Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 67

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн Айн Блд холбогдох эрүүгийн 201608000150 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Олон-Овоо зөрлөгийн “Хөх цавын” цемент шохойн үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ............н регистртэй, Эт овгийн Аийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч А овогтой Б нь 2016 оны 09 дүгээр сарын 12- ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Андууд-1 худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээрээс Ланд-76 маркийн 07-10 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно; 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг тус тус зөрчин иргэн Н.Сагийн эзэмшлийн Гранд марк-2 маркийн 52-88 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж 115.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гарган, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэлгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Бын:

          2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 25 дугаар зөрлөгөөс Говьсүмбэр аймаг руу Цэрэнболдын хамт ажлаар ирсэн. Ажлаа амжуулчихаад дэлгүүр ороод хөдлөхдөө машин мөргөсөн. Сандарсандаа болоод шууд явсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Сйн:

“...2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18-н цаг өнгөрч байхад ажлаа тараад Андууд 1 худалдааны төв орсон. Намайг тэр дэлгүүрийн гадаа очиход зогсоол дээр нь маш олон машин байсан бөгөөд би машинаа 07-10 УНӨ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй жийп машины ард зогсоол дээр байрлуулж тавиад дэлгүүр рүү орсон. Би дэлгүүрт ороод нэг их удалгүй гарч ирэхэд миний машины урд зогсож байсан машин яваад өгсөн байсан. Чойрын зурагчин Б ах таны машиныг мөргөчихөөд яваад өглөө. Ямар машин мөргөсөн юм бэ? гэхэд чиний машины өмнө зогсож байсан мөнгөлөг өнгийн жийп машин ухрахдаа мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгээд ах нь зургийг нь дараад авчихсан гээд 07-10 УНӨ улсын дугаартай машины өмнөөс дарсан зураг үзүүлсэн. Дэлгүүрт ороод би 5 минут л болсон байх тэрүүхэн хооронд л миний машиныг мөргөчихсөн байсан. Тэгээд надтай уулзалгүй шууд яваад өгсөн байсан. Миний машины урд гупер баруун өнцөг дээрээ хагарсан. Будаг нь халцарч хонхойсон. Урт хар зураас гарч сэвтсэн. Мөн мөргүүлсэн талын их гэрэл шатсан байсан. Би Ашидбилгүүн ХХК-ний гаргасан үнэлгээтэй танилцлаа. Миний машины хохирлыг нийт 115.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үүн дээр нааш цааш явах унааны зардал болон ажлын хөлсийг нэмж намайг хохиролгүй болговол би энэ хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. Үнэлгээтэй танилцаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...” /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Ц:

“...А.Бг би танина. Би энэ хүнтэй хамт МАК ХХК-ний цементийн үйлдвэрт хамт ажилладаг юм. Хамт ажиллаад 2 сар гаруй хугацаа болж байна. Би Мак ХХК-ний гаалийн ажил хариуцсан мэргэжилтэн байгаа юм. Манай компаний салбар 25 дугаар зөрлөгт байдаг. Би хэд хоногийн өмнө албан ажлаар 25 дугаар зөрлөгийн компаний салбар дээр ирсэн байсан юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 25 дугаар зөрлөгөөс албан ажлаар Говьсүмбэр аймагт 17-н цаг болж байхад албаны машин болох 07-10 УНӨ улсын дугаартай Ланд 76 маркийн машинтай жолооч Бын хамт ирсэн. Говьсүмэр аймгийн Гааль дээрх ажлаа амжуулчихаад жолооч бид 2 буцаад 25 дугаар зөрлөгрүүгээ явсан. Яг явахын өмнө манай жолооч Б дэлгүүр ороод гаръя гээд Чойрын төвд байдаг Андууд 1 худалдааны өмнө очиж зогсоод машинаа зогсоол дээр урагш харуулж тавиад тэр дулгүүр рүү орсон. Харин би буугаагүй машиндаа сууж байсан. Тэгээд жолооч дэлгүүр орчихоод нэг их удалгүй гарч ирээд машинаа асаагаад шууд ухрах хөдөлгөөн хийхэд 1 хүн хажуунаас хөөе гээд хашгирахад манай жолооч машинаа зогсоогоод бууж хараад машин мөргөчихөж гэхээр нь би машинаас бууж харахад машины ард цагаан өнгийн Гранд марк 2 маркийн машин байсан бөгөөд дотор нь ямар нэгэн хүн байгаагүй. Тэр машиныг харахад манай жолоочийн машин ард талаараа мөргөж урд гуперны будгийг нь халцалж хонхойлгосон байсан. Тэгээд бид 2 хоорондоо гайгүй байна гэж ярилцаад шууд машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Машин их зөөлөн явж байсан болохоор сүртэй зүйл болоогүй. Би уг нь жолоочдоо эзэнтэй нь уулзчихаад явсан дээр юм бишүү гэж хэлсэн. Тэгэхэд гайгүй юм бишүү гээд байсан. Би осол гарсан газрыг орхиж явсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг талаар огт мэддэггүй байсан. Хэрэв мэддэг байсан бол тухайн үед зогсож хүлээж байгаад эзэнтэй нь уулзаад явах байсан...” /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Х.Эийн:

“...А.Быг танина. Б нь манай нөхөр Гой хамт ажилладаг бөгөөд манайхаар байнга ирдэг хүн байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай нөхрийг дагаад Б нь Чойрт ирэхээрээ манайхаар л ирдэг гэр орон нь Дорноговь аймагт байдаг. Даруухан, үг дуу цөөтөй, архи, дарс хэрэглээд байдаггүй, муу зуршилгүй, эхнэр хүүхэдгүй тийм л хүүхэд байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар нь надад сайн мэдэх зүйл байхгүй. Зан аашийн хувьд эелдэг боловсон харьцаатай манай нөхөр түүнийг их сайн залуу л гэж байнга надад ярьдаг...” /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Гн:

“...А.Быг танина. Би энэ хүнийг 3 жилийн өмнөөс танина. Бид хамт нэг газар ажилладаг. Нэг өрөөнд суудаг тийм л хүмүүс байгаа юм. Бусдаар ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Бл нь нийтэч, ажил төрөлдөө сайн, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Архи, дарс хэрэглэдэггүй. Төлөв томоотой, даруу зантай ажилдаа идэвхи зүтгэл сайтай, хүн чанар сайтай залуу даа. Ганц бие залуу байгаа юм. Надтай хамт Мак ХХК-ний цемент шохойн үйлдвэрт үйлчилгээний машины жолооч ажилтай...” /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

          2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Бы:

“...Би хувиараа гэрэл зургийг газар ажиллуулдаг юм. Манай ажил Андууд 1 худалдааны төвийн байранд нэг давхарт байдаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байхад ажил дээрээ сууж байсан юм. Манай ажлын үүдний хаалга онгорхой байж байтал гадаа зогсоол дээр байсан хоорондоо машин мөргөчихлөө гэхээр нь хаалгаар гараад харахад 07-10 УНӨ улсын дугаартай жийп машин ухарч байгаад 52-88 ГСА улсын дугаартай цагаан өнгийн жижиг тэргийг мөргөчихсөн байсан. жийп машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд жолооч эрэгтэй нь бууж арынхаа машиныг харчихаад хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр машиных нь зургийг гар утсаараа дарчихсан юм. Намайг ажлын байрнаасаа гарч ирж зогсоол дээр байгаа машиныг харах үед зогсоол дээр танихгүй мотоцикльтой хүн байсан. Өөр хүн байсныг анзаараагүй. Арын цагаан машинд бол хүн байгаагүй...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн А.Блын:

“...Би МАК цемент ХХК-д жолоочийн ажил хийдэг. Манай ажлын байр Дорноговь аймгийн төмөр замын 25 дугаар зөрлөгийн хажууд байрладаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 25 дугаар зөрлөгөөс Цэлд гэдэг хүний хамт 17-н цаг болж байхад 07-10 УНӨ улсын дугаартай ЛАНД 76 маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож Чойрт ажлаар орж ирсэн. Тэгээд надтай хамт явсан Цд Чойрын гаалийн газраар орчихоод бид 2 буцаад 25 дугаар зөрлөг рүү ажилруугаа явахаар болсон. Явахаасаа өмнө би Чойрын төвд байдаг Андууд гэдэг нэртэй дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадаа очоод би зогсоол дээр нь машинаа урагш нь харуулж тавьчихаад дэлгүүр орчихоод нэг их удалгуй гарч ирсэн. Дэлгүүр орчихоод гарч ирээд машинаа асаагаад ухрах араанд нь хийгээд хөдлөхөд хажууд зогсоол дээр байсан хүн хөөе гэж хашгирахаар нь би машинаа зогсооход машиныхаа хойд талаар нэг юм мөргөчих шиг болсон. Тэгэхээр нь би буугаад хартал миний машины хойд талд цагаан өнгийн Гранд марк 2 маркийн машин зогсож байсан бөгөөд түүний урд гуперийг машины арын дугуй өргөдөг боолтоор будгийг халцалж, хар зураас гаргачихсан байсан. Тэр машинд ямар нэгэн хүн байгаагүй. Надтай хамт явж байсан Цд дэлгүүр ороогүй машинд сууж байсан бөгөөд намайг машины ард талаар машин мөргөчихлөө гэхэд машинаас бууж харж байх шиг байсан. Тэгээд би шууд машиндаа суугаад хөдлөөд 25 дугаар зөрлөг рүү явсан. Цд надаас яасан байна гэж асуухаар нь би түүнд гайгүй байна гэж хэлээд хөдлөөд яваад өгсөн. Миний унаж явсан машин манай ажлын газрын машин байгаа юм. Уг машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Тухайн үед би машин ухарч байгаад мөргөчихсөн болохоор айж сандраад шууд хөдлөөд яваад өгсөн. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй болохоор яахаа мэдэхгүй байж байгаад л яваад өгсөн. Машины эзэнтэй яагаад уулзаагүй гэдгээ өөрөө сайн мэдэхгүй байна. Сандраад л шууд давхиад явчихсан гэж бодож байна. Би ухрах үйлдэл хийхдээ 2 талын толиндоо харсан. Харахад ямар нэгэн зүйл харагдахгүй байсан. Харин голын толиндоо бол хараагүй. Голын толиор хойно байгаа юм харагддаггүй юм. Хойноо запас дугуйтай болохоор. Мөн намайг дэлгүүрт ороход миний машины ард машин байгаагүй бөгөөд дэлгүүрээс гарч ирээд хөдлөхөд миний машины хойно машин тавьчихсан байж байгаад би мөргөчихсөн. Би ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед айж сандарсан байсан. Тэгээд л хөдлөөд яваад өгсөн байсан. Би тухайн өдөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч А.Бн:

“...Би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт ажлынхаа Цд гэдэг хүний хамт 25 дугаар зөрлөгөөс 17-н цаг болж байхад 07-10 УНӨ улсын дугаартай Ланд 76 маркийн автомашинтай орж ирсэн. Тэгээд Цэлд гааль дээр ажилтай гээд тэндэх ажлаа амжуулчихаад бид 2 буцаад 25 дугаар зөрлөг ажилруугаа явахынхаа өмнө би аймгийн төвд байдаг Андууд 1 дэлгүүр орсон юм. Цэлд ороогүй машиндаа сууж байсан. Машинаа уг дэлгүүрийн зогсоол дээр урагш нь харуулж тавиад орхисон байсан. Тэгээд дэлгүүрээс гарч ирээд машинаа асаагаад ухарч хөдөлсөн. Намайг ухарч байх хажуунаас нэг хүн хөөе гэж хашгирсан. Тэгэхээр нь би машинаа зогсооход машины ард түг хийх чимээ гарахаар нь буугаад харахад ухарч байгаад цагаан өнгийн Гранд марк 2 маркийн цагаан өнгийн машиныг машины запас дугуй өргөдөг боолтоор мөргөөд яг тулаад зогссон байсан. Тэр машины урд гупер жоохон хонхойж халцарсан байсан. Өөр нэг их сүртэй эвдрэл гэмтэл байхгүй болохоор нь гайгүй юм байна гэж бодоод би шууд хөдлөөд яваад өгсөн. Тухайн үед би машин ухарч байгаад мөргөчихсөн болохоор айж сандраад шууд хөдлөөд яваад өгсөн. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй болохоор яахаа мэдэхгүй байж байгаад л яваад өгсөн. Машины эзэнтэй яагаад уулзаагүй гэдгээ өөрөө сайн мэдэхгүй байна. Сандраад л шууд давхиад явчихсан гэж бодож байна. Би ухрах үйлдэл хийхдээ 2 талын толиндоо харсан. Харахад ямар нэгэн зүйл харагдахгүй байсан. Харин голын толиндоо бол хараагүй. Голын толиор хойно байгаа юм харагддаггүй юм. Хойноо запас дугуйтай болохоор. Мөн намайг дэлгүүрт ороход миний машины ард машин байгаагүй бөгөөд дэлгүүрээс гарч ирээд хөдлөхөд миний машины хойно машин тавьчихсан байж байгаад би мөргөчихсөн. Машин тавьсан байсныг нь хөдлөхдөө анзаараагүй. Би ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед айж сандарсан байсан. Тэгээд л хөдлөөд яваад өгсөн байсан. Би ер нь нэг их хэрэглээд байдаггүй. Ажилтай үедээ хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Би тухайн өдөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ослын газрыг санаатай орхиж явбал эрүүгийн хариуцлага хүлээдэг талаар мэдэхгүй. Хэрэв мэддэг байсан бол эзэнтэй нь уулзаад явах байсан. Надад үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй байна. Би 1989 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ, айлын дээрээсээ 2 дахь хүүхэд. Бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 1997 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд элсэн орж 2005 онд 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. 2009 оны намар цэргийн албыг нэг жилийн хугацаатай Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид хаасан. 2010 оны намар цэргээс ирээд Улаанбаатар хотод барилгын компанид жолоочийн ажил хийж байгаад 2012 оноос МАК ХХК-д одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. 2008 онд Дорноговь аймагт жолооны курс төгсөж жолооч болсон. Эхнэр хүүхэд байхгүй. Ямар нэгэн мал аж ахуй эрхэлдэггүй. Хувьдаа ямар нэгэн тээврийн хэрэгсэлгүй. Хаан банкинд карт эзэмшдэг одоо аав, ээж дүү нарын хамт амьдардаг тийм л хүн дээ...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 303 дугаартай дүгнэлтэд

"...Д.Цын биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтэд

"...А.Буянжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд:

“...Н.Сийн эзэмшлийн 52-88 улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашиныг 07-10 УНӨ улсын дугаартай Ланд 76 маркийн автомашины жолооч А.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед зогсоол дээрээс хөдлөхдөө ухрах үйлдэл хийж байгаад мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Н.Са нь Монгол Улсын замын хөдөлгөөны дүрэм зөрчөөгүй байна. жолооч А.Бнь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 зам тээврийн осол холбогдосон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно; 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсний тус тус зөрчсөн байна. Осол гарах болсон шалтгаан нь жолооч А. нь бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө гэсний зөрчснөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд  Үүнд

3.1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, 07-10 УНӨ улсын дугаартай авто машины лавлагаа /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

3.3. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13 дугаар хуудас/,

3.4. Хохирогч Н.йн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, А.Бын хохирол төлсөн тухай баримт, /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

3.5. Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

3.6. А.Бн оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн үнэмлэхийн хуулбар, 07-10 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, А.Бын ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, банкууд дахь дансны мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, 07-10 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үздэг хийсэн тухай тэмдэглэл, 52-88 ГСА дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, МАК ХХК-аас жолооч А.Бд холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй тухай мэдэгдэл /хх-ийн 44-64 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, “Андууд-1” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээрээс Ланд-76 маркийн 07-10 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ иргэн Н.Сийн эзэмшлийн Гранд марк-2 маркийн 52-88 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж 115.000 төгрөгийн хохирол учирсан зам тээврийн осол гаргаж, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сгийн ...би машинаа 07-10 УНӨ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй жийп машины ард зогсоол дээр байрлуулж тавиад дэлгүүр рүү орсон..., ...Чойрын зурагчин Баярсайхан ах таны машиныг мөргөчихөөд яваад өглөө..., ...чиний машины өмнө зогсож байсан мөнгөлөг өнгийн жийп машин ухрахдаа мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгээд ах нь зургийг нь дараад авчихсан гээд 07-10 УНӨ улсын дугаартай машины өмнөөс дарсан зураг үзүүлсэн..., ...Тэгээд надтай уулзалгүй шууд яваад өгсөн байсан...,

гэрч Д.Цдын ...Говьсүмбэр аймагт 17-н цаг болж байхад албаны машин болох 07-10 УНӨ улсын дугаартай Ланд 76 маркийн машинтай жолооч Блын хамт ирсэн..., ...жолооч дэлгүүр орчихоод нэг их удалгүй гарч ирээд машинаа асаагаад шууд ухрах хөдөлгөөн хийхэд 1 хүн хажуунаас “хөөе” гээд хашгирахад манай жолооч машинаа зогсоогоод бууж хараад машин мөргөчихөж гэхээр нь би машинаас бууж харахад машины ард цагаан өнгийн Гранд марк 2 маркийн машин байсан бөгөөд дотор нь ямар нэгэн хүн байгаагүй. Тэр машиныг харахад манай жолоочийн машин ард талаараа мөргөж урд гуперны будгийг нь халцалж хонхойлгосон байсан. Тэгээд бид 2 хоорондоо гайгүй байна гэж ярилцаад шууд машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн...,

          гэрч Б.Бны ...07-10 УНӨ улсын дугаартай жийп машин ухарч байгаад 52-88 ГСА улсын дугаартай цагаан өнгийн жижиг тэргийг мөргөчихсөн байсан. Жийп машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд жолооч эрэгтэй нь бууж арынхаа машиныг харчихаад хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр машиных нь зургийг гар утсаараа дарчихсан юм...,

сэжигтэн, яллагдагч А.Бын ...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 25 дугаар зөрлөгөөс Цэлд гэдэг хүний хамт 17-н цаг болж байхад 07-10 УНӨ улсын дугаартай ЛАНД 76 маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож Чойрт ажлаар орж ирсэн..., ...би Чойрын төвд байдаг Андууд гэдэг нэртэй дэлгүүр орсон..., ...машинаа асаагаад ухрах араанд нь хийгээд хөдлөхөд хажууд зогсоол дээр байсан хүн “хөөе” гэж хашгирахаар нь би машинаа зогсооход машиныхаа хойд талаар нэг юм мөргөчих шиг болсон. Тэгэхээр нь би буугаад хартал миний машины хойд талд цагаан өнгийн Гранд марк 2 маркийн машин зогсож байсан бөгөөд түүний урд гуперийг машины арын дугуй өргөдөг боолтоор будгийг халцалж, хар зураас гаргачихсан байсан..., ...Тэгээд би шууд машиндаа суугаад хөдлөөд 25 дугаар зөрлөг рүү явсан..., ...Тухайн үед би машин ухарч байгаад мөргөчихсөн болохоор айж сандраад шууд хөдлөөд яваад өгсөн... гэх мэдүүлгүүд, Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинж чанартай, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзсэн болно.  

 

Шүүгдэгч А.Бул нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э овгийн ийн Буын В, С, D, Е ангиллын 511612 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц шүүгдэгч А.Буянжаргалд буцаан олгохыг,

 

Харин улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Эгт овгийн Алийн Буя...1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн..., мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сгийн мэдүүлэгт ...2016 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цаг өнгөрч байхад... гэх техникийн шинжтэй бичилтийн алдааг ...1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ...2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байхад... гэж хавтаст хэрэгт авагдсан 50 дугаар хуудсанд байгаа Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, 15 дугаар хуудсанд байгаа хохирогч, иргэний нэхэмжлэгч Тоовгийн Няийн Соийн мэдүүлэг зэргээр зөвтгөснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь

 

        1. Шүүгдэгч Эовгийн Алийн Буыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Эовгийн Алт Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э овгийн Айн Буд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

         4. Шүүгдэгч Э овгийн Алийн Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг тус тус дурдсугай.

 

          5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зїйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн Эовгийн Айн Буын В, С, D, Е ангиллын 511612 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц шүүгдэгч Эрдэнэцогт овгийн Алтанхуягийн Буянжаргалд буцаан олгосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Эвгийн Айн Буд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дорноговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийг дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Эрвгийн Айн Буд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН