Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 480

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

1.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн 7 дугаар баг 1 дүгээр хэсэг багш нарын *** айлын орон сууцны **** тоотод оршин суух, 68 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт ******* овогт *******ийн ******* /*******/

2.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** дүгээр баг Баянхаан ***** дугаар хэсэг *****тоотод оршин суух, 70 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт ******* овогт *******йн ******* /*******/

3.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг 2 дугаар хэсэг, 1-60-33 тоотод оршин суух, 62 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт овогт *******ын /*******/

4.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг ** дүгээр хэсэг ****тоотод оршин суух, 62 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт овогт ын  /*********/

5.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ****дүгээр баг Баянхаан **** дугаар хэсэг **** тоотод оршин суух, 58 настай, эмэгтэй, одоо Сүхбаатар сумын 2 дугаар бүрэн дунд сургуульд бага ангийн багш овогт гийн //

6.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 145 тоотод оршин суух, 25 настай, эмэгтэй, одоо Хүүхдийн төлөө төв-д сампингийн дугуйлангийн багш ажилтай Гэгээнтэн овогт гийн //

7.Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 051 тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, одоо Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай овогт гийн /********/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг ***** дүгээр хэсэг ***** тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4-215б тоотод оршин суух, одоо Улаанбаатар хотын Эрдмийн чуулган цэцэрлэгийн эрхлэгч Атган цонгоол овогт ийн // / Сэлэнгэ аймгийн Эрдмийн чуулган сургуулийн захирал/

Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит ***** дугаар хэсэг ****** тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, одоо Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажилтай овогт ын // /Сэлэнгэ аймгийн Эрдмийн чуулган сургуулийн менежерээр 2016-2017 оны хичээлийн жилд/

Хамтран хариуцагч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ногоон байрны ***** тоотод оршин суух, одоо ШУСТ-ийн дэргэдэх орос хэлний салбарын захирал Сэвсүүл овогт Жигжидбавуугийн // /Сэлэнгэ аймгийн Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд/ холбогдох

Ц.*******, Б.******* Т., О., Д., Г., Д. нарын Сэлэнгэ аймгийн Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс, амралтын хугацааны олговор 7.215.296 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хамтран хариуцагч Д., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь хувийн Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд цагийн, 2017-2018 оны хичээлийн жилд үндсэн багшаар хими биологийн хичээл заасан. Тус сургууль нь санхүүгийн хүндрэлээс болж зарим нэг сарын цалин хөлс олгогдоогүй юм. Тухайлбал 2017 оны 4 дүгээр сарын цалин 132.000 төгрөг, 5 сарын цалин 123.000 төгрөг нийт 255.000 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилийн 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 300.000 төгрөг, 10 дугаар сарын цалин 451.171 төгрөг нийт 751.171 төгрөг бүгд нийт 1006.171 төгрөгний цалин олгогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага дээрээ шинжээчийн дүгнэлтээр гаргасан 9 дүгээр сарын амралтын 101.959 төгрөгийг нэмж нэхэмжлэн нийт 1108.130 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс сүүлд нэмж нэхэмжилсэн амралтын 101.959 төгрөгнөөс татгалзаж байна. Надад нийт олгогдоогүй цалин хөлс 1006.171 төгрөг гаргуулж, 2017 оны 9, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэх.

2.Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч Д., Г., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд Монгол хэл, Монгол бичиг, уран зохиолын хичээлийг заадаг байсан. Сургууль маань санхүүгийн хүндрэлээс болж 2017 оны 10 дугаар сараас хойш үйл ажиллагаа нь зогссон. Надад 2017 оны 5 дугаар сарын цалингийн үлдэгдэл 122.466 төгрөг, 6 сарын цалин 73.384 төгрөг, ээлжийн амралт 1.2000.000 төгрөг нийт 1.395.850 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилд 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 200.000 төгрөг, 10 дугаар сарын цалин 451.171 төгрөг нийт 671.171 төгрөг, бүгд 2.067.021 төгрөгийг анх нэхэмжилсэн. Сүүлд шинжээчийн дүгнэлт гарснаар 2017 оны 09 дүгээр сарын амралтын 101.959 төгрөгийг нэмэгдүүлж нийт 2.178.175 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс би илүү цагийн 100.000 төгрөг, дүгнэлтээр гаргасан амралтын 101.959 төгрөг нийт 201.959 төгрөгнөөсөө татгалзаж үлдэгдэл 1976.216 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

3.Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Д.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Д. би 2017-2018 оны хичээлийн жилд Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 300.000 төгрөг, 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлс 301.000 төгрөг нийт 601.000 төгрөгийн цалинг олгуулж өгнө үү. Мөн түүнчлэн нийгмийн даатгал, ХАОАТ-ыг төлснөөр тооцож, цалинг бодсон ч одоог хүртэл төлөгдөөгүй юм. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2017-2018 оны хичээлийн жилд ажилласан хөдөлмөрийн хөлсний дутуу 9 сард 300.000 төгрөг, 10 сард 301.000 төгрөг бүгд 601.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 9 дүгээр сарын амралтын мөнгө 101.959 төгрөг бүгд 702.959 төгрөг авах ёстой. Жич: 10 дугаар сарын амралтын мөнгө ороогүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Д. шүүхэд анх 2017 оны 9 сарын цалингийн үлдэгдэл 300.000 төгрөг, 10 сарын цалин 301.000 төгрөг, нэхэмжлжлийн шаардлагаа нэмэгдүүлж шинжээчийн дүгнэлтээр гаргасан 9 сарын амралтын 101.959 төгрөг нийт 702.959 төгрөг нэхэмжилснээс илүү цагийн 300.000 төгрөг, амралтын 101.959 төгрөг нийт 401.959 төгрөгнөөс татгалзаж 301.000 төгрөгийг гаргуулан, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

4.Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Г.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Г. би 2016-2017 оны хичээлийн жилд Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан 2016 оны 10 сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 237.800 төгрөг, 2017 оны 02 сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 50.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний үлдэгдэл 295.560 төгрөг, нийт 583,360 төгрөгийн цалинг олгоогүй тул энэ цалинг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие нь 2016-2017 оны хичээлийн жилд ажилласан хөдөлмөрийн хөлсний дутуу 10 сард 237.800 төгрөг, 2 сард 50.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2016-2017 оны ээлжийн амралтын мөнгө 502.944 төгрөг олгосон гэж гарсан байна. Үүнээс 295.560 төгрөгийг л авсан. Өмнө нь шүүхэд 583.360 төгрөг нэхэмжилсэн. Одоо 447.772 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 1.031.132 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. нь шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл 237.800 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын цалин 50.000 төгрөг, ээлжийн амралтын үлдэгдэл 295.560 төгрөг нийт 583.360 төгрөгийг нэхэмжилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 447.772 төгрөгнөөс татгалзсан байна гэжээ.

 

5.Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Д.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Д. би 2016-2017 оны хичээлийн жилд Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр ажилласан. 2016 оны 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 179.200 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 50.000 төгрөг, 4 дүгээр сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 29.000 төгрөг, 5 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 86.560 төгрөг нийт 344.760 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг барагдлуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлдэгч Д. шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2016-2017 оны хичээлийн жилд ажилласан хөдөлмөрийн хөлсний дутуу 10 сард 179.200 төгрөг, 2 сард 50.000 төгрөг, 4 сард 29.000 төгрөг, 5 сард 86.560 төгрөг, 2016-2017 оны амралтын мөнгө шинжээчийн дүгнэлтээр 235.949 төгрөг гарчээ. Нийт цалингийн дүн 580.709 төгрөг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д. нь шүүхэд 2016 оны 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 179.200 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 50.000 төгрөг, 4 дүгээр сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 29.000 төгрөг, 5 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 86.560 төгрөг нийт 344.760 төгрөгийг нэхэмжилж, нэмэгдүүлсэн шаардлага болох 235.949 төгрөгнөөсөө татгалзсан байна гэжээ.

 

6.Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч О.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т. миний бие нь анх 2012 онд Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулийг байгуулах цагаас эхэлж ажиллан дунд ангид математикийн хичээл заасан. Миний бие нь шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. 2016-2017 оны хичээлийн жилийн 6 дугаар сарын цалин 73.384 төгрөг, ээлжийн амралт 1.200.000 төгрөг нийт 1.273.384 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилд 2017 оны 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 300.000 төгрөг, 10 сарын цалин 451.171 төгрөг нийт 751.171 төгрөг, бүгд 2.024.555 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд нь шинжээчийн дүгнэлт гарснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 9 сарын амралтын 101.959 төгрөгийг нэмэгдүүлэн 2.146.461 төгрөг нэхэмжилсэн байсан. Миний хувьд үүнээс 6 сарын цалин 73.384 төгрөг, 9 сарын цалингийн үлдэгдэл 300.000 төгрөгнөөс 140.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр гарсан амралтын 101.959 төгрөг, цалингийн үлдэгдэл 19.673 төгрөг нийт 335.364 төгрөгнөөсөө татгалзаж, үлдэх 1.811.097 төгрөгийг гаргуулж, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын төлбөрийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэх.

 

7.Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч О.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

О. би 2016-2017 оны хичээлийн жилд Эрдмийн чуулган бүрэн дунд сургууль, цэцэрлэгт тогоочоор ажилласан. 2016-2017 оны хичээлийн жилийн 4 дүгээр сарын хөдөлмөрийн хөлсний 267.000 төгрөг, 5 сарын хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 120.000 төгрөг, 6 дугаар сарын ажлын хөлс 66.000 төгрөг, ээлжийн амралт 303.600 төгрөг нийт 893.600 төгрөгийн цалинг олгоогүй тул энэ цалинг олгуулж өгнө үү .

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс тогоочоор ажилласан 2017 оны 10 дугаар сарын хөлс 287.000 төгрөгийн цалинг олгоогүй тул энэ цалинг олгуулж өгнө үү. Бүгд 1180.600 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түүнчлэн цалингаас нийгмийн даатгал, ХАОАТ-ыг төлснөөр тооцож цалинг бодсон ч одоог хүртэл төлөгдөөгүй юм. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2016-2017 хичээлийн жилд ажилласан хөдөлмөрийн хөлсний дутуу 4 дүгээр сард 206.125 төгрөг, 5 сард 120.000 төгрөг, 6 дугаар сард 66.000 төгрөг, мөн амралтын мөнгө 306.300 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр амралтын 106.816 төгрөг гарчээ. Нийт 805.241 төгрөгийг олгож өгнө үү. Мөн 2017-2018 оны хичээлийн тогоочоор ажиллаад 10 дугаар сарын цалин 287.196 төгрөгийг аваагүй. Нийт 1.092.437 төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр 2016-2017 оны ээлжийн амралтын мөнгө олгосон гэж гарч байна. Огт аваагүй гэжээ.

Нэхэмжлэгч О.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тогооч О. нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.180.600 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн. Гэтэл нь энэ нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 сарынхаа 267.000 төгрөгнөөсөө 50.000 төгрөгөө хасаж тооцох ёстой байсан юм байна. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагынх нь нийт 1.092.437 төгрөгнөөсөө шинжээчийн дүгнэлтээр гаргасан 103.435 төгрөгнөөсөө татгалзаж үлдэх 989.002 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. Иймд О.д олгогдоогүй цалин хөлс 989.002 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Эрдмийн чуулган бүрэн дунд сургууль нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/304 тоот захирамжаар гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бага сургууль болон үүсгэн байгуулагдаж улмаар 2012 онд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль болон үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 10 дугаар сараас хойш санхүүгийн хүндрэлд орон үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа. Миний хувьд өөрөө ажиллаж байсан үедээ 2015-2016 оны хичээлийн жилийн 2 дугаар сар хүртэл сарын санхүүжилт, хүүхдүүдийн сургалтын төлбөр зэргийг цаг хугацаанд авч багш нарын цалинг бүрэн хэмжээгээр олгогдож байсан. 2016 оны 4-5 сараас эхлэн өр үүссэн гол шалтгаан нь урсгал зардлуудаа төлж чадаагүйгээс тухайлбал: нийгмийн даатгалын шимтгэлд 5.811.051 төгрөг болон дулааны төлбөрийн өр үүсгэгдсэн байсан.

Санхүүгийн хүндрэл болон бусад байдлаас болж багш нарын цалин тавигдаагүй нь үнэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг би бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь: Миний бие нь төрсөн боловч үйл ажиллагаагаа явуулсаар байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 03/01 тушаал гарган сургалтын менежер Д.г сурагчдын сургалтын төлбөр болон багш нарын цалин тавьж ажиллахыг тушаалдаа зааж өгсөн. Тийм учраас 2016-2017 оны хичээлийн жилийн 2-6 сар хүртэлхийг хариуцах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед Д. сургуулийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан.

...2016 оны 04-05 дугаар сараас эхлээд....нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд төлбөр төлснөөс болоод багш нарын цалинг өгч чадаагүй. 2017 оны 02 дугаар сард нийт 22 сурагчын 20 сурагчдаас 2.034.000, 3 дугаар сард 21 хүүхдээс 2.120.000 төгрөг, 4 дүгээр сард 22 хүүхдээс 2.187.000 төгрөг, 5 дугаар сард 22 хүүхдээс 1.498.000 төгрөгийг сургалтын төлбөрт Д. багш хурааж авсан. Ингээд 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарыг хүртэл 7.839.000 төгрөгийг нийт сурагчдаас хурааж авсан. 2017 оны 02 дугаар сард багш ажилчдын цалинд 2.364.768 төгрөг, цагийн багшийн 483.800 төгрөг, 3 дугаар сард багш ажилчдын цалинд 1.710.656 төгрөг, цагийн багшийн 515.600, 4 дүгээр сард багш ажилчдын цалинд 2.195.780 төгрөг, цагийн багшийн 291.200 төгрөг, 5 дугаар сард багш ажилчдын цалинд 1.731.307 төгрөг олгосон бөгөөд цагийн багшийн мөнгийг олгоогүй. 2017 оны 04-05 дугаар сарын цалинг Д. багш ажилчдад өгчихсөн гэж тайлбарлаад байдаг. Гэтэл багш ажилчид аваагүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл нийт хүүхдүүдээс хурааж авсан төлбөрөөр урсгал зардлаа хасаад багш ажилчдын цалинг хангалттай өгч хүрэх байсан...

Харин 2017-2018 оны хичээлийн жилд Ж. багш гүйцэтгэх захирлаар ажилласан. Гүйцэтгэх захирлаар ажиллах тухай тушаалыг би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 тоот тушаал гарган гүйцэтгэх захирлаар ажиллуулан, сургуулийн санхүүжилтийг авч явах шинээр данс нээж, гарын үсгийн баталгааг солилуулан, тамга тэмдэгээ өгсөн баримтыг би шүүхэд гаргаж өглөө. Энэ үеийн цалин хөлсний асуудлыг Ж. багш хариуцна гэж бодож байна. Эхний удаа би Ж. багшийн дансанд цалин болон хувьсах зардалд гэж 1.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа...Ж. багшийн үед санхүүжилт болон сургалтын төлбөрт нийт 3.208.000 төгрөг авах ёстойгоос 4.532.000 төгрөг авсан байсан. Үүнээс харахад 1.324.000 төгрөг илүү авсан байсан учраас 2017 оны 9, 10 сарын цалинг төлөх нь хууль ёсны асуудал гэж үзэж байна. Үүнд тогтмол зардлыг оруулж тооцоогүй юм. Хэрвээ зөв тооцоолоод бүрэн өгсөн бол цалингийн өр гарахгүй байсан гэж бодож байна.

...Ж. багш дунд ангийн 6 сурагчаас 2017 оны 09 дүгээр сард 550.000 төгрөг, бага ангийн 6 сурагчаас 504.000 төгрөг, ахлах ангийн 5 сурагчаас 550.000 төгрөг, нийт 9 дүгээр сард 1.604.000 төлбөрийг 9 дүгээр сард хураамж авсан. Улсаас 1.681.100 төгрөг санхүүжилтээр авсан. Мөн Ж.гийн данс руу 1.500.000 төгрөгийг би өөрийн зүгээс цалин болон хувьсах зардалд шилжүүлсэн. Ингээд нийт 4.785.000 төгрөгийг 09 дүгээр сард Ж. багш захиран зарцуулсан. 10 дугаар сард сурагчдын төлбөр нийт 1.604.000 төгрөг, хувьсах зардал 1.681.100 төгрөг, нийт 3.285.100 төгрөгийг Ж. багш захиран зарцуулсан. 9-10 дугаар сард нийт дүнгээр 8.070.000 төгрөгийг Ж. багш захиран зарцуулсан.

Зарцуулалтын хувьд 9 дүгээр сард нэр бүхий цагийн 8 багшид 845.000 төгрөг, үндсэн багш болон туслах 5 ажилтанд нийт 1.295.000 төгрөгийг цалинд, хичээл фрактикийн болон хоол хүнсний зардалд 1.545.000 төгрөгийг зарцуулсан. 10 дугаар сард багш нарын цалин 1.291.120 төгрөгийг зарцуулсан. Ингээд Ж. багшийн захиран зарцуулсан нийт 8.070.000 төгрөгөөс 3.938.880 төгрөг үлдэж байгаа юм. Ж. багш хүүхдүүдийн сургалтын төлбөрт 3.208.000 төгрөг авах ёстой байтал 4.532.000 төгрөг авсан байсан. Ж. багш сэтгэл гаргаж ажилласан бол түүний хурааж авсан мөнгө урсгал зардал болон багш ажилчдын цалинд хүрэх ёстой байсан.

Миний хувьд шүүхээр нийгмийн даатгал болон ус, дулааны өрийг шийдвэрлэсэн учраас би энэ төлбөрүүдийг өөрийн боломжийн хирээр өнөөдрийг хүртэл төлж байгаа. Нийгмийн даатгалд 670.000 төгрөг үлдсэн...хэний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Багш нарын хувьд ажиллуулж байсан нь үнэн. Энэ багш нар 1-6 жил ажилласан. Хамгийн удаан ажилласан багш нь Т. багш юм. Үндсэн багш нар маань ихэнх нь тэтгэвэрт гарсан багш нар байдаг боловч сайн ажилладаг. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө эвлэрэхээр багш нартайгаа ярилцаж миний хувьд амралтын мөнгийг нь төлөх санал гаргаж, Д., Ж. багш ажиллаж байсан үеийнхээ цалинг төлөх ёстой гэж үзсэн боловч эвлэрч чадсангүй гэх.

 

Хамтран хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн менежерээр орж ажилласан. 2016-2017 оны хичээлийн жилд багш нар болон бусад ажилчдын цалин тавиагүй. Энэ талаараа би тооцож хүн нэг бүрээр нь бодож гаргасан байгаа. Үүнд урсгал зардал ороогүй. Тухайн үед тус сургуульд 23 сурагч, цэцэрлэгт 10-12 хүүхэд хүмүүждэг байсан. Сургууль маань тухайн хүүхдүүдийн сургалтын төлбөрөөр багш, ажилчдын цалин, бусад зардлаа тооцож гаргадаг байсан.

Тухайн үед цалинг бүрэн хэмжээгээр олгох боломжгүй учраас таллаж өгөөд үлдэгдэл мөнгийг нь үлдээдэг байсан. 1-2 удаа Б. багш картгүй хүмүүсийн мөнгийг картаар нь хийж, картгүй хүмүүсийн цалинг миний данс руу шилжүүлж би бэлнээр гаргаж өгч байсан. 2017 оны 4-5 сард багш ажилчдын цалин хүрэлцэхгүй байсан учир орлого, зарлага, зарцуулалтын тооцоог бодож гарган Б. захиралтай тооцоо хийх гэсэн боловч зуны 3 сар утас нь холбогдох боломжгүй байсан. Дараа нь Б. захирал манай аавын бие муу байхад тооцоо нийлье гэсэн боловч би аавыгаа сахиж байсан учраас чадаагүй юм. Сүүлд нь тооцоогоо шинээр орсон Ж. захиралд өгч Б. захиралд өгүүлсэн. Тухайн тооцоонд орлого, зарлага бүгд тусгагдсан байсан.

Манай сургууль хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг бэлнээр авдаг. Заримдаа ангийн багш нар хураан авч өөрийнхөө цалинг аваад зөрүү мөнгөө өгдөг байсан. Хэрвээ тухайн үед хариуцаж байсан гэдгээр цалин төл гэж байгаа бол зөвхөн Ц.******* багшийн 255.000 төлнө. Багш нарын цалин дутуу олгогдсоныг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би ч бас адилхан хохироод л явж байгаа. Би шүүхээр орж Б. багшаас миний амралтын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Хэрвээ үнэхээрийн миний ажиллаж байсан үеийн багш нарын цалинг төл гэсэн шийдвэр гарвал шүүхээр гаргасан амралтын мөнгөнөөс л төлөх байхдаа. Гэхдээ миний буруутай үйл ажиллагаанаас болж цалин олгогдоогүй гэж миний хувьд үзэхгүй байгаа учраас энэ нэхэмжилж гаргасан цалинг төлөх ёсгүй гэж үзэж байна. Харин намайг мөнгө төгрөг зарцуулах талаар гаргасан тушаалыг би үзэж сонсоогүй хэрэг танилцахад л үзлээ гэх.

 

Хамтран хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд гүйцэтгэх захирлаар ажилласан. Би тус сургуульд Б. захирлын урилгаар ирж ажилласан гэж бодож байна. Надад өгсөн гэх 1.500.000 төгрөг нь миний цалин болохоос хувьсах зардалд хэрэглэ гэж олгоогүй. Минийн хувийн данс руу шилжүүлсэн. Б. захирал намайг энд авчирахдаа тус сургуульд менежментийн өөрчлөлт хийх, бүрэн байр сууцаар ханган ажиллуулахаар хүсэлт тавьсныг би хүлээн авсан юм.

Тухайн миний хариуцан ажиллаж байсан 9, 10 сард сурагчдын сургалтын төлбөр, төсвөөс орж ирж байсан 1.681.100 төгрөг нийлээд багш, ажилчдын цалин болон бусад зардалд хүрдэггүй байсан учраас багш ажилчдын цалинг бүрэн хэмжээгээр олгох боломж байгаагүй. Үдийн цай болон бусад зарлагын тооцоог орсон орлогын тооцоотой хамт багш Т., Б.*******, Б. захирал, түүний охин н.Солонго, миний бие хамтран тооцож тэмдэглэл хөтлөн нийлүүлээд Б. захирал авсан.

Б. багш бид хоёрын тооцоо зөрүүтэй байна. 2017 оны 09-10 дугаар сарын сурагчдын төлбөр зарим нь хагас зарим нь сар сардаа төлөгдсөн. 10 дугаар сард багш нарын цалинг өгөх үеэр 11 дүгээр сарын сургалтын төлбөр цуглуулсан. 9-10 дугаар сард сургуульд төсөвөөс 1.681.100 төгрөг орж ирсэн. 9, 10, 11 дүгээр сарын сурагчдын төлбөр болон 9-10 сарын төсөвийн мөнгө нийт 7.894.200 төгрөг болж байсан. Энэ бол намайг ажиллаж байх хугацаанд цугларсан мөнгө юм. Үүнээс 9 дүгээр сард төсөвөөс орж ирсэн 1.681.100 төгрөгөөс 1.399.200 төгрөгийг багш нарын илүү цагийн цалин, цагийн багшийн цалин, нягтлан бодогчийн цалинд өгсөн. Багш нарын 9 дүгээр сарын цалинд 1.096.120 төгрөг төлсөн. 10 дугаар сард Д. багшид цагийн багшийн мөнгө гэж 150.000 төгрөг, Галбадрах багшид 45.000 төгрөг төлсөн. 11 дүгээр сарын сургалтын төлбөрт 1.495.000 төгрөг цугларсан бөгөөд энэ мөнгийг хүүхэд тус бүрт нь буцааж өгсөн. 6 дугаар ангийн сурагч Мишээл, 5 дугаар ангийн сурагч Мөнхтуяа хоёр хагас жилээр сургалтын төлбөрөө өгсөн байсан ба энэ мөнгө нь дээрх 7.894.200 төгрөг багтсан. Ингээд Мишээл болон Мөнхтуяа нарын хагас жилээр төлсөн сургалтын төлбөрийг буцааж өгсөн. Б. захирал миний 9 дүгээр сарын цалинд 1.300.000 төгрөг өгсөн. Дараа нь 200.000 төгрөгөө гүйцээж өгсөн бөгөөд энэ мөнгө нь 7.894.200 төгрөгөнд орохгүй.

Би ажлаа аваад хүүхдийн орон тоог нэмэхийн тулд орон нутгийн радио, телевизээр тус сургуулийн талаар сурталчилгаа хүртэл явуулж байсан боловч Эрдмийн чуулган хувийн бүрэн дунд сургууль байгаа түвшиндээ ажиллах, хүүхдүүд зорин ирэх шалтгаан нь зөвхөн багш нарын баг байсныг би хэлж чадна. Манай багш нар сайн ажилладаг байсан. Харин хүүхдийн тоог хурдтай нэмэх боломжгүй байсан. Гэхдээ би багш нартайгаа боломжийн хэмжээгээр ажилласан гэж үздэг. Манай сургуулийн хүүхдүүд сайн суралцаж байсан. Харин багш нарт олгогдоогүй цалинг миний бие төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг хамтран хариуцагчаар татах үед би маш их гайхсан. Миний бие хувьдаа мөнгө төгрөг авч хэрэглэсэн зүйл байхгүй. Миний зүгээс сургуулийн санхүүжилтын хүрээнд боломжит хэмжээгээр багш нарын цалинг өгч байсан. Энэ сургуулийг үүсгэн байгуулсан Б. захирал багш нарын болон бусад ажилчдын олгогдоогүй цалинг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна...гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.*******, Т., О., Г., Д., Б., Ц., Э., Н., Э., Ц. нарын 11 иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуульд холбогдуулан Ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс, амралтын хугацааны олговор нийт 7.215.296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

Тус иргэний хэрэгт нэгтгүүлэн шийдвэрлүүлэхээр шүүхэд иргэн Д. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, иргэн Ц.******* 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус хүсэлт гарган тухайн хүсэлтийг шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 541 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 599 дугаартай захирамжуудаар хүсэлтүүдийг хүлээн авч, шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 558 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 658 дугаартайзахирамжаар нэхэмжлэлийг тус тус нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.

Б.******* нарын нэхэмжлэлтэй хувийн Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд холбогдох Ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс, амралтын хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргээс нэхэмжлэгч Б., Ц., Э., Н., Э., Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 964 дугаартай Хэргийг тусгаарлах тухай захирамж гарган, шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Нэхэмжлэгч Ц.*******, Б.*******, Д., Д., Г., Т., О. нар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуульд холбогдууланАжиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс болон амралтын хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын хамт ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс болон амралтын хугацааны олговороос багш Ц.******* 1.108.130 төгрөг гаргуулах, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлд бичилт хийлгэх, багш Б.******* 2.178.175 төгрөг гаргуулах, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлд бичилт хийлгэх, багш Д. 702.959 төгрөг гаргуулах, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлд бичилт хийлгэх, үйлчлэгч Д. 580.709 төгрөг, багш Г. 1.031.132 төгрөг, багш Т. 2.146.461 төгрөг гаргуулах, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлд бичилт хийлгэх, тогооч О. 1.092.437 төгрөг гаргуулах, 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлт бичилт хийлгэх тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургууль Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гарчилгээ авч сунгалт хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0000788 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралт, Сургалт эрхлэх нөхцөл шаардлага гарган үүний дагуу үйл ажиллагаа явуулах хугацаа сунган Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0000788 дугаартай гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүчинтэйд тооцон, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/423 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай захирамж гарган 3 жилийн хугацаагаар сунгасан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургууль нь багш, ажилчидтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэн, ажиллаж байсан бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь ажилтны буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй бөгөөд тус сургуулийн багш, ажилчдын ажилласан хугацаанд цалин хөлс олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2016-2017 оны хичээлийн жилийн цалин хөлс олгогдсон болон олгогдоогүй талаарх Нийгмийн даатгалы дэвтэр-т хийгдсэн бичилтүүд /Б.*******-№1047761 Нийгмийн даатгалын дэвтэр 2017 оны 1-5 сар олгогдсон, Т.ын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ...Эрдмийн чуулган-д шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн талаарх архивын лавлагаа 2017 оны 1-6 сар олгогдсон, О.-№1110868 Нийгмийн даатгалын дэвтэр 2017 оны 1-6 сар олгогдсон, Д.-№1087126 Нийгмийн даатгалын дэвтэр 1-7 сар олгогдсон байх бөгөөд үлдэх саруудад нь цалин хөлс олгогдоогүй болно.

Мөн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 186 тоот Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулийн багш ажилчдын 2017 оны 7-11 сарын нийгмийн даатгал төлөгдөөгүй талаарх тайлан /4 хуудас/, /1 дүгээр хх-н 133-136, 2017-2018 оны 1 дүгээр улиралын багш нарын хичээл заалтын журналын хуулбарууд /40 хуудас/, /1 дүгээр хх-ийн 139-178 тал/, 2017 оны оны багш, ажилчдын цалингийн тооцоо, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулийн 2016-2017 оны багш, ажилчдын цалин хөлс, ээлжийн амралтын олговорын талаар гаргасан Шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-н 212-239/ зэргээр тус сургууль нь 2017 оны 06 дугаар сараас 11 сар хүртэл багш ажилчдын цалин хөлсийг бүрэн хэмжээгээр болон зарим хэсгийг нь олгоогүй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах байдлаар татгалзсан байна. Үүнд:

Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулиас 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилийн 2017 оны 6-10 сарын олгогдоогүй цалин хөлс болон амралтын олговор нэхэмжилснээс нэхэмжлэгч Ц.******* 1.108.130 төгрөгнөөс 101.959 төгрөг, Б.******* 2.178.175 төгрөгнөөс 231.957 төгрөг, Д. 702.959 төгрөгнөөс 301.959 төгрөг, Д. 580.709 төгрөгнөөс 280.709 төгрөг, Г. 1.031.132 төгрөгнөөс 447.772 төгрөг, Т. 2.146.461 төгрөгнөөс 335.459 төгрөг, О. 1.092.437 төгрөгнөөс 103.435 төгрөгнөөс тус тус татгалзсан байна.

Иймд Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулиас 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилийн 2017 оны 6-10 сарын цалин хөлс болон амралтын хугацааны олговороос Ц.*******д 1.006.171 төгрөг, Б.*******д 1.946.218 төгрөг, Д.т 301.000 төгрөг, Д.т 300.000 төгрөг, Г.д 583.360 төгрөг, Т.д 1.811.097 төгрөг, О.д 989.002 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарын татгалзсан гэх нийт 1.803.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.*******, Б.******* Д., Т., О. нарын 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/01 тоот Сурагчдын төлбөрөөс багш нарын цалинг олгох тухай тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сургалтын менежер Д.д ...багш ажилчдын цалин олгох, сурагчдын төлбөрийг төлүүлэх талаар зөвшөөрч, үүрэг болгосон, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 тоот Сургуулийн захирал томилох тухай тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд Ж.г тус сургуулийн захирлаар томилж, гарын үсгийн баталгаа, тамга тэмдгийг хүлээлгэн өгч үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгосон болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч болон хамтран хариуцагч нар нь шүүх хуралдаанд тус сургуулийн багш, ажилчдын цалин хөлс олгогдоогүй нь санхүүжилтын хүндрэлтэй байдал шалтгаалсан, уг олгогдоогүй цалин хөлс, амралтын хугацааны олговорыг төлөх ёсгүй гэж үзэхгүй байгаа бөгөөд харин хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх хуралдаан эхлэхээс өмнө эвлэрэхээр багш нартайгаа ярилцаж миний хувьд амралтын мөнгийг нь төлөх санал гаргаж, Д., Ж. багш ажиллаж байсан үеийнхээ цалинг төлөх ёстой гэж үзсэн боловч эвлэрч чадсангүй гэх, хамтран хариуцагч Д.: ...миний буруутай үйл ажиллагаанаас болж цалин олгогдоогүй гэж үзэхгүй байгаа учраас энэ нэхэмжилж гаргасан цалинг төлөх ёсгүй гэж үзэж байна. Харин намайг мөнгө төгрөг зарцуулах талаар гаргасан тушаалыг би үзэж сонсоогүй хэрэг танилцахад л үзлээ гэх, хамтран хариуцагч Ж.: ...Миний хувьд энэ сургуулийг үүсгэн байгуулсан Б. захирал багш нарын болон бусад ажилчдын олгогдоогүй цалинг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна. Би энэ багш нарын цалинг төлөх ёсгүй гэж байгаа боловч, нэхэмжлэгч нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч болон хамтран хариуцагч нар нь тэдгээрт холбогдох цалин хөлс төлөх маргаантай асуудлаа жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт 2018 оны 02 дугаар 27-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай тэмдэглэл /3 хуудас/, Эвлэрүүлэн зуучлагчид хариу тайлбар гаргах тухай /3 хуудас/, 2017 оны 11 дүгээр исарын 19-ний өдрийн Эрдмийн чуулган сургуулийн багш, эцэг эхийн хамтарсан хурлын протокол, 2017 оны 09, 10 сарын цалингийн тооцоо /4 хуудас/, сурагчдын, цэцэрлэгийн төлбөр, 2017 оны багш, ажилчдын цалин хөлс олгогдсон болон олгогдоогүй талаарх түүвэр /6 хуудас/, цалин хөлснөөс бусад зардал, Ж. сургуулийн тамга хүлээлгэн өгсөн баримт, 2-6 сарын зарлага, 1.500.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн баримт, багш Т. багшийн сурагчдын төлбөр хураан авсан, багш ажилчдын цалин хөлс олгосон болон олгогдоогүй, нийт зарлагын бүртгэл /3 хуудас/, С.гийн бүртгэл, хүнсний нийт зарлага, 2017.11.20-ны өдрийн багш нартай хийсэн хурлын тэмдэглэл, багш Б.*******гийн бүртгэл /2 хуудас/, Т.ын цалингийн тооцоо /дутуу/, тогооч О.гийн 2016-2017 цалингийн тооцоо, Б.*******гийн цалингийн тооцоо, Д.ийн 19, 10 сарын цалингийн тооцоо, Ц. цалингийн тооцоо, төлбөр төлөлт /5 хуудас/ зэрэг баримтууд авагдсан болно.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн Ц. 36.388 төгрөг, Б.*******гийн 58.462 төгрөг, Д.ийн 23.230 төгрөг, Д.ийн 18.722 төгрөг, Г.гийн 32.236 төгрөг, Т.ын 57.688 төгрөг, О.гийн 35.256 төгрөг нийт 261.982 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж Ц. 28.698 төгрөг, Б.*******гийн 46.089 төгрөг, Д.ийн 9.680 төгрөг, Д.ийн 9.650 төгрөг, Г.гийн 18.151 төгрөг, Т.ын 43.928 төгрөг, О.гийн 28.286 төгрөг нийт 184.482 төгрөгийг, хариуцагчаас дээрх хүн тус бүрийн төлсөн буюу нийт 184.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,

мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн Ц. 5.243 төгрөг, Б.*******гийн 8.661 төгрөг, Д.ийн 1.809 төгрөг, Д.ийн 651 төгрөг, Г.гийн 2.939 төгрөг, Т.ын 8.395 төгрөг, О.гийн 4.488 төгрөгийг тус тус Төрийн сангийн төсвийн орлогоос буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлагаболгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Эрдмийн чуулган /хувийн/ бүрэн дунд сургуулиас /захирал Б., Ж., менежер Д./ 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилийн 2017 оны 6-10 сарын цалин хөлс, амралтын хугацааны олговор Ц.*******д 1.006.171 төгрөг, Б.*******д 1.946.218 төгрөг, Д.т 301.000 төгрөг, Д.т 300.000 төгрөг, Г.д 583.360 төгрөг, Т.д 1.811.097 төгрөг, О.д 989.002 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарын татгалзсан гэх нийт 1.803.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.*******, Б.*******, Д., Т., О. нарын 2017 оны 09, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийхийг Эрдмийн чуулган /хувийн/ сургуулийн захиргаанд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн Ц. 36.388 төгрөг, Б.*******гийн 58.462 төгрөг, Д.ийн 23.230 төгрөг, Д.ийн 18.722 төгрөг, Г.гийн 32.236 төгрөг, Т.ын 57.688 төгрөг, О.гийн 35.256 төгрөг нийт 261.982 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Ц. 28.698 төгрөг, Б.*******гийн 46.089 төгрөг, Д.ийн 9.680 төгрөг, Д.ийн 9.650 төгрөг, Г.гийн 18.151 төгрөг, Т.ын 43.928 төгрөг, О.гийн 28.286 төгрөг нийт 184.482 төгрөгийг, хариуцагчаас дээрх хүн тус бүрийн төлсөн буюу нийт 184.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,

мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн Ц. 5.243 төгрөг, Б.*******гийн 8.661 төгрөг, Д.ийн 1.809 төгрөг, Д.ийн 651 төгрөг, Г.гийн 2.939 төгрөг, Т.ын 8.395 төгрөг, О.гийн 4.488 төгрөгийг тус тус Төрийн сангийн төсвийн орлогоос нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Л.СОЁЛМАА