Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/326

 

 

 

 

 

 

 

 

 

2022          09             30                                   2022/ШЦТ/326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-д холбогдох эрүүгийн 2225003770*** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Энжой дэн буудалд насанд хүрээгүй З.Э-ийг нүүрэн тус газарт нь алгадаж, толгой тус газар руу нь цохиж, ор руу түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр миний бие Энжой зочид буудалд З.Э-тэй үл ялих зүйл дээрээс болж маргалдаад би урдаас нь орон дээрээс босоод ирсэн чинь намайг З.Э эхлээд миний хацар руу нэг удаа алгадсан юм. Тэгээд би зөрүүлээд З.Эийг мангасдаж ор руу унагаад орон дээр унахаар нь хоёр удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд би буудлаас гараад явсан. Өөр ямар нэг зүйл болоогүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 230,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

- Насанд хүрээгүй хохирогч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2021 оны 07 дугаар сард Ж.Т гэх залуутай фэйсбүүкээр танилцсан ба 3-4 удаа уулзаж байсан. Бид хоёр танилын харилцаатай бөгөөд 7 хоногийн өмнөөс салхинд гарахаар ярилцаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уулзахад Ж.Т Орхон аймаг руу явъя тэнд манай найзууд байдаг юм гэсэн. Тухайн үед Орхон аймагт очиж үзээгүй болохоор дагаад явсан...Эрдэнэт хотод 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үүрийн 05 цаг 00 минутын үед очоод Энжой нэртэй зочид буудалд орж унтаад 12 цагаас гараад банкнаас миний хүүхдийн 100,000 төгрөгийг авчихаад Ж.Тийн найзууд нь ПС тоглоомын газар байна гэхээр нь очсон. Тэндээсээ Ж.Тийн найз Т, Өсөхөө, Баякаа гэх 3 найз болон дүү нар нь гэх 5 залуугийн хамт Энжой  нэртэй буудалд буцаж ирээд 4 ортой нэг өрөөнд пиво, бэлэн гоймон авч орсон... Би Ж.Тийн найз болон Ттэй юм яриад байж байтал гаднаас орж ирээд намайг үнсэх гээд байхаар нь чи цаашаа яваа гээд уурлаад найзууд дээрээ очоод ярилцаад байж байтал Ж.Тийн гар утсанд дуудлага ирээд утсаар яриад гарах гэхэд нь Т чи хотоос хүн авч ирчихээд найзыгаа уйдаагаад байх юм аа гэсэн чинь над дээр ирээд ойр зуурын юм ярьж байгаад гараад явсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа орж ирсэн...Т чи одоо гарч орохоо болиоч ээ гэж хэлчихээд Баякаатай хамт пиво авахаар гарсан хойгуур Ж.Тийн найз охин хотоос залгасан ба ариун цэврийн өрөөнд орж утсаар ярьж гарч ирчихээд над руу уурлаж дайраад чи ер нь яах гээд байгаа юм, чаддаг юм бол намайг нэг алгадаад ав гичий минь гээд байхаар нь би чимээгүй суугаад байсан. Тэгтэл аймар чангаар алгадаач гичий минь гэхээр нь зүүн гараараа баруун талын хацар дээр нь алгадсан. Тэгсэн чинь шууд босч ирээд ор руу түлхээд 3-4 удаа алгадахаар нь түлхсэн чинь толгойны зүүн тал руу алгаараа цохиод, зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохичихоод над руу хэл үгээр дайрч байгаад толгойны баруун дээд хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохихоор нь уйлаад өөдөөс нь хэрэлдэхэд дүү Ариука нь сэрээд юу болоод байгаа юм бэ, гэж асуугаад гайхаад сууж байтал Ж.Т агсарч байгаад гараад явчихсан...30-40 минутын дараа Ж.Т юу ч болоогүй юм шиг найзуудтайгаа юм ярьж байгаад миний унтаж байсан орон дээр ирээд хажуугаар хэвтэх гэхээр нь чи сул байгаа орон дээр хэвтчих гэтэл би чамайг алчих уу гэж хэлээд инээж байгаад миний хоолойг 1 гараараа 2 удаа боохоор нь цээжийг нь гижигдсэн чинь зүгээр болоод нэг орон дээр 2 тийш хараад унтсан. Тэгээд өглөө нь сэрчихээд Ж.Төөс мөнгөө авах гэсэн чинь Ж.Т сэрэхгүй болохоор нь айфоне-7 маркийн гар утас, малгай хоёрыг аваад хотод ирсэн... нийт 230,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

 

- Насанд хүрээгүй гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд ...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг болж байхад Хүрэнбулаг багт байх 4-23 дугаар байрны саравчинд уулзсан. Тэгээд тэндээсээ салаад орой 23 цаг 30 минут болж байхад Энжой зочид буудалд очсон. Тэр үед Т., А, П, Г,  Ж.Т, Ж.Тийг дагаж ирсэн гэх З.Э, Б нар байж байсан. Би тэр зочид буудалд 2 цаг болоод...буудлаас гарч явсан. Тус сарын 21-ний өдөр Төөгий ахтай Уртбулаг багийн 5-10 дугаар байрны ойролцоо таарсан. Тэр үед Төөгий ах З.Э миний утсыг аваад явчихсан байна муу гичий чинь гээд байсан. Тэгээд хэсэг байж байхад З.Э намайг алгадахаар нь би ор руу түлхээд алгадсан гэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд ...Т, П, Анхбаяр бид нар тамхи татах гээд өрөөнөөс гараад явах үед Төөгий ах, З.Э, А гурав өрөөнд үлдсэн. А тасраад уначихсан байсан. Төөгий ах З.Э хоёр согтолтын хувьд биеэ авч явах хэмжээнд байсан. Бид  нарыг гаднаас тамхи татчихаад ороод ирэх үед З.Э гэх охин Т ахад танай найз Ж.Т намайг ор руу түлхэж унагаад намайг алгадаад байсан гээд яриад байсан. Би тэр зочид буудлаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг болж байхад гараад явсан. Тус сарын 22-ны өдөр Төөгий ахтай Уртбулаг багийн 5-10 дугаар байрны ойролцоо таарсан. З.Э бие засах өрөөнд газ хэрэглээд байхаар нь чи пизда минь бид нарыг хэрэгт хийх гээд байгаа юм уу гэж хэлээд алгадсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7753 дугаартай: “...З.Эийн биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан хацрын гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос гурван удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5: Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-41х/,

 

- Ж.Тийн Хаан банкны 5127046481 тоот депозит дансны хуулга /хх-ийн 57-63х/,

 

- Шүүгдэгч Ж.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Ж.Т нь З.Этэй маргалдсаны улмаас түүний нүүр хэсэгт алгадах, цохих зэргээр түүний биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан хацрын гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч З.Эийн мэдүүлэг, гэрч Э.Г, Л.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7753 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Тийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч хохирогч З.Э 230,000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Ж.Т нь 230,000 төгрөгийг З.Эийн данс руу шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч З.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Баянзул нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ж.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Улсын яллагчаас “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.Тт үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                                                                   

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалхандын Ж.Тийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тт оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Т нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин Ж.Т болтол шүүгдэгч Ж.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ