| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00495/И |
| Дугаар | 513 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 513
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива Сити 1/18 байр 5-1 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, Тагнуулын ерөнхий газарт ажилтан овогт *******гийн *******ийн /*******/-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгч буюу хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 4-37 тоотод оршин суух, Дархан-уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ажилтай Боржигон овогт *******ийн Цуурай /*******/
Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг далан 5-17 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 20-07 тоотод оршин суух, эмэгтэй, 31 настай, одоо Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт туслах ажилтан Номт овогт *******ын д /*******/ холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгон, авах тухай, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Н.*******ийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас:
Н.******* миний бие Б.тай 2011 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2013.01.27-нд охин Д.*******, 2014.08.20-нд охин Д.******* нар төрсөн. Бидний хамтын амьдрал аз жаргалтай сайхан байсан ч Б. нь хардаж сэрддэг болсноос хойш хэрүүл маргаан тасрахаа байсан юм.
Ингээд бид хардалтаас болж үргэлж хэрүүл маргаантай байсан болохоор 2015.12.30-нд Б.г ээж нь надаас салгаж Сэлэнгэ аймаг руу авч явсан түүнээс хойш бид тусдаа амьдраад 3 жил болж байна. 2 охин маань одоо ээжтэйгээ амьдарч байгаа. Энэ хугацаанд би өөр гэр бүлтэй болсон. Би 2 охинтойгоо үргэлж холбоотой байдаг байнга тусалсаар ирсэн. Иймд бид тус тусдаа амьдрал зохиогоод 3 жил болж байгаа учраас 2 охиныхоо нэгийг өөрөө өсгөх хүсэлтэй байгаа тул миний том охин Д.*******ыг миний асрамжинд өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.******* нь шүүхэд анх том охин Д.*******ын өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаснаар бид ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд Н.*******ийн хүүхдийн асрамж тогтоолгох талаар гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан учраас өөр гаргах тайлбар алга гэх.
Сөрөг нэхэмжлэгч буюу хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Н.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие нь 2011 онд Н.*******тэй танилцан хамтран амьдарч, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр том охин Д.*******, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бага охин Д.******* нар төрсөн. Бидний хамтран амьдарч байсан 4 жилийн хугацаанд Н.******* нь их огцом ууртай, уурлахаараа надад хэд хэдэн удаа гар хүрч байсан. Тэгээд би өөрийн ээж дээрээ 2015 оны 12 дугаар сард 2 охиноо аваад ирсэн.
Миний бие нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт туслах ажилтанаар ажилладаг ба нийт тус системд тасралтгүй 7 жил ажиллаж байна. Мөн ээж маань Сүхбаатар сумын 2 дугаар бүрэн дунд сургуульд багшилдаг. Би ээжийнхээ хамтаар 2 охиныхоо боловсрол, хүмүүжил, эрүүл өсөж бойжих, айдас, аюулгүй өсгөх бүрэн боломжтой. Иймд охин Д.*******, Д.******* нарыг миний асрамжинд үлдээж, Н.*******ийн цалин орлогыг харгалзан 2 охинд маань түүний цалингийн 30 хувиар бодон тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.*******ийн шүүхэд гаргасан тайлбараас:
Нэхэмжлэгч Н.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай бид анхан шатны шүүхэд 1 хүүхдийг асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох охин Д.*******, Д.******* нарт тэтгэмж төлөх асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа:
Нэхэмжлэгч Н.******* нь Б.гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгчийн цалингийн 30 хувиар бодон гаргах талаар тайлбар гаргасан. Үүнийг хуулинд заасны дагуу 2 охинд нь орон нутагт тогтоогдсоны дагуу 11 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тогтоох нь хуулинд нийцсэн гэж үзэж байна гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
1.Нэхэмжлэгч Н.******* нь Б.д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгон, охин Д.*******ыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүхэд гаргасан ...Нэхэмжлэгч Н.*******...бид анхан шатны шүүхэд 1 хүүхдийг асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа... гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
2.Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б. нь Н.*******эд холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.******* нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхэд гаргасан хариуцагч болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох охин Д.*******, Д.******* нарт тэтгэмж төлөх асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэх, ... Нэхэмжлэгч Н.******* нь Б.гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа... гэх тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Зохигчид нь 2011 оноос дотно харьцаатай болж, хамтран амьдарч байсан болох нь 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Д.******* төрснийг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр№4301000046-д бүртгүүлснийг Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 46/002116 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Д.******* төрснийг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №4301000373-т бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчид нь 2011-2014 он хамтран амьдарч байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй Н.******* нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.*******, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.******* нарыг эх Б.гийн асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.*******, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.******* нарыг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******ээр тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Н.*******ээс охин Д.*******, Д.******* нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600:2х2х12=1.007.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28,723 төгрөгийг Н.*******ээс гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 140.400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн Н.*******ээс 70.200 төгрөг гаргуулан Б.д тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаарзүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь Б.д холбогдуулсан Хүүхдийн асрамж тогтоолгон, охин Д.*******ыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 01 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.*******, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.******* нарыг эх Б.гийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Д.*******, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.******* нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******ээр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 140.400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Н.*******ээс 70.200 төгрөг гаргуулан Б.д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.*******ээс 28,723 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА