Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 469+

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлынтанхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ч.*******ын нэхэмжлэлтэй, Л.*******т холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Л.*******ын сөрөг нэхэмжлэлтэй, Ч.*******ад холбогдох Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод ******* онд төрсөн, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, *****баг, ***** хороолол, ****дугаар байрны **** тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,

овгийн *******ын *******

регистрийн дугаар:УХ-*******

Нэхэмжлэгч Ч.*******ын өмгөөлөгч Ё.Ринзаан, А.*******

Хариуцагч Л.*******ын өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, бүгд 21.000.000 төгрөг гаргуулах,

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, *******ийн 3 дугаар гудамж, ******* тоотод орших хувийн орон сууц, газраар хангуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие хувиараа түүхий эд цуглуулах ажил эрхэлдэг юм. Хариуцагч Л.*******ын гуйлт, хүсэлтийн дагуу харилцан тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хариуцагч Л.*******т 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр Л.*******г байлцуулж зээл олгосон юм.

Л.*******аас зээлийн гэрээнийхээ үүргийн дагуу авсан зээлээ буцааж төлөхийг олон удаа шаардсан боловч төлөхгүйгээр намайг банкны зээл, хүү төлүүлэн хохироосоор байна. Миний бие зээл өгөхдөө хариуцагч Л.*******ын хувийн өмчийн хашаа /газар/, орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан тухай Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэн гэрээндээ тэмдэглэл хийлгүүлсэн болно.

Зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээнийхээ үүргээ 270 хоног хэтрүүлсний алданги хоног тутамд 0.5 хувиар тооцож үзэхэд 35.100.000 төгрөг нэмж нэхэмжлэх хууль зүйн үндэслэл үр дагавартай боловч хариуцагч Л.*******ын хувийн байдлыг харгалзан нэхэмжлэхгүй байгаа бөгөөд зөвхөн зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна... гэжээ.

Нэхэмжлэгч: Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2017 онд иргэн Л.*******т 3 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд 3 сарын хугацаа өнгөрсөн боловч зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Би өөрөө түүхий эдийн ченж хийдэг ба өмнө нь Л.*******тай олон удаа харилцаж байсан. Л.******* нь надад арьс, ноолуур түүхий эд өгч хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Байнга харилцаатай байсан болохоор итгээд өгсөн. Мөнгө зээлэхдээ Л.*******ын хашаа байшинг барьцаалсан.

Л.******* намайг гэртээ байхад уулзъя мөнгө зээлээч гэж дуудсан. Тэгэхээр нь би эгчид нь боломж алга учир нь ноос ноолуурын үе эхэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоног гуйгаад байхаар нь сүүлдээ мөнгө зээлэхээр болж, харилцан тохиолцож, гэрээ хийж, мөнгөө өгсөн. Мөнгө өгөх болоход Л.******* нь өөрийн хүргэн гэх Л.*******тай намайг хамт явж, мөнөө аваад ир гэхээр нь би мөнгөө банкнаас аваад хүргэн болох Л.*******д нь тоолж өгсөн юм. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Би Л.*******тай л гэрээ хийсэн болохоор түүнээс мөнгөө авна гэж бодож байна...

Л.******* гэдэг хүнийг бол танихгүй. Тийм болохоор Л.*******д мөнгө өгөх үндэсгүй, Л.******* л хамт явуулж мөнгөө аваад ир гэсэн юм... Иймд Л.*******аас 22.000.000 төгрөг гаргуулж өгнө үү! гэв.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Даагат 1 дүгээр баг, н ******* /регистрийн дугаар ОО-/ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Ч.*******ын нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Ч.******* бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн ба нэхэмжлэгч Ч.******* нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн тул миний бие гомдолтой байна.

Иймд Ч.*******ыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэв.

Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Л.*******аас тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргажбайна.

Үүнд: 2017оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ амарч байхад Л.******* удаа дараа утсаар дуудаад байхаар нь очиж уулзахад ...20-н сая төгрөг гурван сарын хугацаатай зээлээч. Би өөрийн өмчлөлийн хашаа байшингаа барьцаалъя гээд гуйж шалаад байхаар нь мөн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм.

Энэ өдөр Л.*******ын хүргэн гэх үл таних залуу түүнтэй цуг явж байсан. Л.*******тай гэрээгээ хийгээд мөнгөө өгч, авалцах болоход Л.******* нь ...Та хоёр яваад аваад ир гэхээр нь би хүргэн гэх залуутай нь хамт яваад банкнаас мөнгө аваад цуг явах гэтэл надад ажил гараад тэр хүргэнд нь тоолж өгсөн. Л.*******ыг таньдаг мэддэг учраас түүнд итгэж, гэрээ байгуулж, мөнгө өгсөн. Түүнээс огт таньж мэдэхгүй Л.*******ын цуг явж байсан. хүргэн гэх хүнтэй нь гэрээ байгуулж мөнгө зээлэх харилцаа үүсгээгүй юм. Л.*******ын хүргэн гэх хүнийг урд өмнө нь огт харж байгаагүй, танихгүй, харьцаж байгаагүй, зөвхөн Л.*******ыг таньдаг, мэддэг, харьцдаг хүний хувьд гуйж шалаад байхаар нь 20.000.000 төгрөгийг итгэж найдаад Л.*******т зээлсэн юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.******* нь өөрөө зээл авахаар өөрийн өмчлөлийн хувийн орон сууцыг барьцаалсан шүү дээ... гэв.

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л.******* нь Ч.*******ад холбогдуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ..

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ч.*******, Л.******* нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээгээр Л.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Ү-******* дугаартай хувийн орон сууцыг барьцаалан, Л.*******т 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээл болон барьцааны гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхааүндэслэл болгожээ.

Хариуцагч Л.******* нь ...Ч.******* бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн ба нэхэмжлэгч Ч.******* нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж, өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Ү-******* дугаартай хувийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заагдсан шаардлагыг хангасан бичгээр байгуулсан гэрээ гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан ...мөнгө буюу эд хөрөнгийг ззээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно... гэж тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 20.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй, Л.*******тай хамт явж байсан Л.******* гэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан дараах Ч.*******ын ...Л.*******тай гэрээгээ хийгээд мөнгөө өгч, авалцах болоход Л.******* нь ...Та хоёр яваад аваад ир гэхээр нь би хүргэн гэх залуутай нь хамт яваад банкнаас мөнгө аваад цуг явах гэтэл надад ажил гараад тэр хүргэнд нь тоолж өгсөн... гэх, Л.*******ын ...Ч.******* нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн тул миний бие гомдолтой байна... гэсэн тайлбаруудаар нотлогдож байх тул Л.******* нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч Ч.*******ын өмгөөлөгчийн зүгээс ...Л.******* гэгч нь Л.*******ын итгэмжлэгдсэн хүн учраас мөнгийг хүлээлгэн... өгсөн гэж байгаа боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд ... үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлдэгчид, эсхүл хууль, гэрээ... шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр заасан ба Л.*******д уг мөнгийг хүлээлгэн өг гэсэн зөвшөөрлийг олгосон гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хэрэгт Л.*******ын зээлийн гэрээний дагуу Л.*******гаас гэж зээлийн төлбөрийг Л.******* нь удаа дараа төлж байсан баримт авагдсанаас үзэхэд 20.000.000 төгрөгийг Л.******* хүлээн аваагүй болох нь нотлогдож байна.

Иймд дээрх баримтуудад үндэслэн Ч.*******ын нэхэмжлэлтэй, Л.*******т холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Ч.*******ад холбогдуулан Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүд нь тухайн үед зохигчдын хүсэл сонирхолыг илэрхийлсэн, Иргэний хуулинд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох нөхцөлүүдийг агуулаагүй байгуулагдсан, мөн дээрх гэрээнүүд нь Ч.*******, Л.******* нарын хооронд байгуулсан хэдий боловч гэрээ байгуулсан гэх хэсэгт Л.******* гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдлаас үзэхэд зээлийн мөнгийг Л.******* аваагүй боловч уг зээлийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах зэрэг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Л.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлтээ шүүхэд утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ч.*******ын нэхэмжлэлтэй, Л.*******т холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Л.*******ын сөрөг нэхэмжлэлтэй, Ч.*******ад холбогдох Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 262.950 төгрөг, Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.МӨНХЦЭЦЭГ