| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0874/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/926 |
| Огноо | 2022-09-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э ын Д д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20. ..оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 8, эцэг, эх, хоёр дүү, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э ын Д /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Э.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
1. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж ‘‘... ’’ гэх фейсбүүк хаягаас (facebook account) “барааны захилга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Г.Б тэй фейсбүүк чатаар харилцаж “та урьдчилгаа болох 25,000 төгрөгийг ... дугаарын данс руу хий, бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 25,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 50,000 төгрөгийг ... тоот дансаар шилжүүлэн авч залилж, нийт 75,000 төгрөгийн,
2. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пиджак зарж байна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Б.А тай фейсбүүк чатаар харилцаж “Zahialga 100% hiij batalgaajnaa, Dans ... ... , gvilgeenii utga fb ner utas” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.А гаас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 100,000 төгрөгийн,
3. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Хувцас захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Б.О тай фейсбүүк чатаар харилцаж “захиалгаар 14 хоногт ирнэ, урьдчилгаа 50 шилжүүлээд баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.О аас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 50,000 төгрөгийн,
4. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “костюм пиджак захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн М.Э тэй фейсбүүк чатаар харилцаж “захиалгаар 7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгийг бүрэн хийгээд баталгаажна” гэж зохиомол байдпыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогч М.Э ээс өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 175,000 төгрөгийн,
5. 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “хослолын захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн О.Т тай фейсбүүк чатаар харилцаж “захиалгаар 7-14 хоногт ирнэ. Мөнгийг бүрэн хийгээд баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 5 дугаар сарьн 06-ны өдөр хохирогч С.Т аас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 45,000 төгрөгийн,
6. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “хослолын захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Б.С тай фейсбүүк чатаар харилцаж “захиалгаар ирнэ. Урьдчилгаа 50% хийж баталгаажуулаарай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 02 дугаар сарын 28-ны едөр хохирогч Б.С гаас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 35,000 төгрөгийн,
7. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пүүз зарна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Б.М тай фейсбүүк чатаар харилцаж “7-14 хоногт ирнэ. Захиалга бүтэн хийж баталгаажна” гэж зохиомол байдпыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.М гаас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шипжүүлэн авч залилж 25,000 төгрөгийн,
8. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... " гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Гутал захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Х.М тай фейсбүүк чатаар харилцаж “zahialgaar irne, 7-21 honono, Yag saihan dulaan orood umsdug vydee irndee” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.М аас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 60,000 төгрөгийн,
9. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай тогтоолоор “2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “хослол захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Б.Э тэй фейсбүүк чатаар харилцаж “7-14 хоногт ирнэ, Захиалга бүтэн хийж баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Э гээс өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 45,000 төгрөгийн,
10. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “хослол захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Д.Д тай фейсбүүк чатаар харилцаж “7-14 хоногт ирнэ, Захиалга бүтэн хийж баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Д гаас 25,000 төгрөгийг, мөн “таны бараа ирчихлээ. Та каргоны мөнгө 10,000 төгрөгийг шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 10,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 35,000 төгрөгийн,
11. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пүүзний захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Э.Л тай фейсбүүк чатаар харилцаж “7-14 хоногт ирнэ, Захиалга бүтэн хийж баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Э.Л аас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 30,000 төгрөгийн,
12. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пүүзний захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн З.Х той фейсбүүк чатаар харилцаж “Захиалгаар 7-14 хоногтоо ирнэ. Урьдчилгаа хийгээд баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч З.Х оос өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 45,000 төгрөгийн,
13. 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пүүзний захиалга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Т.Г тэй фейсбүүк чатаар харилцаж “Захиалгаар 7-14 хоногт ирнэ, урьдчилгаа хийгээд баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Т.Г ээс өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 45,000 төгрөгийн,
14. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Өнөөдөр ганцхан удаа хямдралтай үнээр пүүз зарж байна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Д.Т тай фейсбүүк чатаар харилцаж “30,000 төгрөг шилжүүлээд пүүзээ аваарай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Т аас өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 30,000 төгрөгийн,
15. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж “... ” гэх фейсбүүк хаягаас (Facebook account) “Пүүзний захиапга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон иргэн Г.Н тэй фейсбүүк чатаар харилцаж “захиалгаар 7-14 хоногтоо ирнэ. Урьдчилгаа хийгээд баталгаажна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.Н гээс өөрийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилж 30,000 төгрөгийн,
16. Цахим хэрэгсэл буюу фейсбүүк ашиглаж “... ” гэх хаягт “Туркээс хувцас захиалга авч байна” гэсэн зар байршуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.О нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 30,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 40,000 төгрөг, нийт 70,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр сургууль дээр байхдаа Э.Д ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэн залилан авч бусдад нийт 895,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Э.Д нь “үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр 2022 оны 02 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл буюу Facebook (фейсбүүк) ашиглаж ‘‘... ’’ гэх фейсбүүк хаягаас (facebook account) “барааны захилга авна” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж, тус зарын дагуу холбогдсон иргэдтэй фейсбүүк чатаар харилцаж “урьдчилгаа мөнгийг өөрийн ... тоот данс руу хий, бараа чинь хэд хоногийн дараа ирнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, нийт 895.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... хаягаас “барааны захиалга авч байна” гээд “...” гэсэн групп дээр зар нийтэлсэн байхаар нь ... 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “пүүз захиалъя” гэсэн чинь “та урьдчилгаа 25.000 төгрөгийг ... дугаарын дансруу хий” гэсний дагуу гүйлгээний утга дээр гар утасны дугаараа бичээд шилжүүлсэн. ...Тэгээд бараа 7-14 хоногийг дараа ирнэ гэхээр нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хослол захиалж, 50.000 төгрөгийг шилжүүлсэн. ...маргааш нь миний хаягийг блоклоод алга болсон. ...Гомдолтой байна. Хохирлын мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-14 дүгээр тал/,
Хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 100.000 төгрөгийг 3 удаа хувааж шилжүүлсэн ба Хаан банкны ... дугаарын данснаас Д гэх хүний данс руу шилжүүлсэн. ...би хэд хоногт ирэх вэ гэж асуухад аль болох хурдан ирдэг гэж итгэл төрүүлж чатаар зураг явуулсан. ...сүүлд үзэхэд фэйсбүүк нь гарч ирэхгүй блок хийсэн байсан. ...Хуулийн хариуцлага тооцож, 100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43 дугаар тал/,
Хохирогч Б.О ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... гэх фэйсбүүк хаягтай хүн хувцас захиалга авч байна гээд зар оруулсан байсан. Тэгэхээр нь холбогдоод асуухад 14 хоногт бараа ирнэ, 50 хувь шилжүүлснээр баталгаажна гэж хэлсэн. Би бүгдийг нь буюу 50.000 төгрөгийг Д ын данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь захиалга баталгаажлаа, таны бараа удахгүй ирнэ гэсэн. ...нэг асуухад бараа ирсэн байгаа, хүргэлт хийгдэнэ гэж хэлээд таг болсон. Тэгээд надтай бичсэн чатаа устгаад, блок хийгээд алга болсон. ...өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 68-70 дугаар тал/,
Хохирогч М.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... гэсэн фейсбүүк хаягтай хүн костьюм пиджак захиалга авч байна гээд зар оруулсан байсан. ...холбогдоод асуухад захиалгаар 7-14 хоногт ирнэ, урьдчилгаа мөнгийг бүрэн хийгээд баталгаажна гэсэн. ...би 4 ширхэг костьюм захиалъя гээд 175.000 төгрөгийг ... дугаарын Д гэх хүний дансруу шилжүүлсэн. ...захиалга баталгаажлаа, таны бараа удахгүй ирнэ гэж хэлсэн. ...тэгээд ирэхгүй байхаар нь залгасан чинь болохгүй байсан. Хүүхдүүдээс асуусан чинь таныг блок хийсэн байна гэсэн. ...Тухайн хүнд өгсөн мөнгөө буцааж олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 87-88 дугаар тал/,
Хохирогч С.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... гэх фейсбүүк хаягтай хүн хослолын захиалга авч байна гээд зар оруулсан байхаар нь ...холбогдоод асуухад захиалгаар 7-14 хоногт ирнэ, мөнгийг бүрэн хийж баталгаажна гэсэн. Тэгээд 1 эмэгтэй хослол захиалъя гээд 45.000 төгрөгийг ... дугаартай Д гээд хүн рүү шилжүүлсэн чинь захиалга баталгаажлаа, таны бараа удахгүй ирнэ гэж хэлсэн. ...Намайг блок хийсэн байсан. ...Одоо мөнгөө буцааж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105 дугаар тал/,
Хохирогч Б.С н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 02 дугаар 28-ны өдөр фейсбүүк орж байгаад “... ” гэх фейсбүүк хаягаар ороод хослол захиалсан. Тэгээд урьдчилгаа 25.000 төгрөг шилжүүл гээд ... дугаартай данс өгсөн. Би шилжүүлсэн. ...холбоотой байж байгаад 1 сарын дараа “бараа ирсэн каргоны мөнгө 10.000 төгрөг шилжүүл” гэсэн. Өмнөх данс руу шилжүүлсэн. Тэгээд намайг блок хийгээд алга болсон. ...Нийт 35.000 төгрөг шилжүүлсэн. Одоо буцаагаад мөнгөө авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-119 дүгээр тал/,
Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр фейсүүк орж байгаад ... гэх хаяг “пүүз зарна” гэхээр нь холбогдсон. Гэтэл урьдчилгаа мөнгө 25.000 төгрөгийг ... дугаарын данс руу шилжүүл гээд шилжүүлсэн. Тэгээд ирэх хугацаа нь өнгөрөөд холбогдох гэтэл блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Мөнгө шилжүүлсэн баримт байгаа. ...Мөнгөө олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 130 дугаар тал/,
Хохирогч Х.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк орж байтал ... гэх хаягтай хүн “гутал захиалга авна” гээд зар оруулсан байсан. Тэгэхээр нь ...холбогдоод асуухад захиалгаар 7-14 хоногт ирнэ, мөнгийг бүрэн хийж баталгаажна” гэсэн. Тэгээд нэг ширхэг эмэгтэй гутал захиалъя гээд 60.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүнийн данс руу шилжүүлсэн. ...Бараа ирэхгүй байхаар нь залгах гээд болохгүй байсан. Намайг блок хийсэн байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн. Өөрийн данснаасаа 60.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Шилжүүлсэн мөнгөө олж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 дүгээр тал/,
Хохирогч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк орж байтал ... хаягтай хүн хослол захиалга авна гээд зар оруулсан байсан. ...Тэгэхээр нь холбогдоод асуухад “захиалгаар 7-14 хоногт ирнэ. Мөнгө бүрэн хийгээд баталгаажна” гэсэн. Нэг ширхэг эмэгтэй хослол захиалаад 45.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүний дансанд шилжүүлэхэд “захиалга баталгаажлаа, удахгүй ирнэ” гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь залгахад болохгүй байсан бөгөөд намайг блок хийсэн байсан тул залилуулсан гэдгээ мэдсэн. ...Шилжүүлсэн баримт байгаа. ...Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 дугаар тал/,
Хохирогч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк орж байтал ... гэх хаягтай хүн “хослол захиалга авна” гээд зар оруулсан байсан. Тэгэхээр нь фэйсбүүк хаягаар нь холбогдоод асуухад “7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажна” гэхээр нь нэг ширхэг эмэгтэй хослол захиалъя гээд 25.000 төгрөгийг ... дугаартай данстай Д гэх хүн рүү шилжүүлсэн. Бараа удахгүй ирнэ гээд хүлээж байтал “таны бараа ирсэн, та каргоны мөнгө 10.000 төгрөгийг шилжүүл” гэсэн. Мөнгийг нь шилжүүлтэл намайг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Одоо буцааж мөнгөө олж авна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-171 дүгээр тал/,
Хохирогч Э.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк орж байтал “... ” гэх хаягтай хүн “пүүзний захиалга авна” гээд зар оруулсан байхаар нь фэйсбүүк хаягаар нь холбогдоод асуухад “7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажна” гэсэн. Тэгээд 2 пүүз захиалъя гээд 30.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүний данс руу шилжүүлэхэд “захиалга баталгаажлаа” гэсэн. Холбоогүй байж байгаад чатыг нь үзсэн чинь намайг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад мөнгө шилжүүлсэн баримт, чат нь байгаа. Одоо буцааж мөнгөө олж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар тал/,
Хохирогч З.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүк орж байтал “... ” гэх хаягтай хүн “пүүзний захиалга авна” гээд зар оруулсан байхаар нь фэйсбүүк хаягаар холбогдоод асуухад “7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажна” гэсэн. Тэгээд 1 ширхэг эмэгтэй пүүз захиалъя гээд 45.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүний данс руу шилжүүлэхэд захиалга баталгаажлаа гэсэн. Холбоогүй байж байгаад чатыг нь үзсэн чинь намайг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад мөнгө шилжүүлсэн баримт болон тэр хүнтэй бичсэн чат нь байгаа. Одоо мөнгөө олж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 197-199 дүгээр тал/,
Хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк орж байтал “... ” гэх хаягтай хүн “пүүзний захиалга” авна гээд зар оруулсан байхаар нь фэйсбүүк хаягаар холбогдоод асуухад “7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажна” гэсэн. Тэгээд нэг ширхэг пүүз захиалъя гээд 45.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүний данс руу шилжүүлэхэд захиалга баталгаажлаа гэсэн бөгөөд холбогдоогүй байж байгаад чатыг нь үзсэн чинь намайг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад мөнгө шилжүүлсэн баримт болон тэр хүнтэй бичсэн чат нь байгаа. Шилжүүлсэн мөнгөө олж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213 дугаар тал/,
Хохирогч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сард фэйсбүүк дээр ... гэсэн нэртэй хаягаас “өнөөдөр ганцхан удаа хямдралтай үнээр пүүз зарж байна” гэсэн зар хийсэн байхаар нь холбогдоод үнийг нь асуусан чинь 30.000 төгрөг шилжүүлээд пүүзээ аваарай гэхээр нь өөрийн данснаас ... дугаартай данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа холбогдох гэсэн боловч миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. Дахиж холбогдож чадаагүй. ...Шилжүүлсэн мөнгөө олж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 дугаар тал/,
Хохирогч Г.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүк орж байтал “... ” гэх хаягтай хүн “пүүзний захиалга” авна гээд зар оруулсан байхаар нь фэйсбүүк хаягаар холбогдоод асуухад “7-14 хоногт ирнэ. Урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажна” гэсэн. Тэгээд нэг ширхэг пүүз захиалъя гээд 30.000 төгрөгийг ... дугаартай Д гэх хүний данс руу шилжүүлэхэд захиалга баталгаажлаа гэсэн бөгөөд холбогдоогүй байж байгаад чатыг нь үзсэн чинь намайг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад мөнгө шилжүүлсэн баримт болон тэр хүнтэй бичсэн чат нь байгаа. Шилжүүлсэн мөнгөө олж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240-241 дүгээр тал/,
Хохирогч С.О- гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк орж байтал “... ” гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгчээс “...Туркээс захиалгаар хувцас оруулж ирнэ...” гэсэн зар байршуулсан байсан бөгөөд үүний дагуу мессенжер чатаар холбоо барьж хувцас захиалж тухайн өдөр 30.000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 40.000 төгрөг ... дугаартай Д гэх хүний данс руу шилжүүлсэн. Гомдолтой байна. Шилжүүлж өгсөн 70.000 төгрөгийг төлүүлэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-2 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Д ын Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий компакт диск /2хх-ийн 11-106 дугаар тал/,
Хохирогч нарын шүүгдэгч Э.Д ын ... тоот дансанд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд /1хх-ийн 15-16, 19-31, 49, 73-74, 89-93, 106-108, 119-121, 131-132, 145-146, 158-159, 172-173, 186-187, 200-201, 2014-205, 227-228, 242-243 дугаар тал, 2хх-ийн 4-6 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хувцас захиалж шилжүүлсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ болон онлайн “Go” нэртэй покер тоглоом тоглоод дуусгасан. Хувцас захиалсан зүйл байхгүй. Хэргийг ганцаараа үйлдсэн. Хаан банкинд ... тоот, Төрийн банкинд ... тоот данс эзэмшдэг. Зарын дагуу хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг Хаан банкны дансаар авч байсан. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр хуурамч зар байршуулсан. ...Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэж мэдүүлсэн /1хх-ийн 5-6, 37-38 дугаар тал/,
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Э.Д д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Э.Д ын цахим хэрэгсэл буюу фэйсбүүк ашиглан хуурамч мэдээ, зар байршуулж, бусдыг төөрөгдөлж оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Д ыг “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Э.Д нь тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б д 75.000 төгрөгийн, хохирогч Б.А д 100.000 төгрөгийн, хохирогч Б.О д 50.000 төгрөгийн, хохирогч М.Э т 175.000 төгрөгийн, хохирогч С.Т д 45.000 төгрөгийн, хохирогч Б.С д 35.000 төгрөгийн, хохирогч Б.М д 25.000 төгрөгийн, хохирогч Х.М т 60.000 төгрөгийн, хохирогч Б.Э д 45.000 төгрөгийн, хохирогч Д.Д д 35.000 төгрөгийн, хохирогч Э.Л д 30.000 төгрөгийн, хохирогч З.Х д 45.000 төгрөгийн, хохирогч Т.Г т 45.000 төгрөгийн, хохирогч Д.Т д 30.000 төгрөгийн, хохирогч Г.Н д 30.000 төгрөгийн, хохирогч С.О- д 70.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Шүүгдэгч Э.Д нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Д аас нийт 895.000 төгрөгийг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Д аас “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал болон ам бүл 8, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Д д 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Э ын Д ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д аас 75.000 /далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б д, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.А д, 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.О д, 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Э т, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Т д, 35.000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С д, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д, 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.М т, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, 35.000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д д, 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Л д, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Х д, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г т, 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т д, 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н д, 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.О- д тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН