Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/401

 

 


 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн Г Н-д холбогдох эрүүгийн 2234003400371 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11ий өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, албан хэрэг хөтлөлтийн ажилтан мэргэжилтэй, Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгч ажил эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймаг Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар баг Хэрлэнгийн 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн,  хэрэг хариуцах чадвартай Ч овогт Г .Н,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багт оршин суух иргэн Р.О-гээс “... Төрийн банкнаас малчны зээл дахин авах гэж байгаа ... өмнөх зээлээ төлөх шаардлагатай байна ...” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, мөн өдрийн 15 цаг 49 минутанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулан 6400000 төгрөгийг нь шилжүүлэн өөрийн мэдэлд авч залилсан, үргэлжилсэн үйлдлээрээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Булаг 3 дугаар багийн иргэн О.Н-аас “... банкнаас зээл аваад буцаагаад өгье ...” хэмээн хуурч, түүнийг зохимол байдлыг зориудаар бий болгож, мөн өдрийн 16 цаг 03 минутанд 1500 000, 16 цаг 05 минутанд 2000 000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулж, шилжүүлэн өөрийн мэдэлд авч бусдад нийт 9900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Н нь:

... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234003400371 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багт оршин суух иргэн Р.О-гээс “... Төрийн банкнаас малчны зээл дахин авах гэж байгаа ... өмнөх зээлээ төлөх шаардлагатай байна ...” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, мөн өдрийн 15 цаг 49 минутанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулан 6400000 төгрөгийг нь шилжүүлэн өөрийн мэдэлд авч залилсан, үргэлжилсэн үйлдлээрээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Булаг 3 дугаар багийн иргэн О.Н-аас “... банкнаас зээл аваад буцаагаад өгье ...” хэмээн хуурч, түүнийг зохимол байдлыг зориудаар бий болгож, мөн өдрийн 16 цаг 03 минутанд 1500 000, 16 цаг 05 минутанд 2000 000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулж, шилжүүлэн өөрийн мэдэлд авч бусдад нийт 9 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хохирогч Р.О-гийн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай Н гэх эмэгтэй надтай уулзаж Төрийн банкнаас малчны зээл дахин авах гэж байгаа юм. Өмнөх зээлээ төлөх шаардлагатай байна. Та 6,400,000 төгрөг зээлээч оройд нь юм уу, маргааш гаргаад өгнө гэж гуйсан. Тэгээд надад малчны зээл хөөцөлдөж байна гээд бичиг, баримт харуулахаар нь би тухайн үедээ уншиж үзээгүй би мөнгө зээлэхээр болж гэртээ харьсан. Тэгтэл араас Н над руу утсаар залгасаар байгаад 10-20 минутын дараа би Нийн өгсөн данс болох 5742041174 дугаарын данс руу өөрийн 5742059817 дугаарын данснаас утга дээр нь “Naraad” гэж бичээд 6,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш залгаад асуухаар очер ихтэй байна, намайг банкнаас дуудна гэсэн гэж яриад байсан. Сүүлдээ миний банкны зээл бүтэхгүй байна. Удахгүй өгнө гэх мэтээр явсаар байгаад одоог хүрч байна. Би Н гэх хүн Төрийн банкнаас зээл авсан эсэх талаах асуухад, Нд зээлд гарахгүй гэсэн бөгөөд банкнаас зээл гарахгүй байхад надад худлаа ярьж залилж мөнгө аваад одоог хүртэл буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. Н надаас авсан 6,400,000 төгрөгөөс буцааж огт төлөөгүй байгаа. Би Нд удаа дараа чи зээлсэн мөнгөө хуваагаад ч хамаагүй төлөөд өгчих хүү авахгүй гэж хэлээд сүүлдээ цагдаад өгнө гэж хэлж үзээд өнөө маргаашгүй төлж барагдуулна гэж хэлээд одоог болтол намайг хуурч мэхлэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Хохирогч О.Н-ын “... 2021 оны 04 дүгээр сард тус сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай Г.Н гэх хүн надаас банкны зээл төлөх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна. Зээлээ төлөөд эргүүлээд дахиж зээл аваад буцаагаад мөнгийг чинь өгнө гээд 3.500.000 төгрөг гуйгаад байхаар нь хамт ажилдаг Д.Мягмардулам гэх хүнээс зээлж өгч данс руу нь шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш худлаа хэлээд эргүүлж мөнгийг нь өгөхгүй өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж худлаа ярьж залилж явсаар одоог хүрч байгаа юм. Энэ хугацаанд би тухайн хүнээс авч өгсөн мөнгийг өөрөө Д.Мягмардуламд төлж барагдуулсан байгаа. Одоо Г.Н гэх хүнээс өөрийн хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Би өөрийн ажилтан Мягмардулам руу залгаад 3,500,000 төгрөг зээлчих гээд Нийн данс болох над руу явуусан Хаан банкны дансыг Мягмардулам руу мессэжээр явуулсан. Удалгүй тэр өдрөө явуулчихсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 38, 40-41 тал/,

Гэрч Д.М-н “...2021 оны 06 дугаар сар хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Дарга Н над руу залгаад мөнгө зээлээч 2, 3 хоног болгоод өгнө гэсэн тэгээд над руу мессэжээр нэг данс явуулсан. 574201174 гэсэн данс байсан. Эхлээд 1,500,000 төгрөг дараа нь 2,000,000 төгрөг тэр өдрөө хоёр хуваагаад нийт 3,500,000 төгрөг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дарга Н нь Н гэх хүнд зээлсэн мөнгөө өгөхгүй байна би өөрөө чамд өгье. Дараа нь Нээс цагдаад хандаж байгаад өөрийн мөнгөө олж авахаас гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/,

Гэрч Э.Б-н “...2021 оны 05 сард бол манай банкнаас “Малчдыг дэмжих” 3 хувийн хүүтэй зээл олгож байсан. Г.Н нь манайхаас малчны зээлийн талаар асууж байсан бөгөөд албан ёсоор зээл авахаар хүсэлт гаргаагүй. Тухайн үед тавьж байсан сүүлийн 2 жилийн хугацаанд өөрсдийн нэр дээр мал тоолуулсан байх шалгуур үзүүлэлтэнд хүрэхгүй байсан учир зээл олгогдох боломжгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Н 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар манай банкинд 6,574,361.17 төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэлтэй.,.2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 6,027,884.90 төгрөгний үлдэгдэл зээлийг дарж дуусгасан байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн14-15 тал/,

Хохирогч Р. О-гийн эзэмшлийн ХААН банкны 5742059817 тоот данснаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 49 минутанд гүйлгээний утгад “Naraad” хэмээн бичиж, Г Нийн эзэмшлийн 5742041174 тоот дансанд шилжүүлсэн талаарх дансны хуулбар /хх-ийн 74 хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Н-ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багт оршин суух иргэн Р.О-гээс “... Төрийн банкнаас малчны зээл дахин авах гэж байгаа ... өмнөх зээлээ төлөх шаардлагатай байна ...” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, мөн өдрийн 15 цаг 49 минутанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулан 6400000 төгрөгийг нь шилжүүлэн өөрийн мэдэлд авч залилсан, үргэлжилсэн үйлдлээрээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Булаг 3 дугаар багийн иргэн О.Н-аас “... банкнаас зээл аваад буцаагаад өгье ...” хэмээн хуурч, түүнийг зохимол байдлыг зориудаар бий болгож, мөн өдрийн 16 цаг 03 минутанд 1500 000, 16 цаг 05 минутанд 2000 000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулж, шилжүүлэн өөрийн мэдэлд авч бусдад нийт 9900000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх: “ ... шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын төлбөрийн бүрэн төлж барагдуулна”... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г.Н-ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Нийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч зохимол байдлыг зориудаар бий болгож залилах ...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Н-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3дугаар багт оршин суух иргэн Р.Огээс “... Төрийн банкнаас малчны зээл дахин авах гэж байгаа ... өмнөх зээлээ төлөх шаардлагатай байна ...” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, мөн өдрийн 15 цаг 49 минутанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулан 6400000 төгрөгийг нь шилжүүлэн өөрийн мэдэлд авч залилсан, үргэлжилсэн үйлдлээрээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Булаг 3 дугаар багийн иргэн О.Н-аас “... банкнаас зээл аваад буцаагаад өгье ...” хэмээн хуурч, түүнийг зохимол байдлыг зориудаар бий болгож, мөн өдрийн 16 цаг 03 минутанд 1500 000, 16 цаг 05 минутанд 2000 000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5742041174 тоот дансаар дамжуулж, шилжүүлэн өөрийн мэдэлд авч бусдад нийт 9900000 төгрөгийн хохирол учруулж хохирогч нарын өмчлөх эрхийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н-ээс: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г.Н-д 240/ хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Г.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 240 цаг нийтэд тустай ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Од 6400000 төгрөгийн хохирол, хохирогч О.Н-т 3500000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн шатанд хохирогч О.Н-т 2000000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Г.Н-ээс 6400000 төгрөг гаргуулан хохирогч Р.О-д, 1500000 төгрөг гаргуулан хохирогч О.Н нарт тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234003400371 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Г Н-ийг бусдыг хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч овгийн Г Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                                               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ээс 6400000 төгрөг гаргуулан хохирогч Р.О-д, 1500000 төгрөг гаргуулан хохирогч О.Н-т тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 2234003400371 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч овгийн Г Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч овгийн Г Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч овгийн Г Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ