ширээнд дээр ирж суугаад архинаас хэд хэд татсан. Уул нь уугаагүй байсан. Тэгээд удалгүй ******* унтаад өгсөн. Бид нар унталгүй юм яриад сууж байсан. Шөнө ******* орилоод явсан би гүйж очоод юу болов гээд харсан чинь нөгөө хүүхэн шалдан дотоож байхгүй бэлэг эрхтэн нь гарсан алцайсан орон дээр дээшээ харсан байдалтай ын өмд нь доошоо шувтарсан бэлэг эрхтэн хөвчирсөн байдалтай байж байсан, тэр хүүхэн нь ******* бид хоёрыг хараад шууд ыг хөлөөрөө тийрээд унагасан. Тэгээд ******* юу ч хэлээгүй гал тогооны өрөөнд уйлаад суусан. Тэгээд үүр цайлгасан. Өглөө болгоод ******* нөгөө хүүхнийг бос хувцсаа аваад яв чи яаж миний нөхөртэй заваарч чадаж байна гэж хэлээд яв гэж хэлсэн, нөгөө хүүхэн нь юу яриад байгаа юм танай нөхөр өөрөө миний хажуугаар хэвтсэн гээд хэрэлдээд байсан. Тэр үед ******* тэр хүүхнийг нэг удаа гараараа алгадаад үснээс нь зулгаасан.” /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

            Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өглөө босоод 08 цаг өнгөрч байхад өөрийн найз болох С. рүү залгасан чинь миний найз ******* тоотод хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь хүмүүс архи уугаад нэлээн согтчихсон байсан. Тэгээд орсон чинь С. хүүхдийн өрөөнд орон дээр суучихсан уйлаад байж байхаар нь юу болсон юм бэ найзаа гэсэн чинь А.******* намайг нөхөртэйгөө хардаад элдвээр хэлээд загнаад байна гэхээр нь за за явъя гээд хүүхдийг нь хувцаслаад байж байсан чинь С. би нэр төрөө сэргээлгэнэ гээд ыг унтаж байхад нь өрөөнд нь ороод татаад сэрээхэд юу болоод байгаа юм гээд босоод ирсэн. танай эхнэр чинь чамтай унтсан гээд хардаад байна гэсэн чинь ын эхнэр болох ******* хажуугаас нь чи муу янхан унтаа биз дээ гээд дайраад ийг барьж аваад үснээс нь зулгаагаад нүүр ам руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би бушуухан гарья гэж бодоод гэрээс хүүхдийг нь аваад гарч яваад гэртээ ирсэн. ...Яг зодолдож эхлэх үед нь хажууд нь байсан. Тэгээд зодооны дундаас нь би гараад явчихсан. Намайг байхад А.******* нь С.ийг гараараа үснээс нь хоёр удаа зулгаасан. Бас гараараа 1-2 удаа алгадаж байсан.” /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн найз нар болох , Эрдэнэбаатар нар эхнэр, хүүхдүүдийн хамт, ганцаараа манай гэрт 16 цагийн орчим ирсэн. Манай гэрт шинэлж архи дарс уусан. Би согтсон. Шөнө дунд санагдаж байна хүүхдийн өрөөнд ороод унтсан. Тэгсэн гэнэт манай эхнэр ******* орж ирээд орилоод эхэлсэн. Нэг сэрсэн би шалан дээр унтаж байсан. Намайг тэй унтлаа барилаа гээд чарлаад байсан. Би тэр эмэгтэйтэй унтаагүй. Би хэзээ ч тэр эмэгтэйтэй эр, эмийн харилцаанд орж байгаагүй. Өглөө нь хэрүүл болоод *******, хоёр барилцаад авсан тэнд байсан хүмүүс салгаж байсан.” /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 95 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 08 шэ/95 шинжээчийн дүгнэлтэд: “С.ийн биед тархи доргилт, баруун нүдний салст, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын  18-ны өдрийн 112 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 08 шэ/112 шинжээчийн дүгнэлтэд: “А.*******гийн биед баруун чамархайн хуйх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

            *******ны Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 41 дэх тал/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

            Захиргааны зөрчлийн бүртгэл /хавтас хэргийн 43-51 дэх тал/,

 

            Шүүгдэгч А.*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

            Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул А.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

            Гэм буруугийн талаар.

 

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* тоотод иргэн С.тэй хардалтын улмаас маргалдан зодож, биед нь тархи доргилт, баруун нүдний салст, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. Тухайлбал;

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* намайг элдэв муу муухай үгээр доромжилж, янхан, гичий гэж миний толгой хэсэг рүү цохиж намайг үсдсэн. Одоо миний толгой тархи өвдөөд хэцүү байгаа. ...Тухайн үед ******* миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа, баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж хөлөөрөө хэвлий болон нуруу хэсэг рүү нэг нэг цохиж гараараа үснээс зулгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

            Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нөгөө хүүхнийг бос хувцсаа аваад яв чи яаж миний нөхөртэй заваарч чадаж байна гэж хэлээд яв гэж хэлсэн нөгөө хүүхэн нь юу яриад байгаа юм танай нөхөр өөрөө миний хажуугаар хэвтсэн гээд хэрэлдээд байсан. Тэр үед ******* тэр хүүхнийг нэг удаа гараараа алгадаад үснээс нь зулгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

            Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд зодооны дундаас нь би гараад явчихсан. Намайг байхад А.******* нь С.ийг гараараа үснээс нь хоёр удаа зулгаасан. Бас гараараа 1-2 удаа алгадаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг тэй унтлаа барилаа гээд чарлаад байсан. Би тэр эмэгтэйтэй унтаагүй. Би хэзээ ч тэр эмэгтэйтэй эр, эмийн харилцаанд орж байгаагүй. Өглөө нь хэрүүл болоод *******, хоёр барилцаад авсан тэнд байсан хүмүүс салгаж байсан” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 20 дахь тал/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 95 дугаартай С.ийн биед тархи доргилт, баруун нүдний салст, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

            Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Шүүгдэгч А.******* нь хохирогч С.ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

            Мөн шүүгдэгч А.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч А.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 

            Шүүгдэгч А.******* нь хохирогч С.ийн биед тархи доргилт, баруун нүдний салст, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч шүүхийн шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүх шүүгдэгч А.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

            Бусад асуудлаар.       

    

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.т хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ВОЛОДЯ