| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00382/и |
| Дугаар | 393 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 393
2018 оны 06 сарын 25 өдөр Дугаар 153/ШШ2018/00393 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Зазгар овогт Ш-н Бийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Б, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажилласан.
Миний бие 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70 дугаар данснаас мал тоолуулсан баримт гарч ирсэн.
Иймд Ш.Б намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1977-1980 оны Р.Ширнэнгийн нэр дээрх 70-р дансны хуулга,
-Ш.Бийн 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ш.Бийн 1983, 1984, 1985, 1988, 1986, 1990 онд шагнагдсан баярын бичгүүд,
-Гэрч Г.Нямсүрэнгийн “би 1964-1993 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Ш.Б нь тус нэгдэлд 1977-1990 оныг дуустал малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Рагчаадоржийн “би 1988 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байна. Ш.Б нь 1988 онд Ховд аймгийн Мянгад сумын мал эмнэлэгт малын эмчээр томилогдон ирэхэд Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Ш.Бийн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу түүний цэргийн албанд явах хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт өөрт нь хадгалагдаагүй, мөн архиваас олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дугаартай лавлагаагаар ирсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1977-1980 оны Р.Ширнэнгийн нэр дээрх 70-р дансны хуулгад Р.Ширнэнгийн гэр бүлд нэгдлийн гишүүний тоо 3 гэж бүртгэсэн, мөн тухайн үед Ш.Б нь эцэг эхийн хамт мал маллаж, түүний цалин эцэг Р.Ширнэнгийн нэр дээр бодогдож байсан гэж тайлбарласан хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байх тул Ш.Бийг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзлээ.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ш.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагч Ш.Бийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зазгар овогт Ширнэнгийн Бийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА