Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1177

 

 

 

 

 

 

 

 

      2022           9         23                                          2022/ШЦТ/1177

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 0202 11278 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Мана” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Тог найз охин Г.Нямжаргалтай хардсаны улмаас түүнтэй маргалдаж, улмаар П.Тогийн толгойн тус газарт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, баруун хацарт цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт, баруун эгэм, баруун мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 994 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.Т.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Т нь 2022 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Мана” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Тог найз охин Г.Нямжаргалтай хардсаны улмаас түүнтэй маргалдаж, улмаар П.Тогийн толгойн тус газарт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, баруун хацарт цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт, баруун эгэм, баруун мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч П.Тогийн “...2022 оны 6 дугаар сарын 09-ний 20 цагийн орчим манай найз Т.Тын төрсөн өдөр болж найз Т, Нямжаргал, Баярцэнгэл, Туулайхүү, Хонгорзул нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Мана” амралтын газарт гэр түрээсэлж орсон. Ингээд архи пиво ууцгаасан. Тэгтэл 01 цагийн орчим би гэрийн баруун талд байх ширээний дэргэд Тын найз охин Нямжаргалын хажууд сууж байтал намайг хардаад модон сандлаар миний нүүрний баруун хэсэгт цохиход 2 газраас цус гарсан ба тэр үед гаднаас амралтын газрын эгч орж ирээд 102 луу дуудлага өгсөн. Надад найздаа ямар ч гомдол байхгүй. Т тухайн үед найз охинтойгоо намайг хардаад байхаар нь би зайл гээд алгадаж авсан чинь модон сандлаар миний нүүрэн тус газар цохиж авсан. Тухайн үед миний баруун талын хөмсөгний дээд талд язарч, баруун талын шанаа язарсан байсан. Тухайн үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би эмнэлгээр хэвтэн эмчлүүлээгүй, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед бид хоёрыг хэрэлдэж маргахад... Тын найз охин нь байсан... Надад эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн... цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15/,

            - Насанд хүрээгүй гэрч Г.Нямжаргалын “...Т намайг найз Тотай хардаад... бид хоёрыг зайл гээд хөөж туугаад байсан. Тэгсэн То уурлаад Тыг очоод алгадаад авсан чинь Т Тог сандлаар нүүр болон толгой хэсэг рүү нь цохиод авсан... Тухайн үед Тогийн зүүн талын хөмсөг хэсэг нь язарсан цус гарсан байсан ...” гэсэн  мэдүүлэг /хх20/,

            - 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

- шүүгдэгч Т.Тын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз То найз охин Нямжаргал нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мана” нэртэй амралтын газарт миний төрсөн өдрийг тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн ба бид нар унтах гээд байж байтал манай найз То манай найз охин Нямжаргал 2 орж гараад яваад байхаар нь би унтаж амаръя гэсэн чинь тэр хоёр маяглаад байхаар нь би уурлаад бас найз охин Нямжаргалыг хардаад та хоёр зүгээр зайл гэсэн чинь манай найз То над руу уурлаад миний нүүр лүү гарынхаа алгаар 3 удаа алгадахаар нь би зөрүүлээд хажууд байсан шар өнгийн жижиг модон сандлаар Тогийн толгой руу нь 2 удаа цохисон... Тэр үед Тогийн нүүр хэсгийн хөмсөг болон хацар нь шалбарч цус гарсан. Бас бид хоёр хоорондоо барьцалдаж авахдаа би Тогийн хүзүүг нь гараараа боогоод улайлгасан... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гомдол санал байхгүй. Би Тогийн хохирлыг буюу эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх53-54/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8459 дугаар шинжилгээний дүгнэлтэд “П.Тогийн биед баруун хөмсөгт шарх, баруун хацарт цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт, баруун эгэм, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх24/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг сандалаар нэг удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Т.Тийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн Т.Тыг эхлэж алгадсан зүй бус үйлдлээс шалтгаалан маргаан үүссэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

12. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Т.Т нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР