| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00404/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2018-12-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 549
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******, ******* тоотод оршин суух, ******* /РД:.............../
Хариуцагч: *******, *******, *******, , тоотод оршин суух, /РД:.............../
“Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, *******, *******, *******,, ******* тоотод байрлах орон сууцны өмчлөлийн бүртгэлээс С.Н ыг хасч, миний өмчлөлд бүртгүүлэх тухай” нэхэмжлэлийг 018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч С.Н , хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Б.Отгонтөгс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны төлөөлөгч Б.З, гэрч Ж.Г , Г.С , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Н тай 015 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр гэр бүл болж өнөөг хүртэл хамтран амьдарч ирсэн. Гэр бүл болсноо 016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр охин Н.С , 017 оны 1 дугаар сарын 01-ний өдөр хүү Н.Б нар мэндэлсэн. 015 онд С.Н тай танилцах үедээ би ******* дахь үүрэн холбооны “Скайтел” ХХК-ийн салбарт ажиллаж байсан. Охиноо төрүүлэхээр 016 оны 03 дугаар сард ажлаасаа гарснаас хойш өнөөг хүртэл гэртээ хүүхдээ асарч байна. 016 оны 0 дугаар сараас хойш нөхөр С.Н архи ууж, гэр бүлд хэрүүл маргаан үүсгэх болсон. Ар гэр, үр хүүхэддээ анхаарал халамжгүй байдаг. Намайг удаа дараа зодож дарамтлах болсон. Гэрийн эд хогшил авч шидэх бол хэвийн үзэгдэл болсон. Ойлгож ухаараад засрах байх гэж найдсаар өнөөг хүрсэн боловч хүүхэд болон надад үзүүлэх дарамт нь тэсвэрлэх боломжгүй болсон тул 018 оны 07 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байна.Түүнд хүү, охин бид гурав ямарч хамаагүй хөндлөнгийн хүмүүс шиг болсон. С.Н архи уусан үедээ шөнө дунд ирдэг, хүүхэд болоод намайг амраахгүй хэрүүл хийж, чанга дуугаар элдэв муу хараалын үгээр дайрч доромжилдог. Шөнө дунд намайг хүүхдүүдээ аваад зайл гэж хөөдөг. Намайг ажил хийж чадахгүй, гэр бүлд тус нэмэргүй гэж доромжилдог. Түүний энэ байдлаас болоод би байнгын айдастай байдаг болсон. Энэ нь эмгэгийн хэмжээнд хүрсэн гэж эмч хэлсэн. Хоёр хүүхэд хаалга тогших төдийд айж цочдог, уйлдаг болоод байна. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон байх гэж айж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр нь ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 15 дугаартай шийтгэвэрээр С.Н д 14 хоног баривчлах шийтгэл, 0 хоног албадан сургалтад хамруулах албадлага хэрэглэсэн. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүн гараагүй. Иймд 016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С.Н тай гэр бүл болсноо бүртгүүлсэн гэрлэлтийг цуцлаж охин Н.С , Н.Б нарыг өөрийн асрамжид үлдээж, хоёр хүүхдэд тус бүр амжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр cap бүр тэтгэлэг тогтоолгон эцэг С.Н аас гаргуулах хүсэлтэй байна. Мөн С.Н бид хоёрын хамтран өмчилдөг Өмнөговь аймгийн *******ын *******, Их уулын 1 байр, ******* тоотод байрлах орон сууцыг өмчлөгчийн бүртгэлээс С.Н ыг хасч зөвхөн миний өмчлөлд бүртгүүлэх шаардлага гаргаж байна. Дээрх орон сууц нь 31.77 мкв талбайтай нийт 36 570 000 төгрөгийн үнэтэй. Миний нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагыг маань нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. С.Н ын үйлдлээс шалтгаалан бид ахин хамтран амьдрах эвлэрэх боломжгүй, яаралтай гэр бүл цуцлахгүй бол миний болоод хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учраад байгаа тул эвлэрэх хугацаа олгох, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагаггүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: Тус шүүхэд 018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ харин гэр бүлийн хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймгийн *******ын *******ийн Их уулын 1 дүгээр байр ******* тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс С.Н ыг хасч өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Г болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээн С.Н д ногдох хувийг тогтоон гаргуулах. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцаа өөрийн болон хүүхдийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байна. Миний бие гэрлэлтээ 016 онд батлуулж том охиноо төрүүлээд, 017 онд бага хүүгээ төрүүлсэн. 3 жил хамт амьдрах хугацаанд цуг амьдарч эхэлсэн үеэс цагаан сараас эхлээд агсам тавьж эхэлсэн. 016 онд том охиноо төрснөөс хойш засарчих болов уу гэсэн итгэлээр хандаж 017 онд бага хүү маань төрснөөс хойш хүүхэдтэй болсон юм чинь аав хүн ойлгож ухааран сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй маш их итгэл найдвартай байсан боловч архи уух нь ихсэж гэртээ согтуугаар ирэхдээ агсам тавьж, элдэв хэл амаар доромжилж, байнга гэрээс хөөдөг болсон. Гэртээ согтуугаар ирээд эд хогшил шидэж, чанга дуу чимээ гарган амарч буй хүүхдүүдийг минь хүртэл сэрээж, амар тайван байдлыг алдагдуулж, хүүхдийг аюулгүй, эрүүл саруул өсөн торних орчныг бүрдүүлээгүй энэ байдал дахин дахин давтагдаж нөхцөл байдал тэсэхийн аргагүй хүнд болсон учраас цагдаагийн газар мэдэгдэж хуулийн дагуу асуудалд хандсан байгаа. Хүүхдүүддээ хайр халамжгүй, хооллох, хувцас угаахад оролцдоггүй, 3-4 хоногоор архи уугаад явчихдаг. Хүүхэд өвдчихлөө гээд холбоо барих, тусламж хүсэх асуудал гарахад утсаа ерөөсөө авахгүй, ямар ч хариу үйлдэл байдаггүй. Намайг хүүхдээ төрүүлээд 1 сартай нялх биетэй байхад өвлийн хүйтэнд шөнийн 00 цагт хүүхдээ аваад яв гэж гэрээсээ хөөж гаргаж байсан. Санхүүгийн хувьд хязгаарлагдмал, хүүхдэдээ хувцас авъя гэхээр байгааг нь өмсгө гээд авч өгдөггүй байсан. Ийм учраас энэ хүнийг надад хань болохгүй, хүүхдэд маань ч сайн аав байж чадахгүй юм байна гэж ухаарсны улмаас эцсийн шийдвэрээ гаргасан. Намайг хүн биш гэж ёс бусаар харьцсанд нь би гомдохгүй. Харин хүүхдүүдийг маань хүндлээгүй, хайр халамжгүй байлгасанд сэтгэл эмзэглэдэг. Хүүхдүүдээ эцэгтэйгээ харьцах харилцааг хязгаарлахгүй, хэзээ ч хамаагүй уулзаж болно. Энэ байдал дээр ч аав хүний хувиар нааштай хандаасай гэж хүсэж байна. Хариуцагч талаас том охиныг маань авна гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ асуудал дээр би 100 хувь татгалзаж байна. Яагаад гэвэл хүүхдийг тээнэ, төрүүлнэ, өсгөнө гэдэг бол амаргүй зүйл байдаг. Хүйн холбоотой хүүхдээ өөрөөсөө холдуулахгүй. Хүүхэд маань маш хурдан ханиад хүрчихдэг, биеийн байдал нь жоохон сул байдаг. Согтуугаар ирчихээд би уйлдаг хүүхдэд дургүй шүү гэж хэлсэн байдаг. С.Н болон түүний ээж намайг дахь хүүхдээ төрүүлээд 1 сартай хүүхэдтэй байхад чи хүүхдээ аваад яв гэж гэрт маань ирж хөөсөн байдаг. Эхийн хайрыг юу ч орлохгүй. Охин маань одоо дүүтэйгээ тоглоод маш хөөрхөн өсөж байгаа. Дүүгээсээ болон ээжээсээ сална гэж байхгүй. Энэ асуудал эд бараа, хогшил биш, бүхэл бүтэн амьтай холбоотой, миний бурхан болохоор би охиноо яасан ч өгөхгүй. хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй, мөн хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, дулаан орон байраар хангах нь зөвхөн эх хүний үүрэг биш аав хүн мөн адил үүрэгтэй байдаг учраас байртайгаа үлдэх хүсэлтэй байна. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. 016 онд дундын өмчтэй болсон, үүний урьдчилгаа төлбөрт 016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний зүгээс 000 000 төгрөг төлсөн байгаа, орон сууц дундын өмч учраас хариуцагч С.Н д ногдох хувийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц болох дундын эд хөрөнгөө нэхэмжлэгч өөрийн өмчлөлд үлдээгээд, тухайн хөрөнгөнөөс ногдох хувийг тооцон гаргаж С.Н д өгөх хүсэлтэй байна. Өнөөдөр шүүхээс гаргах шийдвэр нь та хоёрын цаашид эргээд амьдрах, гэр бүлээ аврах тэр байдалд нөлөөлөхгүй. Энэ асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Нэхэмжлэгч тал гэр бүлээ цуцлуулах үндэслэлээ гаргаж чадахгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгч нар ярьж байна. Гэрлэлт бол сайн дурын харилцаа учраас энэ асуудал дээр хэн нэг нь эцэслэн шийдвэр гаргаж байгаа, гаргаж байгаа шийдвэрээсээ татгалзах эрхтэй. Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талыг эвлэрүүлэх бүх арга хэмжээг авсан. Хүүхдийн асрамж дээр хуулиар эцэг нь эсхүл эхэд нь өгнө гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Эх үрийн хоорондын холбоотой асуудлыг яривал олон зүйлийг ярьдаг. Хүүхэд гэдэг бол бие хүн, хувь хүн, зөвхөн та хоёрын асуудлаас болоод хүүхэд хохирох ёсгүй. Та хоёр хэрэлдээд хэрүүлийнхээ золиосыг хүүхдээ битгий болго. Сүүлийн үед нийгэмд янз бүрийн асуудал болоод байна гэж ярьж байна. Шүүх өнөөдөр болж байгаа асуудлыг шийдвэрлэх болохоос биш ирээдүйд болох зүйлийг хэлэх боломжгүй. Эр хүн болгон гэмт хэрэгтэн байдаггүй, хүн болгон хайр халамжгүй байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Байрны асуудал дээр хэрэгт авагдсан баримтаар байрны гэрчилгээ хариуцагч болон нэхэмжлэгчийн нэр дээр гарсан. Дундын хөрөнгийн тооцооллын асуудал дээр ипотекийн зээлийн талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас шударга ёсны зарчимд нийцүүлэн хэрэглэж байна. Шударга ёсны зарчимд нийцүүлэх ёстой тул тухайн байрыг 36 000 000 төгрөгөөр худалдаж авснаас 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн байдаг. Үнэн чанартаа байр барьцаанд буюу банкны мэдэлд байгаа учраас шууд 100 хувь тэнцүү хуваана гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож байна, Голомт банк үндсэн зорилгоо хэлсэн байгаа. Нэхэмжлэгчийн хүүхэд асрахтай холбогдуулаад хариуцагч эдийн засгийн нөхцөл байдал болон зан харилцааны талаар ярьж байна. Эдийн засаг бол яаж ч эргэж болно. Эмэгтэй хүн санхүүгийн асуудал дээр эр хүний атганд ордог. Нэхэмжлэгч тал өөрийн хүүхдүүд болон ирээдүйн амьдралаа бүрэн дүүрэн аваад явах боломжтой. Яагаад гэвэл ажил эрхлэхэд эрхтэн бүтэн ажиллаад явах бүрэн боломжтой гэж бодож байна. хүүхдийн асрамжийг шийдвэрлэсний дараа тэтгэлгийг шийдвэрлэх байх. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгөх нь үндэслэлтэй зүйл гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Н миний бие нь Г.Г ы нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Г нь гэрлэлтээ цуцлуулах үндэслэлээ намайг эхнэр хүүхэддээ хайр халамжгүй, архи ууж, хэрүүл хийж, өөрийг нь дарамталдаг гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр миний бие нь Г.Г тай 015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр танилцаж, 016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн. Г.Г тай 3 жил хамт амьдрахад байнгын харддаг, хардахаараа хүнийг янз бүрийн хараалын үгээр хэлдэг. Гэрээс гаргахгүй дэлгүүр ороод ирье гэхээр худлаа ажил зохиож явлаа гэж уурладаг. Гэрт хүн оруулдаггүй найзууд, аав, ээжийг гэрт ирүүлэх маш дургүй, яах гээд байгаа юм гэж байнга хэлдэг. Хааяа ажил дээр ажил ихтэй оройтоход хараалын үг урсгаж, залгаж, мессеж бичих бол байнгын үзэгдэл, ажлаа тараад 0 минут болоод ирэхэд уурлаж хараалын үгнүүдийг байнга хэлдэг. Тэгээд ажлын хүмүүс рүү байнга залгаж хараадаг. Бүр нөхөр рүү нь залгаж танай хүн манай хүнтэй архидаад явж байна гэж залгаж, гэр бүлийг муудалцуулж байсан удаатай. Миний найз нөхөд, ээжтэй минь муухайгаар харьцдаг зэргийг би амьдралаа бодоод өдий хүртэл тэвчиж ирсэн. Намаиг ажлаа хийгээд чи жаргаад байна, хүүхдээ бодохгүй байна гэдэг. Гэтэл би эхнэр хүүхдийнхээ төлөө л ажлаа хийж гэр бүл эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэсээр өдийг хүрсэн. Өөрөө ийм зан авир гаргачхаад 018 оны 07 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад худлаа дуудлага өгөн намайг гүтгэж арга хэмжээ авахуулсан. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт элэг бүтэн амьдрахаар ипотекийн зээлээр авсан байранд минь хүртэл оруулахгүй дангаараа эзэмшиж, би орон сууцных нь зээлийг төлсөөр байгаа. Миний бие нь Г. Г-ны дээрх муухай зан байдал, хоорондын таарамжгүй байдал зэргээс шалтгаалан цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Г.Г ы охин Н.С , хүү Н.Б нарыг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нь энэ цаг үед охин, хүүхэд хойд эцгийн гар харах ямар хэцүү гэдгийг харуулсан нийгэм даяараа жигшин зэвүүцэхээр хэргүүд гарсантай холбоотойгоор өөрийн охины ирээдүйг бодож Н.С ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн С.Н бид хоёрын хамтран өмчилдөг Өмнөговь аймгийн *******ын *******, Их уулын 1 дүгээр байр ******* тоотод байрлах орон сууцыг өмчлөлийн бүртгэлээс С.Н ыг хасаж зөвхөн миний өмчлөлд бүртгүүлэх гэснийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Н нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Г ы гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх боломж байхгүй. 018 оны 08 дугаар сараас хойш маргаан үүсээд тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би нэхэмжлэгч талыг хүүхдүүдээ бодъё, амьдралаа бодъё гэж зөндөө гуйсан боловч үгүй гэж хариулсан. Гэр бүлээ яагаад цуцлуулж байгаа гэдэг тал дээр нэхэмжлэгчийн ааш зан маш муухай, хараалын үг урсгадаг, ажлыг маань тайван хийлгэдэггүй, маш их хартай, ажлын хүмүүстэй маань харддаг, ажлаасаа 10-0 минут хоцроод ирэхэд хүйтэн хөндий, хоол ундгүй гэр угтдаг. Утсаар байнга залгаж дарамталж янз бүрийн мессэж бичиж 7 хоногт 3-4 удаа уг үйл явдал давтагддаг. Ажлын хүмүүс рүү залгаж хараалын үг хэлж, гэр бүл муудалцуулсан удаа байгаа. Манай ээж, аавыг хүүхдүүдтэй маань уулзуулах дургүй, яагаад гэдгийг сайн мэдэхгүй байна. Бага хүү маань төрчихсөн байх үед гэрт ээжийг ирсэн байхад араас нь чи яах гэж ирсэн юм бэ, хүүхдээ чамтай уулзуулах ёсгүй байсан юм гэж манай ээж рүү мессэж бичсэн байсан. Ийм учраас цаашид хамтран амьдрах нөхцөл бололцоо байхгүй гэж бодож байна. Анх нэхэмжлэгчтэй танилцахад гэрт амьдарч чадахгүй гээд байхаар нь тав тухтай элэг бүтэн сайхан амьдрах гэж байр лизингээр худалдаж авсан. Хүүхдүүддээ хайр халамжгүй, анхааралгүй гэдэг нь худлаа, би хүүхдүүддээ хайр халамжгүй анхааралгүй байсан бол цалингийн зээл авч машин, байртай болохгүй байсан. Манай хүүхэд 1 сартайгаасаа тэжээлд орсон, энэ хугацаанд хүүхдийн тэжээл, хоол унд, хувцас авч өгдөггүй гэж худлаа ярьж байна. Хүн мөнгөтэй, мөнгөгүй байх үе байдаг. Би -3 зээл төлдөг учраас ганц хүний цалингаар байрны гэрэл, цахилгаан гээд дуусдаг. Чи хүүхдээ харахгүй ажил хийгээд жаргаад яваад байна гэж хэлдэг. Би ажил хийхгүй бол яах юм бэ гэхээр хүн болгон ар гэрээ тэжээж явах ёстой биз дээ, сүртэй юм гэж гэдэг. Би өдөржин ажлаа хийгээд орой очиж хүүхдээ хардаг байсан. Бага хүү маань тархины даралттай байсан болоод шөнөжингөө унтахгүй хүүхдээ тэврээд шөнө суудаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрлэлт цуцлуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн тал дээр бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Том охин болох Н.С оо өөр дээрээ авна гэсэн хүсэлтэй байгаа. Хүүхдийн тэтгэлгийг бага хүүдээ төлөхийг зөвшөөрч байна. Бид гэр бүл болоод ипотекийн зээлээр 0 жилийн хугацаатай Өмнөговь аймгийн *******ын Их-Уулын -******* тоотод 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Урьдчилгаа төлбөр 10 960 000 төгрөгийг төлснөөс 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгч гаргаж 8 960 000 төгрөгийг нь би гаргасан. Тийм учраас байраа шилжүүлж өгөөд урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Ипотекийн зээл төлөгдөж дуусахад 18 жилийн хугацаа үлдсэн байгаа учраас зээлийг хамтад нь шилжүүлж өгөх хүсэлтэй бөгөөд би өөрөө тухайн байранд амьдрахгүйгээс хойш 18 жилийн хугацаанд байрны сар бүрийн төлөлт хийх боломжгүй гэж үзэж байна. Том охин Н.С оо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч талыг хүүхдээ юугаар ч дутаахгүй аваад явах байх гэсэн итгэл надад байхгүй, бага хүүдээ тэтгэлэг өгнө. Орон сууц худалдаж авахад миний зүгээс гаргасан 8 960 000 төгрөгийн хувьд шүүх үнэн зөв шийдвэрлэх байх гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль ярихаасаа илүү энэ гэр бүлд тулгараад байгаа асуудлыг хөндлөнгийн байр сууринаас харсан тайлбараа хэлье. Хариуцагч талд гэр бүл, эхнэр, хүүхэдтэйгээ амьдрах эрмэлзэл байгаа, энэ талаар хариуцагч талаас шалтгаалах ажиллагаануудыг хийсэн. Хариуцагчийг гэр бүлээ тэжээх ёстой гээд бүх зээлэнд нь бариулчихаад гэртээ анхаарал халамж тавьсангүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө юу хийж байгаа юм бэ, хариуцагч тал гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлээд таныг гал түлж чадахгүй гэж байхад нь өөрийнхөө чадлаар ипотекийн зээлэнд хамруулаад байранд амьдарсан байна. Дээрээс нь хоол хүнс, унаа машинаар хангаад өр зээлээ төлөөд яваад байдаг боловч гэр бүлийн дулаан уур амьсгал үүсгэх, нөхрийнхөө сэтгэл зүйд нөлөөлөх, уг гэр бүлийг оршин тогтнох талаар нэхэмжлэгч юу хийсэн болох нь хавтаст хэргээс болон нэхэмжлэгчийн хэлж байгаа үгнээс харагддаггүй. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлээд амьдрах гэж байгаа бол аль аль нь үүрэг оролцоотой байх хэрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр ч гэсэн хувь хүний орон зай гэж байх ёстой. Хамт олных нь дунд очоод эвгүй байдалд оруулж, ажил хийх нөхцөлгүйгээр дарамталж, мессэж бичиж байна гэдэг нь хариуцагч тал хувь хүний орон зайгаа эдэлж чадахгүй байдалд хүрч байна гэсэн үг. Нэхэмжлэгч гэр бүл цуцлах шалтгаанаа тодруулах хэрэгтэй гэж бодож байна. Манай талаас аль ч үед эвлэрэн хэлэлцэх боломжтой, нэхэмжлэгчийг гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж хүсч байна Тухайн хэргийг шийдвэрлэхэд хуульч бид нар нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримттай уялдуулах ёстой гэж үзэж байна. Гэрлэлт цуцлуулах үндэслэлээ нотлох баримтаар нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчийг хүчирхийлэгч гээд хэлээд байдаг, хүчирхийлэгч гэдгийг илтгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хүүхдийн асрамжийн тал дээр эдийн засаг маш чухал үүрэгтэй. Хариуцагчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт зэргээр хүүхдээ өсгөн тэжээн тэтгэх боломжтой гэж үзэж байгаа учраас охин Н.С ыг хариуцагчийн асрамжид үлдээж өгөөч гэж шүүхээс хүсч байна. Гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр хариуцагчийн оролцуулсан хөрөнгө харагдаж байна. Урьдчилгаанд төлсөн 8 960 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн байр суурьтай байна. Тэтгэлгийн асуудал дээр бага хүүдээ тэтгэлэг өгч, эхийн асрамжид үлдээх хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Д.Бум-Аюуштай санал нэг байна. Нэхэмжлэгч гэр бүл салах шалтгаанаа тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Хариуцагч хүүхдээ бодоод нэхэмжлэгчид эвлэрэх санал тавьж байгаа тул нэхэмжлэгч шийдвэрээ эргэж хараач гэсэн хүсэлтэй, учир нь хүүхдийн хувь заяаны асуудал шийдэгдэх гэж байгаа юм. Гол маргаж байгаа маргаан маань хүүхдийн асрамж байгаа, хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Хэн нэгний асрамжид үлдээхдээ эдийн засгийн баталгааг харах нь чухал. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасан ахуйн нөхцөл, боломж гэдгийг харах шаардлагатай, энэ тухай Улсын дээд шүүхийн 017 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн зөвлөмжид дурдсан байдаг. Эдийн засгийн боломжтой тал дээр хэн нь боломжтой байна вэ гэдгийг харж үзэх хэрэгтэй. Нэхэмжлэгч тал ээжтэйгээ бизнес эрхэлдэг гэж хэлж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулж өгөх үүрэгтэй. Хүүхдүүдээ аваад явах боломж байгаа гэдгээ нотлохгүй байна. Хариуцагч бага хүүгээ анхаарч халамжилна, гэхдээ би том охиноо өөр дээрээ авах ёстой гэдгийг хэлсэн. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж охин Н.С ыг С.Н ын асрамжид үлдээнэ үү гэсэн саналтай байна. Эд хөрөнгийн тухайд манай зүгээс зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэн Г.Г д үлдээж, эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С.Н д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, *******, *******, *******,, ******* тоотод байрлах орон сууцны өмчлөлийн бүртгэлээс С.Н ыг хасч, өөрийн өмчлөлд бүртгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, бага хүү Н.Б-д тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч, том охин Н.С ыг өөрийн асрамжид авах, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан 8 960 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж маргана.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар гэрлэгчдийн харилцан тохиролцсон болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд эрсдэл учирч болзошгүй, эсхүл учирсан болох нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах маргаантай хэргийг шүүх шийдвэрлэдэг тул Г.Г ы гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн авах үндэстэй байна.
Гэрлэгчид буюу Г.Г , С.Н нар 016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-3/ тогтоогдож байна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар бүх талын арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрлэгчдэд эвлэрэн хэлэлцэх арга хэмжээ авсан, нөгөө талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид сэтгэл санааны дарамт учруулж байсан нь ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор /хх-09-11/, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбараар /хх-9-94/ тус тус тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх ... гэрлэлтийг цуцална.” гэж заасны дагуу Г.Г , С.Н нарын гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хоёр. Хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоох нэхэмжлэлийн тухайд:
Гэрлэгчдийн дундаас 016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр охин Н.С , 017 оны 1 дугаар сарын 01-ний өдөр хүү Н.Б нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-6/, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт /хх-7/ талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлээр эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 6 дугаар зүйлийн 6.., 6.4-т эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч энэ үүрэг нь хэвээр байх тул гэрлэлтээ цуцлуулсан хариуцагч С.Н аас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Н.С , хүү Н.Б нарыг тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.
Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 018 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн А/13 дугаар “Хүн амын амьжиргааны 018 оны доод түвшнийг тогтоох тухай” тушаалд зааснаар Төвийн бүс /*******/-д хүн амын амьжиргааны доод түвшин 018 оны байдлаар 175 600 төгрөг байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Н.С , хүү Н.Б нар 11 нас хүрээгүй тул амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу хүүхэд тус бүр 87 800 төгрөг нийт 175 600 төгрөгийг сар бүр хариуцагч С.Н аас гаргуулан охин Н.С , хүү Н.Б нарт олгох үндэстэй байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т зааснаар хүүхдүүд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагчаас тэтгэлэг гаргуулна. Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу хүүхдийн сарын тэтгэвэр 175 600 төгрөгийг 1 жил буюу 1 сарын хугацаанд төлөх үнийн дүн 107 00 төгрөгт /175 600 х 1= 107 00/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 48 665 төгрөгийг хариуцагч С.Н аас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.Н аас 70 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г д олгож шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхээр зохицуулжээ. Хүүхдүүдийг эцэг, эхийн аль нэгний асрамжид үлдээхдээ хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн гишүүдийн хэнд илүү ээнэгшин дассан байдал, эцэг, эхийн ёс суртахуун, хувийн зан байдал, хүүхэд болон эцэг, эхийн хооронд тогтсон харилцаа, эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үздэг. Хэдийгээр хариуцагч болон түүний өмгөөлөгчид охин Н.С ыг асрамжид авах ахуйн нөхцөл бололцоотой гэдгээ нотолж цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар бусад баримтыг /хх-80-89/ нотлох баримтаар гарган мэтгэлцэж байгаа боловч шүүх гагцхүү хүүхдийн бага нас /охин Н.С нас 8 сар, хүү Н.Б 1 нас 3 хоног /, хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар болон гэрч Г.С, Ж.Г нарын мэдүүлэг зэргийг тал бүрээс нь хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж, шүүгч өөрийн дотоод итгэл, үнэмшлийг үндэслэн хүүхдүүд эх Г.Г д илүү ээнэгшин дассан гэж үзэж 016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин Н.С , 017 оны 1 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Б нарыг төрсөн эх Г.Г ы асрамжид үлдээлээ.
Гурав. Дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 15-133 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг баримтлан гэрлэгчдийн эд хөрөнгийг хуваахад гэр бүлийн гишүүнд ногдох хувийг тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд ... хамрахаар заасан тул нэхэмжлэгч Г.Г , хариуцагч С.Н , охин Н.С , хүү Н.Б нарыг гэр бүлийн гишүүн гэж үзнэ. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж зааснаар *******, *******, *******,, ******* тоот хаягт байрлах гэрчилгээний 000319819 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1105003508 дугаартай 31.77 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна. Тодруулбал гэрлэгчид 016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээс хойш /хх-3/ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, өөрсдийн өмчлөлдөө авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, нэхэмжлэгчийн “... дундын өмчтэй болсон, үүнээс миний бие 000 000 төгрөг оролцуулж төлсөн ...”, хариуцагчийн “... 1 өрөө орон сууц авсан ... урьдчилгаа төлбөр 10 960 000 төгрөг төлснөөс ... би 8 960 000 төгрөг төлсөн” гэх тайлбараар /хх-93 ар тал/ тогтоогдож байна.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 36 533 500 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэ тогтоосон байх бөгөөд /хх-0/ 36 533 500 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хуваахад гэр бүлийн нэг гишүүнд 9 133 375 төгрөг /36 533 500:4=9 133 375/ ногдож байна. Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан тул Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.” гэж заасны дагуу хүүхдийн бага нас, ашиг сонирхлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Г *******, *******, *******,, ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөс С.Н ыг хасуулах, түүнд ногдох хувийг тогтоон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн /хх-39/, тодруулсан /хх-93/, хариуцагч С.Н үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад гаргасан 8 960 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна /хх-93 ар тал/ гэж тус тус маргадаг бөгөөд талуудын шаардлага, хүсэлтийг шүүх хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс С.Н ыг хасч, түүнд ногдох эд хөрөнгийн хэсэг болох 9 133 375 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г аас гаргуулан хариуцагч С.Н д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, *******, *******, *******,, ******* тоотод байрлах орон сууцны өмчлөлийн бүртгэлээс С.Н ыг хасч, өөрийн өмчлөлд бүртгүүлэх” нэхэмжлэл, хариуцагчийн “хүүхдийн асрамж тогтоох, 8 960 000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хамт шийдвэрлэх үндэстэй болно.
Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан тул гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авсан 018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШЗ018/0143 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, хүү Н.Б , охин Н.С нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-6/, хүү Н.Б , охин Н.С нарын эрүүл өсөн бойжиж байгаа тухай тодорхойлолт /хх-7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8, 88/, ******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-9-11/, Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ, С.Н ын зээлийн дансны хуулга /хх-13-3/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-67/, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-69/, цалингийн тодорхойлолт /хх-80/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-81-8/, С.Н ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-83/, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-84/, зээлийн дансны хуулга /хх-85-87/, С.Нямсайханы тодорхойлолт /хх-89/, Голомт банкны итгэмжлэл /хх-90/ зэргийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийг үндэслэв.
018 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл /хх-1/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч С.Н ын хүсэлтээр /хх-48/ “Голомт банк” ХХК-ийн төлөөллийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгч эрх нь зөрчигдсөн тухай тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуульд заасан эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Г ы гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н аас нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэгт тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г д, хүүхдийн нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 48 665 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн ногдол хувь болох 9 133 375 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 161 044 төгрөг нийт 09 709 төгрөг тус тус гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* , нарын гэрлэлтийг цуцалсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар хариуцагч /РД:.............../-аас 016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин Н.С , 017 оны 1 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Б нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 016 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин Н.С , 017 оны 1 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Б нарыг төрсөн эх Г.Г ы асрамжид үлдээсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар С.Н аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.6-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.Г , хариуцагч С.Н нарт үүрэг болгосугай.
6.Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар *******, *******, *******,, ******* тоот хаягт байрлах гэрчилгээний 000319819 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1105003508 дугаартай 31.77 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс С.Н ыг хасч, нэхэмжлэгч Г.Г аас 9 133 375 төгрөг гаргуулан хариуцагч С.Н д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Г ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н аас улсын тэмдэгтийн хураамж 70 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г д, 09 709 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, ******* дугаар зүйлийн *******.4-т зааснаар С.Н , Г.Г нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Чулуунчимэгт даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130..-т зааснаар ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШЗ018/0143 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР