Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

 

 

      

 2022        09            05                                      2022/ШЦТ/

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Г.Т, М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гийн Т нарт холбогдох эрүүгийн 2238000000537 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч М.Д, О.З нартай маргалдаж тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч Г.Тийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000537 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч М.Д, О.З нартай “үүд эвдсэн байна” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч М.Дийн тархи, нуруу, бугуй хэсэг рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өрөөнд байсан О.Зыг гараараа бие рүү нь цохиж, хөмсөг рүү өшиглөж  түүний эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч Г.Тийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Тийн өгсөн:Гомдол саналгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дийн өгсөн:  “Санал гомдолгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Зын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод 2 ахын хамт унтаж байсан чинь бид гурвын өрөөнд танихгүй 3 залуу орж ирээд та нар босоод зогс, Тариалан суманд байгаа шүү хаана яаж яваагаа мэдэж байгаа юм байгаа биз дээ гэхээр нь бид 3 мэдэж байгаа гэсэн чинь Т гэдэг залуу нь та 3 манай гэрийн хаалгыг эвдсэн, манай ээжийг хэл амаар доромжилсон гэсэн. Тэгэхээр нь бид 3 ахаа уучлаарай бид ирээд удаагүй байгаа бид 3 танай хаалгыг эвдэж, ээжийг тань доромжилсон асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгсэн босоод зогс та 3-ыг ална шүү гээд унтаж байсан ор руу 3 удаа хүчтэй өшиглөсөн, тэгэхээр нь бид 3 хөнжил доогуураа шургаад орны хөл хэсэг рүү болсон... залуу орон дээр үсэрч гарч ирээд манай ах Дийг Т А гээд хоёр залуу нь цохиод эхэлсэн чинь манай ах Д уйлаад бид нар бишээ болиоч гэж хэлээд байсан... Манай ах Б бид хоёр руу ирээд хөнжил сөхөөд өшиглөж, цохиод байсан... буцаад манай ах Д руу очоод цохиод тэгэхээр нь би түрсэктэй нүцгэн гарах гээд гүйсэн чинь Т гэдэг нь миний гараас татаад толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд би үүдээр гарах гэсэн хөмсөг хэсэг рүү цохиод би гараад гүйсэн. Гадаа Т нь бас араас хөөгөөд араас нь Б ах гарч ирсэн нэг өшиглөөд бид хоёр барилга барьж байгаа газар руу гүйсэн чинь араас Т нь ахын хоёр дүү нааш ир би одоо ганцаараа гээд байсан. ... би араас нь жоохон байж байгаад очсон чинь нөгөө гурван залууг манай барилгын хүмүүс гараас нь барьсан зогсож байсан. ... хувцсаа тавиад хөмсөгнөөс цус гараад байхаар нь цэвэрлүүлэх гээд эмнэлэг дээр нь очсон чинь нөгөө 3 залуу ирсэн байж байсан...Гэхдээ Г.Т надаас уучлалт гуйж, надад хохирол барагдуулахаар 1.000.000 төгрөг өгнө гэсэн...Би энэ асуудлаас болж гарсан зардлаа тооцож үзэхэд 2.000.000 төгрөг болсон, харин Г.Т бид хоёр ярилцаж үзээд Г.Т надад 1.000.000 төгрөг өгөхөөр болсон юм. Энэ тохирсон 1.000.000 төгрөгөө өгчих юм бол миний хувьд өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 19-21, 23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Дийн хохирогчоор өгсөн: “...Тариалан сумын төвд ажил хийж байх хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө байрандаа унтаж амарч байтал гаднаас үл таних 3 залуу орж ирсэн юм. Г.Т гэх залуу архи уусан байдалтай, намайг буруугаар ойлгож миний тархи толгой, нуруу зэрэг рүү өшиглөж, цохиж зодсон. Би тухайн үед ухаан алдсан, би хариу үйлдэл үзүүлээгүй зодуулсан. Тухайн үед миний хамар амнаас цус их хэмжээгээр гарч байсан...Надад одоо өвчин зовиур байхгүй...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Тийн хохирогчоор өгсөн: “...Тухайн үед байрны гадаа гараад ирчихсэн байхад М.Д чулуугаар миний толгой руу цохисон, цохиулаад би хэсэг манарсан, бас модоор намайг гуя руу цохиод байсан. Үүнээс болж миний зулайн хуйханд шарх, гуя хөхөрсөн байсан ... Надад одоо гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй. М.Д миний гар утасны эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон 270.000 төгрөгийг төлж өгнө гэсэн, үүнийг төлчих юм бол өөр яриад байх зүйл байхгүй... Б.Аг О бариад хөдөлгөөгүй, зогсож байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Гэрч Э.Оын өгсөн: “...Би оройн найз болох Атай уулзаад найз Тийг дуудаад гурвуулаа болоод юу хийх үү ганц, хоёр пиво уухуу гээд манай найз А 2 том Боргио нэртэй пиво авчраад бид 3 хувааж ууж дуусаад бид гурав Тийг гэрт хүргэж өгөх гээд алхаад явсан юм. Тэгээд Тийн гадаа ирсэн чинь Т манай гэрт 3 залуу байгаа манай ээжийг доромжилсон гэж байсан тэгээд гэр рүү нь орох гэсэн чинь байшингийнхаа хаалга салаад унасан байсан. Тэгээд Т тухайн 3 залуутай орж уулзъя гэхээр нь би яахын бэ? Маргааш бол гэж хэлсэн чинь А, Т хоёр яваад орсон. Тэгэхээр нь араас нь орсон чинь орон дээр нь гурван залуу хэвтэж байсан. Тэгээд жаал юм ярьж байгаад Т та 3 бос гээд хөнжлийг нь сөхсөн чинь нэг том биетэй залуу нь Тийг үснээс базаад доош нь дарсан. Тэгээд Т тухайн залууг гараараа 3 удаа цохисон юм. Би Аг тэвэрч аваад ерөөсөө тавиагүй юм. Тэгсэн Т 2 залууг нь бос гэж хэлсэн тэгээд тухайн залуучуудын хоёр нь орноосоо шалдан гүйгээд гарах гэж байхад нь Т нэг залуугийнх нь нүүр хэсэг рүү цохисон. .. үлдсэн том биетэй залуу нь ахаа болиоч гэхээр нь би яах ч үгүй наанаа байж бай гэж хэлээд би гадагшаа гарсан. .. А, Т хоёр гаднаас орж ирээд үлдсэн том биетэй залууг нь зодох гэж дайраад байхаар нь би орж ирээд дундуур нь орж болиулсан. Тэгээд тухайн залуу нөгөө хоёр руугаа утсаар ярья гээд Тийн утсыг авсан чинь гаднаас нэлээн олон залуучууд гүйгээд гараад ирсэн. Утсаар ярих гэж байсан залуу Тийн утсыг шидээд гараад гүйсэн. Гадна гараад ирсэн чинь 12 гаран залуучууд ирсэн мод барьсан зогсож байсан. Тэгсэн том биетэй залуу нь том чулуу барьж ирээд Тийн толгой хэсэг рүү цохисон. Тэгсэн мод барьсан нэг хүн ирээд Тийн толгой руу модоороо 2 удаа цохисон. Мөн гуя хэсэг рүү модоор цохиод гуяны махыг нь тасалсан байсан. Тэгээд би Тийг голоос нь татаж гаргаж ирээд больцгооё гэж хэлээд больцгоосон. Тэгээд хэрүүл хийж байгаад цагдаа дээр очъё гээд хүн байхгүй байна гээд эмнэлэг рүү Тийг аваад шархыг нь цэвэрлүүлээд байж байсан чинь нөгөө 3 залуу эмнэлэг рүү ороод ирсэн тэгээд нэг залуун баруун нүдний дээд хөмсөг нь задарсан их цус гарсан байсан. Цэвэрлүүлж Т толгой хэсэг нь хагарсан 2 оёдол тавиулсан, нөгөө залуу хөмсгөндөө 3 оёдол тавиулсан юм... Тийг гэртэй байж байхад нь нөгөө өрөөнд нь байсан залуучууд толгой дээр юм тачигнуулж дуугаргалаа пизда гэж хэл амаар хэлсэн гэсэн шалтгаанаас орж маргалдах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/,

Гэрч Б.Агийн өгсөн: “...Пивоо ууж дуусгаад О бид 2 Тийг гэрт нь хүргэж өгөх гээд Тийн гэр лүү явж байсан чинь Т бид хоёрт манай хажуу өрөөнд барилга барьж байгаа гурван хүн гаднаас ирээд байрлаж байгаа тэр гурав манай ээжийг хэл амаар доромжлоод, хаалга үүд эвдэж орхисон байсан гэснээ гурвуулаа тэр гурван залуу руу хамт орчоод ирье гэсэн. Тэгэхээр нь бид 3 ороод Т тухайн 3 залуутай зөндөө удаан юм ярьж байгаад Т хэвтэж байсан ор луу хөлөөрөө өшиглөсөн чинь хэвтэж байсан том биетэй залуу нь босч ирээд Тийг үснээс татаад доош нь дарсан. Тэгсэн О намайг тэвэрч аваад тавихгүй байсан. Т тэр 3 залуутай ноцолдоод байсан. 2 залуу нь гадагш гарах гээд түрсиктэйгээ нүцгэн гүйхэд нь Т нэг залуугийнх нь хөмсөг хэсэг рүү нь цохисон. Тэгээд Т нөгөө гарсан 2 залуугийн араас гарахаар нь би Тийн араас нь гэрээс гараад Тийг оруулж ирсэн чинь гадаа баахан залуучууд мод, чулуу барьсан ирсэн зогсож байсан. Бид 3 гадаа гарсан чинь нөгөө 3 залуугийн нэг том биетэй нөхөр нь Тийн толгойны араас нь том чулуугаар цохисон. Тэгсэн нөгөө залуучуудаас над руу болон Тийн бие рүү чулуу, модоор зөндөө цохисон. Тэгсэн тэгээд тухайн залуучуудаас салаад Тийн толгойноос цус гараад байхаар нь эмнэлэг ороод цусыг нь цэвэрлээд оёдол тавиулж байсан чинь нөгөө 3 залуугийн нэгнийх нь баруун нүдний дээд хөмсөг язарсан цус гарсан орж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 63 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 25-26-д шилжих шөнийн 03 цаг болж байсан. Тариалан сумын сургуулийн урд талыг цагаан байранд манай Шинэ-Идэр сумын хамт ажил хийхээр ирсэн Д, З бид 3 унтсан байсан чинь гаднаас 3 залуу орж ирээд нэг залуу нь манай ээжийг та гурав доромжилсон гэхээр нь юу гэж тийм юм байхав дээ та хүн андуурсан байна гэсэн чинь та гурав хаана яваагаа мэдэж байна уу? Тариалан суманд яваа шүү гээд ор руу гурван удаа хөлөөрөө өшиглөснөө орон дээр үсрээд гараад ирсэн. Тэгэхээр нь бид гурав орны хөл рүү болоод хөнжил доогуураа орсон чинь дээрээс цохиод байсан. Тэгсэн манай дүү З гэрээс гараад зугтахаар нь би араас нь гараад бид хоёр барилга руу зугтаж очоод инженер хариуцсан хүмүүстэй Дийг одоо зодоод алж байгаа гээд би дагуулаад тухайн газар руу очоод тэр 3 залууг барьж аваад цагдаа дуудна гээд цагдаа руу залгаад тэгээд бид 3 хувцсаа аваад барилга барьж байгаа газар руугаа очоод Зын баруун хөмсөг хэсгээс цус гараад байхаар нь эмнэлэг очсон чинь муудалцсан 3 залуу бас очсон байсан. Тэгээд цагдаа орж ирээд болсон асуудлын талаар тэмдэглэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Гэрч Н.Дгийн өгсөн: “.... Манай Тариалан сумын төв сантын 2-11 тоотод өөрийн гэрийн хажуу өрөөг Сургуулийн барилга барьж байгаа барилгын инженер Анхбаяр гэдэг хүн барилгын хэдэн хүмүүс түр байлгачих байр байвал та түрээслүүлээч гэхээр нь би өөрийн гэрийн 2 өрөөг түрээслүүлсэн юм. Тэгээд би хөдөө байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сумын төв орж ирсэн манай хажуу өрөөнд барилгын 3 залуу орсон байж байсан... Урд өмнө байрлаж байсан хүмүүс нь гарсан гэхээр нь би байшингаа түгжих санаатай хөдөөнөөс орж ирсэн чинь манай гэрийн өрөөнд 3 залуу байж байсан юм. Тэгээд би та хэд барилгын хүмүүс үү гэж асуусан чинь тиймээ гэсэн юм. Тэгээд би өөр өрөөнд ороод алхаар юм цохисон чинь тухайн залуучууд өө пизда юу вэ? гэхээр нь би өө уучлаарай та хэдийг мэдэхгүй чанга цохиод цочоочих шиг боллоо гэсэн манай хүү Т надтай хамт байсан юм. Тэгээл юм бодсон байх тэрнээс тухайн залуучууд намайг хэл амаар доромжилж барьсан зүйл байхгүй, урдны байсан хүмүүс байшингийн хаалга салгасан байсан юм. Тэгээл манай хүү Т орж маргаан хийсэн юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,

Гэрч О.Нийн өгсөн: “...Тухайн 2022 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн үед манай сургуулийн урд талын Д гэдэг хүний гэрийн байшингийн гадаа 2 нүцгэн залуу хоошоо барилга руу гүйж явсан. Тэгж байсан удалгүй хойд сургуулийн барилгаас баахан мод барьсан залуучууд ирсэн зогсож байсан, ойролцоогоор 10 гаран залуучууд байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад тарж явцгаасан өөр зүйл бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

Гэрч Ц.Дгийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө барилгын гэртэй амарч байсан чинь Б гэрт орж ирснээ Д ахыг 2-3 ах нар ирээд зодоод байна гэхээр нь хувцсаа өмсөөд хажуу гэр лүү орсон чинь Зын баруун нүдний хөмсөгнөөс цус гоожсон байж байхаар нь О бид хоёр урд байр луу нь гүүгээд очсон чинь тухайн залуучууд байрнаас гараад ирсэн, миний тандаг Т гээд залуу гараад ирэхээр ..больцгоо гэсэн Т энэ залуучууд манай ээжийг доромжилсон гэхээр нь юу яриад байгаа наад залуучууд чинь ирээд ганц, хоёр л хонож байна чи хүнтэй андуураад байгаа бишүү гэж хэлсэн. Тэгээл салгаад тухайн залуучуудынхаа хувцсыг нь аваад барилга руу аваад явсан юм... Зын хөмсөг тас цохиулж цус гоожиж орж ирсзн, Бын биед бол ил харагдах гэмтэл байхгүй байсан, Дийн бие хавдсан байдалтай л байсан... Ямар хүн модоор цохисон талаар мэдэхгүй байна. Бид нар ирээд ямар ч зодоон хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч Б.Оын өгсөн: “...Манай нутгийн 3 дүү Тариалан суманд барилгын ажил хийх гэж ирээд Тариалан сумын Сантын 2-11 тоотод айлын хажуу өрөөнд байрлаж байсан. Тэгсэн шөнө намайг амарч байхад шөнийн 03:40 цаг болж байсан гаднаас манай хоёр дүү З, Б хоёр шалдан түрсиктэйгээ цус болсон орж ирээд урд байранд амарч байсан чинь 3 согтуу залуучууд орж ирээд зодоод байна гэж хэлсэн тэгээд хурдан явъя Д ахыг одоо зодоод алж байгаа гээд Б дагуулаад барилгын 6 хүн очсон чинь урдаас цуваал гарч ирсэн, Т гэдэг залууг нь манай ажлын Дүгэрээ гээд залуу барьж аваад яасан юу болсон гээд жаал хэрэлдэж байгаа нөгөө байрнаас нь дүү нарын хувцсыг аваад барилга дээр аваачиж тавиад эмнэлэг рүү дагуулаад явсан... Зын хөмсөг тас цохиулж цус гоожиж орж ирсэн, Бын хөл нь доголсон, Дийн бие бас зөндөө цохиулсан байдалтай байсан... Д байрнаас их ууртай гарч ирээд газраас чулуу аваад Т гэдэг залуугийн толгой руу цохисон... Би 3 дүүгээ ажил хийлгэх санаатай Тариалан суманд очиж байрласан. Тэгтэл тухайн шөнө эдгээр залуучуудын хооронд асуудал болсон байсан. Би дүү нарыг дуудахаар нь явж очих нь очсон, гэхдээ би Г.Т гэх залуугийн биед огт халдаагүй. Тэр үл таних гурван залуу нь өөрсдөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би ярьж тайлбарлаад зохицуулж, эмнэлэг рүү авж явсан, мөн сумын цагдааг нь эмнэлэг дээр дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 65 тал/,

Хохирогч О.Зын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 436 дугаартай: “...О.Зын биед баруун хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. О.Зын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 68 тал/,

            Хохирогч Г.Тийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 435 дугаартай: “...Г.Тийн биед зулайн хуйханд шарх, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Г.Тийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 73 тал/,

Хохирогч М.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 437 дугаартай: “...М.Дийн биед тархинд доргилт, баруун бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. М.Дийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 78 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Тийн яллагдагчаар өгсөн: “...Би З, Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93- тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Дийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Т бид хоёр адилхан нэг нэгнийхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Харин Г.Т тухайн орой эхэлж над руу дайрч, намайг зодсон болохоор би өөрийнхөө биеийг хамгаалж чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон. Мөн гуя руу нь нэг удаа модоор цохисон. Би хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна... Намайг зөндөө зодсон болохоор би уурандаа тухайн үед гадаа байсан нэг модоор Г.Тийн гуя руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 95 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Зын, М.Д, Г.Т, гэрч Э.О, Б.А, Б.Б, Н.Д, О.Н, Ц.Д, Б.О, хохирогч О.З, Г.Т, М.Д нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 436, 435, 437 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Т, М.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч М.Д, О.З нартай “үүд эвдсэн байна” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч М.Д, О.З нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Д нь 2022 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн Сантын 2-11 тоотод хохирогч Г.Тийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Т, М.Д нарын гэм буруутай үйлдэл, хохирогч О.З болон Г.Т, М.Д нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.Т, М.Д нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.З, М.Д нарын биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч М.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Тийн биед хөнгөн хохирол тус тус учирсан байх ба хохирогч О.З нь эмчилгээний төлбөрт 1.000,000 төгрөгийг нэхэмжилсэнийг Г.Т хүлээн зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээг байгуулж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хх-ийн 108 тал/, хохирогч  Г.Т нь гар утасны үнэ  270.000 төгрөгийг нэхэмжилсэнийг М.Д хүлээн зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээг байгуулж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хх-ийн 106 тал/ тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Төөс 1.000.000 төгрөгийг гаргуулж О.Зт, шүүгдэгч М.Доос 270.000 төгрөгийг гаргуулж Г.Тт тус тус олгох нь зүйтэй байна.  

Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Г.Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т, М.Д нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Т, М.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 98, 102-103, 99-101  дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Д нь ам бүл 4, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идээр сумын 2 дугаар багт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  шүүгдэгч Г.Т  нь ам бүл 3, ээж, ахын хамт  Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Т, М.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 133 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол, санал,  гомдолгүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Б овогт Мын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              шүүгдэгч И овогт Гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гийн Тийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.Тт оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, М.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төөс 1.000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Зт,  шүүгдэгч М.Доос 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг  гаргуулж, хохирогч Г.Тт тус тус  олгосугай.

              6.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Г.Т, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч М.Д нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН