Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                     Д.Соёлзул

             Улсын яллагч                                   Г.Тунгалаг

             Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Өсвөр насны шүүгдэгч                         ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 9г ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн  хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг, Хайлаастын 20Б тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* ******* /РД:*******/

                

          Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны яллагдагч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг спиртийн сааданд байх хөл бөмбөгийн талбайд хохирогч *******ыг тоглож байх үед нь “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Би гэм буруугаа хүлээж байна. Анх би гэрээсээ дүүтэйгээ гараад спиртийн сад руу очиж тоглохоор очсон. Тэгээд найзуудтайгаа хөл бөмбөгийн талбай дээр байхад хөвгүүд хөл бөмбөг тоглох гээд хувцсаа бид нарт харж бай гэж өгсөн. Тэгээд би дүүгээ эд нарыг харж байгаарай гэж хэлээд ******* найзтайгаа спиртийн буудлын балгас руу хүүхэдтэй уулзаад буцаад ирсэн. Тэгээд аниа харья цаг 4 болж байна гэхээр нь цаг хаанаас харсан юм бэ гэхэд энэ утаснаас гэхээр нь наадах чинь хүний утас байна тавь гээд хажуудаа тавьсан. Тэгээд бороо орохоор нь бид нар Билиг ДБ тэнд явж байхад нөгөө хэдэн ах нар утас харсан уу гээд тэгээд ******* эд нар хараагүй гээд буцаж сааданд очоод манай ангийн 2 хүүхэд таарсан. Тэгээд би ээж рүү утасдаад жоохон байж байгаад очъё гэж хэлэх гээд байж байхад ******* араас ирээд яасан юм бэ гэхэд нь би утсыг нь авчихсан юм 2 уулаа аваачаад өгье гэхэд ******* наад ******* ах чинь манай хажуу талд байдаг би танина чи наад утсаа спиртийн дэлгүүрийн үүдэнд цаасан хайрцагт хийчих би араас чинь очоод аваад ******* ахад өгчихнө чамайг өгвөл наад ах чинь аймар гээд байхаар нь би *******д итгээд хогийн саванд хийсэн. Тэхсэн ******* аваадахъя гэж ороод нөгөө хэдэн ах ирж байна буцаад явъя гэсэн. Тэгээд нөгөө ах нар дээр очсон чинь *******нээ гээд ах намайг ахдаа утсаа гаргаад өгчих гэхээр нь за гээд ингэчихсэн юмаа ******* хогийн саванд хийчих гэхээр нь тэнд хийсэн гэхэд за очоод авъя гээд очсон чинь байхгүй болсон байсан тэгээд *******нээ ах бид нарыг цагдаа дээр дагуулж ирсэн...гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“ ...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 17 цагийн орчимд Мандал сумын 2 дугаар баг Спиртийн сааданд байрлах хөл бөмбөгийн талбай дээр хүмүүстэй хамт хөл бөмбөг тоглож байтал хэдэн охид найзуудаараа орж ирээд хөл бөмбөгийн талбай руу орж ирээд сандал дээр суусан юм. Тэгсэн тэр охидын найзууд болох эрэгтэй хүүхдүүд манай багтай тоглосон юм. Гэтэл гэнэт бороо ороод нөгөө охид гэнэт босоод хөл бөмбөгийн талбайгаас гараад явсан. Тэгээд бид нар хувцаснуудаа аваад машин руугаа аваад хийх гэтэл миний цүнхний дотор байсан өмдний халаасанд байсан гар утас байхгүй болчихсон байсан. Би тухайн үед хөл бөмбөг тоглохоосоо өмнө өөрийнхөө гар утсыг өмднийхөө халаасанд хийгээд цүнх дотроо хийчихсэн байсан юм. Тэгээд байхгүй болохоор нь би нөгөө охид дээр очоод гар утас гаргаж өгөх талаар эвтэйхэн ярилцсан. Тэгсэн удалгүй таньдаг дүү болох хоёр охинтой ирээд ахаа манай найз таны гар утсыг авчихсан юм байна. Тэгээд танаас айгаад  хэлж чадахгүй байна, бид нар явж очоод аваад ирэх үү гэсэн. Тэгэхээр нь би за за би цуг яваад утас аа авчихъя гээд дагаад спиртийн дэлгүүрийн коридорт байсан цаасан хайрцаг дотор хийчихсэн гэж. ******* ******* хоёр тухайн үед надад хэлсэн. Тэгээд би тэр хоёр охинтой хамт очоод гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэр хоёр охин цаасан хайрцаг нь энэ байна, таны гар утас байхгүй болчхож гээд байхаар нь би эрүүгийн цагдаа нартай хамт Тухайн дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл ******* ******* хоёр миний гар утсыг нууж байсан бичлэг байсан боловч ******* иргэж орж ирсэн бас бичлэг байсан. ...Би гар утсаа 2020 оны 03 дугаар сард Зүүнхараа Мобикомын салбараас 1100000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан.  ...Би хурдхан шиг л хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...Тэгээд заантай саад орчим түүний дараагаар спиртийн клуб рүү ******* эгчийн хамт яваад хөл бөмбөгийн талбайд очиж тоглосон. 30 минут орчмын дараагаар сандал дээр нэг утас байхаар нь нээгээд цаг харсан чинь ******* эгч наадах чинь хүний утас буцаагаад тавь гэж хэлсэн. Тэгээд манай эгч гэдэг найзтайгаа хаашаа явсныг мэдэхгүй байна. Нэг тийшээ хамт яваад өгсөн. ...******* эгч наад утсаа тавь гээд надаас тухайн утсыг аваад буцаж тавьснаа дээрээс нь савхиар бүтээсэн. ...Би аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...******* анх тэр өдөр цагдаа ах нарт эхэлж хэлэхдээ, манай дүү тэр гар утсыг чинь аваагүй гэж хэлсэн. Дараа нь *******, , , бид гурвын хажууд манай дүү тэр утсыг чинь авчихсан байна. Тэр гар утас нь надад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав чи яах гэж тэр гар утсыг нь авчихсан юм бэ гэж хэлэхэд ******* спиртийн дэлгүүрийн тийшээ өөрөө гүйгээд явчихсан. Тэгээд би араас нь очоод чи яах гээд хүн дуудаад байхад цаашаа гүйгээд байгаа юм гэхэд ******* найз нь тэр утсыг нь авчихсан юм аа одоо яана аа би спиртийн дэлгүүрийн тэнд аваачаад нуучихъя миний найз ардаас ирээд авчих гэж хэлсэн. тэгээд цаашаа өөрөө спиртийн дэлгүүрийн тийшээ гүйгээд явчихсан. Харин би ардаас нь гүйгээд очтол дэлгүүрээс өөрөө гарч ирээд нуучихлаа гэж хэлтэл цагдаа ах нар наашаа ир гээд бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр очоод уулзтал нэг цагдаа ах нь *******эс тэр гар утсыг нэхээд байсан. Гэтэл ******* ах Ариун-Эрдэнийг ахын дүү зүгээр гаргаад өгчих өө ах нь чамайг загнахгүй яах ч үгүй, ахынх нь тэр гар утас дотор утасны дугаар жолооны үнэмлэх байгаа юм гэсэн чинь ******* би аваагүй гэсэн. Тэгтэл ******* ах за тэгвэл та нар найзуудаараа  ярилцаж байгаад ахынхаа гар утсыг гаргаад өгчих гэсэн. Тэгсэн ******* за ахаа бид нар найзуудаараа ярилцаж байгаад гаргаад өгье хэлээд ******* бид нарт хэлэхдээ спиртийн дэлгүүрийн коридорт цаасан хайрцаг дотор хийчихсэн байгаа гаргаж өгөх үү яах уу гэж асуухаар манай найз , бид гурав тэнэг юм уу хаашаа юм хурдан тэр гар утсыг нь гаргаж өгөөч, гадаа харанхуй болох гээд байна хурдан харья гэж хэлсэн. Тэгсэн ******* намайг татаад цаашаа спиртийн дэлгүүрийн үүдэнд очтол ******* өөрөө спиртийн дэлгүүрт байсан цаасан хайрцгийг ухаад одоо яана аа, гар утас нь байхгүй байна. Би яг энд хийсэн юм. Байхгүй байна гээд байсан.  ...Хараагүй. Өөрөө надад хэлэхдээ энд байна гээд халаас руугаа зааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ... Тэгээд би *******эс одоо гар утас нь хаана байгаа юм гэж асуухад спиртийн дэлгүүрийн хогийн саванд нуучихсан гэж хэлсэн. ...Эхлээд ганцаараа явсан. Дараа бид хэдийн нүдэнд ******* гүйж очиж байгаа нь харагдсан .Тэгэхдээ ******* бид нарын нүднээс далд ороогүй. Харин тэрний өмнө бид  гар утас хайж байх үед ******* ганцаараа спиртийн дэлгүүрийн тийшээ гээ гүйгээд явчихсан. Тэгээд тэр цагдаа ах Ариун-Эрдэнийг гүйгээд явж байхад нь гар утас руугаа залгаж үзтэл утас нь дуудаж байгаад тасарчихсан. Мөн Ариун-Эрдэнийг манай найзууд дуудаад байхад нь ******* тоохгүй цаашаа гүйгээд явчихсан. Харин дараа бид нар ирээд ээж дуудаад байхаар нь уулзчихаад ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* хувийн байдлыг тогтоосон баримтууд: Төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 55 дугаар тал/, О.Ариун-Эрдэнийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 60-63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Өсвөр насны шүүгдэгч О.Ариун-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг спиртийн сааданд байх хөл бөмбөгийн талбайд хохирогч *******ыг тоглож байх үед нь “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 28-р тал/, Насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, Насанд хүрээгүй гэрч Н.*******ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, Насанд хүрээгүй гэрч  Нандин-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 33-34 р тал/, "Арвижих    Эстимейт" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/087 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р тал/, шүүгдэгч О.Ариун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 64-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба өсвөр насны шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч *******ад 500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирлыг барагдуулсан  байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав.Өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг спиртийн сааданд байх хөл бөмбөгийн талбайд хохирогч *******ыг тоглож байх үед нь “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Өсвөр насны шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Иймд өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ариун-Эрдэнийг тэнссэн 1 жилийн хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн DVD /хуурцаг/-ыг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн ******* Ариун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ариун-Эрдэнийг эх Б.Ариунболорын хүсэлтээр түүний хараа хяналтад өгч хүмүүжүүлэх үүргийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг DVD /хуурцаг/-ыг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

        7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ