Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2018/01658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсротой, Хөвсгөл аймгийн *************** оршин суух, ********** дугаар регистртэй, Б  овогт Э-ны  Ц-ийн ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн ************* оршин суух, *********дугаар регистртэй, З  овогт А-ийн  Б-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, 155/2018/01484/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч Э.Ц , хариуцагч А.Бнар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд А.Б-тай танилцан үерхэж байгаад 2011 онд гэр бүл болсон. 2012 онд хүү Б.Х, 2014 онд хүү Б.Хо төрсөн. Охин Б.Х 2009 онд төрсөн бөгөөд намайг дагаж ирсэн хүүхэд юм. Бид 2015 он хүртэл эвтэй найртай амьдарч байсан ба түүнээс хойш А.Б  нь архи уух болж, намайг байнга зодож гэртээ байхаа больсон. Би түүнтэй хамт амьдрах гэж зөндөө хичээсэн боловч болоогүй. А.Бнь одоо өөр хүнтэй амьдрал зохиосон бөгөөд бид цаашид түүнтэй хамт амьдрах хүсэлгүй болсон. А.Бнь хүү Б.Хо, хүү Б.Х нарт тэтгэмж төлнө гэж илэрхийлсэн болно. Иймд А.Ббид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Хо, хүү Б.Х нарыг миний асрамжид үлдээж, эцэг А.Б-аас  тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Би А.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүү Б.Хо, хүү Б.Х нарыг өөрийн асрамжид авч, эцэг А.Б-аас  хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хүү Б.Х, Б.Хо нарт хамтран өмчлөх дундын хөрөнгө болох дараахь эд хөрөнгийг гаргуулж өгнө үү. Үүнд: тугалтай бяруутай хайнагийн 2 үнээ. Тугал 2 ширхэг, нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, бүгд 100.000 төгрөг, бяруу 2 ширхэг, нэг бүрийн үнэ 200.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг, хайнагийн үнээ 2 ширхэг, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, бүгд 1.000.000 төгрөг. Нийт 6 тооны үхэр буюу 1.500.000 төгрөгийг хүү Б.Х, Б.Хо нарт эцэг А.Б-аас  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Бшүүхэд гаргасан тайлбартаа: А.Бминий бие Э.Ц тай 2010 онд танилцаад 2011 оны 10 дугаар сарын 14-нд гэрлэлтээ батлуулж, 2012 оны 8 дугаар сард хурим хийж нэг гэртээ орсон. Дагавар охин Б.Хи  2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Хүү Б.Х 2012 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн, 1 дүгээр ангид сурдаг. Хүү Б.Хо 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, цэцэрлэгт явдаг. Бид хоёр эхлээд сайхан амьдарч эхэлсэн боловч улмаар гэртээ тогтохгүй сумын төв орж алга болох, хүүхдүүддээ тавих халамж суларч, хайр халамж нь хөрч, харилцаа таарамжгүй болж 2017 оны 2 дугаар сард цагаан сарын өмнөөс эхлэн тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлах 2 удаа шүүхэд дуудагдсан, очсон, Ц  өөрөө ирээгүй болно. Энэ удаа 3 дахь удаагаа Э.Ц-ийн  хүсэлтийн дагуу шүүхэд ирсэн. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.

Хариуцагч А.Бнэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Гэрлэлтээ цуцлуулна, хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, ажил төрөл эрхэлдэггүй ч хүүхдийн тэтгэлэг төлнө. 6 тооны тугал, бяруу, хайнаг байгаа нь үнэн, өөрийн өмч учраас өгөхгүй. Ц д 5*5 метрийн байшин сумын төвд барьж өгсөн. Цаашид хоёр хүүхэддээ хайр халамж тавих болно. Намар хичээл эхлэхэд 300.000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл, форм өгсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Х, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Хо нар төрсөн. Охин Б.Хи  нь 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд намайг А.Б-тай суухад дагаж очсон ба 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.Баатараар овоглож гэрчилгээ авсан. Бид таарч тохирохгүй болсон тул 2017 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Хүүхдүүд миний асрамжид байдаг. Би шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж А.Б-аас  хүү Б.Х, Б.Хо нарт хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 2 тугал, 2 бяруу, 2 хайнагийн үнээ, нийт 6 тооны үхэр буюу 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч авахаа болилоо. Харин миний охин Б.Хи  хэдийгээр дагавар хүүхэд ч гэсэн А.Бөөрийн нэрээр овоглож, хамт амьдарч байсан тул А.Б-аас  хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Хи , хүү Б.Х, Б.Хо нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд гэр бүл болж, хүү Б.Х, хүү Б.Хо нар төрсөн. Охин Б.Хи  ээжийгээ дагаж ирсэн юм. Цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.Хо, Б.Х нарыг эх Э.Ц-ийн  асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин охин Б.Хи  нь миний хүүхэд биш тул би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй. Э.Ц-ийн  нэхэмжлээд байгаа үхэр нь миний өөрийн хөрөнгө юм. Аав минь надад 2 хайнагийн үнээ өгөөд тэр үхэр өсөөд 6 тооны болсон. Би ноднин хүнсэнд нь бяруу өгсөн боловч намар том болгож байгаад зарсан байсан. Хүүхдүүддээ тусалж байх болохоор 6 тооны үхэр өгөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч А.Б-аас  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Б.Х, Б.Хо нарт 2 тугал, 2 бяруу, 2 хайнагийн үнээ, нийт 6 толгой үхэр буюу бүгд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Гэвч шүүх хуралдаанд хүү Б.Х, Б.Хо нарын өмчлөлд авах 6 толгой үхрийг авахгүй, харин өөрийн дагавар охин Б.Хи д хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2017 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон 16 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Х, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Хо нар төрсөн болох нь №0000692811 /№014/, 6761000006 бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн охин Х-ийг  А.Бөөрийн нэрээр овоглон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төрсний бүртгэлд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн нь 3 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ахлах сургуулийн сургалтын менежерийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн харъяат Бовогтой Хи  нь /рт09322009/ тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 3б ангид сурдаг гэх бичилттэй сурагчийн тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн иргэн Э.Ц  нь 3 хүүгийн хамт амьдардаг, хүү Б.Х нь 6 настай, эрэгтэй, хүү Б.Хо нь 4 настай, эрэгтэй, ээжийн хамт эрүүл энх өсөн бойжиж байгаа нь үнэн болно гэх бичилттэй өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, мөн 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Хи , 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Х, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Хо нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Э.Ц-ийн  асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг А.Б-аас  сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.3-д Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 25 дугаар зүйлийн 25.2-д ...гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж тус тус заасан байх ба хариуцагч А.Бнь Б.Хи  миний хүүхэд биш, дагавар хүүхэд учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байгаа ч тэрээр охин Б.Х-ийг  2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн нэрээр овоглон бүртгүүлсэн болон Гэр бүлийн тухай хуулинд зааснаар тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдаж байна.

Иймд Э.Ц , А.Бнарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Хи , хүү Б.Х, хүү Б.Хо нарыг эх Э.Ц-ийн  асрамжид үлдээн, хариуцагч А.Б-аас  охин Б.Хи , хүү Б.Х, хүү Б.Хо нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Хи  9 нас 11 сар, 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Х 6 нас 8 сар, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Хо 4 нас 10 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг тус бүр охин Б.Хи , хүү Б.Х, хүү Б.Хо нарт сар бүр эцэг А.Бтөлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Хи , хүү Б.Х, хүү Б.Хо нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.351.600 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Э.Ц  нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 68.576 төгрөг, бүгд 138.776 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б  овогт Э-ны  Ц , З  овогт А-ийн  Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Хи , 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Х, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Хо нарыг эх Э.Ц-ийн  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Х-ийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Хоыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг А.Б-аас  гаргуулжтэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг А.Баатар, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Э.Ц  нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас  улсын тэмдэгтийн хураамж бүгд 138.776 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА