Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

 

2022              06           30                               2022/ШЦТ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн 22250000**** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын **** тоотод байрлах иргэн Б.Х-ийн амбаараас 25 кг-ийн шуудайтай борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 400,000 төгрөгөнд 2 ямаа өгөхөөр тохирсон. Ямааг нь өгөх гэхэд байлгах газар байхгүй, наадмаар 7 сарын 10-нд авна гэсэн. 7 сарын 10-нд 2 ямаа өгнө...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой хохирогч Б.Хгийн хажуу талын айлын хашааны үүдэнд Ц, Б нарыг хамт зогсож байхад Х хашаанаас гарч ирэхээр нь би Н байна уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. Уг нь Н-аар гэртээ хүргүүлэх гэж байсан юм. Би Цогтбаяр, Ц нарын хамт Г-ын гэрт орж архи ууж байгааг санаж байна. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ очоод унтаж байсан. Хулангийн хашаанд хэрхэн яаж орсон, хаанаас юу хулгайлснаа санахгүй байна. Намайг Хулангийн хашааг давж байгааг Нэргүй харсан гэж хэлсэн. Би гэртээ ямар ч борцгүй орсон. Алдагдсан гэх шуудайтай борц хаана байгааг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4х/,

 

- Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “... Н гэх залуу намайг дуудаад, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой Дебутат ахын гэрт ирэх үед хүнгүй байсан. Тэгээд Дебутат ахтай утсаар яриад гэрийнх нь гадна талд хүлээгээд зогсож байх үед танай хашаанаас Дебутат ахын хашаа руу Э.Д гэх залуу цагаан өнгийн шуудайтай амыг нь боосон эд зүйл бариад хашаа даваад орж ирсэн гэж хэлсэн... Яг үнэндээ бол Э.Д манай байшингийн ар талын амбаараас 25 кг борцыг маань хулгайлсан. Нөхөр Н нь Э.Д-д нэг ч ширхэг борц өгөөгүй. Э.Д надад 500,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 400,000 төгрөгийн оронд мал өгөхөөр тохиролцсон тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн Э.Д уучлаарай, согтуу байсан болохоор борц авсанаа санахгүй байна. Гэртээ очихоос өмнө замдаа хаячихсан юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед борц хадгалж байсан амбаар маань цоожгүй, хаалгыг нь хаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 16х/,

 

- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байшингийн ар талд байх амбаараас борц авах гээд ороход шуудайтай 25 кг хэмжээтэй борц маань алга болчихсон байсан. Энэ талаар эхнэр Хулангаас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Маргааш нь Х цагдаад хандсан юм. Манай амбаарт байсан борцыг Э.Д аваад гарч байсныг Н гэх нэртэй хүн харсан гэж эхнэр Х надад ярьж байсан. Э.Д нь манайхаас алдагдсан борцны 500,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 400,000 төгрөгний оронд мал өгөхөөр эхнэртэй тохиролцсон байсан. Тухайн үед манай амбаар түгжээгүй байсан. Ер нь бол түгжээгүй, хаалгыг нь зүгээр хаачихдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 29х/,

 

- Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд: "... 2022 оны 04 сарын 22-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ажпаасаа тараад Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-33 тоот ах О.Дебутатын гэрт очих гэсэн хүнгүй байсан. Тэгээд ахын утсаар залгасан чинь удахгүй очлоо гэхээр нь би хашааных нь гадаа хүлээгээд сууж байсан чинь зүүн талын Б.Х-ийн хашаанаас ах О.Дебутатын хашаа руу Э.Д гэх залуу цагаан өнгийн шуудайтай амыг нь боосон эд зүйл бариад хашаа даваад ороод ирсэн юм. Тэгээд арынх нь айл буюу манай дүү Ө.Н-ийн хашаагаар дамжаад гудам руу гараад зүүн зүг буюу төв зам руу гараад явсаныг би харсан. Би огт архи уугаагүй, андуурч харсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргаж харуулсан Э.Д-ийг харлаа яг мөн байна. Э.Д тухайн үед маш их согтолттой байсан. Тухайн шуудайтай зүйл нь ... хөнгөн байсан учраас Б.Х-ийн яриад байсан борц нь байсан юм байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-11х/

 

- “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 3579 дугаартай “... Борц 15 кг 900,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 32-35х/,

 

- Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар эрүүгийн хэрэг яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 72х/,

 

- Э.Дийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/,

 

- Э.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 43, 48, 47/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Э.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Х-ийн амбаарт байсан 25 кг-ийн шуудайтай борцыг авсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Э.Д-ийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Х-ийн амбаарт байсан 25 кг-ийн шуудайтай борцыг хулгайлан авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Х-ийн “...Н гэх залуу намайг дуудаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой Дебутат ахын гэрт ирэх үед хүнгүй байсан. Тэгээд Дебутат ахтай утсаар яриад гэрийнх нь гадна талд хүлээгээд зогсож байх үед танай хашаанаас Дебутат ахын хашаа руу Э.Д гэх залуу цагаан өнгийн шуудайтай амыг нь боосон эд зүйл бариад хашаа даваад орж ирсэн гэж хэлсэн... Яг үнэндээ бол Э.Д манай байшингийн ар талын амбаараас 25 кг борцыг маань хулгайлсан...” гэсэн, гэрч Б.Н-ын “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байшингийн ар талд байх амбаараас борц авах гээд ороход шуудайтай 25 кг хэмжээтэй борц маань алга болчихсон байсан. Энэ талаар эхнэр Х-аас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Маргааш нь Хулан цагдаад хандсан юм. Манай амбаарт байсан борцыг Э.Д аваад гарч байсныг Нэргүй гэх нэртэй хүн харсан гэж эхнэр Хулан надад ярьж байсан...” гэсэн, гэрч Х.Н-н “... 2022 оны 04 сарын 22-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ажпаасаа тараад Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-33 тоот ах О.Дебутатын гэрт очих гэсэн хүнгүй байсан. Тэгээд ахын утсаар залгасан чинь удахгүй очлоо гэхээр нь би хашааных нь гадаа хүлээгээд сууж байсан чинь зүүн талын Б.Х-ийн хашаанаас ах О.Дебутатын хашаа руу Э.Д гэх залуу цагаан өнгийн шуудайтай амыг нь боосон эд зүйл бариад хашаа даваад ороод ирсэн юм. Тэгээд арынх нь айл буюу манай дүү Ө.Н-ийн хашаагаар дамжаад гудам руу гараад зүүн зүг буюу төв зам руу гараад явсаныг би харсан... Э.Д тухайн үед маш их согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.Д-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

 

Шүүгдэгч Э.Д-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.Д-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирлын талаар:

  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.Х-д 900,000 төгрөгний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Д нь 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 400,000 төгрөгөнд 2 ширхэг ямааг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон гэх боловч өнөөдрийн байдлаар 2 ямааг өгөөгүй байгаа тул шүүх 400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх шүүгдэгч Э.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийг 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Д нь дээрх үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Доос 400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ