| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/00216/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/225 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/225
2022 10 06 2022/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч А.Ч*******,
хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Л.У******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.У*******д холбогдох эрүүгийн 2215002420221 дугаартай, 163/2021/00216/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д******* овогт Л******* У*******, Ховд аймгийн Цэцэг суманд ...оны ... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот ............. оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 45 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: .............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.У******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын хяналтын постын баруун талд Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд ....... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж эсрэг урсгалд явсан жолооч Н.Э******* жолоодож явсан ...... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгийг шүргэж, жолооч А.Ч*******ийн жолоодож явсан.......улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч А.Ч*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002420221 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.У******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын хяналтын постын баруун талд Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд. улсын дуга......артай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, эсрэг урсгалд явсан жолооч Н.Э******* жолоодож явсан ....... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгийг шүргэж, жолооч А.Ч*******ийн жолоодож явсан ........ улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч А.Ч*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У*******гийн өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сум руу явж байгаад Булган аймгийн Рашаант суманд зам тээврийн осол хийсэн. Өмнөх өдөр нь хөдөө явах замын хүнсээ бэлдээд шөнө нь 2-3 цаг унтсан байсан. Их ядарсан байсан болохоор замд явж байхдаа зүүрмэглэсэн учраас зам тээврийн осол гаргасан байх гэж бодож байгаа. Би өөрөөсөө гадна 5 хүүхэдтэй явж байсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ч*******ийн өгсөн: Булган аймгийн Рашаант суманд зам тээврийн ослын хохирогч болсон. Урд талын тээврийн хэрэгслийн урдаас нэг приус загварын тээврийн хэрэгсэл чиглээд ирж байсан. Намайг таньдаг болоод урдаас ирж байна гэж бодож байсан боловч чигээрээ ирээд мөргөж авто осол болсон. Осолд орсны дараа хүзүү маш их өвддөг болсон. Сумын эмнэлэгт хүзүүний эмчилгээний тоног төхөөрөмж байхгүй учраас Улаанбаатар хот руу өөрийн зардлаар явсан. Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт компьютер томографикийн зургийг 360.000 төгрөгөөр авахуулсан. Эм тарианы 200.000 төгрөгийг авсан. Сүүлд авсан гэх 50.000 төгрөгийг санахгүй байна. Машины үнэлгээний 9.983.000 төгрөг, эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч А.Ч*******ийн өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын урд талд байрлах асфальтан з*******р ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт чиглэлтэй өөрийн ....... улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод өөрийн зорчих эгнээнд зөөлөн гэлдрээд буюу урд талд тээврийн хэрэгслүүд хурд сааруулагч гэх зүйл дээр хурдаа удаашруулан явж байсан. Тухайн үед эсрэг урсгалаас саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл урд талд байрлах саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийг шүргээд миний өөдөөс ирээд мөргөсөн. Тэгээд би осол болсны дараа толгойгоо бариад машинаас бууж харахад миний машин осол болж тос масло асгарсан гарцнаас хойшоогоо 10 орчим метр газарт ухраад зогссон байсан. Тухайн үед хэргийн байдлыг харахад эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж миний урд талд байсан тээврийн хэрэгслийн толийг шүргээд улмаар миний унаж явсан машины яг урд талаас ирж мөргөсөн байсан.
Тэгээд уг ослоос хойш миний хүзүү толгой их өвддөг байсан ба улмаар Улаанбаатар хотод очоод эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн хүзүүний сэртэн яс хугарсан гэсэн байсан... би өөрийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод эвдрэлийн үнэлгээг хийлгэсэн. Улмаар эвдрэлийн үнэлгээ нь 9.983.000 төгрөг болсон ба дээрх мөнгийг эсрэг талын жолооч буюу У******* нь надад өгсөн... Би Улаанбаатар хотоос өөрийн тээврийн хэрэгслийг хүлээн авах үед рулын аппарат, гидер, дээд яндан мэдрэгч гэх зүйлс эвдэрсэн байдалтай хүлээн аваад өөр засварын газарт очиж засаж янзлуулсан. Дээрх эд зүйлсийг би өөрөөсөө 1.045.000 төгрөг гаргаж засаж янзлуулсан. Улмаар анхны үнэлгээнд тусгагдаагүй эд зүйл эвдэрсэн байдалтай байсан тул би дахин шинжээч томилуулж эвдрэлийн үнэлгээг цагдаагийн байгууллагаар дамжуулан хийлгэх болсон юм. Одоо тээврийн хэрэгслийн засварт нэмж зарцуулсан 1.045.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. Эмчилгээтэй холбоотойгоор нэхэмжлэх мөнгөн дүнгээ бодож үзээгүй байна. Дээрх эд зүйлс нь машиндаа эвдрэлтэй байх үед нь болон сольж байх үеийн бичлэг миний утас нь дээр байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 44-45, 47-48 дахь тал/,
Жолооч Н овогтой Э******* /.../ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй бөгөөд хүчинтэй төлөвтэй байна.
Жолооч А овогтой Ч******* /...../ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн “АВС” ангиллын үнэмлэхтэй бөгөөд хүчинтэй төлөвтэй байна.
Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.
Жолооч Лхагвасүрэн овогтой У******* /........./ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
Харин жолооч А овогтой Ч******* /...., Н овогтой Э******* /...../ нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
Уг зам тээврийн осол нь жолооч Лхагвасүрэн овогтой У******* /....../ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гарсан байна” гэх, / хавтаст хэргийн 62 дахь тал/
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт х*******ралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Ч*******ийн хохирол, хор уршиг болон гэрч Ц.Д, Н.Э******* нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч жолооч Лхагвасүрэн овогтой У******* /....... нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар Л.У******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын хяналтын постын баруун талд Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд ......улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, жолооч А.Ч*******ийн эрүүл мэндэд хүзүүний долоо дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.У*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.У******* нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.У******* нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.У*******г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч Э.Ц хохирогч А.Ч*******т учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хор уршгийг арилгуулах, цаашид гаргах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.У******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч А.Ч*******т тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардалд шинжээчийн дүгнэлтээр гарсан 9.983.000 төгрөгийг, эм, тарианы зардалд 200.000 төгрөг нийт 10.183.000 төгрөгийг хохирогч А.Ч*******ийн дансаар, Гэмтлийн эмнэлэгт компьютер томограф хийлгэсэн төлбөрт 360.000 төгрөг, осолд орсон 2 тээврийн хэрэгслийг /хохирогчийн болон өөрийн/ Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн зардалд 600.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн ажлын хөлс 580.000 төгрөг буюу 1.540.000 төгрөгийг гэмт хэргийг улмаас учирсан хохирол хор уршгийг арилгахаар тус тус төлж, нийт 11.723.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг дахин хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /Monnis motors/ 1.045.000 төгрөг, хохирогчийн эм, тариа худалдан авсан 443.600 төгрөг, Улаанбаатар хотоос Булган аймагт ирэх, очих замын зардалд тээврийн хэрэгсэлд хийсэн шатахууны зардал 180.000 /хавтаст хэргийн 107-111 дэх тал/ нийт 1.668.600 төгрөгийг шүүгдэгч Л.У*******гаас гаргуулж хохирогч А.Ч*******т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.У******* нь дээрх 1.668.600 төгрөгийн хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/ болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч А.Ч*******т Л.У*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүзүүний долоо дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмтлээс болоод даралт байнга ихсэж даралтын эм уудаг зовуурьтай болсон цаашид ч мөн ямар зовуурь илэрхийг мэдэхгүй гэх тул хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хор, уршиг арилаагүй гэж үзэж цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.У*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол, хор уршгийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсныг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 97-98 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.У******* нь ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 3 дугаар хороо 31-р байр 16 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.У******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хор уршгийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэх 1.668.600 төгрөгийг төлөхөө илэрхийлснээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/118 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.У*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол хор уршгийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг 2 сарын дотор төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл хэмжээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.У*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д******* овогт Л******* У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.У******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.У*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.У*******гаас хохирогч А.Ч*******т 10.183.000 төгрөгийг дансаар, бусад зардалд 1.540.000 төгрөг, нийт 11.763.000 төгрөгийг төлсөн, үлдэх 1.668.600 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны дотор төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, хохирогч А.Ч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Л.У*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ