Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг лж

   нарийн бичгийн                    М.Баярмэнд

   улсын яллагч                                 Б.

   шүүгдэгч                                  Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2223000000147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан  аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ын ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын ******* /РД:*******/,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын “*******” багийн нутаг “” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, Б.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                                     1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт ын ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын “*******” багийн нутаг “” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.*******тай маргалдаж улмаар Б.*******ыг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Б.******* толгой руу нь гараараа цохиж зодсоныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын.”... 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн төвөөс сумын чиглэлд Prius-30 маркийн автомашинтай ганцаараа албаны ажилтай явж байсан. *******,*******,******* нартай ******* сумын ******* багийн нутаг “ын даваа” гэх газар таараад ажлаа яриад сууж байтал Б.*******, нар нь ******* сумын чиглэлд явж байна гээд ирсэн. Тэгээд бид хэд юм яриад байж байтал Б.******* миний ярьсныг эсэргүүцэн хэд хэдэн удаа миний толгойн хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад Б.*******ыг явуулсан. Зүүн чихний хэнгэрэг хагарсан, толгойн хэсэг хавантай хүзүү нуруу хэсэг хөшиж өвдөж байна...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 03-09 дэх тал/

Б.******* Б.*******ыг цохиж зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч М.ийн "...Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвөөс нөхөр болох Д.*******ын хамт машинтай сумын төв рүү явж байсан. Тэгээд замдаа “ын даваа” гэх газар зогсоод байж байтал ******* сумын багийн Б.******* гэх хүн бид хоёр дээр ирээд зогссон. Бид гурав юм яриад удаагүй сууж байтал Б.******* бид гурав дээр ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд бид хэд юм яриад сууж байтал Б.******* “******* а ууж идэх газраа миний нэрийг битгий оруулаад яваад байгаарай” гээд хоёр, гурав удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан. Тэгээд би дундуур нь орж тэр хоёрыг салгаад Б.*******ыг хойш нь татсан чинь Б.******* машинаа асаагаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй ээ..." гэсэн мэдүүлгээр, /хэргийн 10-11 дахь тал/

гэрч Д.*******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвөөс эхнэр болох М.ийн хамт машинтай сум явж байсан. Тэгээд замдаа ын даваа гэх газар зогсоод байж байтал Б.******* гэх хүн сумын төвөөс ******* сумын төв орох гээд явж байсан, тэгээд бид хэд юм яриад сууж байтал Б.******* явж байна гээд ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд “сайн байцгаана уу сайн явж байна уу, ******* ******* сумын төв явж байгаа юм уу” гэсэн тэгээд бид хэд юм яриад сууж байтал Б.******* “ууж идэх газраа миний нэрийг битгий оруулаад яваад байгаарай” гээд 2,3 удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан. Тэгээд Б.******* машинаа асаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 12-13 дахь тал/

гэрч Б.гийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөр болох*******гийн хамт ******* сумаас сум руу явж байсан тэгээд ын даваа гэх газарт ******* сумын багийн *******тай таараад бид хэд юм яриад сууж байтал Б.******* гэдэг хүн ******* гэдэг хүн рүү “чи ажлаа хийхдээ миний нэрийг битгий гаргаад бай, ажлаа хийх мөрөөрөө хийгээрэй” гээд гурав, дөрөв удаа нүүрэн хэсэгт нь цохиод авсан. Тэгээд би *******аа боль гээд машинд нь суулгаад явуулсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 14-16 дахь тал/

Мөрдөн байцаалтын шатанд  хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* сум руу ажлаар явж байтал ******* сумын ******* багийн нутаг “-ын даваа” гэх газарт *******,*******, *******,*******, нар зогсож байсан. Тэгээд би хажууд нь машинтайгаа зогсоод  машинаасаа буугаад тэд нартай мэндэлсэн. Би *******т хандаж, та одоо архи уух болгондоо миний нэрийг барьж энд тэнд очиж худлаа ярьж явахаа боль, эхнэр хүүхэд ороогоод надад хэцүү байна гэж хэлтэл *******, чи битгий хуц гэсэн. Тэгэхээр нь би түүний эрүү, шанаа руу нь 2 удаа алгадаад, та ажлаа хийвэл хийсэн шиг хийгээрэй, ууж идэхдээ битгий хүний нэр бариад, дунд нь хавчуулж яриад байгаарай гэж хэлээд машиндаа суугаад явсан. *******ын биед учирсан гэмтлийг ******* миний бие учруулсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 57-60 дахь хэсэг/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №000000456 дугаартай “...1.Иргэн Б.*******ын биед: Тархи доргилт, зүүн талын хэнгэрэг хальсны цооролт, баруун талын дух чамархайн арьсан доорх цус хуралт гэмтлүүд учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан байна. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой.  4.Тухайн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.*******ын биед: Тархины доргилт, зүүн талын хэнгэрэг хальсны цооролт, баруун талын дух чамархайн арьсан доорх цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хэргийн 18-20 дахь тал/ дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хүний толгой тус газар цохиж зодоход хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хохирол хор уршгийг хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, түүнд зориуд хүргэсэн байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж  зааснаар түүний үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ыг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******аас хохирогч Б.******* 1220600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрээр хохирогч Б.*******т 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөгийн хохирлыг түүний эзэмшлийн дугаарын дансанд шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд буюу 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шу ёсны зарчим зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Б.*******т 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

     

                      

 

                     

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.НАНДИНЦЭЦЭГ