| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00558/И |
| Дугаар | 537 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 537
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суварга 18 дугаар гудамж 06 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны лабораторт лаборант ажилтай Боржигин овогт *******ийн *******гийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Солдат 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух, 35 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Зуутар овогт *******ийн *******д /*******/ холбогдох
Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Алтанбагана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2006 онд хамтран амьдарч 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү ******* төрсөн. Бид хоёр манай аав, ээжийнд хамт амьдардаг байсан. Хамтран амьдрах хугацаанд Б.******* нь амьдралын зорилгогүй, архи уудаг, хань, үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй, таарч тохирохгүйн улмаас 2014 оны 12 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Миний хувьд найз залуутай, гэр бүл болох гэж байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татаглзах зүйлгүй гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Э.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид нь 2006 онд танилцан гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Т.Мөнх-Эрдэнэ төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Б.*******, Э.******* нар нь гэр бүл болсон болох нь 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №*******, Г-54 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, хүү Т.Мөнх-Эрдэнийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрснийг 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №*******, Г-26-д бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон болох нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёр 2006 онд хамтран амьдарч 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү ******* төрсөн...таарч тохирохгүйн улмаас 2014 оны 12 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Миний хувьд найз залуутай, гэр бүл болох гэж байгаа...Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь таарч тохирохгүйн улмаас 4 жил гаруй тус тусдаа амьдарсан, Э.******* нь найз залуутай, гэр бүл болох гэж байгаа нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Мөнх-Эрдэнийг эх Э.*******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Мөнх-Эрдэнийг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******өөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь эцэг Б.*******өөс хүү Т.Мөнх-Эрдэнэд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12)=2.107.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 48.665 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******ийн *******, *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Мөнх-Эрдэнийг эх Э.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Мөнх-Эрдэнийг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******өөр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.*******өөс 48.665 төгрөг гаргуулан Төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА