Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 00448

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Д Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн, Б овогт Г.Ш  т холбогдох,

дутагдуулсан барааны үнэ 4928765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00307/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1990 онд төрсөн, Булган аймгийн Б овогт Б.Ц   түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Г.Ш ,

 Гэрч: 1958 онд төрсөн, Ч овогт Л. Н

Гэрч: 1967 онд төрсөн, Ц овогт Ш.Д   нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “Д Б ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ш  нь 2015 оны 12 дугаар сарын 26-аас 30-ны өдөр хүртэл хариуцагчийн зээлийн төлөлтөөс 2000000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл “АПУ” трейд ХХК-ийн бараанаас 333130 төгрөг, дэлгүүрийн эргэлтийн мөнгөнөөс 1773337 төгрөг, “Орхон Мандал” ХХК-ийн гурилын мөнгөнөөс 676775 төгрөг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа 24923 төгрөг, цалингийн өр 120600 төгрөг, нийт 4928765 төгрөгийг дутаасан тул Г.Ш ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дэлгүүрийн худалдагч нар өдрийн цай уухдаа дэлгүүрээс юм бичүүлж авдаг байсан. Г.Ш  өдрийн цайндаа огт юм бичүүлж аваагүй байсан. Туслах худалдагч нар Г.Ш ийг юм авч хэрэглсэн гэж  хэлсэн. Эргэн төлөлтийн 2000000 төгрөгийг аваагүй гэж байгаа боловч Г.Ш т хүмүүс мөнгө хүлээлгэж өглөө гэсэн баримтанд гарын үсэг зуруулсан байхад яагаад Г.Ш  баримт дээр мөнгөө өгч явуулж байгаа байж гарын үсэг зуруулаагүй нь эргэлзээтэй байна. Г.Ш  манайтай гэрээ байгуулахдаа өөрөө би сунаж ажиллах боломжтой гэсэн учраас сунаж ажиллуудаг байсан. Мөн ажлын байран дээрээ нэг удаа байхгүй цаг гаруй байхгүй байсан. Энэ их бараа материалыг туслах худалдагчид даалгаж өгчихөөд явж байгаа нь хариуцлагагүй байна гэсэн үг юм. Г.Ш  ганцаараа худалдагч байгаагүй түүний хажууд туслах худалдагч байсан. Г.Ш  ганцхан борлуулалтын кассан дээр мөнгөтэй харилцдаг бөгөөд нийт гарсан дутагдалын 80 хувийг худалдагч, 20 хувийг туслах худалдагч хариуцаж төлөх үүрэгтэй бөгөөд худалдагч, эргэн төлөлтийн мөнгө хариуцдаг байсан. Г.Ш  нь 2015 оны 12 дугаар сарын 26-аас 30-ны өдөр хүртэл хариуцагчийн зээлийн төлөлтөөс 2000000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл “АПУ” трейд ХХК-ийн бараанаас 333130 төгрөг, дэлгүүрийн эргэлтийн мөнгөнөөс 1773337 төгрөг, “Орхон Мандал” ХХК-ийн гурилын мөнгөнөөс 676775 төгрөг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа 24923 төгрөг, цалингийн өр 120600 төгрөг, нийт 4928765 төгрөгийг дутаасан тул Г.Ш ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ш  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Ш  миний бие 2015 оны 11 сард Дөгөм дэлгүүрт АПУ-д худалдагчаар ажилд орсон. 12 дугаар сард АПУ хүнстэйгээ нэгдэж нэг худалдагчтай болсон. Хүнстэйгээ нэг болсноос хойш дутагдал зөрүү гардаг болсон. 12 дугаар сард эргэн төлөлтийн мөнгө худалдагч авахаар болсон гээд надад хэлсэн. Уг нь энэ эргэн  төлөлтийг худалдагч биш нягтлан авах ёстой. Нягтлан өрөнд ороод худалдагчид хүчээр өгсөн. 12 сард эргэн төлөлтийн бүх мөнгийг Н авч яваад маргааш нь над руу 2000000 төгрөг дутуу байна гэж гүтгэж уурласан. Ажиллаж байх хугацаанд намайг дандаа сунаж ажилла худалдагч олдохгүй байна гээд би сунаж гардаг байсан. Уг нь 14 хоног гараад амрах ёстой 12 сараас 2000000 төгрөг дутаасан гээд надад цалин өгөхгүй 5 сар хүргэсэн. 5 сард сунаж ажиллаад тооцоо хийхэд 3000000 төгрөг дутлаа гэсэн. Тооцоогоо дахин дахин хийсэн ч гарч ирээгүй. 5 сард цэрэг татлага архи пиво хорьсон болохоор орлого 600000, 700000 төгрөг ордог гаднаас бараагаа авч хүрдэггүй байсан. Туслах худалдагч Д  бид хоёр гарч орохдоо нэг нэгэндээ захиад орхиод гардаг байсан. Дэлгүүрт байнга хулгай гардаг тухайн үедээ тэр хулгай хийсэн хүүхдүүдээс хохирлоо барагдуулдаггүй битгий дахин ингээрэй гэх мэтчилэн явуулчихдаг байсан. Склад руу хэн дуртай нь орж гардаг. Бас дэлгүүрийн илүү олон хэлхээ түлхүүрүүд өөрсд нь байдаг. Энхжаргал, нягтлан Цолмонтуяа хоёр надад сэтгэл зүйн дарамт үзүүлж загнаж уурлаад гарын үсгээ зур гэж шахалтанд оруулаад хүчээр гарын үсгээ зуруулсан. Би энэ нэхэмжлээд байгаа 4928765 төгрөгөөс 100 төгрөг ч аваагүй мөнгө авч идээгүй учир төлөхгүй гэв.  

Гэрч Л.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ш  намайг барааны үнэ мөнгө шилжүүлээд ир гээд нэг удаагийн уутанд хийсэн мөнгө өгсөн. Мөнгийг би тоололгүй цүнхэндээ хийгээд авч явсан. Шилжүүлсэн мөнгө нь тэр үед тушаах ёстой мөнгөтэй яг таарсан учраас би асуудал гаргаагүй гэв.

Гэрч Ш.Д  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ‘’Д Б ‘’ ХХК-нд  2015 онд туслах худалдагчаас ажиллаж байсан. Г.Ш  худалдагчаар цуг ажиллаж байсан. Туслах худалдагчаар ажиллаж байх хугацаанд над дээр 800000 төгрөгний төлбөр гарсан, би үүнийг цалингийн зээл авч төлсөн. Би нар дэлгүүрээс мөнгө төлөхгүйгээр бараа аваад дараа нь тооцоо нийлэхэд дутагдуулсан барааны мөнгөө цалингаасаа төлдөг байсан. Ш  дээр мөн ийм асуудал гардаг байсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д Б ” ХХК нь хариуцагч Г.Ш т  холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 4928765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Ш  нь “Д Б ” ХХК-нд худалдагчаар ажиллаж байсан буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь “Д Б ” ХХК, Г.Ш  нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” зэргээр тогтоогдож байх тул ажил эрхлэх явцад бий болгосон гэх дутагдуулсан барааны төлбөр, цалингийн өр, нийт 4928765 төгрөгийг гаргуулахаар “Д Б ” ХХК нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь дутагдуулсан барааны төлбөр, цалингийн өр, нийт 4928765  төгрөгийг гаргуулжаар шаардаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлахад “Д Б ” ХХК нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэдэг, энэ чиглэлийнхээ дагуу тодорхой хэмжээний барааг харилцагч байгууллагуудаас хүлээн авч борлуулдаг болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий шаардлага буюу дутагдуулсан барааны төлбөр  4783242 төгрөгийн тухайд нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн “Бараа материалын тооцоо бодсон баримт” гэх тооцооны баримтуудаар тооцоо нийлж, хоёр тал гарын үсэг зурсан байгаагаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа 24923 төгрөг, цалингийн өр 120600 төгрөг, нийт 145523 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Д Б ” ХХК, Г.Ш  нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.7-д “Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад эд хөрөнгийн учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэл, журмаар нөхөн төлнө” гэж заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг тус тус үндэслэн Г.Ш ээс дутагдуулсан бараа материалын үнэ 4783242 төгрөгийг гаргуулан “Д Б ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа 24923 төгрөг, цалингийн өр 120600 төгрөг, нийт 145523 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Ш ээс дутагдуулсан бараа материалын үнэ 4783242 төгрөгийг гаргуулан “Д Б ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа 24923 төгрөг, цалингийн өр 120600 төгрөг, нийт 145523 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93810 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш ээс 91481 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д Б ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ОДОНЧИМЭГ