Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2018/01654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1971 онд төрсөн, 47 настай, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн **************оршин суух, *********дугаар регистртэй, Ц-ийнхэн овогт Г-ын Л-ын

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, ************* дугаар регистртэй, эрэгтэй, Г овогт Н-ийн  Г-т  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2018/01520/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч Г.Л  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Г-т ай 2000 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас охин Г.Анударь 2002 онд төрсөн. 2002 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж байсан. Н.Г бид хоёр хамт амьдарсан үеэсээ эхлэн таарч тохирохгүй байсан тул 2009 онд хэсэг хугацаанд тусдаа амьдраад дахин 2011 оноос 2013 он хүртэл хамт амьдарсан боловч таарамжгүй харилцаа хэвээр байсан. Тусдаа амьдарч байх хугацаанд Н.Г охин Г.Анударьд ямар ч туслалцаа үзүүлдэггүй байсан. Бид цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, охин Г.А-ийг өөрийн асрамжид авч, эцэг Н.Гаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Г-т  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Л  нь хариуцагч Н.Г-т  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Г-т  нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгсөн ч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байна. Хариуцагч Н.Г хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Г.Л Н.Г нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар буюу 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр охин Г.Анударь төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон ПА №47 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн охин Г.Анударийн №0000915002/138 дугаар төрсний гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, хүүхдийн санал зэргийг харгалзан 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г.А-ийг эх Г.Л-ын  асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Н.Гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд охин Г.Анударь, эцэг Н.Г-т ай хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Г.Л , Н.Г нарын гэрлэлтийг цуцлан, охин Г.А-ийг эх Г.Л-ын  асрамжид үлдээн, хариуцагч Н.Гаас охин Г.Анударьд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Анударь 16 нас 10 сар хүрч байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 182.600 төгрөгийг 18 нас хүртэл охин Г.Анударьд сар бүр хариуцагч Н.Г төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Анударьд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, бүгд 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 120.209 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Н.Г-т  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн хариуцагч нь өмнөх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Одоо мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц-ийнхэн овогт Г-ын Л , Г овогт Н-ийн  Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г.А-ийг төрсөн эх Г.Л-ын  асрамжид үлдээсүгэй.

 

3.    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г.А-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.    Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас улсын тэмдэгтийн хураамж 120.209 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Л т олгосугай.

 

6.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА