Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

2019           8            13                                              2019/ДШМ/815    

                                     

М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарт                                                                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор С.Мөнхтулга,

            шүүгдэгч Ч.Ц- /цахим сүлжээгээр/,

шүүдэгч Ч.Ц-ий өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч В.Оюунсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С- болон шүүгдэгч Ч.Ц-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарт холбогдох 1808055381609 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Б овгийн М-ын М, Орхон аймагт 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Витафит групп” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4; эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 750 тоот хаягт оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/,

 

  1. Н овгийн Ч-ийн Ц, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2000 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шихихутуг” Их сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, 215 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: 000000000/,

 

  1. Б овгийн Г-ийн А, Улаанбаатар хотод 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15 дугаар гудамж, 238а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/,

 

  1. Т овгийн С-ийн С, Улаанбаатар хотод 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Витафит дистрибюшн” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 777а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/,

 

            Ч.Ц-, М.М-, Г.А-, С.С- нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашинууд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн

1. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Т.Цэрэнлхамын эзэмшлийн 74-71 УБГ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ө.Цэрэндоржийн эзэмшлийн 31-78 УНТ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Гүррагчаагийн эзэмшлийн 93-64 УНЭ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Шинэ толгойт” хорооллын 102 дугаар байрны гадна талын зогсоолд байсан П.Батхорлоогийн эзэмшлийн 13-38 УБО дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 46 дугаар байрны гадна зогсоолд байсан Д.Хишигнасангийн эзэмшлийн 72-92 УНҮ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.А-, М.М- нар бүлэглэн 49-64 УНЭ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашин ашиглаж данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гаднах зогсоолд байсан Б.Болормаагийн эзэмшлийн 21-41 УНӨ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны гадна зогсоолд байсан З.Азбаярын эзэмшлийн 06-07 ДАХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 769.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.А-, Ч.Ц-, М.М- нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашинууд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна талын зогсоолд байсан Б.Батбаярын эзэмшлийн 21-81 УБР улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон-2 дугаар хорооллын гадна талын зогсоолд байсан Б.Жаргалсайханы эзэмшлийн 26-91 УНД улсын дугаартай, Тоёота приус-30 загварын атомашины 4 ширхэг обудтай дугуй, хөшиг, mp-3 тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-48 дугаар байрны гадна талын зогсоолд байсан Х.Баярмаагийн эзэмшлийн 26-73 УБИ дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 672,000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармлын 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан Г.Ганзулын эзэмшлийн 03-51 УБГ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792,000 төгрөгийн хохирол учруулсан,

            С.С-, Ч.Ц- нар бүлэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны зогсоол дээр байсан Б.Наранболдын эзэмшлийн 61-28 УНБ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 115 дугаар байрны гадна зогсоолд байсан Б.Баясгалангийн эзэмшлийн 55-81 УБЕ улсын дугаартай, Тоёота Приус-30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Ц-, М.М-, С.С- нар бүлэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Дөлгөөний эзэмшлийн 24-36 УБС улсын дугаартай, Ниссан Скай Лайн загварын автомашины шилийг хагалан обуд  тайлах зориулалттай тусгай түлхүүр хоёр ширхэг, обудтай дугуй 4 ширхэг, дугуйны гоёлын боолт 16 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан Ж.Ариунболдын эзэмшлийн 24-62 УБК улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, шалавч, арааны режакны толгой, дугуйн дорцов зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,222,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Б дугаар байрны гадна зогсоолд байсан Н.Энхбаярын эзэмшлийн 28-54 УБЭ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Батцэцэгийн эзэмшлийн 58-27 УБР улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, автомашины хучлага, суудлын бүрээс, данхраад, урд суудлын дэрнүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 815,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дугуйн дорцов хэрэглэж, автомашин ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-, Ч.Ц- нарыг тус бүр 2 жил хорих ялаар, шүүгдэгч Г.А-ыг 1 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч С.С-ыг 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, баривчлагдсан 1 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ял оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн Б.Тунгалагийн эзэмшлийн 14-39 УБУ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашин, Төрийн банкны эзэмшлийн 49-64 УНЭ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашин зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1, 2 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгон хууль ёсны өмчлөгч нарт нь буцаан олгож, уг автомашинуудыг үнэлгээ нийт 33,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нараас тус бүр 8,250,000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 5 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.С- давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг 1 хоног гэж буруу бичсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8,250,000 гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Би 19 настайдаа хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо их харамсан гэмшиж байна. Хулгай хийх талаар бодож хүсч байгаагүй. Найз М.М- нь автомашиныхаа обудыг солих гэж анх санаачлага гаргаснаар нэг мэдэхэд бид дөрөв нийлж хулгай хийсэн. Баригдаагүй учраас дахин хулгай хийж улмаар ял авсандаа харамсаж байна. Бид хулгай хийхдээ автомашин ашиглах тухай, хулгай хийхдээ данхраад, дорцов ашиглах талаар огт ярилцаж байгаагүй. Угаасаа М.М-, Ч.Ц- нарын автомашинд багажууд байсан. Би найзыгаа гуйгаад байхаар нь хамт явж туслах зорилгоор хулгайн хэрэгт холбогдож, улмаар бид дөрөв бие биедээ татагдаж нэг мэдэхэд ийм муухай нэр зүүж эх эцэгээ, найз охиноо зовоож ялтан болсноо зөвтгөж цайруулах аргагүй билээ. Иймд миний гомдлыг хянан хэлэлцэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, мөн надаас 8,250,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй. Миний бие одоо 19 настай. Тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан. Гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж надад нэг удаа боломж олгож хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хойшлуулж өгөхийг эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсч байна. Миний бие дахиж хэзээ ч ийм хэрэг үйлдэхгүй, чин үнэнгээр явж сургуулиа амжилттай төгсөж эх орондоо хэрэгтэй, эрдэм мэдлэгтэй бусдад үргэлж тусалж дэмжиж байх болно гэдгээ эрхэм шүүгч нарт амлаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Ц-ий өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл, үйл баримттай маргах зүйлгүй.

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тусгай бүлэг болгон хуульчилж өгснөөр давуу талтай болсон. Энэ бүлэгт өсвөр насны хүн гэж 14 насанд хүрсэн, 18 нас хүрээгүй хүний ойлгохоор зааснаас гадна Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж хуульчилсан. Ч.Ц- нь 2000 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед 18 нас 9 сартай байсан. Түүний хувийн байдлын хувьд “Шихихутаг” Их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг. Урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй. Хэрэгт түүний хувийн байдалтай холбоотой сурлага хүмүүжлийн тодорхойлолтууд, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан талаарх баримтууд, хувийн байдалтай холбоотой гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Иймд Ч.Ц-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс тухайн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгч Ч.Ц-ий хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

  1. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгслийн үнийг тэнцүү хувааж нэг хүнээс 8,250,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулах ...”-аар хуульчилсан ...

            Шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байдаг. Энэ тохиолдолд шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэгдэхгүй. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

            Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч В.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Лизингээр авсан автомашинуудыг 33,000,000 төгрөгөөр үнэлж, улсын орлогод оруулах тухай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулж болох хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсныг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.  

 

            Прокурор С.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгч нар ч хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Өсвөр насны хүнд ял оногдуулах журмыг шүүгдэгч нарт хэрэглэх гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, арван наймаас хорин нэгэн насны хүнийг өсвөр насны хүнтэй адилтган үзэхийн тул тухайн хүний эрүүл мэнд, сэтгэцийн онцлог, бие бялдрын хөгжил зэргийг харгалзан үзэх ёстой. Гэтэл шүүгдэгч нарын хувьд нас болон сэтгэцийн онцлогоороо өсвөр насны гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах талаар сэтгэж бодож байгаа нь үүнийг нотолно. Баривчлагдсан хоногийн тухайд шүүгдэгч нарыг 2018 оны 12 дугаар сарын 16-ны  шөнө 02 цагт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлаад дараа өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр прокурорын тогтоолоор сулласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Ч.Ц-, М.М-, Г.А-, С.С- нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашинууд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Т.Цэрэнлхамын эзэмшлийн 74-71 УБГ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ө.Цэрэндоржийн эзэмшлийн 31-78 УНТ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 66 дугаар байрны гадна зогсоолд байсан Э.Гүррагчаагийн эзэмшлийн 93-64 УНЭ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Шинэ толгойт” хорооллын 102 дугаар байрны гадна талын зогсоолд байсан П.Батхорлоогийн эзэмшлийн 13-38 УБО дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 46 дугаар байрны гадна зогсоолд байсан Д.Хишигнасангийн эзэмшлийн 72-92 УНҮ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.А-, М.М- нар бүлэглэн 49-64 УНЭ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашин ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гаднах зогсоолд байсан Б.Болормаагийн эзэмшлийн 21-41 УНӨ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны гадна зогсоолд байсан З.Азбаярын эзэмшлийн 06-07 ДАХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 769.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.А-, Ч.Ц-, М.М- нар бүлэглэн 49-64 УНЭ, 14-39 УБУ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашинууд ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна талын зогсоолд байсан Б.Батбаярын эзэмшлийн 21-81 УБР улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон-2 дугаар хорооллын гадна талын зогсоолд байсан Б.Жаргалсайханы эзэмшлийн 26-91 УНД улсын дугаартай, Тоёота приус-30 загварын атомашины 4 ширхэг обудтай дугуй, хөшиг, mp-3 тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-48 дугаар байрны гадна талын зогсоолд байсан Х.Баярмаагийн эзэмшлийн 26-73 УБИ дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 672,000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармлын 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан Г.Ганзулын эзэмшлийн 03-51 УБГ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792,000 төгрөгийн хохирол учруулсан,

            С.С-, Ч.Ц- нар бүлэглэн 14-39 УБУ улсын дугаартай Приус-30 загварын автомашин ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны зогсоол дээр байсан Б.Наранболдын эзэмшлийн 61-28 УНБ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 115 дугаар байрны гадна зогсоолд байсан Б.Баясгалангийн эзэмшлийн 55-81 УБЕ улсын дугаартай, Тоёота Приус-30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Ц-, М.М-, С.С- нар бүлэглэн 49-64 улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашин ашиглаж, данхраад, дугуйн дорцов хэрэглэн:

1. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Дөлгөөний эзэмшлийн 24-36 УБС улсын дугаартай, Ниссан Скай Лайн загварын автомашины шилийг хагалан обуд  тайлах зориулалттай тусгай түлхүүр хоёр ширхэг, обудтай дугуй 4 ширхэг, дугуйны гоёлын боолт 16 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна зогсоолд байсан Ж.Ариунболдын эзэмшлийн 24-62 УБК улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, шалавч, арааны режакны толгой, дугуйн дорцов зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,222,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Б дугаар байрны гадна зогсоолд байсан Н.Энхбаярын эзэмшлийн 28-54 УБЭ улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна зогсоолд байсан А.Батцэцэгийн эзэмшлийн 58-27 УБР улсын дугаартай, Тоёота приус-30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуй, автомашины хучлага, суудлын бүрээс, данхраад, урд суудлын дэрнүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 815,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Ил зогсоолд байрлуулсан автомашинаас обуд, дугуй болон автомашины бусад хэрэглэлүүд алдагдсан талаар хохирогч Т.Цэрэнлхам /1-р хх 136-138/, Ө.Цэрэндорж /2-р хх 43-45/, Э.Гүррагчаа /2-р хх 109-113/, П.Батхорлоо /2-р хх-188-195/, Д.Хишигнасан /3-р хх 54-55/, Б.Болормаа /3-р хх 128-129/, З.Азбаяр /5-р хх 46-47/, Б.Батбаяр /3-р хх 199-201/, Б.Жаргалсайхан /4-р хх 1-3/, Х.Баярмаа /4-р хх 63-65/, Г.Ганзул /4-р хх 117-119/, Б.Наранболд /4-р хх 190-191/, Б.Баясгалан /6-р хх 13-14/, А.Дөлгөөн /5-р хх 97-98/, Ж.Ариунболд /5-р хх 184-185/, Н.Эрхэмбаяр /6-р хх 62-63/, А.Батцэцэг /6-р хх 142/ нарын өгсөн мэдүүлгүүд,

“Ч.Ц-, С.С-, М.М-, Г.А- нар 2018 оны 12 дугаар сард 4-5 удаа шөнийн 00-06 цагийн хооронд обудтай дугуйнууд авчирч хашаанд буулгаад, интернэтэд зар тавьж борлуулж байсан. Энэ талаар тэд “таньдаг ахаас дугуй авч зараад дундаас нь ашиг олдог” гэж тайлбарласан” талаар гэрч М.Наранбаясгалангийн өгсөн  мэдүүлэг /1-р хх 146-148/,

“Ч.Ц-ий интернэтэд байршуулсан зарын дагуу автомашины дугуй, обуд худалдаж аваад 14-39 УБУ улсын дугаартай, цагаан өнгийн, Тоёота приус-30 загварын автомашинд нь ачиж гэртээ хүргүүлсэн” талаар гэрч Д.Билгүүний өгсөн мэдүүлэг /5-р хх 143-146, 5-р хх 101-102/,

“2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд хүмүүс тоосго зөөгөөд, автомашины дугуй тайлж байхыг харсан, гараад очиход саарал өнгийн Тоёота приус-30 загварын автомашинд суугаад зугтсан” талаар гэрч З.Загдсүрэнгийн өгсөн мэдүүлэг /6-р хх 24-25/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 25, 47, 150, 2-р хх 51, 172, 120, 204, 213, 3-р хх 63, 136, 205, 4-р хх 8, 71, 136, 194, 5-р хх 56, 188, 197, 6-р хх 16, 66, 153, 160/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 80-81, 2-р хх 38-40, 102-103, 3-р хх 48-49, 117-119, 192-193, 245-247, 4-р хх 112-113, 185-187, 245-248, 5-р хх 84-87, 173-176, 6-р хх 2-5, 58-59, 136-139/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 90-95, 103-106, 107-108, 2-р хх 182-185, 5-р хх 19-22, 25-43, 90, 180-181/,

Шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх 76-81, 7-р хх 13-27/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 63, 65, 66, 67, 72, 3-р хх 141, 5-р хх 92, 112/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх 109-111/,

Иргэний нэхэмжлэгч Д.Билгүүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх 117-120/, дансны хуулга /5-р хх 124-126/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк зурвас, гэрэл зургийн хуулбар /5-р хх 129-141/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

 

М.М-, Ч.Ц-, Г.А-, С.С- нарыг  бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан удаа дараагийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч М.М-, Ч.Ц-, С.С- нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршигт тохирсон байна.

Харин шүүгдэгч Г.А- нь М.М-, Ч.Ц-, С.С- нартай бүлэглэсэн 5 удаагийн үйлдэл, Ч.Ц-, М.М- нартай бүлэглэсэн 4 удаагийн үйлдэл, М.М-той бүлэглэсэн 2 удаагийн үйлдэл, нийт 11 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 204 дүгээр прокурорын тогтоол /6-р хх 241/-оор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 11 дэх үйлдлийг “12” гэж алгасч дугаарласан алдаанаас болж зохиомол 1 үйлдэл нэмэгджээ. Энэ алдааг шүүх залруулаагүй атлаа ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нэрийн дор шүүгдэгч Г.А-т түүнтэй адил үйлдэлтэй С.С-аас илүү ял оногдуулсан байх тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэж зөвтгөн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.С- “... цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, гэмт хэрэг үйлдэхдээ автомашин, дугуй өргөх, тайлах хэрэгсэл ашиглаагүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 8,250,000 төгрөг гаргуулж улсын орлого болгосныг хүчингүй болгох...” гэсэн агуулгаар, шүүгдэгч Ч.Ц-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар “... гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан тул өсвөр насны хүнд ял оногдуулах журмыг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлэх журмын дагуу хамгийн доод хэмжээний ял оногдуулах, шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлсөн тул автомашины үнийг гаргуулан улсын орлого болгох үндэслэлгүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ц-, С.С-, М.М-, Г.А- нарыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан /1-р хх 160, 171, 181, 190/ боловч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 57, 58, 59, 60  дугаар прокурорын тогтоолууд /1-р хх 165, 177, 186, 196/-аар сулласан байх тул шүүгдэгч нарыг 1 хоног цагдан хоригдсон гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Шүүгдэгч нар зогсоолд байрлуулсан автомашинуудын дугуйг зориулалтын багжаар тайлж аваад, оронд нь тоосго, чулуугаар ивээс хийж орхисон. Энэ үйлдлийг хийхдээ автомашины урд болон хойд талд Ч.Ц-, М.М- нар жолоодож явсан автомашинаа байрлуулж хөндлөнгөөс хүн харах боломжгүй болгосон нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглаж, дугуйн дорцов, өргөгч хэрэглэсэн гэж үзэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилж ял шийтгээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хоёр автомашины үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ. 

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүн гэж тодорхойлоод тухайн бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

 

Шүүх арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй шүүгдэгчид дээрх бүлэгт заасан журмыг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн боловч тухайн шүүгдэгчийн ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй, биеийн хөгжлөөр илтэд сул дорой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тохиолдолд өсвөр насны хүнтэй адилтган үзэж, хуульд заасан тусгай журмыг хэрэглэнэ.

 

Шүүгдэгч Ч.Ц-ий хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 9 сартай, хуулийн дагуу насанд хүрсэн байхдаа хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, санаа зорилгоор өөрийн эзэмшлийн автомашинаа ашиглан 15 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн, өөрийн нэрээр интернэтэд зар байршуулж хулгайлсан эд хөрөнгөө худалдан борлуулсан байх тул үйлдлийнхээ учир холбогдол, үр дагаврыг бодитоор үнэлэх чадвар суугаагүй, ухаан санаа нь гүйцэт хөгжөөгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулсан нь анхан шатны шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн шийдвэрийг үгүйсгээгүй атлаа энэ асуудлаар дахин дүгнэлт хийж ял хөнгөрүүлэх эрх хэмжээ дээд шатны шүүхэд байхгүй.

 

Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... шүүгдэгч Г.А-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар ...” гэснийг “... шүүгдэгч Г.А-ыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ц-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч С.С- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

 

                          ШҮҮГЧ                                                          М.АЛДАР

                         

                           ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН