Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 66

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж

нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил,

     улсын яллагч Д.Ганчимэг,

     хохирогч Б.У,

     гэрч Б.У,

     шүүгдэгч О.Э, О.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Оргойн Э, Б овогт О Эр нарт холбогдох эрүүгийн 201608000149 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт О Э/РД:........./, 1971 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 7, 3 охин, 3 зээгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б. овогт О. Э. /РД:........../, 1978 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг.т............оотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч О.Э. нь О.Э.той бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 16 тоот хашаанд Б.У. илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан,

 

Шүүгдэгч О.Эн. нь О.Э.эй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 16 тоот хашаанд Б.У.ог илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э. нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 16 тоот хашаанд Б.Урангоог чи хэн юм, овог нэрээ хэл, байцаалтаа өг гэж хэрүүл маргааныг үүсгэж, улмаар түүнийг О.Эн.той бүлэглэн янхан банзал гэж хэл амаар доромжилж, Б.У. О.Э.той үснээсээ зууралдан газарт унасан байхад нь 2-3 удаа өшиглөн зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан,

Шүүгдэгч О.Эн. нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 16 тоот хашаанд Б.У.г юм асуухад хариулсангүй, их зантай гэх шалтгаанаар О.Э.тэй бүлэглэн янхан банзал гэж хэл амаар доромжилж, түүний нүүр рүү нь алгадаж үснээс нь зуурч газарт унаган нүүрийг нь самардаж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Э. мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Батбаярын гэрт очиход түүний эхнэр З. Г.р нар байсан. Б. ажил хийгээгүй ээ гэхээр нь дүүгээ загнаад сууж байтал гаднаас У. орж ирсэн. Тэгэхээр нь би У.од та нар нийлж архи уудаг сураг гараад байгаа шүү гэсэн чинь У. юу яриад байгаа юм, дандаа та намайг тэгэж байх юм гэсэн чинь Э. У.г дуугүй байгаач чи гэсэн чинь У. Эн.г чамд ямар хамаатай юм гээд тэр хоёр хоорондоо муудалцаад гэрээс нэг нэгийгээ түлхээд гарсан. Би араас нь гараад очиход Э., У. нар нэг нэгийгээ үсдээд дарчихсан, Эн. нь доор нь уначихсан байсан. Тэгээд Урангоо, Эн. нарыг З., У.йн дүү нар салгасан. Тэгээд Б. Эн.ыг аваад хашаанаас гарсан. Ур. цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирээд Э. бид хоёрыг аваад явсан. Зодоон дууссаны дараа гэрийн гадаа У.намайг янхан гичий, банзал, хөгшин авгай гэх мэтээр цагдаа иртэл доромжилсон. С. буюу С. нь манай хүргэн байгаа юм. Тэр өдөр .рын талаар яриагүй. Би Урангоод гар хүрээгүй Э.ой зууралдаад байсан. Би Ур.гадаа байж бай гэсэн чинь У. би найзындаа байна гарахгүй гэсэн. Тэгээд Э. У. хоёр маргалдаад гарсан. Би У.г овог нэрээ хэл гэж хэлээгүй. Чи чинь хэн билээ гэж асуусан. Гэтэл Урангоо таньд ямар хамаатай юм гэсэн гэв.

 

2. Шүүгдэгч О.Э. мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.ыг эхнэр З.гтэй нь хамт ажил төрөл хийхгүй, архи дарс уулаа, нэгийгээ ажил хийх гээд явахаар нь араас нь дуудаад байдаг гэж загнаад байж байтал Зо.н найз гэх У. дүүтэйгээ гаднаас орж ирсэн. Би Уог Бар та нар хамт архи ууж иддэг байж нэг нэгэндээ ажил хийх талаар ярьж хэлж байхад яадаг юм гэж загнасан чинь Урангоо миний өөдөөс би эд нартай чинь нийлж архи уудаггүй гээд пизда наахуу дээр тулсан. Тэгээд Э.г эгч та нар Б.н ээж нь нас бараад ажил явдал гардаг өдөр архи уусан байна лээ гэсэн чинь Ур Эн эгч рүү хөгшин банзал минь чамайг мэдэхгүй хэн байсан юм гэсэн. Тэгээд У.о бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэгийгээ үсдсэн. Би У.н гарыг үснээсээ тавиулах гэж сарвалзаж байхдаа У.гийн нүүрийг маажсан. Тэгэж байхад Уийн дүү гээд нэг залуу Знар У бид хоёрыг салгасан. Эн.эгч гэрт байсан бөгөөд Ур.о намайг үсдээд би доор нь газарт унасан байхад гэр дотроос гарч ирсэн. Би өглөөнөөс хойш гэртээ ганцаараа 5 литр айраг уусан. Ба.ынд архи уугаагүй. Би Учи манай дүү нартай нийлээд архи уусан гэтэл Урангоо би энэ хүмүүстэй нийлж архи уудаггүй гэхээр нь гарч бай гэтэл У би найзындаа байна гээд маргалдсан. Би У.гийн үснээс нь зулгааж, нүүрийг нь самардсан. Би нээх их согтоогүй байсан, бүгдийг нь санаж байна.  Хохирогчоос ээж, эгчийнх нь дэргэд уучлалт гуйсан гэв.

 

3. Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед өөрийн дүү Урын хамт найз йн гэрт очсон. Намайг Зйн гэрт очиход Зийн нөхөр Бн эгч нар болох Э Энар Ерөөл архи уугаад сууж байсан. З гэрийнхээ гадаа байхаар нь би уулзаж юм ярьж байгаад гэр рүүгээ орохоор нь дагаж ороод ус уучихаад гарах гэтэл Эь намайг юун хүн бэ, хэн бэ, байцаалтаа өг, яах гэж ирсэн юм гэсэн. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярих вэ гээд чимээгүй гарсан. Гадаа байж байхад Э нь миний араас дагаж ирээд чамаас хүн юм асуугаад байгаа юм биш үү чи яасан их зантай юм бэ гээд миний баруун мөр рүү гараараа цохиод чамайг хэн гэдгийг чинь мэднэ, чи банзал янхан биз дээ гэхээр нь та чинь яасан сонин хүн бэ уусан идсэнээ шингээгээч гэсэн чинь араас нь Энг эгч гарч ирээд намайг элдвээр хэлээд бас л янхан банзал гичийгээр минь дуудсан. Тэгсэн Э намайг үсдээд доош нь дарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Эрыг үсдсэн. Тэр үед Эминий араас бөгс рүү 2-3 удаа өшиглөөд, р нь намайг үсдээд миний толгой руу цохиод нүүр маажсан. Э миний үснээс зуурчихаад тавихгүй байсан бөгөөд Б, З манай дүү Ур нар нилээн зууралдаж байж салгасан. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Яг юунаас болоод намайг зодсон талаар мэдэхгүй байна. Би Содоотой янз бүрийн харьцаа байхгүй. Эг, Э нар худлаа шалтгаан гаргаж намайг зодсон байх, эсхүл Стой явдаг хүүхэнтэй андуурсан байх гэж бодож байна. Миний биед Э Э нар гэмтэл учруулсан. Энг, Э нар нь их согтуу байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нэхэмжилсэн 200 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

4. Гэрч Б.У мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эгч Уийн хамт Бн гэрт нь очсон.  эгч гэр рүү нь ороод гараад ирсэн. Тэгсэн Эр гэж Бын эгч нь манай эгчийн араас гарч ирээд эгчийг түлхээд цохьсон. Эгч У, Э нар нэг нэгийгээ үсдээд байсан. Тэр үед нь Эг нь эгчийн араас өшиглөсөн. Тэгээд Б З бид нар салгасан. Тэгээд би гайгүй болов уу гэсэн чинь эгчийн нүүрийг нь самардчихсан байсан. Эгч өөрөө Эн, Эн гэх хүмүүсийг цагдаа дуудаад өгсөн. Гэртээ хариад Уэгч үсээ самнахад нилээн үс унасан бөгөөд үсэн дундаас нь эмэгтэй хүний хугарсан хумс гарч ирсэн. Э, Энар нь манай эгч Уог банзал янхан гэж дуудаад той явалддаг гээд байх шиг байсан. Эг, Эн нар нилээн согтуу байх шиг байсан. Эд нар хэрэлдээд гарч ирээд үсдэлцээд өшиглөөд байсан. Урийн биед Энг, Эр нар гэмтэл учруулсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй гэв. 

 

5. Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр намайг гэртээ эхнэр Золцэцэгийн хамт байхад 12 цагийн үед эгч Эн, Энар архи уусан шинжтэй халамцуухан ирсэн. Тэгээд гэрт надтай нилээн юм ярьж сууж байгаад манай хамаатан Гаийг архинд явуулсан. Авч ирсэн архинаас Энг эгч 3 татсан, Э 1 л татсан. Манай эхнэрийн найз У, дүү Ууын хамт ирсэн. Би хашаа давж яваад аргал түүгээд явж байтал манай хашаан дотор хүмүүс шуугилдах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би гүйгээд хашаагаа даваад ороод ирэхэд У, Эн эгч нар нэг нэгнийхээ үснээс зуурчихсан байсан. Би тэр хоёрыг салгасан. Ээгч арай зайтай ам нь дуугүй байхгүй хэрүүл хийгээд байсан. Эн эгч Уруу дайраад байхаар нь би Э эгчийг хашаанаас гаргаад зогсож байхад У цагдаа дуудсан. Цагдаа ирээд Энхцэцэг, Эн эгч нарыг аваад явсан. У би та нарт заавал нэрээ хэлэх албатай юмуу гээд хэрэлдээд байсан. Ур, С 2 хоорондоо дотно харьцаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

6. Гэрч Ц.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед нар манай гэрт ирээд Гарийг дэлгүүр рүү архинд явуулсан. Га дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Тэр архийг манай нөхөр Б аягалаад Э, Э нарт өгсөн. Тэд нар нээх уугаагүй. Угаасаа нилээн халчихсан ирсэн.  Уой гадаа уулзаж байгаад бид хоёр гэрт орж Урангоо ус уугаад зогсож байтал Эн эгч Уог чи хэн юм, овог нэрээ хэл гэхээр нь Урангоо тоохгүй гэрээс гарсан. Тэгсэн Уг гарсны дараа Энр эгч Эн эгчид энэ Сой явалддаг охин байна ш дээ гэсэн чинь Ээгч муу янхан энэ тэр гэж байсан. Тэгээд намайг гэрээс гарахад миний араас Эн эгч гарч ирээд Уг янхан банзалаар нь дуудсан бөгөөд Ур уусан идсэнээ шингээгээрэй гэсэн чинь Эр У цохиод үсдсэн. Тэгсэн Уо Эн эгчийг зөрүүлээд үсдсэн. Араас нь Эг эгч гарч ирээд хэл амаар доромжилсон. Би Ур Э эгч нарыг салгах гэтэл Урангоогийн араас Ээгч өшиглөсөн. Би Э эгчийг хорьсон. Тэр үед Гр, Уар хоёр Уо, Эн хоёрыг салгах гэхэд үс үснээсээ зуураад тавихгүй байсан. Манай нөхөр Батбаяр тэр хоёрыг тавиулсан. Дараа нь Угийн нүүрийг нь самардчихсан байсан бөгөөд Урангоо цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн.  Содоо Урангоо хоёр хоорондоо уулздаг учирдаг асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

7. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 300 тоот дүгнэлтэнд: Б.Уийн биед зулайн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний уг хэсгийн тасарсан уналт, дух баруун болон зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралтууд, баруун нүдний дотор булан орчмын зүүн шанааны зулгаралтууд, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, баруун чихний ар төвгөрийн цус хуралт болон зулгаралт, хүзүүний цус хуралт, бүсэлхийн баруун талын цус хуралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Б.Урангоо нь жирэмсний 17-18 дахь долоо хоногтой байна.

Шинжээч, эмч дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 29 дүгээр хуудас/

 

8. Шинжээч эмч Ж.Жаргаланг байцаасан тэмдэглэлд: “Б.Уйн биед зулайн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний уг хэсгийн тасарсан уналт, дух, баруун болон зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралтууд, баруун нүдний дотор булан орчмын, зүүн шанааны зулгаралтууд, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, баруун чихний ар төвгөрийн цус хуралт болон зулгаралт, хүзүүний цус хуралт, бүсэлхийн баруун талын цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүдийн зулайн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний уг хэсгийн тасарсан уналт, дух баруун болон зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралтууд, баруун чихний ар төвгөрийн цус хуралт болон зулгаралтууд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд нүдний дотор булан орчмын зүүн шанааны зулгаралтууд, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, хүзүүний цус хуралт, бүсэлхийн баруун талын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б.Урангоогийн биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэг болон ЭХО-р урагт гэмтэл тогтоогдоогүй болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

9. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 306 тоот дүгнэлтэнд О.Энхцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Шинжээч, эмч дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 29 дүгээр хуудас/

 

10. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 305 тоот дүгнэлтэнд: О.Эын биед зүүн чамархай хэсгийн хуйхны үсний уг хэсгийн тасарсан уналт /зулгаагдалт/, хүзүү, зүүн шилбэний зулгаралт, зүүн гуя баруун хөлийн гадна шагайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 Шинжээч, эмч дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 40 дүгээр хуудас/

 

11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/

 

12. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 70-74 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч О.Э, О.Э нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Б.Урангоог хэл амаар доромжилж, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч О.ийн хохирогч Б.Ушиглөснөөс үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийг асуусан мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан догшин авирлаж танхайрсан гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн хохирогч Б.Уоог Со гэх хүнтэй явдаг гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсч гэмт хэрэг гарсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:  шүүгдэгч О.Эн нь шүүгдэгч О.Этой хохирогч Б.У үсдэж зууралдан газарт унасан байхад араас нь 2-3 удаа өшиглөсөн, мөн шүүгдэгч нар нь хохирогч Б.Урангоог овог нэрээ хэл, юм асуухад хариулсангүй гэх мэтээр шалтаглан түүнийг янхан банзал, гичий гэж доромжлон зодсон болох нь хохирогч Б.У, гэрч Б.У, Ц.З нарын мэдүүлгээр тогтоогдож байна.  

Эдгээрээс үзэхэд шүүгдэгч нар нь бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Б.Ухүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

 

Харин шүүдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг шүүгдэгч нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийн хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Урхохирол төлбөр бүрэн барагдсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болон цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Эн нь урьд ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Он Эг, шүүгдэгч Б овогт О Энарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч О.Эийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Эыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Эн оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Эн О.Эр нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Эт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр, шүүгдэгч О.Энт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилээр тус тус тогтоож тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

         

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.ЭО.Эннарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА