Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 89

 

2022              10             06                                            Дугаар 2022/ШЦТ/89           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Я.О өмгөөлөгч Я.Б /онлайн/, Д.О /онлайн/, Б.Б /онлайн/

  Шүүгдэгч Б.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Х.Б, Б.М нарын өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Л.М өмгөөлөгч Ж.Ж

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгч Х.Б

Шүүгдэгч О.Б

Шүүгдэгч Б.М

Шүүгдэгч Л.М

Шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Я О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б, Г овогт Х.Б, Б овогт О.Б, В овогт Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.М нарт холбогдох эрүүгийн 1841000430172 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б:  Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт Б.Б ,

Шүүгдэгч Х.Б:  Монгол Улсын иргэн, ...  төрсөн, ... тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Г Овогт Х.Б

Шүүгдэгч О.Б: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт О.Б

Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, В овогт Б.М

Шүүгдэгч Л.М: Монгол Улсын иргэн, ...  төрсөн, ... настай, эрэгтэй, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн сум дундын ... дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Л.М 

Шүүгдэгч Я.О: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй,... ажилтай байсан, ам бүл ..., ... тоотод оршин суудаг, улсаас ... шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэлгүй, ... овогт Я.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.О нь Нийтийн албан тушаалтан буюу ... газарт ... ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн “274.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх; 274.1.2.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 274.1.7. гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх. 274.2.2.гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; 274.2.3.гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, Мөн хуулийн 63  дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин, хахууль өгөгч Б.Б ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Б ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Б ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750.000 төгрөгийн хахууль авахыг завдсан, мөн нийтийн албан тушаалтан Я.О нь ... ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8 “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр ... орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөг, төрсөн дүү Ц.Х нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25ны өдөр ... улсын дугаартай ... загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдаж авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 зэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн,

Шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... байрны гадна ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... тоотод ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Л.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр О 400,000 төгрөгийг аваачиж өгсөн. 05 дугаар сарын 16, 17, 18-ны өдрийн 3 гарааны мөнгө гэж өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Урьд хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв  мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хавтаст хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Урьд өгсөн мэдүүлгүүд байгаа. Тухайн үед мэдүүлсэн бүгд үнэн болно. Тиймээс мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй”  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд нийт 18 байцаагчтай жижиг тэрэгний тримнал дээр томилогдож ажилласан. Энэ хугацаанд эдгээр жолооч нарыг би танихгүй, өөрсдөө ч намайг танихгүй гэдэг. Хоёрдугаарт, намайг анх мөрдөн байцаалтын үед мэдүүлэг аваад, түүнээс хойш мэдүүлэг аваагүй, миний эгч, дүү, хүүхдүүдээс тодруулах зүйлээ ерөөсөө аваагүй. Нотлох баримтуудыг 2 талыг бариад шалгачих юманд шалгаж өгдөггүй. Өдийг хүртэл 2, 3 жил явж байна. Шүүхээс ч гэсэн хэрэг 2, 3 удаа буцлаа. Ерөөсөө шалгаж өгөхгүй юм. Одоо эдгээр 5 хүний хэлээд байгаа мэдүүлгээр байцаагч, ахлахын тамгыг даруулахаар байцаагч шууд гаргадаг гэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр тамга гэдгээ болиод байцаагч нар дээр очоод ахлахын нэрийг хэлээд очихоор татварыг ногдуулах нь ихсэж, багасдаг гэдэг зүйлийг ярьцгаадаг. Зарим хүмүүс гэрийн гадаа уулзсан, зарим нь гэрт нь орж өгсөн гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны материал дээр утсаар яриад, өр авлага, гарааны хэдэн төгрөг гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Яг юугаар нотолж байгаа вэ? Төрд ажиллаж байгаа хүнийг нэг иргэн ирээд гэрч болоод ингээд хэлчихээр надад харамсалтай байна. Тосны мөнгө гэж байгаа. Манай байцаагч нар гээд тавхан хүнийг дуудаад асуучих боломжтой шүү дээ. О ахлах дарамталсан юм уу? гуйсан юм уу? гэдгийг асуугаад тодруулчхаж болдоггүй юм уу? тамга гээд байгаа тэрний учрыг олоод өгчхөж болдоггүй юм байхдаа. Үүдний ахлах ажил үүргийн хуваарь дээр хилээр гаргах, үгүйг тэр хүн шийднэ. Би дотор хяналт шалгалтын байцаагч байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа байцаагч. Улсын хилээр хяналт шалгалт дууссан орох үгүйг шийддэг хүн нь үүдний ахлах байхгүй юу. Үүдний ахлахаас гуйсан юм уу? утсаар ярьсан юм уу? бусад нь 200,000 төгрөг төлөөд явж байхад эд нар 100,000 төгрөг төлөөд үүдэн дээр очиход хэзээ ч гаргахгүй, жолооч нар ч  гаргахгүй. Хоорондоо бөөн юм болдог. Миний тосны мөнгөнүүд байна, тэрийг ерөөсөө шалгаад шийдээд өгчихгүй юм аа” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Я.О хууль бус үйлдлийг би өөрөө хуулийн байгууллагад илчилсэн. Мөн дээрээс нь Я.О хахууль өгөхгүй бол оруулж ирж байгаа хүмүүсийн барааны татварыг бага төлүүлдэг. Ер нь бол Я.О хахууль өгөөд явах юм бол бага татвар төлдөг.  2019 оны 05 дугаар сар 15-ны үед гаалийн ахлах байцаагч Я.О ээлжин дээр 3 удаа хилээр бараа оруулж ирсэн. Би одоо энэ талаар сайн санахгүй байна.  Өдөр болгон татвар төлөөд явж байгаа болохоор санахгүй байна. Өмне би гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа.  Ямар ч байсан Я.О 3 удаа татвар бага төлсөн гээд 400.000 төгрөгийн хахуулийг түүний гэрт нь очиж өгсөн. Татвараа үнэн зөвөөр төлөх юм бол надад ямар ч ашиг байхгүй. Ямар ч бараа Монгол Улсад орж ирж зарагдахгүй. Одоогоос сарын өмнө Я.О хилээр орж ирэхэд намайг зогсоогоод чамаас би мөнгө аваагүй гээд байсан. Би тухайн үед 20.000 дэвсгэртээр 400.000 төгрөг өгсөн. Намайг мөнгө өгөхөд Я.О ганцаараа гэртээ байсан. Я.О мөнгө өгөхдөө би эхнэрийнхээ данснаас мөнгө гаргаж өгсөн. Манай эхнэрийн дансны карт надад байдаг. Манай эхнэрийн данс нь ... банкны данс байдаг.  ... дугаар эзэмшигч нь манай эхнэр  А гэж юм. Яагаад эхнэр дээр байгаа юм бэ? гэхээр ... суманд интернет байдаг. Би энэ дугаараар компьютер дээр тоглоом тоглохын тулд интернет ашигладаг. Я.О надтай уулзаад мэдүүлгээ өөрчилчих гэж хэлсэн. Тэрнээс өөр надтай юм яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/,

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээж байна. Дахин өмнөх асуудлаа санахгүй байна. Ямар ч байсан Я.О өөрийнхөө данснаас 450,000 төгрөг гаргаж аваад түүний гэрт нь авчирч өгсөн. Намайг гэрт нь очиход Я.О ганцаараа гэртээ байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/,

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНХАУ-н ... хоёрын хооронд ачаа, бараа зөөдөг. Би ... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслээр ачаа, бара зөөдөг. Тус сумын гаалийн ахлах байцаагч Я.О гаалийн ахлах байцаагч гэдгээр таньдаг болсон. Тэрнээс найз нөхөд, ах, дүү, хамаатан садан биш.  Я.О анх хэзээ уулзаж байснаа санахгүй байна. Ямар ч байсан намайг хил дээр байхад Я.О байсан. Тэгээд би Я.О уулзаад би ганц машинаар ачаа, бараа зөөдөг юм гэж хэлэхэд Я,О надаас чи ямар бараа зөөдөг юм гэж асуухаар нь би бэлэн хувцас, гэр ахуйн бараа, оймс зэрэг зүйлүүдийг зөөдөг. Би хилээр орж гарахад хурдан шуурхай гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Я.О болох байх. Гэхдээ чи надад мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд уулзсаныхаа маргаашнаас Я.О гаалийн байцаагчийн нэрийг хэлээд хилээр хурдан шуурхай гардаг болсон. Хилээр гарахдаа 200,000 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас Я.О гаалийн байцаагчтай уулзсаныхаа дараагаас 100.000 төгрөгийн татвар төлөх жишээний болсон. Харин үлдсэн мөнгийг нь Я.О өгөх ёстой. Анх Я.О уулзахдаа тэдэн төгрөг өгнө гэж тохироогүй. Тэгээд Я.О ээлж нь дээр байхад хэдэн удаа гарсанаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Я.О утсаар яриад ахдаа мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд орой нь Я.О гэрт нь 20.000-н дэвсгэрт болон 10.000-н дэвсгэртээр түүнд 1.000.000 төгрөг өгсөн. А.О надаас нэг сая төгрөг шаардаагүй. Би бодохдоо олон удаа гарсан болохоор нэг сая төгрөг өгөх ёстой гэж бодоод өгсөн тухайн үед би хэд удаа хилээр гарсанаа санахгүй байсан. Ямар ч байсан нэг сая төгрөг өгөх ёстой л гэж бодсон. Я.О гаалийн байцаагчтай анх уулзаж байхад Я.О хилээр орж ирэхдээ миний нэрийг хэлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ачаа бараагаа шалгуулахдаа намайг шалгаж байгаа гаалийн байцаагчид Я.О ахад хэлсэн байгаа гэж хэлэхээр нөгөө байцаагч маань Я.О очиж асуудаг юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй. 2019 оны 05 сарын 23-ны өдөр Я.О над руу утсаар яриад ах хүн хоолонд оруулах гэсэн юм. Чи боломжоороо мөнгө өгөөч гэж хэлэхээр нь орой Я.О гэрт очиж 450,000 төгрөг өгсөн. Би Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170/,

Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын үед шиг санагдаж байна. ... сумын ... Я.О 750.000 төгрөгийн хахууль өгөх гэсэн боловч мөнгө байхгүй байсан учраас өгч чадаагүй. Яагаад өгөх гэж байсан бэ? гэхээр гаалийн татвар багасгахын тулд өгөх гэж байсан. Я.О би танихгүй. Гэхдээ ... гэдгээр нь мэднэ. Тэгээд Я.О нэг өдөр очиж уулзаад бараа оруулж ирэх гэсэн юм. Оруулж ирсэн барааны татварыг багасгах боломж байна уу? гэхэд Я.О боломж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Я.О ээлж нь дээр 5 удаа хилээр бараа зөөсөн. Я.О нэг удаа гарах юм бол 150,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би 5 удаа гарсан болохоор Я.О 750.000 төгрөг өгөх ёстой байсан. Тэгээд өгч чадаагүй байж байгаад танай байгууллагад мэдэгдсэн. Ер нь бол 200.000-250.000 төгрөгийн татвар төлдөг. Я.О тохирсоныхоо дараагаар 50,000 төгрөгийн татвар төлдөг болсон. Хамгийн гол нь Я.О хахууль өгснөөр хурдан шуурхай хилээр гардаг байсан. Я.О хахууль өгөхгүй бол оруулж ирсэн барааг шалгаад зөрчил бичээд байдаг юм. Бас хил дээр хонуулах жишээтэй байдаг. Тийм болохоор хүссэн зүйлийг нь өгөөд л явж байвал ажил хурдан шуурхай байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191/,

Шүүгдэгч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Б гэдэг хүнээр би ... газрын орон сууцанд засвар хийлгэх гэж оршин суугч нараас мөнгө хураан авч барилгын материал авчруулах гээд 700,000 төгрөгийг  2019 оны 04-р сарын үед өгсөн шиг санагдаж байна. Өөр дээрх хүмүүсийг танихгүй. О.Б нь манай гаалийн газарт ажилладаг байсан эгчийн хамаатан гэдгээр нь барилгын материал оруулж ирэх гэж мөнгө өгч байсан. ...Би энэ хүмүүсийг ерөөсөө танихгүй учраас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.  ... сумын хилээр бараа оруулж ирж байгаа жолооч нарыг харвал таних байх. Дээрх иргэд худлаа ярьж байна.  Ер нь бол ... сумын жолооч нар намайг ална, энэ тэр гэж их олон удаа хэлдэг. Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр жолооч нар гаалийн  татвар авлаа. Гаалийн татвар өндөр байна. Мөн дээрээс нь зөрчил энэ тэрийг нь гаргаад ирэхээр янз бүрээр хэлдэг.  Дээрх хүмүүс намайг гүтгэж байна. ...Ц.Х өөр дээрээ авсан. Ц.Х нь 33,000,000 төгрөг зээлээч гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад машин авах гэсэн юм гэхээр нь өөрийнхөө дансанд байсан мөнгийг машин зарж байгаа хүний дансанд шилжүүлсэн.  Би тухайн өдөр 32,000,000 төгрөг шилжүүлээд араас 1,000,000 төгрөг шилжүүлсэн шиг санагдаж байна. ... маркын тээврийн хэрэгсэл Ц.Х машин юм. Ц.Х 2019 оны 04-р сарын эхээр зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн. ...манай хүү байр худалдаж авах боломжтой. Манай хүү бараа зөөж мөнгө олдог байсан. Ер нь бол ... жолооч хийж байгаа хүмүүсийн өдрийн  ашгийн барагцаална. Тэгэхээр байр авах боломжтой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-50/,

 Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... хотоос ... хоёрын хооронд жил орчим бэлэн бараа зөөж байна. Би Я.О гэдэг хүнийг сайн танихгүй. Таньдаг жолооч ахаар дамжуулан Я.О гэх ... танилцсан.  Өөрөөр хэлбэл Я.О ах 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ээлжтэй байсан. Би ... хот хүртэл ... гэсэн ... маркын тээврийн хэрэгслээр ачаа зөөдеr. Гэхдээ ... гэсэн ... маркын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш бөгөөд манай ээжийн дүү М юм. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Я.О надруу залгаад машин чинь монгол хил дээр хоносон байна. Гарсан гарааны мөнгөө бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар М ахад А.О гарааныхаа мөнгийг бэлнээр аваад ир гэж байна гэж уулзахдаа хэлсэн. Тэгээд нь би өөр юм мэдэхгүй. Анх хүнээр дамжуулан ярихад миний дугаарыг тэмдэглэж авсан байсан юм шиг байсан. Тэгээд л над руу ярьсан байх.  Ямар ч байсан Я.О 5 гарааны мөнгө өгчих гэж хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185/,

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Я.О хамтран амьдраад 12 жил болж байна. Бид хоёр гэр бүл болоод хүүхэдтэй болоогүй. 2019 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ... сум руу явсан. Өглөө 07 цагийн үед яваад шөнө буцаад ирсэн. Явсан шалтгаан нь трансматарын наймаа хийнэ гэж ярьж байсан. Я.О нь урдаас худалдаж аваад хувь, хүн болон албан байгууллагуудад зардаг. Би наймаанд оролцоод байдаггүй. Үнэнийг хэлэхэд би Я.О мөнгийг 2013 онд барилга руу оруулж алдсан бөгөөд тэр цагаас хойш Я.О бид хоёрын данс тус тусдаа болсон. Надад Я.О хэдэн төгрөг байгаа талаар хэлдэггүй. Би ч О асуугаад байдаггүй. Ер нь бол бид хоёрын амьдрал тус тусдаа байдаг. Би Я.О 16 орчим сая төгрөгийг барилга руу хөрөнгө оруулаад алдсан юм. Я.О бол мөнгөтэйгийн хувьд бол мөнгөтэй. Харин хэдэн төгрөг аг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207/

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... дүгээр хороо ... тоот байр бол Я.О байр юм. Өмнө манай хөрөнгө байж байгаад Я.О эгчид зарсан юм шиг байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй, энэ талаар манай эцэг, эх хоёр сайн мэдэж байгаа. Би болохоор хамтран эмшигчээр байдаг. ... дүүргийн 1 дүгээр хороо ... тоот байр болохоор манай төрсөн О.А байр юм. Манай ах ... явах гэж байгаа болохоор миний нэр дээр тус байрыг худалдаж авсан. Манай ах өмнө... болон ... хот хоёрын хооронд 2016 оноос эхэлж, ачаа бараа зөөдөг байсан. Манай ах ажил хийдэг байсан болохоор тус байрыг худалдаж авсан. Манай ах хөдөөгөөр явж байгаа. ... хотод байхгүй. Тус байрны талаар О.А сайн мэдэж байгаа. Байрыг худалдаж авах их үүсвэр нь машинаар ... хот хоёрын хооронд хүн зөөж мөнгө олдог байсан. Би одоо тус байранд амьдарч байгаа. Манай ах өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Манай ах ... руу явах гэж байгаа болохоор чиний нэр дээр худалдаж авлаа шүү гээд худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/,

Гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Я.О гэрээс хурааж авсан мөнгө миний мөнгө байгаа юм. Я.О манай төрсөн дүү юм. 2019 оны 06 дугаар сарын 19-20-ны өдөр ... хүртэл таксигаар явсан. Тухай өдөр ... хот гаргах зорилготой байсан. Ямар учраас ... хот руу явах зорилготой байсан бэ? гэхээр 2 ширхэг цахилгаан гаргагч буюу трансматар авах гэж байсан. Ер бол би заримдаа ...-аас цахилгаан гаргагч /трансматар/ хүмүүс нийлүүлдэг. Тэгээд ... хот руу орох гэсэн чинь трансматар худалдаж авдаг ... залуу буюу Б. ... хотод байхгүй байсан. Дараа нь Б усаар яриад трансматар худалдаж авах гэсэн юм гэж хэлтэл Б мөнгөө хэн нэгэнд үлдээгээд явчих. Би ... очоод нөгөө хүнтэй чинь холбогдоод мөнгөө авья гэж хэлэхээр нь би дүү Я.О эхнэр Ц.Т өгсөн. Би мөнгөө Я.О гэрт нь очиж өгсөн. Намайг Я.О гэрт нь очиход манай дүү байхгүй байсан. Би Т мөнгө өгөхдөө намайг утсаар ярихаар Ө залуу болох Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь буцаад ... хот руу явсан. Би танил Ч гэдэг хүнд трансматар худалдаж авч өгөх гэж байсан. Ч утас нь ... гэсэн дугаартай. Бид хоёр найз нөхдийн холбоогүй. Бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Ц.Т өгсөн гэх 15,000,000 төгрөг миний мөнгө байгаа юм. Тус мөнгө нь надад бэлэн байсан. Би мөнгөө банкинд хийгээд байдаггүй. Манай нөхөр намайг мөнгө аваад явсныг мэднэ. Манай нөхөр намайг мөнгөтэй гэдгийг мэднэ. Ер нь бол 20,000, 10,000-ны дэвсгэрт байсан. Би мөнгө төгрөг хүмүүст зээлүүлдэг бөгөөд надад бэлэн 30,000,000 орчим сая төгрөг байдаг. Тэр мөнгөө эргэлүүлдэг юм. Надад байгаа 30,000,000 орчим сая төгрөгийг ажил хөдөлмөрөөрөө олсон мөнгө юм. Одоо үсчингийн салон ажиллуулж байгаа. Би энэ нөхөртэйгээ сүүлд суусан юм. Тэгээд бид хоёрын харилцаа жаахан муу байдаг. Би нөхөртөө хийж байгаа зүйлээ яриад байдаггүй. Ер нь бол хийж байгаа зүйлээ нөхөртөө мэдэгдэхгүй байхыг боддог. Би Я.О мөнгө өгсөн талаар хэлээгүй. Намайг очиход Я.О гэртээ байгаагүй. Мөн дээрээс нь Я.О мөнгөтэй холбогдох их дургүй юм. Сая гарч ирчихээд бид нарт уурлаад байсан. Ер нь бол бэртэйгээ их ойрхон байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  213-215/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ах над руу 2019 оны 05 сарын 23-ны өдөр утсаар залгаад “Үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд хандан “Би түүнийг мэдэхгүй Хуягаа ахтай та өөрөө яриад асуучих. Би Х ах руу яриад хэлье гэсэн. Я.О ах ... гарч эхлэх үед буюу 2019 оны 05 сарын 16-ны өдөр Х гэх манай хуурай ах намайг дагуулаад О очиж уулзаад машинаа бүрдүүлнэ гэж явсан.  Тухайн үед О ах миний нэр утсыг бичиж авч штамб даруулаад би эхлээд гаалиар гарсан ба Х ах О ах хоёр үлдсэн. Тэгээд удалгүй Х ах штамб даруулаад гарч ирсэн ба бид хоёр ... хот руу явж бараа, материал авчраад оройдоо ирсэн. Хуягаа ах 2019 оны 03 сард надад хэлэхдээ нэг удаа нэг машинаар ... хотоос бараа авчирч оруулахдаа О 250,000 төгрөг өгдөг гэсэн. Тэгээд 2019 оны 05 сарын 23-ны өдөр О ах надтай ярихдаа Х мөнгө, төгрөг авах талаар ярьсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/,

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 05-р сарын үед шиг санагдаж байна. Би Я.О ахаас 3 өрөө байр худалдаж авсан. Би Я.О ахын байрыг худалдаж авахдаа өөрийнхөө амьдарч байсан 2 өрөө байрыг 43 сая төгрөгөөр зараад худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-9/,

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ер нь бол Я.О надаас мөнгө авах гэсэн санаатай байдаг байсан. Өөрөөр хэлбэл би Я.О ээлж нь дээр хэд хэдэн удаа... бараа оруулж ирж байсан. Тэгсэн чинь л би чиний бараа материалыг шууд оруулж ирсэн гээд мөнгө нэхэх гээд байхаар нь бид хоёр хоорондоо муудалцаад салсан. Би хоёр удаа өндөр үнийн дүнтэй торгууль төлсөн болохоор ... оруулж ирсэн бараагаа яг хууль ёсны дагуу л оруулж ирдэг байсан. Тэгсэн чинь л би чиний барааг шууд явуулсан энэ тэр гээд байхаар нь хоорондоо маргалдаад салсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-14/,

Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай ... маркын тээрийн хэрэгслийг 2019 оны 03-р сард У гэх машин зардаг төвөөс авч байсан. Тус машиныг 132 сая төгрөгөөр авч байсан. ... манай найз А бид хоёр нийлж мал авсан. Би 19-20 орчим сая төгрөг гаргасан. Харин А20 орчим сая төгрөг гаргасан. Ингээд А бид хоёр ...аймгийн сумдуудаас мал худалдаж авсан. Би хоёр 30 сая төгрөгөөр мал худалдаж аваад 60 орчим сая төгрөгөөр ... зах дээр зарсан. Тэгээд 2019 оны цагаан сарын өмнө дахин мал худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-17/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хайрга чулуу олборлодог ажил хийдэг миний хуурай дүү Ө би хүүгийнхээ байрыг зарна гэж хэлж байсан. Гэтэл Ө нь надруу яриад “ахаа нэг хүн машинаа байраар солино” гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнтэй нь холбогдоход О гэдэг хүн надруу ярьсан. О нь надад “би хүүхэддээ байр авах гэж байгаа юм, машинаараа солино” гэж хэлсэн. Би ажилтай байсан болохоор өөрөө машиныг нь үзэж чадаагүй, хүнээр үзүүлэхэд гайгүй машин байна гэж хэлсэн.  Тэгээд түүнтэй наймаа хийхээр тохиролцоод уулзахад ... сумын гаралтай хүн байсан. Миний аав тухайн нутгийн хүн л дээ. Тэгээд О гэдэг хүнтэй сайхан танилцаад наймаа хийе гээд тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг Очироо гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/, 

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Х миний байрыг ...маркийн машинаар солиод зөрүү авая гэж санал тавьсан. ...надтай утсаар яриад байсан хүний хажууд ... сумын гаалийн байцаагчаар ажилладаг гээд нэг настай хүн явж байсан. Тэр хүн болохоор машиныг миний 570  байгаа юм. Энэ машиныг чиний байраар сольё, надад 20-30 сая төгрөгийн зөрүү өгчих. ...надад тэр үед ахын машиныг аваад зөрүү өгөх мөнгө байгаагүй учраас Ц.Б утасны дугаарыг нь өгсөн. Ц.Б ч бас тухайн үед байр зарна гээд надад хэлж байсан.  Би Ц.Б байр зарснаас машин зарсан дээр гээд хэлсэн чинь ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/,

Шүүгдэгч Х.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 152/,

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 163/,

Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 179/,

Шүүгдэгч Л.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 203/,

Шүүгдэгч Я.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 85/,

2019 оны 05-р сарын 26-ны өдрийн Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 53/,

 2019 оны 05-р сарын 25-ны өдрийн “Нэгжлэг хийсэн тухай” тэмдэглэл /2-р хх-ийн 87-88, 90-92/,

2018 оны 06-р сарын 11-ний өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээ /2-р хх-ийн 104-105/,

2019 оны 05-р сарын 25-ны өдрийн Э.Д гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн111-112/,

... ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20/069 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 114-120-р хуудас/,

... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 122-р хуудас/,

 ... эмнэлгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /2-р хх-ийн 124-159-р хуудас/,

... ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/4-39 дугаартай “...” ХХК-ний өмчлөлд байгаа ... улсын дугаартай, хар өнгийн ...маркийн автомашиныг О овогтой Э нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичиг /3-р хх-ийн 37-р хуудас/,

... газрын ... хэлтсийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 168 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 56-57 хуудас/,

... 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/932 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 87-109-р хуудас/,

... газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/9037 дугаартай албан бичиг, хавсралт /4-р хх-ийн 18-26-р хуудас/,

Шүүгдэгч Я.О 2012-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 28-52/,

... даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/172 дугаартай тушаал /4-р хх-ийн 174-р хуудас/,

Шүүгдэгч Я.О ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 175-178-р хуудас/,

Шүүгдэгч Я.О гэрээс хураан авсан мөнгөн дэвсгэртийн сериалсан тэмдэглэл /9-р хх-ийн 24-29/,

2021 оны 04-р сарын 26-ны өдрийн 01/188 дугаартай ... газрын албан бичиг, хавсралт /9-р хх-ийн 97-129/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмаар хавтаст хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотолгооны ач холбогдолтой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлан үзэхэд:

Шүүгдэгч Я.Оч нь нийтийн албан тушаалд буюу Г... ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... дугаар байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Б эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Б эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 1,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч Б.Б 400,000 төгрөгийн, шүүгдэгч О.Б 1,000,000 төгрөгийн, шүүгдэгч Х.Б 450,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Б.Бмэдүүлэг, шүүгдэгч Х.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 90/, шүүгдэгч О.Б эзэмшлийн .... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 96-98/, шүүгдэгч Б.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 99-100/, мөн дээрх шүүгдэгч нарын эзэмшдэг банкны дансны хуулгууд, эрүүгийн 184000430172 дугаартай хэрэгт шүүгдэгч Я.О харилцаа, холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоосон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Я.О нь ... ажиллаж байхдаа өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр С... орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөгөөр, дүү Ц.Х нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... улсын дугаартай ... загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг ...2019 оны 02-р сарын 25-ны өдөр Л.Л “...” ХХК-нд тус тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...” ХХК-иас О.Э тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх бичиг өгсөн. Тус бичгийн дагуу О.Э нь Ц.Х тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.Х нь Ц.Б шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-25/, гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь тэр хүнтэй нь холбогдоход О гэдэг хүн надруу ярьсан. О нь надад “би хүүхэддээ байр авах гэж байгаа юм, машинаараа солино” гэж хэлсэн. Би ажилтай байсан болохоор өөрөө машиныг нь үзэж чадаагүй, хүнээр үзүүлэхэд гайгүй машин байна гэж хэлсэн. Тэгээд түүнтэй наймаа хийхээр тохиролцоод уулзахад Увс аймгийн ... сумын гаралтай хүн байсан. Миний аав тухайн нутгийн хүн л дээ. Тэгээд О гэдэг хүнтэй сайхан танилцаад наймаа хийе гээд тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг О гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/, гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Х миний байрыг ... маркийн машинаар солиод зөрүү авъя гэж санал тавьсан. ...надтай утсаар яриад байсан хүний хажууд ... ажилладаг гээд нэг настай хүн явж байсан. Тэр хүн болохоор машиныг миний 570  байгаа юм. Энэ машиныг чиний байраар сольё, надад 20-30 сая төгрөгийн зөрүү өгчих. ...надад тэр үед ахын машиныг аваад зөрүү өгөх мөнгө байгаагүй учраас Ц.Б утасны дугаарыг нь өгсөн. Ц.Б  ч бас тухайн үед байр зарна гээд надад хэлж байсан.  Би Ц.Б байр зарснаас машин зарсан дээр гээд хэлсэн чинь ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/, эрүүгийн 1841000430172 дугаартай хэрэгт шүүгдэгч Я.О харилцаа, холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоосон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 1841000430172 дугаартай хэрэгт шүүгдэгч Я.О харилцаа, холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоосон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хүний эрх эрх чөлөөг зөрчөөгүй байх тул нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэтэй гэж үзэв.

Шүүгдэгч Я.О  шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр авсан ... орон сууцыг миний том хүү О.А өөрийн хөдөлмөрөөр буюу бусдын 4 ширхэг ... машиныг түрээсээр авч ажиллуулж  300 гаруй удаа хилээр орж гарсан байдаг. Энэ мөнгөөр байр авсан. Үүнийг Хил хамгаалах ерөнхий газраас авсан хилээр орж, гарсан лавлагаагаар нотлогдоно” гэх мэдүүлэг, гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сургуулиа төгсөөд ... сумаас ... хот хүртэл 69 маркын авто машинаар хүмүүсийн бараа ачаа зөөсөн. Би энэ ажлыг 2011 оноос эхэлж хийж эхэлсэн. Оюутан байхдаа зунынхаа амралтаар хийдэг байсан. Би энэ ажлыг 2018 оны 08 дугаар сар хүртэл хийж байгаад больсон. Ер нь бол ашиг нь янз бүр байдаг байсан. Ер нь бол өдөрт 200,000-250,000 төгрөгийн ашиг олдог байсан. Тухайн үед машинд ачаа, бараа битvv ачуулдаг байсан. Би өөрийнхөө эзэмшлийн машинаар бараа зөөдөг байсан. Миний машины улсын дугаар нь ... гэсэн дугаартай, бор өнгийн тээврийн хэрэгсэл байсан.  ... дүүргийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгө миний өмч юм. Би дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан, Би ... руу явах гэж байгаа бөгөөд тус улсад би магистр хамгаалах гэж байгаа. Яагаад дүүгийнхээ нэр дээр авсан бэ гэхээр ...-д очоод яаралтай мөнгө хэрэг болсон vед зарж борлуулах санаатай дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан. 2012 оноос эхэлж ... хот хоёрын хооронд ачаа бараа зөөдөг байсан. Тэр мөнгөөрөө худалдаж авсан. Тус байрыг 79 сая төгрөгөөр 2 өрөө байр худалдаж авсан. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөөр худалдаж авсан. Манай эцэг эхийн зүгээс надад байр худалдаж авахад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210/ зэрэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хил хамгаалах газраас гаргасан лавлагаа нь хүү О.А 4 ширхэг ... машиныг түрээсээр ажиллуулж хилээр орж, гарч байсныг нотлохоос биш хүү О.А хил хооронд явж хэдэн төгрөгний татвар төлж, хэдэн төгрөгний ашиг, орлоготой ажиллаж байсныг нотлох баримт биш юм. Төрсөн хүү О.А хэдэн төгрөгний орлоготой яаж ажиллаж байсныг гаалийн албан татвар төлсөн баримтаар нотолно. Энэ нь уг байрыг төрсөн хүү О.А нь өөрийн орлогоор худалдаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд өөрийн орлогоо хууль ёсны болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйг нотолж байна.

Мөн шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: “... улсын дугаартай ... загварын авто машин нь миний машин биш  дүү Ц.Х машин юм. Ц.Х машин авах гэсэн юм 33,000,000 төгрөг зээлээч гэхлээр нь өөрийн дансанд байсан мөнгийг машин зарж байсан хүний данс руу шилжүүлсэн. Уг Ц.Х худалдаж авсан” гэж, гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай ... маркын тээрийн хэрэгслийг 2019 оны 03-р сард У гэх машин зардаг төвөөс авч байсан. Тус машиныг 132 сая төгрөгөөр авч байсан. ...манай найз А бид хоёр нийлж мал авсан. Би 19-20 орчим сая төгрөг гаргасан. Харин А 20 орчим сая төгрөг гаргасан. Ингээд А бид хоёр ... аймгийн сумдуудаас мал худалдаж авсан. Би хоёр 30 сая төгрөгөөр мал худалдаж аваад 60 орчим сая төгрөгөөр ... зах дээр зарсан. Тэгээд 2019 оны цагаан сарын өмнө дахин мал худалдаж авсан...”/2-р хх-ийн 15-17/ гэж мэдүүлж байх боловч энэ нь гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....маркийн тээврийн хэрэгслийг ...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...” ХХК-иас О.Э тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх бичиг өгсөн. Тус бичгийн дагуу О.Э нь Ц.Х тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.Х нь Ц.Б шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-25/,  гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг О гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/, гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надтай утсаар яриад байсан хүний хажууд ... сумын гаалийн байцаагчаар ажилладаг гээд нэг настай хүн явж байсан. Тэр хүн болохоор машиныг миний 570  байгаа юм. Энэ машиныг чиний байраар сольё, надад 20-30 сая төгрөгийн зөрүү өгчих. Би Ц.Б байр зарснаас машин зарсан дээр гээд хэлсэн чинь ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/, ... ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/4-39 дугаартай “...” ХХК-ний өмчлөлд байгаа ... улсын дугаартай, хар өнгийн ...маркийн автомашиныг О овогтой Энэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичиг /3-р хх-ийн 37-р хуудас/, шүүгдэгч Я.О2012-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 28-52/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.

Мөн гэрч Ц.Х найз А хамтарч ... зах болон ... аймгаас мал, мах бэлтгэж байсан гэж мэдүүлдэгч энэ нь ... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 122-р хуудас/, ... эмнэлгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /2-р хх-ийн 124-159-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Иймд шүүгдэгч Я.Очирбатыг өөрийн хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад хууль ёсны болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн” гэж заасан байна. Гэтэл эдгээр хөрөнгө нь шүүгдэгч Я.О нэр дээр байхгүй, өөрийнх нь хөрөнгө биш” гэж мэтгэлцэв.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь тухайн эд хөрөнгө нь заавал өөрийнх нь нэр дээр байх албагүй. Үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө нь төрийн албан хаагчийг  ажиллаж байх тухайн хугацаанд бий болсон байна. Бий болсон эд хөрөнгөө хувиргах, далдлах, бусдад шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхитэй явуулдагаараа онцлог гэмт хэрэг юм. Шүүгдэгч Я.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгөө бусдын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Э бүртгэл дээр байгаа байрыг 80,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр үнэлэх  юм уу? эсхүл машинаа худалдсан 132,000,000 төгрөгөөр үнэлэх юм уу? Мэргэжлийн байгууллагаар үнэ тогтоогүй байна” гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хоёр эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үнээр тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “заавал шинжилгээ хийлгэнэ” гэсэн тохиолдлуудад хамаарахгүй байх тул гэрээний үнээр эд хөрөнгийг үнэлэхэд боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Я.О гэрт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан 15,500,000 төгрөгийг шүүгдэгч Я.О “миний мөнгө биш, манай эгч Я.О мөнгө юм. Я.О урдаас бараа худалдан авах зорилготой манай эхнэрт үлдээгээд явсан” гэж, гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд “Я.О гэрээс хурааж авсан мөнгө миний мөнгө байгаа юм.  ... хот руу явах зорилготой байсан бэ? гэхээр 2 ширхэг цахилгаан гаргагч буюу трансматар авах гэж байсан. Б утсаар яриад трансматар худалдаж авах гэсэн юм гэж хэлтэл Б мөнгөө хэн нэгэнд үлдээгээд явчих. Би ... очоод нөгөө хүнтэй чинь холбогдоод мөнгөө авья гэж хэлэхээр нь би дүү Я.О эхнэр Ц.Төгсөн. Би мөнгөө Я.О гэрт нь очиж өгсөн. Намайг Я.О гэрт нь очиход манай дүү байхгүй байсан. Ц.Т өгсөн гэх 15,000,000 төгрөг миний мөнгө байгаа юм” гэж  /1-р хх-ийн  213-215/ тус тус мэдүүлдэг бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан Я.О Ч нарын хооронд  байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь  Я.О гэрт үзлэг хийснээс хойш хийгдсэн, 2020 оны 06 сарын 18-ны өдөр хийгдсэн гэрээг 2019 он гэж засварласан, гэрээний дүн зөрүүтэй байгаа нь нотлох баримтаар тооцоход эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл уг гэрээ нь шүүгдэгч Я.О гэрт нэгжлэг хийснээс хойш бараг нэг жилийн дараа хийгдсэн гэрээ болох нь нотлогдож байна. Мөн уг мөнгө нь шүүгдэгчийн гэрт хийсэн үзлэгийн СИДИ бичлэгээр 3 өөр газраас буюу 800,000 төгрөг нь шүүгдэгч Я.О халааснаас, бусад мөнгө нь унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс хоёр тусдаа даавуунд боосон байдалтайгаар олдсон нь уг мөнгийг Я.О мөнгө гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар уг хураан авсан 15,500,000 төгрөгийг прокурор ямар үндэслэлээр хурааж авсан юм бэ?, гэмт хэрэг үйлдэж олсон орлого юмуу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгө юм уу? гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Я.О нь эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөгийн эх сурвалжаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул уг 15,500,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй адилтгаж үзэж хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... байрны гадна ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлсний хариуд ... байрны гадна ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... тоотод ... газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б “Би 2019 онд ... сумын хооронд тээвэр эрхэлдэг байсан. Гаалиар хурдан гарах гэж Я.О уулзаж тийм хэрэгт холбогдсон. Тухайн үед өөрийнхөө ажлыг хурдан шуурхай явуулах гэж Я.О уулзаж мөнгө өгч байсан. 1 удаа 400,000 төгрөг өгсөн. Орой 20 цагийн үед байсан байх одоо сайн санахгүй байна. Ер нь бол ажлаа хурдан явуулах гэж л мөнгө өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Б “Би О гэдэг хүнд 1,000,000 төгрөг өгсөн. Я.О өөрийнхөө дугаараас яриад мөнгөө авъя гэхэд нь би тэр өдөр очиж амжаагүй. 2 өдрийн дараа гэрт нь аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б “16, 17, 20-ны өдөр гээд 3 удаагийн гарааны мөнгө гээд 450,000 төгрөгийг өгсөн. Яагаад хахууль өгөх болсон гэхээр тэр үед гаалийн татвар үндсэн 300,000, 350,000, 400,000 байсан. О ахлахад яагаад хахууль өгсөн гэхээр 250,000 төгрөгөөр татвар төлөөд өөрт нь 150,000 төгрөг өгдөг байсан. Хахууль өгөхөөр хурдан гардаг. Хахууль өгөхгүй бол очероороо маш удаан гардаг. Хахууль өгөхийн давуу тал нь шууд урдуур нь очоод гараад явдаг байсан болохоор би хахууль өгч байсан. 3 удаагийн 450,000 төгрөг өгч байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 90/, шүүгдэгч О.Б эзэмшлийн ...  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 96-98/, шүүгдэгч Б.Б эзэмшлийн 2122 ДГС  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 99-100/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... нутаг дэвсгэрт ... ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Я.О 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750.000 төгрөгийн хахууль авахыг завдсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Б.М шүүгдэгч Я.О хахуул өгсөн, шүүгдэгч Л.М хахуул өгөхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй, хүн хоолонд оруулах гэсэн юм мөнгөний хэрэг байна гэхлээр нь 450,000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан мөнгө өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 Гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдгийг гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч энэ үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах  нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдэхээр санаатай хийсэн үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Л.М нь шүүгдэгч Я.О 5 гарааны мөнгө 750,000 төгрөгийг өгөх гэсэн үйлдэл хийгээгүй болох нь гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Я.О надруу залгаад машин чинь монгол хил дээр хоносон байна. Гарсан гарааны мөнгөө бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар М ахад А.О гарааныхаа мөнгийг бэлнээр аваад ир гэж байна гэж уулзахдаа хэлсэн. Тэгээд би өөр юм мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185/, шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Я.Очирбат надаас мөнгө нэхээгүй, ер нь бол 5 гарааны мөнгө өгвөл саадгүй гарах юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгаа бөгөөд зөвхөн хоорондоо ярилцсан асуудлыг бусдад хахууль өгөхийг завдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Я.О нь шүүгдэгч Б.М 450,000 төгрөгийг Л.М 750,000 төгрөгийг тус тус хахууль авсан, хахууль авахыг завдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.О нь шүүгдэгч Б.М, Л.М нараас хахууль авахын тулд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, шүүгдэгч нарын машиныг гаалиас гаргахгүй байх, хэт өндөр гаалийн албан татвар оногдуулна гэж хясан боогдуулах зэрэг үйлдлүүдийг  хийгээгүй  болох нь тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.О холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.М Л.М нараас хахууль авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б, Я.О нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Я.О  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б.Б, Х.Б О.Б нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Я.О үйлдэл холбогдлоос шүүгдэгч Л.М, Б.М нараас хахууль авсан, шүүгдэгч Л.М, Б.М нарыг бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

           Шүүгдэгч Я.О нь 2019 оны 05 сарын 26-ны өдрөөс 2019 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл нийт 12 хоног, 2022 оны 05 сарын 26-ны өдрөөс 08 сарын 12-ныг хүртэл 79 хоног, нийт 91 хоног цагдан хоригдсон ба 2019 оны 06-р сарын 07-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж заасан тул түүний цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусад шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Авлигатай тэмцэх газрын Төрийн банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа шүүгдэгч Я.О гэрээс хураан авсан 15,500,000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ...маркийн авто машин, өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгний үнэлгээ бүхий ... тоот орон сууцыг тус тус хурааж улсын орлого болгохоор санал гаргажээ.

Шүүгдэгч Я.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэгүйгээр хөрөнгөжсөн гэх дээрх эд хөрөнгийг гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдад худалдсан болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж, хохирлыг төлүүлнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Я.О 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... маркийн авто машины үнэ 132,000,000 төгрөгийг, өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгний үнэлгээ бүхий ... тоот орон сууцны үнэ 80,000,000 төгрөг, нийт 212,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Я.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... маркийн авто машины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан боловч шүүгдэгч Я.О нь уг машиныг бусдад ... тоот орон сууцаар арилжсан тул уг машины шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 38 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор хүчингүй болгосон байна.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  ... тоот орон сууц, ... тоот орон сууц, ...  тоот орон сууц зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Я.О нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдаас хахууль авах үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр удаа, дараа үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ их, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох болон хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Я.О хувийн байдал, оногдуулсан хорих ялын хэмжээ зэргийг харгалзан түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.О хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Я.О урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.О үйлдэл холбогдлоос хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд шүүгдэгч Л.М, Б.М нараас хахууль авсан гэх үйлдэл холбогдлыг, мөн шүүгдэгч Л.М, Б.М нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Я.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих  ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх ялын нийт хэмжээг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 /нэг сая,найман зуун тавин мянга/ төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгч Я.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр бүртгэлтэй 80,000,000 /наян сая/ төгрөгний үнэлгээтэй, ... тоот орон сууцны үнэ, өөрийн дүү Ц.Х нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгний үнэлгээтэй, ... маркийн авто машины үнэ, нийт 212,000,000 /хоёр зуун арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан, Авлигатай тэмцэх газрын Төрийн банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа 15,500,000 /арван таван сая, таван зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгож, 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

10. Нийслэлийн ... тоот орон сууц, ... тоот орон сууц, ... тоот орон сууц зэргийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шүүгдэгч Я.О, Б.Б, Х.Б, О.Б нар нь бусдад төлөх төлбөргүй,  иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.О авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.Ц