Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, , , мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ,,, 2 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.

******* овогт ******* ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим чиглэлийн автобусанд зорчиж явахдаа хохирогч Ш.ын унагааж үлдээсэн Самсунг нөүт 20 Ультра маркийн rap утсыг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 1.4*******.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр руу хяналтад орохоор явж, үзүүлчхээд 16 цаг гээд автобусны буудлаас автобусанд суусан. Автобус олон хүнтэй биш, суудал дээрээ л  хүмүүстэй байсан. Би цонхны хажуугийн суудал дээр сууж, цүнхээ хажуудаа тавьсан. Хонхор өнгөрөөд утас дугарч, цүнхээ авахад хажууд нэг гар утас байсан. Би тэр гар утсыг авсан. Гэртээ ирээд асааж шалгахад гар утсан дотор ямар нэгэн холбогдох дугаар, зураг, мессеж байгаагүй. зарын групп дээр гар утас олсон, эзэн нь аваарай гэж зар тавья гэж бодсон боловч хаа, хамаагүй хүмүүс ирж авна гэж бодоод зар тавьж чадаагүй. Хагалгаанд орох байсан, надад мөнгөний хэрэг байсан учраас би гар утсыг ломбардад тавьсан” гэв.

 

          Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
  2. Хохирогч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
  3. Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
  4. “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №НД-22-124 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-34 дэх тал),
  5. “” ХХК-ийн 4/5020 дугаартай албан бичиг, хавсралт баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
  6. “” ломбардын 5587 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ”-ний хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал),
  7. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Эд зүйл хураан авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
  8. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
  9. Яллагдагч Э.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
  10. Яллагдагч Э.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал),
  11. Хохирогч Ш.ын Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал),
  12. Яллагдагч Э.*******ы тус дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг болно.

           

Харин шүүгдэгч Э.******* хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим чиглэлийн автобусанд зорчиж явахдаа хохирогч Ш.ын унагааж үлдээсэн Самсунг нөүт 20 Ультра маркийн rap утсыг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 1.4*******.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

            - Хохирогч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Офицеруудын ордноос Ч:5 Налайх-Офицеруудын ордон гэсэн нэртэй автобусанд суугаад 16 цаг 00 минутын үед Налайх гэдэг нэртэй автобусны буудал дээр буугаад гар утсаа шалгах гэтэл гар утас алга болсон байсан. Хамгийн сүүлд автобусан дотор байх үедээ өөрийнхөө гар утасны цагийг хараад гадуур хүрмийн зүүн халаасандаа хийсэн. Мөн Налайх дээр явж байх үедээ өөрийн гар утсаа өөрийн халаасандаа хийгээд Налайх автобусны буудал дээр буухын өмнө  хаалга руу очиж зогссон. ... 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Тэди худалдааны төвөөс 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Ягаан өнгийн Самсунг нөүт 20 Ультра загварын утас...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

            - Хохирогч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...утсыг шинээр нь аваад ямар нэг дугаар хийгээгүй байсан. Бас OPPO А32 утсыг ашиглаад явж байсан юм. Тухайн үед би нэлээд том халаастай куртик өмсөж явсан юм. Яг хаана алга болгосон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хүнийг танихгүй, манайхаар 2 удаа үйлчлүүлсэн байсан. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ягаан өнгийн Самсунг нөүт 20 маркийн утсыг 900.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай 5%-ийн хувийн хүүтэй тавьсан байсан. Тэгээд ирж авахгүй болохоор нь бүртгүүлсэн дугаар руу нь залгаж, мессеж бичээд байж байтал цагдаа орж ирж шалгаад зарах болон хүнд өгч болохгүй гэж хэлсэн. ...Самсунг нөүт 20 маркийн утасны төлбөр болох 1.138.000 төгрөгийг манайд ирж барагдуулсан. Одоо надад болон манай байгууллагад ямар нэг санал хүсэлт, хохирол байхгүй...” гэх мэдлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

- “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №НД-22-124 дугаартай “Самсунг нөүт 20 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.4*******.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

  • “” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4/5020 дугаартай албан бичиг, хавсралт баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
  • “” ломбардын 5587 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ”-ний хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал),
  • 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Эд зүйл хураан авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
  • 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
  • Шүүгдэгч Э.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хонхор хавьцаа л байх гэж бодож байна миний хажуугийн суудал дээр Самсунг нөүт 20 маркийн rap утас байхаар нь авчихсан юм. Тэр үед надад мөнгөний хэрэгцээ шаардлага гарчихсан байсан учраас маргааш нь тэр гар утсыг... Ломбардад 900.000 төгрөгөөр тавьчихсан юм. Би хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
  • Хохирогч Ш.ын Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал),
  • Яллагдагч Э.*******ы Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                                                                                                                                                                      

Шүүгдэгч нь , монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ын хайхрамжгүй үйлдлийн улмаас санамсаргүйгээр автобусанд унагааж үлдээсэн Самсунг нөүт 20 Ультра маркийн rap утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага болон иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, ашигласны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.4*******.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

            Иймд шүүгдэгч Э.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Д.ын гээгдүүлсэн Самсунг нөүт 20 Ультра маркийн гар утсыг 1.4*******.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “” ломбардын захирал Г. “ягаан өнгийн, ажиллагаа хэвийн гэх, сим картгүй, Самсунг нөүт 20 маркийн гар утас”-ыг хураан авч, хохирогч Д.д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар (хавтаст хэргийн 11-12 дахь тал) тогтоогдож байх ба хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гар утсаа авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, гэрч болох “” ломбардын захирал Г. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Самсунг нөүт 20 маркийн утасны төлбөр болон 1.138.000 төгрөгийг манайд ирж барагдуулсан. Одоо надад болон манай байгууллагад ямар нэг санал хүсэлт, хохирол байхгүй” гэх тайлбарыг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгчтэй ял тохиролцсон саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан болно.

 

            Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын хяналтын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******ы “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ