Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч ,

Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************холбогдох эрүүгийн 2238000000518 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шилийг гараараа цохиж хагалах үедээ хохирогч *************биед нүдний эвэрлэгт шарх, харааны бууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч *************эзэмшлийн 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шил, урд талын салхины шилийг хагалж, баруун хойд талын хаалганы ар талыг хонхойлгож эвдэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 565,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шилийг гараараа цохиж хагалах үедээ хохирогч *************биед нүдний эвэрлэгт шарх, харааны бууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч *************эзэмшлийн 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шил, урд талын салхины шилийг хагалж, баруун хойд талын хаалганы ар талыг хонхойлгож эвдэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 565,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000518 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би машины шил хагалж тэдгээр хүмүүсийн нүд рүү шил оруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-13-р хуудас),

 Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэр үед ************* эхнэр манай машинд сууж явсан юм. Нэлээн явж байхад ************* ахтайгаа машинтайгаа араас ирээд машины урдуур шахах үед нь би машинаа зогсоосон юм. Тэр 2 машинаасаа бууж ирэхэд би машиныхаа цонхыг онгойлгоод яасан ахаа гэж хэлэх үед ************* шууд машины цонх руу цохиод хагалсан. Тэр үед ах нь ************* цааш нь холдуулсан. Бид нар шууд хөдлөөд Арбулаг сум руу явж байхад миний нүд рүү юм тороод харж болохгүй байсан. Би гараараа нүдээ дарах үед гар цус болсон байсан. Сум орж эмнэлэгт үзүүлэхэд та нар шууд Мөрөн явж үзүүл гэж эмч хэлсэн. Бид нар Мөрөн орж ирээд би нэгдсэн эмнэлэг дээр ирээд үзүүлээд 07 дугаар сарын 13-ны өдөр шууд хот явсан. Тэгээд хот ороод 3 дугаар эмнэлэгт үзүүлээд нүд рүү орсон шилний хагархайг авхуулсан, бас миний сормуус сэтрээд зүсэгдсэн байсан. Одоо миний баруун нүдийг маань эмч 60 хувь харж байгаа гэж хэлж байсан. Сорвижиж эдгэх учраас харааны чадамж дахин өөрчлөгдөж магадгүй гэж эмч хэлж байсан. ************* Нандин-Эрдэнийг түлхээд байх шиг байсан бид нарт бол гар хүрээгүй бид нар бас *************ид гар хүрээгүй. ************* машины жолооч талын цонхыг гараараа цохиж хагалсан...Надад 300,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Бид хоёр тохиролцсон байгаа...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч  *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний машины урд салхины шил болон жолоочийн хаалганы шил хагарсан. Баруун талын хойд кирлон дээд хэсэгтээ хонхойсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жолооч талын урд хаалганы шилийг ************* нь гараараа хага цохисон. Тэгэх үед машин барьж явсан. Ганзоригийн баруун нүднээс цус гараад эхэлсэн. Мөн жолоочийн хажуу талд сууж байсан Нандин-Эрдэнийн хөмсөгний дээд доод хэсэг болон уруулын доор хэсэгт шилэнд зүсэгдсэн харагдаж байсан. Бид нар тэгээд Арбулаг сумын төв ороод эмнэлэгт очсон. Жолооч талын урд хаалганы шилийг хага цохисон. Машины урд талын салхины шил рүү мөн гараараа нэг удаа цохисон. Цохих үед шил нь цуурсан. Мөн жолооч талын хойд хаалганы ард хэсэгт мөн гараараа цохисон. Тэгэхэд тэр цохисон газар нь мөн хонхойсон. Мөн машины хойд гүпер рүү өшиглөсөн. Тэгэхэд хонхойж түгжээнээсээ салаад буцаад түгжигдэхээ байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...араас ирээд зогс гээд гэрлээрээ дохиод байсан. Тэгээд бид нар зогсоод жолооч Ганзориг цонхоо доошлуулах үед манай нөхрийн ах жолоочийг буугаад ир одоо согтуу юм чинь яваад яах юм ярилцъя гэх зуур манай нөхөр ************* хажуугаар нь орж ирээд цонх руу цохих шиг л болсон. Тэгээд машины жолооч талын цонх хагарсан. Тэгээд бид нар шууд яваад сумын төв орж ирсэн. Сум орох замд би Ганзориг гэдэг залуугийн гар нь цус болсон байсан болохоор нь гараас чинь цус гараад байгаа юм уу гэж би асуусан чинь дугарахгүй байсан. Хойно сууж явсан хүмүүс нүд рүү чинь юм орсон юм биш үү гэж хэлж байсан. Тэгээд нойлын цаас авч өгсөн чинь Ганзориг гэдэг залуу цаасаар нүдээ дараад байсан... Манай нөхөр тухайн машины жолооч талын хаалганы цонхыг гараараа цохиж хагалсан. Мөн баруун ар талын хаалганы ар хэсэг рүү гараараа цохиж хонхойлгосон. Өөр бол гар хүрээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-34-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сум руу явсан явж байх замд ************* мотоциклтой араас ахтайгаа ирээд Машины цонх хагалж Ганзоригийн нүд рүү шил орсон. Тэгээд бид нар сумын төв орж эмчид үзүүлээд мөрөн орсон. Ганзориг машин барьж явсан. Машины шил хагарах үед Ганзоригийн шүд рүү шил орсон. Мөн Нандин-Эрдэнийн ам руу шил орсон. ************* нь нэлээн согтуу байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Жолооч талын урд хаалганы шилийг хага цохисон. Машины урд талын салхины шил рүү мөн гараараа нэг удаа цохисон, цохих үед шил нь цуурсан. Мөн жолооч талын хойд хаалганы ард хэсэг рүү гараараа цохиж хонхойлгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын төв рүү явж байхад араад нөгөө машин гүйцээд ирэхэд нь жолоо барьж явсан Ганзориг машинаа зогсоох үед ************* ах нь бууж ирсэн. Тэгэхээр нь жолооч цонхоо доошлуулаад юм ярихын зуургүй ************* араас нь бууж ирээд шууд цонх руу гараараа цохиод хагалсан. Бид нар шууд цаашаа хөлдөөд сум руу явсан. Замд явж байхад Ганзориг нүднээс цус гараад байсан. Мөн Нандин-Эрдэнэ нүд рүү шил орлоо гээж уйлаад байсан. Шууд эмнэлэг орж үзүүлсэн. Цагдаагийн байран дээр очиход цагдаа байхгүй байхаар нь Мөрөн орж ирсэн. Нөгөө 2 эмнэлэгт үзүүлж нүднээсээ шил түүлгэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 415 дугаартай:

1. *************биед эвэрлэгт шарх, харааны бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

3. *************биед учирсан эвэрлэгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, харааны бууралт нь 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 51-52-р хуудас),

Хохирогч *************амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хх-ийн 71-72-р хуудас),

Хохирогч *************700,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт  (хх-ийн 79-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн хуулбар,  иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66-68-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000518 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шилийг гараараа цохиж хагалах үедээ хохирогч *************биед нүдний эвэрлэгт шарх, харааны бууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч *************эзэмшлийн 94-85 УАВ улсын дугаартай тоёота “Rumion” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын салхины шил, урд талын салхины шилийг хагалж, баруун хойд талын хаалганы ар талыг хонхойлгож эвдэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 565,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-13-р хуудас),

Хохирогч  ************* (хх-ийн 23-р хуудас), гэрч *************(хх-ийн 29-30-р хуудас), гэрч *************(хх-ийн 32-34-р хуудас), гэрч *************(хх-ийн 36-37-р хуудас), гэрч *************(хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 51-52-р хуудас),

Хохирогч *************амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хх-ийн 71-72-р хуудас),

Хохирогч *************700,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт  (хх-ийн 79-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг шүүгдэгч *************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь хохирогч *************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч *************эд хөрөнгөд 565,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч *************учруулсан хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь 700,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт (хх-ийн 79-р хуудас)-аар тогтоогдож байна. Харин хохирогч *************300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *************нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.*************оос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000518 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч  ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 2238000000518 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************оос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР