Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

 

      

 2022        09            29                                      2022/ШЦТ/265

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүгч Т.Хүрэлбаатар, Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Баяраа,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Т, Ж.А,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сын Бод холбогдох эрүүгийн 2238000000129 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Ө хамтран амьдрагч Х.Эг бусадтай хардан маргалдаж цээжин тус газар нь 2 удаа, нуруун тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа нийт 4 удаа тус тус хутгалж амь насыг нь хохироосон, улмаар дээрх цаг хугацаанд талийгаач Х.Этай хамт байсан түүний найз Г.Цыг нуруун тус газар нь 1 удаа, чихэн тус газар нь 1 удаа нийт 2 удаа тус тус хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг хамтран амьдрагчийнхаа эсрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, талийгаач Х.Эгийн төрсөн хүүхдүүд болох 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 8 нас 1 сар 4 хоногтой байсан Э.У, 5 нас 7 сар 4 хоногтой байсан Э.А нарын нүдэн дээр нь төрсөн эхийг нь алж онц харгис хэрцгий аргаар, хоёр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн / яллах дүгнэлтэд бичсэнээр/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эрүүгийн 2238000000129 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Х.Эг “бусадтай хардан” маргалдаж, улмаар амь хохирогчийн хүүхдүүд болох 8 нас 1 сар 4 хоногтой Э.У, 5 нас 7 сар 4 хоногтой Э.А нарын дэргэд цээжин тус газар нь 2 удаа, нуруун тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, нийт 4 удаа хутгалж алсан, мөн цаг хугацаанд  амь хохирогч Х.Этай хамт байсан түүний найз Г.Цыг Э.У, Э.А нарын дэргэд нуруун тус газар нь 1 удаа, чихэн тус газар нь 1 удаа, нийт 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. ... Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна ..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Ты өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 28-ны орой тухайн үед би сандарсан байсан учраас хэдэн цагийн үед болохыг би сайн мэдэхгүй байна 19 цагийн үед байх манай том охин над руу залгасан би утсаа аваад ярихад “ээж С.Б дүүг маань хутгалчихсан гээд байна. Та хурдан очоорой” гэж хэлэхээр би шууд Х.А, Х.Х гээд хүүхдүүдтэйгээ такси бариад явсан. Тэр хооронд манай охин залгасан хамгийн гол нь Финансаас яриад талийгаачийг зээлээ төлөх хэрэгтэй байна гээд утсыг нь өгөөч гэхээр утсыг өгөөд яриулсан чинь тийм хүн байхгүй би алчихсан гэж байна шдээ ээжээ, дахиад ярих гээд утасны дугаарыг аваад, наад хүн чинь амьд байгаа гээд утас руу залгасан чинь “хичнээн төгрөг төлөх юм бэ? Би тэрнийг чинь төлчий” гэж байна гэж тэр Финансын хүн яриад байна гээд над руу залгасан. Тэгэхээр нь би за би одоо очлоо эмнэлгийн тусламж авах боломжтой байх байлгүйдээ гэж хэлсэн. .. Тэгээд бид нар такси бариад М дэлгүүрийн гудам тойрох гэж байтал С.Быг н.А гээд миний хүү найзтайгаа гудамжны  үзүүрт хоргойгоод зогсож байсан. ... н.А маань уйлчихсан “ээжээ хоёуланг алчихсан байна шдээ” гэхээр би нөгөө хоёр зээг маань алчихсан юм байна гэж ойлгосон чинь үгүй Ц эгч хоёрыг алчихсан байна гээд манай хүү ярьж чадахгүй байсан. .. манай хүүтэй уулзах үедээ би алчихсан ш дээ очиж үзэх юм уу? гэхээр манай хүү гэрт очоод үзэхэд миний охиныг найзтай нь алчихсан байсан гэсэн. Тэгээд би охиныхоо гэр лүү орсон чинь цонхоны тэр хавьд охин маань хэвтэж  байсан харин найз нь үүдний тэнд гараа алдалсан байдалтай хэвтэж байсан. Тэр хоёр хоёулаа үхчихсэн байсан... Би хоёр ачаа хайгаад орсон чинь хажуу айлд хоёулаа дотуур хувцастайгаа нүцгэн  орон дээр бие биенээ тэвэрчихсэн сууж байсан. Явах замд цус нөж байсан, тухайн айлын кордиорт ч цус байсан. .. шүүгдэгч нь манайд 2019 оны 7 дугаар сард ирчихээд талийгаачийн маань хоёр хүүхдэд сайн аав нь болоод миний охиныг сайхан амьдруулна гээд миний охиныг аваад явсан. ... Манай охин 10 сард шүүгдэгчийг утсаар ярихаа байсан, явсан гэж хэлж байсан. Шүүгдэгч нь 28 ажиллаад 14 хоног амардаг тэгээд ирэх болгондоо архи ууж миний охиныг дарамталдаг байсан.  2021 оны 8 дугаар сард юм байна би манай ах 6 сард нь өнгөрөөд Улаанбаатар хот руу очсон тэр үед манай охин би ажлаасаа гарчихсан байгаа юм чинь нэг мөсөн та намайг нүүлгээд аваад хамт явъя гэж хэлсэн. ... Тэгээд би охиныгоо 4 сар ажиллачих юм уу? гэхэд манай охин үгүй ээжээ би Хөвсгөл рүү явна гээд ирсэн. .. Охиныгоо өнгөрснийх нь дараа охиныхоо утсыг ломбарднаас авсан. Манай охин 2021 оны 11 дүгээр сард утсаа ломбарданд утсаа тавьсан байсан. Би охиныхоо утсыг аваад үзэхэд миний охины С.Б зүй бус үгээр доромжилсон мессеж зөндөө явуулсан байсан. Миний охиныг өөртэй нь амьдрахгүй бол сайнаа үзэхгүй гэх зэрэг дарамталсан байсан ингэж дарамталсаар байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирсэн юм шиг байсан... Манай хоёр ач ээж бид хоёр луу мөлхөөд ирсэн чинь аав ээжийг чи үхээгүй юм уу? гээд чирээд аваад явчихсан гэж байсан. .. Тэгээд манай охин ээжээ С.Б ирчихсэн гэж байна та намайг ирж аваарай гэж хэлээд би очиж авахад чи байдаггүй байсан... Миний зүгээс оршуулгын зардал болон сая хот руу сэтгэл зүйн эмчилгээнд явсан зардлын баримтуудаа хавсаргаад шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгч гаргаж өгсөн. Би тухайн баримтын дагуу хохирол нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот руу явж хэргийн материалтай танилцсан тухайн үедээ би 200,000,000 төгрөг нэхэмжлэх боломжтой юу? гээд мөрдөгчид тэмдэглүүлсэн санагдаж байна. .. Хуульд хүний амийг хэдээр үнэлсэн талаар тодорхой заалт байхгүй учраас би гомдолтой гэж хэлэхээс өөр арга байхгүй байна ” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Аийн өгсөн: “.. Миний охин 10 сард ирээд гэртээ цагаан сар өнгөрөөгөөд явсан. Манай ач миний ээж хаана байгаа юм бэ? гэж дандаа асуудаг би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэнгэрийн орон луу явсан, бурхан ээж болсон гэж хэлж тайтгаруулдаг. Яах гэж миний охиныг алсан юм бэ?. Манай охин байр түрээслэх, сургалтынхаа төлбөрийг хийх шаардлагатай байна гээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр надаар малчны зээл авахуулаад би 6 сард ажил хийж байгаад төлнө гэж хэлсэн. Тэгэхэд чи өнөөдөр миний хүүхдийг алчихаад байж байна. ... Манай 4 настай ач ээжийгээ үргэлж надаас асууна. Би ч гэсэн 52 нас хүрч байна. Хүний амьд явах баталгаа байхгүй би хэзээ ч үхэх юм билээ. Би чамд ялын дээд хэмжээ оногдуулаад, чамаас авах ёстой юмаа авна. Чи 31, 32 настай цэцэг шиг хүүхдүүдийн минь амийг авсан. Би хохирлын баримтаа чадлаараа гаргаж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 28-ны 19 цагийн үед манай ач ээжтэйгээ яримаар байна гэж уйлсан  тэгээд би охин руугаа залгахад миний охин утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш манай хүү над руу залгаад аниа бурхан болчихсон гээд цагдаагаас залгаад байна гэж хэлэхээр би уйлаад тэр хавиар нэг юм болсон. Би аймгийн төв юм чинь тусламж авах боломж байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Дараа нь манай эмнэлгийнхэн манайд ирээд  намайг тайвшруулаад байж байтал над руу залгаад цагдаагаас залгаад танай охин н.Ц нас барсан нь үнэн гэж хэлсэн...  Би шүүгдэгчийн хийсэн үйлдлээс болж өчнөөн ирж буцаж байгаа, замын болон оршуулгын зардлаа яаралтай гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг.

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Уг хэрэг гарсан гэх газар нь Ө байрлах ертөнцийн зүгээр урд зүгт харсан төмөр хаалгатай блокон хашаа байна...Уг хашааны ертөнцийн зүгээр баруун хойд болон хойд хэсэгт ертөнцийн зүгээр урд зүгт харсан зэргэлдээ хоёр байшин байх ба уг хоёр байшин нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгуудтай ба “А” үсгээр тэмдэглэсэн цэгээс уг хоёр байшингийн хаалга руу чиглэлтэй цусан мөр дусааж  явсан бололтой мөр үүссэн...Уг тамбарын ертөнцийн зүгээр баруун хананд байрлах хаалгаар цааш ороход уг байшингийн үүдний хэсэгт амь хохирогч нарын цогцос болон түүний ойр орчим нилэнхүүдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Амь хохирогч нарын цогцосны ертөнцийн зүгээр хойд талын цогцсыг “Б” үсгээр, ертөнцийн зүгээр урд талын цогцсыг  “А” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...“А” үсгээр тэмдэглэсэн цогцос биеийн ерөнхий байдал дээшээ харсан баруун гар тохойгоор нугарч дотор хэсгээр дээш харсан зүүн гар тохойгоор нугарч хэвлийн хэсэгт байрласан хоёр хөл өвдгөөр нугарч баруун хөл гадна зүүн хөлний дотор дээшээ харж байрласан байна. “Б” үсгээр тэмдэглэсэн цогцос биеийн ерөнхий байдал байрлал дээш харсан, баруун гар шулуун биеэс 18 см салж байрласан зүүн гар шулуун дээшээ байрлалтай хоёр хөл шулуун байрласан, зүүн хөлийг баруун хөл дээр тавьсан байна...“А” үсгээр тэмдэглэсэн амь хохирогчийн баруун хөлний өсгийнөөс ертөнцийн зүгээр урд зүгт 13 см зайд зүүн хананы дотор хэсгээс 32 см зайд улаан хүрэн өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг байх ба уг хутгийг “Г” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...“Д” үсгээр тэмдэглэсэн цэгээс ертөнцийн зүгээр чанх хойд зүгт 47 см зайд улаан хүрэн өнгийн нийт 11 см урттай хутганы бариул байв...Амь хохиргч нарын цогцсыг эргүүлж доош харуулахад “А” үсгээр тэмдэглэсэн амь хохирогчийн баруун талын далны орчим бариулгүй төмөр хутганы ажлын хэсэг зоогдсон байдалтай байх ба мэргэжилтэн М.Билгүүн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авахаар татаж үзэхэд сугарахгүй байлаа...амь хохирогчийн ар нуруу хэсэгт буюу зүүн талд зүрхний орчим хутгалсан бололтой шарх үүссэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 18-32 тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 33-35 тал/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 36-43 тал/,

Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1 хх-ийн 44-45, 47-48, 52-53 тал/,

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 54-59 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 60-77, 81 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 91-93 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Ты өгсөн: “...19 цаг ч болоогүй байхад том охин Н утсаар залгаад ярихдаа: Байна уу ээж гэж асуухаар нь байна гэсэн, ээжээ цаана чинь Эийг цаад Б нь хутгалчихсан юм биш үү, та даруй оч гэж хэлэхээр нь шууд утсаа салгаад гэрээсээ хоёр охин Х, Х нарын хамтаар гарсан. Такси хайгаад далан өнгөрөөд явж байхад Н охин маань ахиж залгаад ярихдаа: Ээж гэрээсээ гарсан уу гэж асуухаар нь гараад такси барих гээд явж байна. .... Бгийн утас руу том охин маань залгаад: Юу болоод байна, дүүтэйгээ яръя гэхэд хутгалаад алсан, үхсэн хүнтэй юу ярьдгийн гэж хэлсэн гэсэн. Та хурдан очоорой гэж хэлээд хажуу айлын хүн цагдаа дуудсан гэсэн. .. С дэлгүүрийн гудамжаар баруун эргэх гээд гудамжны үзүүрт явж байхад манай хүү ангийнхаа бандитай Бг хашаа руу шахаад зогсчихсон, энэ эгчийг алчихсан гэж байна ш дээ гээд бүр бахардчихсан байдалтай байж байсан. Бид нар таксинаас буугаад наадах чинь тэгээд яасан явж байгаа юм бэ гэсэн чинь энэ сая такси барих гээд зогсож байна ш дээ, за гэр лүү очъё гэхэд энэ чинь алсан гээд байна ш дээ гээд манай хүү уйлаад байсан. Б чи юу болгочихов гэж асуухад би алсан, алсан гэж хэлсэн. Чи юу болоод байна. Чи чинь архинаас гарахаар чинь манай охин гэртээ авчирсан гээд байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд л бид нар Бг чирээд байшин луу ороход коридор нь цус болчихсон. Ороод харахад манай охин хаалганы зүүн талд эвхрээд сонин болчихсон, Ц нь болохоор хаалга руу сунаад л толгой нь нэл цус болчихсон байсан. Охины маань хажууд нарийхан 15 орчим сантиметрийн урттай хутга, нэг хутганы бариул хэвтэж байсан. Тэр үед Б би алчихсан, алчихсан гээд орилоод байсан. .. хоёр хүүхдийг минь яачихсан юм бас алаад хаячихсан юм биш биз гээд л хашхираад л гэрээс гараад хажуу талынх нь айл руу ороход коридор нь цус болчихсон байсан. Тэднийд ороход манай хоёр хүүхэд маань буйдан дээр нь сууж байсан. Гэрийн эзнээс хэдийд ийм болчихсон бэ гэж асуухад бид нар ч саяхан л ирсэн. Манайд бас хүүхдүүд л байсан гэж хэлсэн. Хоёр хүүхдээ аргадаад л сууж байхад У хүү маань: Ээжийг сууж байхад маань хутгалчихсан ш дээ, ээж бид хоёр луу очих гээд мөлхөж ирээд оруулах гэсэн чинь аав буцаагаад үхээгүй юм уу гээд буцаагаад чирээд явчихсан гэж хэлсэн. Миний хоёр хүү харсан юм уу гэж асуухад яг харах гээд байж байхад үхээгүй байгаа юм уу гээд чирээд аваад явчихсан. Би хоёр хүүхдээсээ аав, ээж нь муудалцсан юм уу, архи уусан юм уу гэж асуухад үгүй аав, ээжийг найзтай нь хардсан. Тэр найз нь гэрээс гарч яваад цагдаа дуудахаар явсан гэсэн. Ээж найзтайгаа сууж байхад нь үхтэл нь хутгалсан ш дээ гэж У нь тэгж хэлсэн. Нөгөө эгчийг байхгүй болтол л хутгалсан ш дээ гэж ярьсан. ... Тэр айлаас гараад буцаад хэрэг болсон байшин луу орсон. Би охиныхоо арай ч үхээгүй байх гэж бодоод дуудсан боловч хариу хэлэхгүй байсан. ... Бг болохоор манай охин Х барьчихсан зогсож байсан. Манай охин Х хотод амьдардаг байхад нь талийгч охины гэрт нь байхад Бг нэмэргүй талийгчийг найзуудтайгаа харддаг юм байна лээ гэж хэлж байсан. Хотод амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сарын 18-ны үед Б, талийгч охин, хүүхдүүдийн хамт манайд ирэхэд хамгийн сүүлд уулзсан. Тэрнээс хойш надтай нэг утсаар ярихдаа Б хот руу явахаар болчихсон, удахгүй охин нь 13 дугаар хороонд нүүж очно гэж хэлж байсан. 2020 оны 08 дугаар сард манай охины гэрээр орж гардаг болж 7 хоног хамт амьдраад хот руу авч явж амьдарна гээд нүүлгэж аваад явсан. Албан ёсоор гэрлэлтээ бол батлуулаагүй. Хамтран амьдардаг байсан. Улаанбаатар хотод амьдардаг байхдаа бол хардаад талийгч охиныг зоддог байсан гэсэн. Улаанбаатар хотод очоод лав нэг хэдэн сар хамт амьдарсан. Төв аймгаас Улаанбаатар хотод очиход Б хөөгөөд гэр шатаана гээд чүдэнз барьчихсан зогсож байхад нь эгч нь болиулсан гэсэн. Тэр үед манай охин өөр газар амьдарч байсан. Энэнээс хойш тусдаа амьдарч байгаад Б архи уухгүй сайхан амьдарна гээд хамт амьдарч байгаад ахиад зодож, нүдэхээр нь цагдаад өгчихсөн гэсэн. Би охиныхоо хүүхдүүдийнх нь хамтаар 2021 оны 08 дугаар сард Мөрөнд нүүлгэж ирсэн. Нүүж ирснээсээ хойш манайд амьдардаг байсан. Манайд байж байгаад 2021 оны 10 дугаар сард Хгийн хамтаар Аянчин бааранд ажиллаж эхэлсэн. Ажилд ороод Мөрөн сумын 11 хашаа байшин түрээсэлж, хүүхдүүдийн хамтаар амьдарч эхэлсэн. Тэгээд нэг надад хэлэхдээ Б над руу янз, янзын утаснаас залгаад байх юм. .. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манайд талийгч охин хүүхдүүдийн хамтаар хоол хийчихсэн ирэхдээ л Бг дагуулчихсан ирсэн. Одоогоос 7-8 хоногийн өмнө бол Бг хот руу явчихсан гэж хэлсэн... Гомдолтой байна. Хоёрын хоёр хүүхэд үлдэж байна. Цаана нь дахиад нэг хүний амь нас хохироосонд гомдолтой байна. ... Тэр үед Быг хүү А, Х нар гэр рүү оруулж ирээд хажуугаас нь барьчихсан байхад би хоёуланг нь алчихсан юм чинь гээд байсан. ..Хажуу талын айлын хүнд хүү У Нгийн утасны дугаарыг өгөөд тэгээд тэр айлын хүүхэд харж байсан гэсэн эмэгтэй утсаар ярьж хэлсэн гэсэн. Н дүүгийнхээ утас руу залгахад Б утсыг нь аваад үхчихсэн хүнтэй юуг нь ярьдаг юм, би алчихсан гэж хэлсэн байсан. .... Би Боос яагаад чи ингэчих вэ, яагаад гэж асуухад алчихсан л гэж хэлээд байсан.... Би охиныхоо буян номын ажилд зарцуулсан эд зүйл, хүнс хэрэглээний талаарх баримтуудыг боломжит байдлаараа цуглуулсан ... Цаашид Б гэх гэмт хэрэг үйлдсэн хүнээс сэтгэл санааны хохирол, хоёр хүүхэд цаашид хадгаламж үүсгэж амьдрал ахуйд нь нэмэр болгох шаардлагатай байх тул 200.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97-98, 100-101, 103 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Аийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим өөрийн охин Цтай фейсбүүк чатаар видео колл хийж холбогдсон. Тухайн үед Улаанбаатар хотод амьдарч байгаа байрандаа байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад салгасан. Үүнээс хойш дахиж холбогдоогүй.... Яг ямар шалтгаанаар нас барсан гэдгийг мэдээгүй. Аймгийн төв рүү орж ирээд охиноо найзынхаа хамт хүний гарт амиа алдсан гэдгийг нь мэдсэн. .. Маш их гомдолтой байна. Мөн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой гарсан бүх зардлыг эхний ээлжид нэхэмжилнэ... Буянд хэрэглэсэн эд зүйлд 12.684.100 төгрөг, хүнсний эд зүйлд 1.055.100 төгрөг, хоног дуусахад хэрэглэсэн хүнсний зарлага 1.143.100 төгрөг, нийт 14.882.300 төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг бүгдийг нь нэг бүрчлэн бичээд гаргаж өгч байна. Том хүү Анхбаатар /8 настай/ нь манай нөхөр Хадбаатараар овоглодог, Анхбаатар нь 2 настай байхаасаа нөхөр бид хоёрын гар дээр өссөн. Бага охин Э /3 настай/ нь талийгаачаар овоглодог. Ц.Э нь ээж дээр байдаг байсан, одоо нөхөр бид хоёрын асрамжид байна. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Цэцэрлэг сумын цэцэрлэгт суралцаж байгаа юм. .. Би энэ хэрэг явдлаас болж удаа дараа нааш цаашаа явсан замын зардал, оршуулгын зардал зэргийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр хурдан шийдвэрлэж энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ өгч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-107, 110-111 тал/,

Гэрч Б.Оын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 11-18-05 тоотод байдаг хүргэн ах Пын гэрт 3 дүүгээ хараад 19 цаг өнгөрч байхад хажуу айлын хоёр жижигхэн хүүхэд манайд орж ирсэн тэгсэн том хүүхэд нь уйлсан байдалтай бага нь юу болоод байгааг мэдэхгүй ахыгаа дагасаар орж ирээд том нь манай ээж, эгч хоёрыг хутгалчихлаа, алчихлаа ш дээ гээд уйлаад байсан тэгэхээр нь нөгөө хоёр хүүхдийг гэрээс гаргалгүй гэрийнхээ хаалгыг дотор талаас түгжээд эгч рүү утсаар залгаж хажуу талын айлын хоёр хүүхэд манайд орж ирээд ээжийг хутгалчихлаа гээд уйлаад байна та гялс хүрээд ир гэж хэлсэн би тэр үед том хүүхдээс нь тэр эрэгтэй чинь хэн юм бэ гэж асуухад нөгөө банди манай аав гэж хэлж байсан тэгээд удалгүй цонхоор харахад манай эгч Н хашааны хаалгаар машинтайгаа орж ирж харагдахаар нь би урдаас угтаж гарахад байшингийн таамбар болон хаалганы орчимд нилээд их цус асгарсан байдалтай байсан. .. эгч маань яг гэрт орж харах гэтэл хэрэг хийсэн залуу гэр дотроос урдаас нь гарч ирсэн байна лээ...Би тухайн өдөр эгч нарын хүүхдүүдийг харж байсан учраас гадагшаа байнга орж гарахгүй байсан. .. Тэр өдөр эгч ажлаа тараад гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад дөнгөж 19 цаг өнгөрч байхад төрсөн ах Быг төвөөс авч Эрхэс бөөний дэлгүүр рүү орохоор машинтайгаа гарч явсан. Тэгтэл нэг их удалгүй хажуу айлын хоёр хүүхэд гэрт орж ирсэн ба том хүүхэд нь уйлчихсан “манай аав ээжийг хутгалчихлаа, манай ээжийг алчихлаа” гэж хэлээд уйлаад байхаар нь гайхсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114, 116-117 тал/,

Гэрч Б.Нын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны оройн 19 цаг 34 минутад манай төрсөн дүү О утсаар залгаад ярихдаа: Хажуу талын айлын хоёр хүүхэд гүйгээд ороод ирлээ. Ээжийг хутгалчихлаа гэж хэлж байна ярьсан. Тэр үед би өөрөө Мөрөн сумын 6 дугаар хорооны Эрхэс дэлгүүрийн тэнд машинтайгаа явж байхад хэлсэн болохоор шууд гэр лүүгээ явсан. Хашааны хаалгаар орж ирээд гэр лүүгээ орохоор байшингийн үүдэнд очиход гадна довжооноос таамбар луу ороод гэрийн үүд хүртэл цус дусаад, зарим хэсэгтээ бөөн цус л байсан байх. Цус харсан болохоор айгаад л гэр лүү орсон. Гэрт ороход хажуу айлын хоёр хүүхэд, манай дүү О, манай хоёр хүүхэд, манай дүү Лын жаахан хүүхдүүд байсан. Оаас яасан бэ гэж асуухад энэ хоёр хүүхэд орж ирснээ ээжийг хутгалчихлаа гэж хэлсэн. Та цагдаа, эмнэлэг дуудаач гэж хэлэхээр цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд гэрээсээ гарч ирээд нөгөө хэрэг гарсан айл руу ордог юм уу гээд гараад ирэхэд нөгөө хажуу айлын залуу гэрээсээ гарч ирснээ “Би хүн алчихлаа” гэж хэлчхээд л хашаагаар гараад яваад өгсөн. Тэр залуугийн хувцас хунар нь бол цус болчихсон л харагдсан байсан. Би айсандаа гэр лүү ч орж чадаагүй, буцаад гэртээ ороод удаагүй байхад талийгчийн ар гэрээс нэг эгч орж ирээд хоёр хүүхдээ тэврээд л уйлаад байсан. .. 2021 оны 10 дугаар сараас л түрээслэн амьдрах болсон. ..Тэр хоёр хүүхэд уйлаад юу ч ярьж чадахгүй байсан.  ... Миний урдаас гарч ирээд би хүн алчихсан гэж хэлээд хашаанаас гараад явсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119, 121-122 тал/,

Гэрч Э.Тын өгсөн: “... С Н Жтэй утсаар ярихдаа Ттай хамт байна гэж хэлэхэд Ж надтай утсаар яръя гэсэн. Би тэгэхээр С Нгийн утсаар Жтэй ярихад Ж надад “наад хоёроо орхичхоод манайд ганцаараа хүрээд ир ” гэсэн. Тэгэхээр нь би С Н, Б хоёроос салаад гэртээ хальт ороод Жгийн гэр лүү буюу М дэлгүүрийн ард талын гудамжны Бнд очсон. Тэдний очиход Ж, Жгийн эхнэр / нэрийг нь мэдэхгүй/, мөн эхнэрийнх найз эмэгтэй / нэрийг нь мэдэхгүй/, мөн Жгийн хоёр хүүхэд гэсэн таван хүн байсан. Намайг тэдний гэрт ороход Ж өөрөө нэлээд их согтуу, эхнэр нь мөн согтуу, хамт байсан эмэгтэй нь бага зэрэг согтуу байсан. Ж эхнэртэйгээ маргалдаад нэлээд хэрүүл маргаантай байсан. Тэгснээ Ж намайг эхнэртэйгээ хардаад эхэлсэн. Би Жд хандаж “ би танай эхнэртэй ямар ч байхгүй шүү, таних ч үгүй шүү, чи хардах хүнээ олж хардаарай, чи их согтуу байна” гэж эвээр хэлсэн. Тэгсэн чинь Ж ширээн дээр байсан чанасан махны үлдэгдэл төмпөн дотор байсан жижиг хутгыг шүүрч авснаа “намайг бага оролдоорой “ гээд над руу хутга бариад босоод ирсэн. Тэгсэн эхнэр нь Жгийн гараас татаад болиулсан. Тэгсэн чинь Ж “чи яагаад энийг өмөөрөөд байгаа юм” гээд эхнэр лүү гээ агсраад байсан. Тэр нөгөө хамт байсан эмэгтэй Жгийн гартаа барьсан хутгыг нь булааж аваад хураасан. Жгийн эхнэр “чи яагаад хамаа намаагүй хүнтэй намайг хардаад байгаа юм бэ” гээд Жгийн толгой руу хэд хэд цохиод авсан чинь Ж эхнэрээ нэг удаа алгадаад авсан. Тэгэнгүүт нь би Жд хандаж “боль боль хөгшөөн гаръя, гадаа гарч тамхи татаж тайвширъя” гээд гэрээс аваад гарах гэсэн чинь Ж гэрээс гарахгүй эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Яг тэр үед Жгийн эхнэр Жд хандаж “ хөөе, хөөе мөнгө хаана байна, тэр мөнгө өгчхөөд зайл “ гээд хажуудаа байсан хуванцар сандлаар Жгийн толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Ж уурандаа эхнэрээ заамдаж аваад цонхны доод талын түшлэгтэй сандал руу түлхсэн. Би Жг авч гарах гэж зөндөө оролдсон боловч гэрээсээ гарахгүй байхаар нь би “ за за тэгвэл би явлаа “ гэсэн чинь Ж “ чи муу угаасаа зайл писта минь , миний амьдрал чамд хамаагүй” гэхээр нь би гэрээс гараад явсан. Би хашаанаас нь гараад гудамжинд явж байтал Жгийн гэрт бөөн орилоон , хүүхэд чарлах дуу сонсогдсон. Би ажилтай байсан учраас эргэж тэдний гэрт оролгүй шууд гэр лүү гээ явсан. Учир нь манай дүү сургуулиасаа ирэх болчихсон байсан учраас гэртээ харихгүй бол гэр цоожтой учраас яараад яваад өгсөн... Намайг гэрт ороход Жгийн эхнэр над руу зааснаа “ хөөе би энийг чинь таних ч үгүй юм байна, харж байгаа ч үгүй юм байна “ гэсэн чинь Ж “ чи битгий хуцаад бай, чи таньдаг л гээ биз дээ “ гэхээр нь би Жд хандаж “ чи балайраад байгаараа би танай эхнэрийг харж байгаа ч үгүй юм байна “ гэж хэлсэн. Тэгэхээр миний бодлоор Ж эхнэртэйгээ хардалтаас болж маргалдсан байх гэж би бодож байна. Мөн намайг тэдний гэрт байхад Ж эхнэртэйгээ мөнгөний хэрүүл хийгээд байсан. Намайг гэрт нь сууж байхад Ж бор өнгийн хэтэвчнээс нэлээд хэдэн хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирээд “ тэр мөнгө чинь энд байна, чамд би биш мөнгө л хэрэгтэй биз дээ” гэж хэлж байсан. ... Намайг тэдний гэрээс гарахад лав 19 цаг 20 минут өнгөрчихсөн байсан.... Тухайн өдөр намайг Бынд очихоос өмнө Б эхнэр Эгаа надтай харилцаатай гэж андуурч хардсан юм...Б надтай ярихдаа М дэлгүүрийн арын гудамжны 4 дэх хашаанд хүрээд ир гэсэн учраас би алхаад очсон...Би тэр өдөр дөнгөж гэрээс гараад алхаад явж байхад Б залгаад утсаар ярьж байхад цаанаас нь нэг эмэгтэй хүн яачих ваа ирж байна уу гээд байсан...Ямар ч байсан эмэгтэй хүний дуу намайг яачих ваа ирж байна уу гэсэн ... Намайг гэрт нь очиход хоёр ширхэг том пиво уусан байсан. Бын эхнэр Э, найз эмэгтэй нар пиво уухын хувьд уусан байдалтай, гэхдээ айхтар согтож ухаан санаагаа алдаагүй жоохон халамцуу бололтой байсан. Харин Б нилээн халамцуу согтолттой байх шиг байсан. Намайг гэрт нь шууд явж ороход Бын эхнэр нь намайг хараад шууд би энийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, таних ч үгүй юм байна гэхэд найз эмэгтэй нь хүртэл би ч бас танихгүй юм байна, чи буруу хүнтэй хардаад байна шүү дээ гэж Бод хэлсэн. Тэгээд би бодохдоо надтай андуурч хардсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-127, 129-131 тал/,

Гэрч Х.Хгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны оройн 19 цаг өнгөрчихсөн байсан байх. Гэртээ сууж байхад том эгч Н ээжтэй утсаар залгаад хэлэхдээ: Дүүг хутгалчихсан байна гэнэ. Дүүтэй яръя гэхэд дүүг чинь алчихсан, үхчихсэн хүнтэй ярьж яах гээд байгаа юм гэж хэлсэн гэсэн. Та дүү дээр очооч гэж хэлсэн. Бид нар сандраад ээж Т, эгч Х нарын хамтаар гарсан. Хоёр эрэгтэй дүү А, А нар луу утсаар залгаад хурдан Э эгч дээрээ очоорой гэж хэлсэн. Бид гурав такси аваад талийгчийн гэр лүү явж байхад гудамжинд манай эрэгтэй дүү А, ангийн хүүхэд Д нар Бг зугтаалгахгүй гээд хоёр талаас барьчихсан зогсож байсан. Бид гурав таксинаас буугаад Б дээр очиход манай эрэгтэй дүү хоёуланг нь хөнөөчихсөн байна гэж хэлэхээр нь тэд Нс түрүүлж гэр лүү гүйсэн. Гэр лүү ороод харахад эгч маань найзын хамтаар амь насаа алдсан байдалтай гэрийнхээ үүдэнд нь хэвтэж байсан. Тэгээд харж харчхаад гэнэт айгаад хоёр дүү У, А нарыг хайгаад хажуу айл руу нь ороход хоёр дүү маань нэлээн айдастай уйлчихсан сууж байсан. Дүү Нраа юу болсныг асуухад ах У нь ээжийг хутгалаад чирээд байсан гээд хэлээд уйлаад ээрээд байхаар нь тайвшрахаар нь асууя гэж бодоод гэрээс гарсан. Гэрээс гараад буцаад хэрэг гарсан газар луу ороход Бг зугтаалгахгүй гээд ээж, дүү, эгч нар барьчихсан зогсож байсан...Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хотод 2 жил орчим л хамт амьдардаг байсан. Б нь гэртээ байхдаа дандаа архи уудаг байсан. Талийгчийг зодож цохиод байж байдаг байсан. Дээрээс нь хоёр хүүхдийг хүртэл айлгадаг байсан...Б архи уучихсан байхдаа талийгчийг харддаг байсан. Зөв зүгээр л байхдаа харддаг байсан. 2021 оны зун л байсан юм. Хэдэн сар байсныг санахгүй байна. Талийгч эгчийг хардаж нүд рүү нь цохиход нь хөхрөөд цагдаад өгч шалгуулж байсан. Тэр цагаас л эгчийг салгаж Мөрөн лүү нүүлгэж явчихсан. Мөрөнд ирээд аав, ээж бид нартай амьдардаг байсан...2021 оны 10 дугаар сараас эхэлж хэрэг гарсан байшинг түрээсэлж амьдрах болсон. Миний талийгч эгчийг Б нь утсаар залгаад ярихдаа чамайг ална шүү л гэж хэлдэг байсан. Утсаар ярихаар байнга л дарамталдаг байсан...Намайг лав талийгч эгчтэй хамт амьдарч байхад байдаггүй байсан. Би эгчтэй хамт амьдарч байгаад 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр гэртээ харьсан. Би Бг ирснийг мэдээгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манайд талийгч эгч маань хүүхдүүдийн хамт ирэхэд нь Б цуг ирэхээр нь хотоос ирснийг мэдсэн. Хэзээ ирээд талийгч эгчтэй амьдрах болсныг бол мэдэхгүй байна... Чирсэн байдалтай л байсан... Намайг очиход манай дүү А байшин руу ганцаараа орж байсан, түүний араас нь би ганцаараа гүйгээд орсон, миний араас ээж Т, эгч Х нар орж ирсэн...Байшингийн үүдэнд Х.Э нь угаалтуурын хажууд дээшээ харсан, Г.Ц нь үүдний дэргэд дээшээ харсан, царай нь танигдахгүй цус болсон байдалтай хэвтэж байсан... 2018 он билүү 2019 он билүү би сайн санахгүй байна, тэр хавьцаа байх гэж санаж байна. С.Б нь талийгаач эгчийг Улаанбаатар хотод хүрээд ир хоёулаа сайхан амьдарна гэж дуудсан...Тэгээд талийгаач эгч маань өөрийнхөө амьдарч байсан гэрийг аваад хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу яваад их наран гэлүү, наран их гэлүү нэг нарантай хороололд очоод С.Бтой хамт амьдарч байсан...Би тэр хоёрыг хамт амьдарч байхад нь гэрт нь очиж 11 сард очоод он гаргаад буцаад Мөрөнд ирсэн. С.Б нь талийгаач эгчийг байнга хардаж утасны цаанаас дарамталдаг байсан. Талийгаач эгч С.Бтой хэрэлдэж салаад С дүүрэгт А гэх газарт хашаа байшин түрээслээд бид нар амьдарч байхад С.Б гэрт ирээд /он сарыг нь санахгүй байна/ эгчийг салсан нөхөртэй нь хардаж хэрүүл хийгээд байхаар нь эгч хөөгөөд явуулах гэж байсан чинь эгчийг зодсон. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд би эгчтэй хамт шүүх эмнэлэг явж эгчийг үзүүлж байсан....С.Б талийгаач эгчийг зодох, агсан согтуу тавьж хоёр хүүхдийг нь айлгадаг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 134-135, 137-138 тал/,

 Гэрч Х.Хгийн өгсөн: “...манай ээжийн гар утас нь дуугарсан тухайн үед хотоос манай том эгч Н залгаад Эийг Б хутгалсан гэж байна хүү нь болох У ярилаа та нар хурдан очоод шалгаж үзсэн дээр байна гэж ярьсны дагуу ээж, охин дүүгийн хамт 13-р хорооноос такси аваад талийгаач эгч Эгийн гэрт очихоор М дэлгүүрийн ар талын гудамжаар эргэхэд үзүүрт нь манай дүү А Б ахтай барилцаж авсан байдалтай Бын хашаа руу шахсан зогсож байсан тэгэхээр нь бид нар таксинаасаа буугаад тэр хоёр дээр явж очиход манай дүү уйлсан энэ Б эгчийг минь найзтай нь хамт гэрт алчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн найзтай нь хамт гэрт алчихсан байна гэж хэлсэн. Б өөрөө би тэр хоёрыг хоёуланг нь алчихсан гэж хэлээд уучлаарай гэж байсан. Тэндээсээ Быг би чирээд эгчийнхээ хашааны хаалгаар явж ороод байшин руу ороход үүд хэсэгт нь Ц эгч манай эгч хоёр цустайгаа холилдсон дээшээ харсан ухаангүй нас барсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрийн хойморь хэсэгт Быг дээрээс нь дараад суусан. Тэгсэн Б намайг тавьчих би зугтахгүй гээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирэхэд Б нь цагдаа нарт би өөрөө алчихсан гэж хэлж байсан. Тэгсэн орж ирсэн цагдаа нар Быг гэрээс аваад  гарсан. .. Б ах талийгаач хоёрын дундаас хүүхэд гараагүй хүүхэдгүй байсан. Талийгаач хоёр хүүхдийн хамт Бтой цуг амьдардаг байж байгаад 2021 оны 08 дугаар сард манай ээж хот яваад гэртээ нь хамт эгчийг Хөвсгөл аймагт нүүлгэж ирсэн. Тухайн үед Б нь хотод ажлаа хийгээд үлдсэн байсан. Тэгээд саяхан 02 дугаар сарын сүүлээр эгчтэй холбоо бариад би одоо архи уухаа байсан буцаад цуг амьдаръя, ажлын амралтаа авсан яваад очъё гэж ярьсан байсан. Эгч надад тэгж хэлж байсан. Би Улаанбаатар хотод И-д байх үед нь хамт байдаг байсан. Тэр хугацаанд Б нь гурван удаа эгчид гар хүрч зодож байсан хамрыг нь хөхөрч хавдтал зодсон байсан. ..Талийгаач эгч 2019 онд С.Бтой хамт их наранд амьдардаг байсан. Би тухайн үед эгчийн гэрээс холгүй нийтийн байранд байр түрээслэн амьдардаг байсан ба 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа 00 цаг өнгөрч байхад талийгаач эгч залгахад Б ах чинь зодоод байна хүрээд ир гэхээр нь би утсаа таслаад хувцаслаад  гүйгээд очиход гэрийн хаалга нь цоожтой байхаар нь гэрийн хаалга завсраар нь харахад С.Б хаалга онгойлгохгүй болохоор нь би чамайг харж байна хаалга онгойлгооч гэж хэлэхэд цаашаа гүйгээд орон дээрээ суусан, тэгэхэд нь талийгаач эгч ирээд хаалга онгойлгоод гэрт ороход эгчийн хамраас цус гарчихсан, хөхөрсөн байдалтай байсан. Тэр үед С.Бын эгч Отгоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нь ирээд түүнийг яасан их хүн зоддог юм гээд цохиж зодоод өнгөрсөн. Тухайн үед талийгаач эгч өөрийн 80663538 дугаараас цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нар ирээгүй байхад буцаж залгаад дуудлагаа цуцалсан. Хоёрдугаар удаа нь: Манай бага охин төрөөгүй байсан гэхээр 2020 онд юм байна. Талийгаач эгч С.Боос зугтаад байр түрээслээд явсан байсан. Тэгээд хар хоринд хашаа байшин түрээслээд хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. 2020 оны 03 дугаар сарын 10-ны үед талийгаач эгч над руу залгаад өчигдөр С.Б намайг зодсон чи хүрээд ир гэсэн, би хол явж байсан учир маргааш очихоор болоод очиход зүүн нүд, гар нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ үед цагдаад дуудлага өгөөгүй байсан. Гуравдугаар удаа нь: Би нөхөр Одбаяр, хүүхдүүдийн хамт 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр талийгаач эгчийн гэрт очсон. Намайг очиход С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Манай дүү Х нь үсээ угааж байхад С.Б хэрүүл хийж байгаад цохих гэж байхаар нь би дүү цохих гэлээ гээд татаад орон дээр нь хэвтүүлэхэд унтаад өгсөн. Тэгээд удалгүй босож ирээд манай нөхөр, талийгаач эгч хоёрыг хардаж та хоёр явдаг юм уу гээд хэрүүл хийгээд эгчийг ална гээд жижиг иштэй хутга бариад авахаар нь би очоод гарыг нь цохиод хутгыг нь салгаж аваад шүүгээнд нуусан. С.Б хэрүүл нь хийж байгаад талийгаач эгчийг зодоод байхаар нь би С.Быг салгаж дээр нь дарж сууж байгаад талийгаач эгч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд С.Быг аваад явж байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 140-141,143-144 тал/,

Насанд хүрээгүй гэрч Х.Агийн  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрч байсан. Сургууль дээрээ байхад ээж Т над руу утсаар залгаад ярихдаа: Эгч чинь нөгөө Бдаа хутгалуулчихсан юм шиг байна. Ээж нь одоо очих гэж байна. Сая З эгч чинь надад утасдаж хэллээ гэж ярьсан. За би ойрхноор нь гүйгээд очъё гээд очих замдаа дүү Агийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Сүүлдээ бүр утас нь холбогдохгүй болсон. Замд явж байхад ангийн найз Д утсаар залгаад ярихдаа: Андаа сэтгэлээ бариарай гэж хэлсэн. Тэгээд л талийгч эгчийнхээ гэрт яваад очиход цагдаагийн ажилтан нар ирчихсэн. Хэрэгтэн цагдаагийн машинд сууж байхаар нь хэрэгтэн рүү дайрахад цагдаа нар дөхүүлэхгүй байхаар нь цаашаа гэрийнхэн дээрээ очиход найзтай нь цуг хоёуланг нь алаад хаячихсан байна гэж хэлэхээр нь хоёр хүүхдийнх нь байсан хажуугийн айлд ороход хоёр дүү минь сууж байсан. Тэр айл руу ороход үүдний хэсэг нь цус болчихсон байсан. Хоёр дүүтэйгээ уулзаад яасныг Уаас асуухад: Аав намайг сургуулиас тарахаар орой нь хүрч ирээд авсан. Тэгээд гэртээ орж ирээд яасныг асуухад аав найзтайгаа цуг байсан. Тэр найзтайгаа ээжийг хардаж, хэрүүл хийгээд шууд алаад эхэлсэн гэж ярьсан. Тэгээд найз эмэгтэй нь өмөөрөхөд цохиод л гээд цааш яриулаагүй, уйлаад байсан. Гадаа нэлээн хүлээж байгаад цагдаа нар үзлэг хийнэ гэхээр нь дүү Н аваад цагдаагийн газар луу ирцгээсэн. Би талийгч эгчийндээ байнга л очиж ус, түлээг янзалж тусалдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б хот руу явсан гэхээр нь хувцсаа аваад талийгч эгчийндээ очсон. Өглөө гэрээс нь сургуульдаа яваад орой эргээд ирж хонодог байсан. ... 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буюу хагас сайн өдөр талийгч эгчийн найз, талийгч Ц хотоос ирлээ гээд гэрт ирсэн. Оройн 21 цагийн үед л байх. Талийгч нар гэрээсээ гараад гадуур гарна гээд явцгаасан. Талийгч нарыг гэрээс гараад явах үед Б гэртээ байхгүй байсан. Б эргэж гэртээ ирснээ талийгч нарыг хайчихсан юм гэж асуухад нь гадуур гарсан гэж хэлсэн. Б хайгаад байгаа бололтой хэд, хэдэн удаа орж гарсан. Би нойр хүрээд унтчихсан байхад шөнийн 01 цагийн үед гэртээ талийгч нар ирцгээсэн. Талийгч нарыг ирж байхад л Б замын тоссон юм шиг байсан. Талийгч нарыг машинаас бууж ирэхэд Б нэг, нэг удаа цохиж авсан гэсэн. Талийгч нар машинаас шууд бууж ирэхэд шууд цохидог байна ш дээ гэж хэлэхэд Б би та хоёрыг цохиогүй, түлхсэн гэсэн зүйл л ярьцгааж байсан. Талийгч эгч Б хоёр бол хоорондоо нэлээд маргалдсан. Маргалдахдаа Б нь талийгч эгчийг хардсан зүйл ярьж маргалдсан. Талийгч эгчийг бол зодож цохиогүй. Би сонсож сонсож байгаад л гайгүй болохоор нь унтаад өгсөн... Маргааш өглөө нь болоход талийгаач эгч ажилдаа явсан. Гэрт талийгчийн найз нь Б дүү нарынхаа хамт үлдсэн. Талийгаач эгч ажлаасаа бууж ирээгүй байхдаа Бтай утсаар ярихыг нь сонсоход том эгч Нг хотын унаанд суулгаж өгч байна гэж ярьж байсан... Өөрөө Згийн утас руу залгахад З, талийгч эгчийн утаснууд нь холбогдох боломжгүй байсан. Б талийгч Ц рүү та нар ёр нь намайг өдөөд байна. Хаана байгааг нь мэдэж байгаадаа гэсэн зүйл ярьж байсан. Б нэлээн орж гараад л яваад байсан. Орж гарах болгондоо маазарсан зүйл яриад л эсвэл уурлаад л орж гараад байсан. Намайг унтахаар ор руу орж байхад талийгч эгчийн фейсбүүкийн нууц үгийг нь сэргээгээд чатыг нь уншаад байгаа бололтой. Энэ Э чинь өөр хүнд сайн юм биш үү гэж хэлээд Ц чи мэддэг л юм байна шдээ гэж хэлсэн. Тэр үедээ тэгж хэлэхдээ их зэвүүцсэн байдалтай хэлж байсан. Тэгээд унтаж байхад талийгч эгч Э, Б нар гэртээ орж ирсэн. Хальт цаг харахад 4 цаг өнгөрөөд 5 цаг болох гэж байсан. Гаднаас орж ирэхдээ талийгч эгч, Б нар ам зөрсөн байдалтай, талийгч эгчийг хаана байсан юм. Цагаан кровон машинтай хэн юм гэж асуугаад байсан. Тэгснээ тэр чатынхаа талаар ярихад нь талийгч эгч тоглосон юмаа, тоглосон гэж бичсэн байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд л гайгүй болцгоогоод унтацгаасан. Маргааш сэрээд цаг харахад өглөө нь 12 цаг болж байсан. Босоод хувцсаа өмсөөд 13 цаг 03 минутад гэрээсээ сургуульдаа явахаар гарахад бүгдээрээ унтаад л үлдсэн...2019 оны зунаас л хамт амьдрах болсон. Би аавтай жуулчны баазад 5 хоног ажлаад ирэхэд хүргэн гээд хүн ирсэн байсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Манайд 7 хоног амьдарч байгаад хотод амьдарна гээд бүх зүйлээ ачиж аваад явсан. Улаанбаатар хотод 2 жил орчим байсан. Б нь архи уухаараа талийгч эгчийг хардаж, зоддог байсныг сонсож байсан...Талийгч надад ярихдаа эгч нь Бтай амьдармааргүй байна. Бг яв, яв гээд л хот руу явуулах гэхээр өөрөө явахгүй гээд дургүй байдаг байсан. Талийгч эгч ярихдаа эгч нь өөр хүнд сайн ш дээ гэж хэлж байсан... Б нь З гээд найзад нь их дургүй байсан. Юм л болбол Зг чинь алчихна шүү гэдэг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 146-148 тал/,

Насанд хүрээгүй гэрч Х.Агийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн оройн 19 цаг 41 минутад манай ээж над руу утсаар залгаад миний хүү яг хаана байна гэхээр нь би сургууль дээр байна одоо сургуулиас гарах гэж байна гэж хэлсэн чинь ээж эгчийг чинь Б нь бүлцэн гээд байна миний хүү гэрт нь хурдан яваад оч би гэрээсээ гарч байна гэхээр нь сургуулиасаа найзын  хамт гараад эгчийн амьдардаг байсан Мөрөн сумын 11-18-05 тоотод очихоор явж байхад замд гудамжны үзүүрт М дэлгүүрийн урд талд Б ах такси барихаар гар өргөсөн хувцас нь цус болсон байдалтай зогсож байхаар би таксинаасаа бууж явж очоод Б ахад хандаж эгч хаана байна яасан бэ? гэж асуухад Б ах би хоёуланг нь алсан гээд байхаар нь би Б ахыг заамдаж барьж аваад хашаа руу тулгаж зогссон. Тэгэхэд Б ах би тэр хоёр чинь алсан хоёулаа явж орж үзэх үү гээд байсан тухайн үед Б ахаас архи үнэртэж согтуу байсан тэгээд Д, Б ах бид гурав хэрэг болсон газар луу орохоор явж байхад таксигаар ээж манай хоёр эгч тэд нар ирсэн би ээж болон эгч нартай энэ Б эгчийг алсан гээд байна шсдээ гэж хэлсэн тэгсэн Х эгч Б ахыг чирээд гэрт түрүүлж явж орсон араас би ороход гэрийн хаалганы хажуу талд манай эгч Э болон найз Ц нар нь шалан дээр цусанд хутгалдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан тэгээд би сандал дээр суугаад Б ахад би чи ариач дээ миний эгчийг яаж байгаа юм бэ гээд уурлаад байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд Б ахыг авч гараад мөн бид нарыг гэрээс гарах шаардлагатай гээд тэнд байсан хүмүүс бүгдийг нь гаргасан...Ганцаараа явж байсан. Утсаар ярих гээд утсаа барьсан зогсож байсан...Хагас сайн өдөр гэрт уулзсан тэгэхэд гэрт талийгаач найз нь Б хоёр хүүхэд мөн манай ах А нар байсан ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй байсан, тэр орой нь Ц эгчтэй хамт гарч караоке орж дуулна гээд гарч байсан би ахтайгаа хамт хоёр хүүхдийг хараад үлдсэн, харин Б хаачих гэж байгаагаа хэлэлгүй гараад явж байсан. ..Улаанбаатар хотод талийгаач эгч Б нарын хамт цуг хэсэг хугацаанд амьдарч байсан. Тэгэхдээ Б нь нэг сар урьд Өмнөговьд ажиллаж байгаад 14 хоног амардаг байсан. Тэр амралтынхаа хугацаанд гэртээ байх архи байнга ууж эгчийг миний мэдэхийн хоёр удаа зодсон байсан. ...  манай эгчийг яасан гэхэд Б надад хандаж би эгчийг чинь алчихсан, орж харах уу гээд намайг тохуурхсан аятай хэлсэн. Тэр үед манай ангийн найз Д хамт явсан. Тэгээд Д хашааны гадна үлдээд Б ахын хамтаар эгчийн гэрт ороход эгчийг болон найз эмэгтэй Цтэй нь хамт хутгалж алсан байсан. Гэрийн үүдний хэсэгт энд тэндгүй цус болж бохирлогдсон байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд танай эгч намайг зөндөө доромжилж байсан биздээ. Тэгээд алчихсан гэж хэлсэн. Хашааны хаалгаар ороход байшингийн урдхан талд газарт цус болсон байсан. Тэгээд цаашаа үүдний таамбарт ороход мөн шал нь цус болсон байсан, цааш гэрт ороход талийгаач эгч болон Ц эгч хоёр хоёулаа үүдний хэсэгт битүү цус болсон ямар нэг хөдөлгөөн хийх болон амьсгахгүй нас барсан байсан. Яг үүдний хэсэгт их хэмжээний цусаар бохирлогдсон байсан. .. Бын өмссөн хувцас нь бүгд цус болсон байсан. Бас хоёр гар нь цус болсон. Ташаанаас доош хувцаснууд нь бол их цус болсон байсан  ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152-154, 156-158 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Дийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны орой хичээл 19 цаг 25 минутад тарсан. Тэгээд ангиа цэвэрлэж дуусаад 19 цаг 40 минутын үед А бид хоёр сургуулиас гарч явтал Агийн гар утас нь дуугарч А утсаа аваад чанга яригч дээр нь тавьж ярьтал ээж нь байсан. Т эгч Ад хурдан Э эгчийнхээ гэр рүү яваад оч Б эгчийг чинь хутгалчихсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд хамт явж байсан учраас шууд такси бариад эгчийнх нь гэр рүү буюу 5 дугаар хороо руу явж байтал М-1 гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд нөгөө Б ах зогсож байсан. Тэгээд А түрүүлж машинаас буугаад би таксины мөнгө өгчхөөд араас нь бууж очтол А Б ахаас чи эгчийг яасан юм бэ гээд уйлаад асуухад хутгалаад алчихсан, гэртээ хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгээд А би түрүүлж очоод үзээдэхье гэж хэлээд гүйгээд явсан удалгүй буцаж ирээд нээрээ алчихсан байна гэр дотор битүү цус болсон байна гээд Б ахыг заамдаж аваад хашаа руу шахаад зогсож байтал Агийн ээж нь хоёр эгчийнх нь хамт таксинаас бууж ирээд юу болсон яасан бэ гэж асуухад Б ах би алчихсан, гэрт хэвтэж байгаа намайг их доромжилсон болохоор алчихсан юм гээд тоохгүй, үл ойшоосон байдалтай хэлж байсан. Тэгээд А, ээж эгч нарынхаа хамт Быг авч байшин руу орсон би хашааны гадна хүлээгээд байж байсан. Хашааны хаалга онгорхой байсан учраас хашаан доторх газарт байх цус харагдаж байсан...2021 оны 5 сарын сүүл үед А бид хоёр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэр үед талийгаач Э эгчийнх Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт нэг газарт амьдарч байсан...Өмссөн хувцас болон гар битүү цус бол бохирлогдсон байсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 160-162 тал/,

            Насанд хүрээгүй гэрч Э.Уын өгсөн: “...Би өчигдөр өглөө 2 цагт хичээлдээ явахад ээж хүргэж өгсөн. 5 цагт тарах үед ээж бас авсан. Ээж А, Ц эгч бид 4 гэрт байсан. Өчигдөр орой 6 цагийн үед байх /мэдэхгүй байна /аав гаднаас согтуу орж ирсэн. Тэгсэн чинь ээж аавын найзыг /нэрийг нь мэдэхгүй/ гар утсаар дуудсан. Тэр ах 6 цаг 20 минутад манай гэрт ирсэн. Тэгсэн чинь аав ээжийг тэр ахтай хардаад хэрэлдээд байсан. Би юу гэж хэрэлдсэнийг сонсоогүй. Аав ээжид гар хүрээд Ц эгч аавд чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэсэн чинь нөгөө гэрт ирсэн ах цагдаа дуудах юм яриад гэрээс гарсан. Аав гал тогооны шүүгээнээс 1 хутга аваад ээжийг хутгалсан, Ц эгчийг хутгалсан, алсан. Аав гараад явахаар нь би дүү Аыг аваад хажуу талын айлд ороод эгч рүүгээ утсаар яриулсан. Дахиж дүү бид 2 гэртээ ороогүй. ... Аав ээжийг болон Ц эгчийг гэрт байдаг жижиг хутгаар хутгалсан. Ц эгч ээжийн найз нь С.Б гэдэг. Миний төрсөн аав биш хойд аав...Мэдэхгүй. Гэхдээ 4 жил болж байна. Зодож байсан 3, 4, 5 удаа зодсон. Бусдыг нь Бах мэднэ. Бахын жинхэнэ нэрийг А гэдэг...Архи уудаг. Дүү бид хоёрын хажууд ээжийг зодож байсан. .. Аав дүү бид хоёрыг нэг удаа Улаанбаатар хотод байхад зодсон. Би одоо аавыг хаана яаж зодсоныг санахгүй байна... Намайг аав Б нь 6 /оройн 18 цаг/ цаг болсон байхад сургуулийн гадна талд хашаан дотроос ирж авсан. Тэгээд аав бид хоёр танихгүй ахын такси машинаар гэртээ харьсан. Гэртээ харихад ээж, ээжийн найз Ц эгч, дүү А нар байсан. А зурагтаа үзэж байсан, ээж, Ц эгч хоёр цэнхэр өнгөтэй савтай жижигхэн пиво хоёрыг авчихсан хоёулаа нэг нэгээр нь хоолны ширээний хажууд суугаад ууж байсан. Тэгээд би гэртээ ороод хувцсаа солиод зурагтаар хүүхэлдэйн кино үзээд байж байтал манай гэрт өмнө нь би харж байгаагүй нэг ах орж ирсэн. Тэгсэн чинь тэр ахыг аав Б ээж Этай хардаад найз юм уу гээд байсан. Тэр эрэгтэй ах юм ярихгүй дуугүй сууж байгаад 20 минут л байх болоод гэрээс ганцаараа гараад явсан, тэгсэн чинь аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж байгаад аав, ээжийг ширээн дээр байсан хутгаар ээжийн нуруу руу хутгалсан чинь ээж газарт унаад юу ч ярихгүй цус их гараад байхаар нь би айсан. Тэгээд би дүү Аыг гэрээс дагуулж гараад уйлаад хажуу талд байдаг айл руу ороход хажуу талын айлд 3 жижигхэн хүүхэд нэг эгч гэртээ байхаар нь аав ээжийг хутгалсан гэж хэлээд манай эгч Зд хэлээд өгөөч гэж гуйгаад 86565758 /утасны дугаарыг цээжээр шууд хэлж байв/ гэсэн дугаарыг хэлсэн. Тэгсэн чинь тэр эгч З эгч рүү залгаад ярьсан. Би одоо мартаад байна. Тэгээд би буцаж гэртээ ороогүй. Манай ээж одоо тэнгэрт байгаа, аав Б хутгалж явуулсан. .. Би өөрөө харсан. Хүн надад зааж өгөөгүй. .. Хүн согтохоороо агсам тавьдаг. Аав Б ээжийг гаднаас орж ирсэн ахтай хардаад уурлаад байсан. Ээж хэлэхдээ аав Быг дандаа хардаад байна гэж ярьдаг байсан. Тэр өдөр аав тэр ахыг ээжтэй найз юм байна гээд хардаад байсан. Манай гэрт байдаг байсан хутгаар ээжийн нуруу руу хутгалсан чинь ээж газарт унасан, тэр хутга ширээн дээр байсан. Нуруу руу нь хутгалахыг нь харсан...Ц эгч ээжийг хутгалах үед үүдний таамбарт байсан. Ц эгч гэр рүү орсон...Нүд рүү нь хотод байхдаа цохиж байсан...Хотод байхдаа 2 жил архи уусан. Архи уучхаад ээжтэй хэрэлддэг байсан...Ээжийг зодохоор айдаг байсан. Гэрээс яв, зайл гэж хэлдэг...Гэрээс гараад явсан байсан. Тэр ахыг гарч яваад удаагүй аав ээжийг хутгалсан... Аавыг согтуу үед нь айдаг байсан. Би А-22 гэсэн утас барьдаг байсан. Тэр утсыг ээж хоёр удаа ломбарданд тавьсан. Одоо ломбарданд байгаа. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 167-168, 170-172 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Аын өгсөн: “...ээжийн нуруунд нь ёо ёо болгосон. Б ээжийн нурууг хутгаар ёо ёо болгож нуруу руу нь зоогоод байсан. Ах бид хоёр хажуу талын айл руу явахад ээж араас мөлхөөд байхад Б чирээд аваад явсан...Зааж, өгөөгүй /Мөн толгойгоо сэгсэрч давхар үзүүлэв/. Хотод зоддог. Дух руу нь цохисон...Уусан...Хутгаар ёо ёо болгож байхыг харсан. Өвтгөхийг ёо ёо гэдэг. Харсан. Чих рүү нь хутга зоосон. Ц эгч эмнэлэгт байгаа байх...Зоддог, загнадаг...Цус мэднэ. Улаан өнгөтэй...Их цус гарсан... Архи уухаар нь айдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 174 тал/,

Гэрч Г.Цгийн өгсөн: “...Миний хүү Б 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. ..Сургуулиас гарч хэсэг хугацаанд ах дүү нарынхаа мал малыг маллаж байгаад эцэг, эхийнхээ хамт амьдарч байсан. Ингээд манай гэр бүл 2010 оны эхээр Улаанбаатар хотод шилжин ирж нэг хоёр жил онцын хийсэн зүйлгүй байж байгаад сүүлдээ Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг Акомпанид өрмийн опертороор ажилд ороод ажиллаж байсан. Урдаас элдэв муухай ааш араншин гаргаад байдаггүй, ах эгч нар нь юу гэж хэлнэ үгээр нь байдаг байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа хулгайн хэрэгт холбогдож байсан байх, яг нарийн сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2020 онд байсан санагдаж байна талийгаач Этай маргалдаж муудалцсан чинь талийгаач нь цагдааг гомдол гаргачхаад явсан байсан. Уг асуудал нь тэгээд торгууль шийдэгдсэн байх. Бас сайн мэдэхгүй байна. Хувийн эд хөрөнгө, мал ахуй, унаа тэрэг гэж байдаггүй байсан. Өөрөө ажил төрөл хийгээд талийгаач эхнэр болон хүүхдүүдийг нь тэжээж байсан. Уг нь бол хоорондоо таарч тохирохгүй байна гээд салж сарнисан байсан чинь яагаад нийлэх болоод явсныг мэдэхгүй байна. ... Миний хувьд бол хүүг маань тэр эмэгтэй дуудаж явснаас бол хэрэгт орсон гэж бодож байна. Манай хүү цалин авна тэр эмэгтэйд л байнга явуулчихдаг байсан юм. Тэгээд ах эгч нь мэдчихээд битгий наад хүүхэнтэйгээ нийл гэж өчнөөн хэлж байсан...2022 оны 03 сарын 24, 25-ны үед байх Хөвсгөл аймгаас гэнэт ирж ажлаараа орж нийгмийн даатгалынхаа материалыг бүрдүүлчхээд гэртээ нэг хоноод маргааш нь Хөвсгөл аймаг явлаа гэж хэлээд гэрээс гарч явсан. Тэгээд Хөвсгөл аймагт ирсэн байна гээд ярихаар нь наашаа хурдан ир гэхэд уг нь за за гэсэн боловч нэг хоёр хоноод хэрэгт холбогдсон гэж Хөвсгөл аймгийн цагдаагаас холбогдож хэлж мэдсэн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 179-181 тал/,

Гэрч С.Оийн өгсөн: “...2018 оны зун санагдаж байна талийгаач Э гэх эмэгтэйтэй найзалж гэр бүл болж байгаа гээд ирж танилцуулсан юм, Тэгээд тухайн үед ажиллаж байсан АХХК-аас цалингийн зээл авч гэр орон барьж тусдаа амьдарч байгаад тухайн эмэгтэйтэй таарч тохирохгүй байна гээд Бын худалдаж авсан гэр орныг талийгаач Э ачаад явж байсан санагдаж байна. Тэр үед ах дүү нарыг зүгээс асуудалд нь ямар нэг байдлаар оролцоогүй явуулж байсан..... Яг Хөвсгөл аймаг руу явсан талаараа гэр бүлийнхэндээ огт хэлэлгүй явсан байсан...2018 оны зун танилцаж байгаагаа хэлсэн. Ер нь бол Б надад өөрийнхөө ямар нэг асуудлыг шууд хэлдэг байсан. Тухайн үед Б Этай танилцаж байгаа гэдгээ хэлээд 2 хүүхэдтэй гэхээр нь чи сайхан өсгөчихвөл чамд л хэрэгтэй шүү дээ гэж хэлж дэмжээд ээж, аавд Эгийн талаар би өөрөө хэлж байсан. .... Ер нь бол манай дүү хөдөө 28 хоног ажлаар яваад 14 хоног Улаанбаатар хотод амардаг байсан. Энэ хоёр хүний хооронд нэгнийгээ хардаж сэрдэх асуудал үүсээд байдаг байсан юм шиг байна лээ. у Яагаад энэ талаар хэлж байна вэ гэвэл талийгаач Э ахын хашаанд амьдарч байхдаа архи дарс ууж, гадуур дотуур явж, таньж мэдэхгүй хүмүүс гэртээ цуглуулж шоуддаг байсан гэдгийг нь бол харж, сонсож байсан. Үүнээс үүдэлтэй маргаан гардаг байсан байх... Хамгийн сүүлд 2020 оны өвөл байх хоорондоо зодолдож Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан. Тэгээд л энэ хоёр хүн таарч тохирохгүй юм байна гээд тус тусад нь амьдруулахаар болгож салгаж байсан юм ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183-184 тал/,

Гэрч Ш.Угийн өгсөн: “...Б ах бол их зөөлхөн сэтгэлтэй, хүнд тусархуу зантай, өөрт нь юу байна тэр зүйлээ бусдад өгчихдөг, ямар нэг тусламж хүссэн хүнд өөрийнхөөрөө туслахыг хичээдэг зантай.. Надад болон дүү нартаа үнэхээр сайн ханддаг ах байгаа юм. ... Ер нь бол ажил төрөл хийгээд цалин мөнгө нь буусан үед өөрийнхөө хэмжээнд тохируулаад архи, пиво уух үе байдаг байсан. Гэхдээ хэт их донтож архи уудаггүй. Архи уугаад согтсон үедээ өөрийнхөө хийсэн үйлдлээ мэддэггүй юм шиг байна лээ, дараа нь буруу зүйл хийсэн бол бид Нс үнэхээр их уучлалт гуйж чаддаг байсан. Албан ёсоор гэр бүл зохиож байгаагүй. Тийм учраас ээж, аавынхаа хамт бүртгэлтэй байх. .. Б ахад өмчилсөн эд хөрөнгө, мал ахуй гэж байхгүй байх. Өөрөө ажил хийж авсан цалингаа ар гэр, өөртөө зориулдаг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186-188 тал/,

Гэрч Х.Нгийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотод эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхээр ирсэн байсан юм. Ингээд намайг Улаанбаатар хотод байхад буюу 03 сарын 28-ны орой 19 цаг 30 минутаас 40 минутын үед байсан байх миний гар утас дугараад утсаа автал Эгийн зээл авсан газрын эдийн засагч ажилтай хүн байна, зээлээ төлөх хугацаа нь хэтэрсэн утасны дугаар нь холбогдохгүй байна, ямар утсаар холбоо барих вэ гэж ярьсан учраас би талийгаач Эгийн хүү Уын утасны дугаарыг нь /гар утсаа хулгайд алдсан учраас цээжээр хэлж мэдэхгүй байна/ өгөөд холбогдоорой гээд утсаа тасалсан. Тэгээд нэг их удалгүй тухайн зээлийн эдийн засагч гэсэн эмэгтэй хүн буцаж над руу утсаар яриад саяны таны өгсөн утасны дугаараар Этай холбогдох гэсэн боловч нэг эрэгтэй хүн аваад, Э үхчихсэн, хэдэн төгрөг төлөх юм, би төлчихнө гээд байна шүү дээ гэхээр нь юу гэж үхдэг юм, тийм юм гэж байхгүй, наад утсыг аваад байгаа хүндээ хэдэн төгрөг төлөх болон дансны дугаарыг нь өгчихгүй юу, өөрөө төлнө гээд байгаа юм бол гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд би дүү Уын утас руу өөрийн дугаараас залгахад Б утсыг нь аваад намайг юу байна эгч гэхээр нь чи яахаараа хүүхдийн утас авдаг юм, Узидас, Э хоёртой яръя гэхэд Б “үхчихсэн хүнтэй юуг нь ярьдаг юм” гэхээр нь юу солиороод байгаа юм балай юм уу гээд тэр үедээ итгээгүй утсаа тасалсан. Тэгтэл утсаар ярьж дууссаны дараа дахин нэг танихгүй дугаараас дуудлага орж ирэхээр нь утсаа автал нэг эмэгтэй хүн, та хаана байгаа юм, “ээжийг аав хутгалчихлаа” гээд хоёр жоохон хүүхэд уйлаад орж ирлээ, таны утасны дугаарыг өгөөд би ярьж байна гэж хэлэхээр нь юу болов, яасан бэ, гэрт нь ороод хараадах, цагдаа дуудсан уу гээд дүү Утай утсаар яръя гэхэд тэр эмэгтэй уйлаад утсаар ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Утсаар ярьж байхад хоёр хүүхэд нь уйлаад байгаа бололтой чимээ их байсан. Тэгээд би өөрийн ээж Ты 89930064 дугаар руу нь залгаад Эийг Б хутгалчихлаа гээд байна, юу болоод байна гээд, гэрт нь очоод үзээдэх гэхэд за одоо гарлаа гэсэн. Тэгээд би хажуу айлын гэх ярьсан эмэгтэй хүний утасны дугаар руу зөндөө залгасан боловч утсаа авахгүй байж байтал дүү Х над руу утсаар яриад бид нар гэрт нь ирчихлээ, эгчийг Б алчихсан байна, сэтгэлээ бариарай гэж хэлсэн.... Манай дүү миний ажиллаж байгаа худалдааны төвийн хүнсний хэсэгт худалдагчаар ажиллаж байсан юм. 2022 оны 03 сарын 22-ны өдөр талийгаач дүү Э над руу утсаар яриад эгчээ Быг хот руу явуулах гэсэн юм, зардлын мөнгө байна уу гэхээр нь тухайн үед мөнгөгүй байсан учраас байхгүй гэдгээ хэлээд гар утас барьцаанд тавьчих гэхэд миний утсыг ирж авахаар нь явуулаад удалгүй мөнгө хүнээс зээлээд буцаагаад утсаа аваад 70.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл дүү маань Быг автобусанд суулгаад явуулчихлаа гэж тухайн орой утсаар ярихаар нь орой ажил тараад өөрийн хүүхдүүд болох Намуун, Судар, Ивээл нарыг талийгаачийн гэрийн үүдэнд буулгачхаад явсан. Маргааш нь очиж хүүхдүүд авахад ажилдаа явсан байсан бөгөөд 1,2 хоногийн дараа байсан байх Б буцаад ирсэн гэж утсаар хэлсэн. Тэгээд л дахин холбоо бариагүй байсан. Талийгаач Э болон Б нар Улаанбаатар хотод 2019-2021 он хүртэл амьдарч байгаад дундаа 2,3 удаа таарч тохирохгүй, Б нь хардаж сэрдээд зодож цохиод байна гээд түр хугацаагаар салж нийлээд байж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 06 сард дүүг Б зодоод цагдаад хандаж шалгуулж байсан. Түүнээс хойш тус тусдаа амьдарч байтал сая хэрэг гарахаас өмнөхөн нийлчихсэн, Эгийнд ирчихсэн байсан. Манай гэр бүлийн зүгээс сүүлдээ Бтой амьдруулах дургүй байсан. Яагаад гэвэл байнга хардаж, сэрддэг байсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 190-193 тал/,

Гэрч Бын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн цагдаагийн газар эрүүгийн мөрдөгч ажилтай бөгөөд тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. .. Тухайн айлын хашааны том хаалга нь онгорхой, хашаан амьдардаг хүмүүс юм уу, гудамжаар явж байсан хүмүүс юм уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 4-5 хүмүүс хашаан дотор зарим нэг нь сандарсан, зарим нь уйлсан байдалтай зогсож байсан. Уг нь хашаан дотор хоорондоо 5 метр орчим зайтай 2 модон дүнзэн байшин байсан ба ертөнцийн зүгээр зүүн талын жижиг дүнзэн байшин руу явж байхад газар нэлээн их цус болсон байдалтай байсан. Бид нарыг байшин руу явж байхад уг байшин дотроос талийгаачийн дүү бололтой нэг эмэгтэй гарч ирж байсан. Бид нар байшин руу ороход үүдний хэсэгт 2 эмэгтэй дээш харсан их хэмжээний цус алдсан байдалтай нас барсан байсан. Хойморт байрлах орон дээр яллагдагч С.Б шар өнгийн цамцтай, хувцас нь цус болсон суухаар нь юу болсон талаар асуухад би хүн алчихлаа гэж хэлэхээр нь би гэрээс авч гараад дуудлагаар очсон машиндаа суусан. С.Б нь өмнө хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан учир аймагт үйлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар энэ хэрэг явдал болохоос 2 хоногийн өмнө түүнийг гэрээс нь аваад цагдаа дээр ирээд уулзаж байсан учир намайг С.Б таньж байсан. Тэгээд С.Б бид хоёр машинд суугаад түүний хоёр гарыг хойд талд нь гавлахаар тонгойлгоход нуруундаа хүрэн өнгийн /одоо санаж байгаагаар/ хутгыг дээш харуулаад хийсэн байхаар нь криминалистикийн шинжээч, ахмад н.Билгүүнийг дуудаж хүлээлгэн өгсөн. Мөн С.Б хэлэхдээ манай эхнэр тасралтгүй архи уудаг, нас барсан найзтайгаа гадуур хоноод утас руу нь залгахаар цаана нь эрэгтэй хүмүүс байдаг, эрэгтэй хүмүүстэй хамт архи уугаад байдаг, тухайн өдөр архи ууж ирээд архи авч өг гэхээр нь пиво авч өгөөд би хамт уусан, би архи уугаагүй маш удсан байсан болохоор маш амархан согтоод гэрт архи дарсны асуудлаас болж маргаан үүсээд эхнэр намайг нүүр нүдгүй цохиж зодоод, сандал авч шидээд байхаар нь зөрүүлээд хутгалсан, тэгэхэд найз нь хажуу талаас орж ирэхээр нь найзыг нь мөн адил хутгалчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 195-196 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “ .. дуудлага мэдээлэл өгсөн хаягт очиход тус тоотын хашааны орж, гарах том хаалга нь онгорхой, хаалганы орчимд 5-6 хүн цугласан байсан. Ингээд хаана ямар хэрэг болсон талаар тодруулахад хашаан дотор байх хоёр өвлийн сууцны ертөнцийн зүгээр баруун талд байрлах өвлийн сууцанд хэрэг гарсан гэж зааж байсан. Тухайн хэрэг гарсан хашаа руу ороход ертөнцийн зүгээр зүүн талын байшингийн үүдний хэсэг, довжоо хэсэг, мөн газрын хөрсөн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болж бохирлогдсон, тухайн цус мэт мөр нь хэрэг болсон гэх байшин руу газарт тусаж чиглэсэн байсан. Тэгээд байшин руу ороход үүдний таамбар хэсгийн шал цус мэт зүйлээр бохирлогдсон байсан ба байшингийн хаалгаар дотогш ороход хаалга нээлттэй бөгөөд үүдний хэсэгт байшингийн цонхон талд хоёр эмэгтэй хүн хутгалуулсан байдалтай их хэмжээний цус алдаж өмссөн хувцас болон ойр орчмын эд зүйлс цусаар бохирлогдож нас барсан байдалтай байсан. Мөн байшингийн урд талын хананд байрлуулсан буйдан сандал дээр холбогдогч Сын Б суучихсан хажууд нь сургуулийн сурагч бололтой эрэгтэй хүүхэд суусан, талийгаач эмэгтэйн ээж гэх эмэгтэй нар байсан бөгөөд юу болсон талаар тухайн үед асуухад С.Б нь “Пизда нар минь би алчихсан юм, тэгээд та нар яах юм” гэж хэлсэн учраас шууд С.Б гэх эрэгтэйг хэргийн газраас гаргаж эрүүгийн мөрдөгч, жолооч цагдаа нарт хүлээлгэн өгч машинд суулган хяналтад аваад дахин хэргийн газарт орсон хүмүүсийг гаргаж тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Гантулгад мэдэгдэхэд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Энхтүвшингийн хамт ирж хэргийн газрын үзлэг явуулсан. Бор өнгийн урдаа цахилгаантай куртиктэй, дотроо шар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, доогуураа хөх саарал өнгийн десантан өмдтэй, цагаан өнгийн пүүзэн гуталтай байсан. Өмссөн хувцаснууд болон хоёр гар цусаар бохирлогдсон байсан. С.Бын биед ил харагдах гэмтэл, шарх сорив байхгүй байсан...Байшингийн зүүн урд талын цонхны харалдаа дээгүүрээ цагаан өнгийн футьволктой, доогуураа ягаан өнгийн өмд, хар өнгийн гуталтай эмэгтэй хүний цогцос байсан, мөн тухайн цогцосны хөлний орчимд хар өнгийн цамцтай, доогуураа ягаан өнгийн өмд, цагаан өнгийн түрүүтэй гуталтай эмэгтэй хүний цогцос тус тус байсан. Тухайн хоёр цогцосны ойр орчимд нилэнхүүдээ цус болж бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 тал/,

Гэрч Л.Сын өгсөн: “...У нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай ангид суралцаж байгаа юм. У нь 2021 онд эмээ, өвөөгийнхөө гэрт байдаг, ээж нь Улаанбаатар хотод ажил хийдэг, аав нь том тэрэг барьдаг гээд байдаггүй, эмээ, өвөө хоёр нь сургуульд нь хүргэж өгч авдаг байж байгаад 2022 оны 09 дүгээр сараас ээж нь сургуульд нь хүргэж өгч авдаг болсон...Тухайн өглөө таксинд суулгаад явуулчихлаа гээд ээж нь залгаж байсан. Орой 17 цаг 30 минутад хичээл тарсан. Эцэг, эхчүүдийн дунд фэйсбүүк групп хаяг байдаг бөгөөд тэр өдөр Увдисын ээж нь сургуулийн гадаа ирсэн байна гаргачих гэж хэлэхээр нь би Увдисыг гаргасан юм...Уыг эмээ, өвөө, ээжийнх нь дүү болон ээж нь өөрөө авч байсан. Өөр ямар нэгэн эрэгтэй хүн сургуульд нь хүргэж өгөх болон тарах үед нь авч байгаагүй. Эмээ, өвөө нь нэг хашаанд олуулаа амьдардаг болохоор хандив тусламж өгөх гэж нэг удаа очиж байсан. Ээж утсаар болон ирж уулзаад хүүхдүүддээ анхаарал хандуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 201-202 тал/,

Гэрч Г.Цын өгсөн: “.... Гэр рүү нь явах замдаа Эрхэс төв рүү орж юм авах гээд зогсоод бид дөрөв дэлгүүр орох гэтэл Н эгчийн гар утас нь дуугарч утсаар яриад хурдан гэртээ харихгүй бол болохгүй юм шиг байна гээд худалдааны төв оролгүй шууд гэр рүүгээ явсан. Ингээд гэрийн гадна очоод Н эгч шууд гэртээ гүйж ороод удалгүй буцаж гарч ирэх үед хажуу айлаас нь өмссөн хувцас нь нилэнхүүдээ цус болчихсон намхан биетэй, шар өнгийн малгайтай цамцтай, цагаан өнгийн пүүзтэй, жийнсэн өмдтэй залуу гарч ирээд хүн алчихлаа орж үзэх үү гээд байсан. Тэр үед юу болоод байгаа юм бол гэж бодоод их гайхсан, мөн Н эгчийн үүдний таамбарт цусаар бохирлогдсон, хашаан дотор нэг хоёр газарт цус болсон байсан. Тэгээд эгч цагдаа, эмнэлэг дуудаад одоо цагдаа нар ирнэ та гурав гэрт ор гээд гэр рүү ороод байж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 204-205 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “..Эрхэс төв рүү орох гэж явтал Н эгчийн гар утас дуугараад автал дүү О залгасан байсан. Тэгтэл эгч юу болоод байгаа гэнээ яасан гэнээ гэж яриа тасалсан бөгөөд шууд явъя гэртээ харъя гэж хэлээд гэр рүү шууд явсан. Гэртээ очих замдаа эгч хажуу айлд янз бүрийн юм болсон юм шиг байна хурдан ир гэж байна гэж хэлсэн. Ингээд эгчийн хашаа руу ороход хашаан дотор хоёр хэсэг газарт байсан санагдаж байна газар цус болсон байсан. Эгч машинаас бууж шууд гэр рүү гүйж ороод буцаад гарч ирсэн. Тэгтэл эгчийн байшингийн хажуугийн байшингаас цагаан өнгийн малгайтай намхан биетэй залуу гарч ирсэн бөгөөд өмссөн хувцас нь битүү цус болсон, би хүн алчихлаа гэрт оръё гээд байхаар нь тэр үед үнэхээр гайхаад юу болоод байгаа юм бол гэж бодсон. Тэгтэл эгч цагдаа, эмнэлэг дуудсан харин тэр залуу хашаан дотор холхиод яваад байсан эгч та нар одоо гэрт ороод байж гэхээр нь шууд гэр рүү орсон ... Өмнө нь харж байгаагүй. Би тэр хүнийг архи уусан байна гэж бодож байсан. Тэр үед хувцас нь цус болчихсон хүн алчихсан гээд байхаар нь бас яачих юм билээ гэж бодоод жаахан эмээж байсан... Эгч хажуу айл руу орох гээд явж байхад тэр эрэгтэй хүн урдаас гарч ирсэн юм... Гэрээс гарч ирсэн. Бид нарын хажууд жаахан зайтай зогсож байхдаа араар тавиад байхаар нь ийм юм болдог юм гээд амандаа үглээд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-208 тал/,

Гэрч Э.Бгийн өгсөн: “...Бид дөрөв шууд Н эгчийн гэр рүү явж байхдаа Эрхэс гэдэг нэртэй худалдааны төв орж юм авахаар гадна очиж зогстол Н эгч нэг хүнтэй утсаар ярьсан, тэгээд буцаж бид нар дээр ирээд яаралтай гэртээ харья хажуу айлд асуудал үүссэн юм шиг байна О ярьж байна гэж хэлээд тэндээс шууд гэр рүү нь очсон. Тэгээд тэдний хашаан дотор ороход хашааны нэг хоёр хэсэг газарт цус болсон харагдаж байсан тэгтэл Н эгч гэр рүүгээ түрүүлж орчхоод удалгүй буцаж гарч ирээд хажуу айл руу чиглэлтэй явж байтал байшингаас нэг намхан биетэй залуу өмссөн хувцас нь цээжнээс доошоо нилэнхүүдээ цус болсон байдалтай гарч ирээд би хүн алчихлаа цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед юу болоод байгаа юм бол гэж гайхаад байж байхад тухайн залуу холхиод яваад байсан, бас утсаар яриад байх шиг байсан. Ингээд удалгүй Н эгч цагдаа сэргийлэх ирнэ дуудчихсан байгаа та гурав гэрт ороод байж бай гэсэн учраас шууд гэр рүү орсон. Бид гурав гэр рүү ороход хашаан дотор тэр залуу үлдсэн тэрнээс хойш юу болсныг бол мэдээгүй. Гэрээс гараагүй байж байтал цагдаа нар ирж үзлэг шалгалт хийсэн. Тэгээд сүүлд нь сонсоход хүн алчихлаа гэж хэлж байсан залуу хажуугийн байшинд хоёр эмэгтэй хүнийг алсан байсан гэдгийг нь мэдсэн. ... Хүн алчихлаа гээд өмссөн хувцас нь нилэнхүүдээ цус болсон байхаар нь ерөнхийдөө яаж ч магадгүй байх гэж бодоод зайтай байсан. Тухайн залуутай удаан хугацаанд хамт гадаа байгаагүй...Ямар учраас хүн алсан талаараа бол хэлээгүй, бор өнгийн гадуур хувцастай, шар өнгийн малгайтай цамцтай, жийнсэн өмдтэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 210-211 тал/,

Гэрч Ц.Бын өгсөн: “...Быг хүн амины хэрэг үйлдсэн өдөр утсаар ярьсан. Түүнээс Бтой бол уулзаагүй удаж байна. Харин Ттай тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цаг хэд болж байсныг бол нарийн сайн хэлж мэдэхгүй байна 18 цагийн үед байх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нэг гудамжинд явж байхдаа тааралдсан. Тэр үед хамтран амьдрагч Нгийн хамт архи уугаад явж байтал тааралдсан. Тэгээд Т, Б хоёр миний гар утсаар хоорондоо ярьсан тухайн үед л Бтой хальт утсаар ярьсан. Тэгээд Т миний 88617280 гэсэн дугаараас Бын утасны дугаар руу өөрийнхөө утасны дугаарыг мессеж бичиж явуулчхаад гэртээ харина гээд явсан. Түүнээс хойш Б, Т хоёртой уулзаагүй, тааралдаагүй. Харин 2022 оны 03 сарын 29-ний өглөө Хөвсгөл аймгийн зах дээр архи уухаар явж байхдаа Б хоёр эмэгтэй хүн алсан байна гэж яриа гарсныг сонссон. Би бол ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Н бид хоёр архи уусан нилээд халамцуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 213-214 тал/,

Гэрч Л.Нийн өгсөн: “..Би Бтой бол тааралдаж, уузалдаагүй 3 жил болж байна. Харин 2022 оны 03 сарын сүүлээр байсан, яг хэдний өдөр байсныг мартчихсан байна. Б бид хоёр архи уучихсан явж байтал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт Тын гэрийн гудамжны үзүүрт оройны 18 цагийн үед таарсан юм. Одоо бас цаг хэд болж байсныг тодорхой сайн хэлж мэдэхгүй байгаа учраас барагцаалж хэлж байна...Тухайн үед Ттай тааралдаж Бын гар утсаар Бтой холбогдож утсаар ярьсан, тэр үед Б нь Тад хандаж наад хоёроо хаячхаад М дэлгүүр дээр хүрээд ир гэж ярихыг нь сонссон учраас хүн битгий дагуулж ир гэж байхад дагаж явахгүй гэж бодоод ТүвшинБс салж гэртээ харьсан. Тэгээд Т бид хоёр гэртээ харина гээд явахад Т харина гээд явсан юм. Тэгтэл сүүлд ам дамжсан ярианаас сонсоход Б, Т хоёрын утсаар ярьсан орой Б хоёр эмэгтэй хүний амь насыг хохироосон гэж сонсогдсон. Тэр хэрэг төвгийнх нь талаар бол хараагүй учраас сайн мэдэхгүй байна...Б ” гэх мэдүүлэг /1 хх-ийн 216-217 тал/,

Гэрч С.Шийн өгсөн: “.. сургуулиас гарсны дараа хөдөө айлын мал маллаж өгдөг, өөрөө их нийтлэг хүний хайр татдаг бас жижигхэн биетэй байсан учраас хүмүүс их өхөөрдөж хайрладаг байсан. Миний дүү ч бусдад тусархаг боддог, айлын ус авах түлээ хагалж өгөх гээд хийхгүй зүйл байдаг байсан. Тухайн үед нутгийн айл болох Нэргүй гэдэг айлд туслаад бараг хүүхэд нь юм шиг хамт байдаг байсан. Бын хувьд ааш араншингийн хувьд гэвэл их зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм, эгч, дүү нарыгаа хайрлаад үнсье гээд л байдаг хүүхэд байгаа юм. Миний хувьд ч бай найз нөхдийнх нь ярианаас хүртэл дүүг маань хүнд сайн тусалдаг, сайхан сэтгэлтэй гээд ам сайтай байдаг байсан. ... Жоохон уусан үедээ хүнийг хайрлах сэтгэл нь улам их болсон, ил харагдаж байдаг. Өөртөө байгаа мөнгө төгрөг болон юу л байна тэр зүйлээ хүнд өгчихдөг харамгүй сэтгэлтэй. Дүү нар хүртэл Б ах гээд их сайн байдаг, хөгшин залуу гэлтгүй дэлгүүрээс юм аваад өгчихдөг юм.... Б нь талийгаач Этай нийлэх үедээ архи уудаггүй байсан, мөн АХХК-д туслахаас эхлээд оператор, өрмийн мастер хүртлээ дэвшин ажиллаж байсан. Тухайн ажил нь 28 хоног хөдөө ажиллаж 14 хоног амардаг байсан. Дүүг ажилд явсан хойно нь талийгаач Эгийн аав, ээж, дүү нар гээд хүмүүс бүгд л ирээд байж байдаг байсан, мөн Э өөрөө архины хамааралтай, ааш зан ихтэй, догшин ширүүн зантай байсан, мөн таньж мэдэхгүй эрчүүд их цугладаг байсан. Бид нарын хувьд дүүдээ энэ байдлыг хэлж ярихгүй нуудаг байсан боловч энэ мэт байдал нь сүүлдээ Бд мэдэгдсэн байсан. Тэгээд хэсэг архи дарс хэрэглэж сэтгэл санаагаар унасан, түүнээс хойш мөн салж буцаж нийлээд байр сав түрээсэлж байгаад мөн цалингийн зээл авч, дахин цалингийн зээл авч гэр орон барьж амьдарч байсан.Тэгээд сүүлдээ үнэхээр хэцүү байдалтай байсан учраас салсан юм. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, дундаас нь төрсөн хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 225-227 тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаартай: “Амь хохирогчийн Х.Э нь хоолойн баруун доод хэсгээс баруун жолоо булчин баруун эгэм доорх артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шокод орж нас баржээ.  Амь хохирогч Х.Эгийн цогцост хоолойн баруун доод хэсгээс баруун жолоо булчин баруун эгэм доорх артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх болон баруун дал орчмоос сээрний 3-р нугалмайд төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун хөхний орчмоос цээжний хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнг гэмтээгээгүй хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, баруун чих болон эрүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд хоолойн баруун доод хэсгээс баруун жолоо булчин баруун эгэм доорх артерийг тасалж гэмтээсэн шарх нь нас бархад шууд нөлөөлсөн, амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Зүүн хацрын /зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогч Х.Эгийн цогцост үхэлд хүргэхэд нөлөөлсөн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Х.Э нь шүүхийн эмнэлгийн гадна үзлэг хийхээс 2-4 цагийн өмнө нас барсан байна. Х.Э нь нас барсан байна. Х.Э нь нас барах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /1 хх 230-231 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 77 дугаартай: “Амь хохирогчийн Г.Ц нь зүүн чихний сүв орчмоос зүүн хөхлөг сэртэн, залгиурын хөндийг хамарч зүүн гүрээний артер хүртэл үргэлжилж зүүн гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. Амь хохирогч Г.Цын цогцост зүүн чихний сүв орчмоос зүүн хөхлөг сэртэн, залгиурын хөндийг хамарч зүүн гүрээний артер хүртэл үргэлжилж зүүн гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн дал орчмын зөөлөн эд, арьсан доогуур хавж орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, дух болон баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд зүүн чихний сүв орчмоос зүүн хөхлөг сэртэн, залгиурын хөндийг хамарч зүүн гүрээний артер хүртэл үргэлжилж зүүн гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь нас бархад шууд нөлөөлсөн, амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн дал орчмын хавсан шарх гэмтэл нас бархад нөлөөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух болон баруун хацрын зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтэл болно. Амь хохирогч Г.Цын цогцост үхэлд хүргэхэд нөлөөлсөн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Г.Ц нь шүүх эмнэлгийн гадна үзлэгийн өмнө нас барсан байна. Г.Ц нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой /1 хх-ийн 243-244 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1581 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Х.Э, Г.Ц, яллагдагч С.Б нарын гарын хээний дардсууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 3, 5 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1, 2, 4 дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгэнэд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Х.Эгийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. 5 дугаартай гарын мөр Х.Э, Г.Ц, яллагдагч С.Б нарын гарын хээний дардсууд, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, мөрнүүдтэй тохирохгүй. Шинжилгээнд ирүүлсэн бор шар иштэй хутганы бариулаас 1 ширхэг гарын мөр илэрсэн. Илэрсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт  /2 хх-ийн 11-14 тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1582 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Цын гэх хар өнгийн цамцны 30 мм хэмжээтэй Х.Эгийн гэх футболканы 16 мм, 16 мм, 5 мм, 16 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд Г.Цын гэх хар өнгийн цамцны 10 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, С.Бын гэх саарал эрээн өнгийн өмдний 9х3 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд үүссэн гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /2 хх-ийн 36-39 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1583 дугаартай: “...Хохирогч Г.Цын өмсөж байсан гэх хар өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлт шинжээчийн 1 гэж дугаарласан улаан хүрэн өнгийн бариултай хутгаар, хохирогч Х.Эгийн өмсөж байсан гэх футболканд үүссэн зүсэгдэлт шинжээчийн 5 гэж дугаарласан шар эрээн өнгийн бариултай хутгаар тус тус үүссэн байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 51-54 тал/,

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2022 ооны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай: “Яллагдагч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчтэй байгаагүй болно. Яллагдагч С.Б нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Яллагдагч С.Б нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй болно.  Яллагдагч С.Б нь сэтгэл мэдрэлийн өвчингүй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 70-72 тал/,

Сэтгэлийн гэрэл төв ТББ-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаартай: “...Э.А нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэл санаа тогтворгүй байгаа ч болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байгаа нь ярилцлагын явцад ажиллагдсан. Гэвч хүүхдийн нас бага байгаа учир болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх нь түүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж сэтгэл санааны хямралд оруулах эрсдэл өндөр байна...Гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаанд амьдарснаас үүдэн зан үйлийн өөрчлөлтөнд орсон буюу аливаа асуудлыг түрэмгийллээр шийдвэрлэх  хандлагатай болсон буюу аливаа асуудлыг түрэмгийллээр шийдвэрлэх хандлагатай болсон ба гэмт хэргээс үлдсэн айдастай байгаа нь зурган тестээр илэрсэн боловч энэ нь цаашид авах арга хэмжээгээр арилах боломжтой юм. Мөн оншилгооны явцад сэтгэцийн ямар нэг олдмол өвчтэй болох нь тогтоогдоогүй. Э.Аыг сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх сорилоор судалж үзэхэд сэтгэц физиологийн болон оюуны үйл ажиллагааг нь ЕБС-д суралцах бэлтгэл бүрэн хангагдсан байгаа нь үйлчлүүлэгчийг сэтгэц мэдрэлий өвчингүй байгааг илтгэж байна...” гэх сэтгэл зүйчийн дүгнэлт /2 хх-ийн 85-86 тал/,

Сэтгэлийн гэрэл төв ТББ-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4 дугаартай: “...Э.У нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэл санаа тогтворгүй байгаа ч болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байгаа нь оношилгооны явцад тогтоогдож байна...Гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаанд амьдарснаас үүдэн зан үйлийн өөрчлөлтөнд орсон буюу аливаа асуудлыг түрэмгийллээр шийдвэрлэх хандлагатай болсон байгаа нь зан үйлийг оношлох зурган тестээр илэрсэн. Үйлчлүүлэгчтэй ярилцах явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж асуудалд эерэгээр хандаж байгаа нь цаашид авах арга хэмжээний үр дунд арилах боломжтой гэж үзэж байна. Мөн оношилгооны явцад сэтгэцийн ямар нэг олдмол өвчтэй болох нь тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш айдастай байгаа нь зурган тестээр оношилогдсон. Энэ нь ямар нэг сэтгэцийн эмгэг, өвчтэй биш бөгөөд хэсэг хугацааны дараа эерэг орчинд амьдарснаар арилах боломжтой юм..” гэх сэтгэл зүйчийн дүгнэлт /2 хх-ийн 89-92 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Уг гэмтлийг авсан даруйд артер тасрах үед мэс заслын яаралтай тусламжийн баг хажууд бэлэн байсан тохиолдолд мэслийн заслын аргаар судсыг боох залгах зэрэг арга хэмжээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Бусад тохиолдолд буюу цаг хугацаа өнгөөх тусам амь насыг аврах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 5 орчим минутын дотор яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой тохиолдолд амь нас аврагдах боломжтой юм... Амь хохирогч Х.Эгийн нас барсан шалтгаан болсон шарх гэмтлийг авсан даруйд мөн адил мэс засал, яаралтай тусламжийн баг тэр даруй хажууд нь байж мэс заслаар артерийн судсыг залгах, оёх, цус алдалтын зогсоох бусад арга хэмжээг авсан бол амь нас аврагдах боломжтой юм. Мөн хугацаа алдах тусам цус алдалтын хэмжээ нэмэгдэж амь насыг нь хохирооно. Амь хохирогчид мөн адил 5 орчим минутын дотор эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан...Цусанд 0.5 ба түүнээс дээш промилли спирт илэрсэн тохиолдолд согтолтын зэрэгт хамаардана. 0.5 примиллиэс бага илэрсэн тохиолдолд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед согтолтгүй байсан гэж үзнэ. Тэгэхээр амь хохирогч Х.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа боловч согтолтгүй байсан гэж дүгнэнэ. 0.4 промилли илэрч байгаа нь тухайн хүний биеэ авч явах чадвар, ухамсарт үйл хэрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй юм...Би дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг үйлдэгдэх үед шинээр үүссэн гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 95-96 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2 хх-ийн 108-110  тал/,

Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2 хх-ийн 218 тал/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хх-ийн 219 тал,

Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.... Өглөө бага хүүгээ 09 цагт цэцэрлэгт нь явуулах байсан боловч явуулж чадаагүй, харин том хүүгээ өдрийн 13 цаг 30 минутад хичээлд нь явуулсан. Би уул нь том хүүгээ хичээлд нь хүргэж өгье гэж бодож байсан боловч Э өөрөө хүргэж өгье гээд явсан. Тэгээд хүүгээ хичээлд нь хүргэж өгчхөөд ирэхэд талийгч “хайраа дотор жаахан муу байна” гээд байсан. Харин талийгчийн найз Ц тэр өдөр хот руу буцна гэж байсан ба би Цгээс “чи өнөөдөр буцна гэсэн биз дээ” гэхэд “би өнөөдөр явахаа болиод маргааш явахаар болсон” гэсэн. Тэгээд эхнэр “ганц пиво аваад өгөөч” гэхээр нь “чи одоо архи дарсаар яах гээд байгаа юм, хүн ер нь шараа тайлж байна гэж архи уусаар байгаад архичин болчихдог гэсэн” гэж хэлсэн. Тэгсэн над руу уурлаад “ер нь миний ууж идэх чамд ямар хамаатай юм, зайлаараа” гэж байсан. Тэгээд найз Цтэйгээ гараад явсан. Нэг их удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд би босож гал түлсэн. Намайг гал түлж байх хооронд тэр хоёр авчирсан пивоо залгаад ууж байхаар нь би аягатай пивыг нь булааж аваад асгасан. Тэгсэн манай эхнэр уурлаад миний толгой тархигүй цохиод хувцсаа аваад зайл гээд миний хувцсыг цүнхэнд хийгээд байхаар нь би хувцсаа авалгүй гараад явчихсан... Би гэр рүүгээ буцаад очсон. Намайг буцаад очиход том пиво уугаад дуусгачихсан байсан. Би ороод хэрүүл маргаан хийгээгүй. Манай хүн уухаараа жаахан агсам болчихдог болохоор би юм хэлээгүй. Тэгээд би эхнэрт хандан “чиний наад нүд чинь нилээд согтчихсон байна, одоо болиороо, 3 цаг болж байна хүүхэд авах цаг чинь болчхож” гэхэд “би өөрөө мэдэж байна” гэсэн. Тэгэхээр “болохгүй бол би авахаас” гэж хэлсэн. Тэгсэн талийгч “хайраа Ц өнөөдөр буцахгүй юм чинь бид хоёр ганц өдөр пиво уучихъя” гэж гуйсан, Ц ч гуйсан. Тэгэхээр “за за өнөөдөр явахгүй юм бол, одоо нэгийг уучхаад унтана шүү” гээд дэлгүүр орж нэг том пиво аваад хүүтэйгээ хамт явсан учир хүүхдээ чипс ойр зуурын юм авч өгөөд гэртээ харьсан. Гэртээ хариад Э, Ц хоёр пиво уугаад байхаар би ч гэсэн уумаар санагдаад надад ганц хийгээд өгчих гэсэн. Тэгээд 15 орчим см өндөртэй стканд надад пиво хийж өгсөн. Хийж өгсөн пивыг нь би уусан. Тэгээд тэр хоёр бие заслаа гээд гараад явахаар нь дахиад нэг уусан. Удалгүй тэр хоёр орж ирээд бид гурав юм ярингаа би дахиад нэг уусан. Нилээд хэсэг сууж байгаад цаг харахад 17 цаг болж байсан. Мөн пиво ч дууссан. Тэгээд уусан пивоныхоо савыг гал руу хийгээд түлсэн. Тэгээд би талийгчид хандан хүүгээ сургуулиас нь аваад ирье, орлогын чинь мөнгө хаана байна” гэхэд “цүнхэнд байгаа” гэхээр энэ хаячхаж магадгүй гэж бодоод цүнхэнд нь байсан 115,000 төгрөгийг авсан. Тухайн үед манай эхнэр “чи наад мөнгөө хадгалж бай” гэсэн. Тэгээд намайг хүүхдээ авахаар гэрээс гарахад эхнэр надад хандан “нэгэнт уучихсан юм чинь хайраа дахиад нэг пиво аваад ирээч” гэсэн. Би нэгэнт уучихсан юм чинь гэж бодоод “за за, маргаашаас уухгүй шүү” гэхэд Ц “уухгүй гэж найздаа амласан” гэж байсан. Тэгээд Ц бид хоёр манайхаас гараад .“Наяд” нэртэй дэлгүүр орж би Цд нэг том пиво авч өгөөд гэр лүүгээ явуулсан. Тэгээд би пиво уумаар санагдаад байхаар такси аваад өөр дэлгүүр орж 0,5 литрийн “Сэнгүр” нэртэй лаазтай пиво авч уусан. Тэгээд том хүүгийнхээ сургуулийн гадаа очоод эхнэр лүү яриад “хайраа би сургуулийнх нь үүдэнд ирчихсэн байна, багш руу нь ярьчих” гэсэн. Тэгээд авсан пивоо ууж дуусгаад хогийн сав руу аваачиж хаяад байж байтал том хүү маань гараад ирсэн...би Төвшөөтэй яръя гээд Төвшөөтэй яриад “наадахтайгаа хаана таарчихдаг юм” гэхэд “гудамжныхаа үзүүрт таарчихлаа” гэсэн. Тэгсэн С Н “ Ж чи ирэхгүй юм уу” гэхээр “үгүй, үгүй би хүүхдээ аваад явж байна гэсэн. Би хүүхдээ авах гэж гарахаасаа өмнө эхнэр Ц хоёрыг хоол идчихмээр байна гээд байхаар нь гал дээр хоол хийчихсэн байсан. ...  Тэгсэн миний утас дуугараад авсан чинь Төвшөө байсан. Аваад ярьтал хөгшөөн ирэх юм уу” гэж асуусан. Тэгэхээр би “очиж чадахгүй” гээд утсаа тасалсан чинь манай эхнэр “ямар янхантайгаа яриад байгаа юм” гэхээр нь “юун янхан байдаг юм, гар утас авна зарны Төвшөө байна ш дээ гэхэд “ямар Төвшөө би танихгүй ш дээ гэхээр чи таньдаг л биз дээ фейсбүүкээр чат бичээд байдаг биз дээ” гээд би Төвшөөг манайд хүрээд ир гэж дуудсан. Мөн Ц “тэр залууг чинь харъя ямар хуу царай зустэй юм” гэхээр нь “өндөр залуу л байгаа” гэж хэлсэн. Тэгсэн Ц миний утсыг аваад Төвшөөтэй яриад “чи хүрээд ир л дээ, чамайг ямар хуу залуу байдгийг харъя” гээд удаа ч үгүй Төвшөө ирсэн. Төвшөө ирэхдээ таксигаар ирсэн гээд надаас 2,000 төгрөг авч өгсөн. Төвшөөг ороод ирсэн чинь тэд нар хоорондоо мэндлээд сүйд байсан. Тэгэхээр би эхнэр хандан “чи таньж л байгаа биз дээ, та хоёр чинь мессеж бичээд сүйд байдаг биз дээ” гэхэд “таних нь ч танина” гэсэн. Тэгээд Ц ч тэр залуу таньдаг болоод би гал дээр чанаж байсан махаа гаргаад хоёр хүүдээ мах хэрчиж тавган дээр тавьж өгөөд хоорондоо юм ярьж суусан. Тэгээд сүүлийн пиво дуусах дөхсөн байсан. Тухайн үед Төвшөө манай эхнэрийн хажууд түшлэгтэй сандал дээр суугаад хоорондоо юм ярьж байхдаа манай эхнэр Төвшөөд хандан “чи энэ Бгийн хажууд хамаагүй юм ярьж болохгүй шүү, наадах чинь хардаад хэрүүл хийгээд унана, гэхээр нь “юунд нь харддаг юм, та хоёрын мессеж бичдэг чинь үнэн биз дээ” гэхэд Төвшөө “хаяа л мессеж бичдэг” гэхээр нь хуцаад байгаараа чи мессеж бичдэг л биз дээ ална шүү” гэхэд Төвшөө “чи одоо яагаад байгаа юм, бид хоёрыг хардаад байгаа юм уу” гэхээр нь “та хоёрыг үхсэнд нь харддаг юм,чи манайхаас зайл пизда минь гээд гэрээсээ хөөгөөд гаргасан...Тэр үед хоёр хүү нь орон дээр суучихсан зурагт үзээд сууж байсан. Тэгээд Төвшөө удалгүй яваад өгсөн. Тэгсэн миний уур гэнэт хүрээд “чи ер нь намайг яагаад цохиод байгаа юм, ер чи яаж хүн дээрэлхээд байгаа юм” гээд ширээн дээр байсан улаан иштэй жижиг хутгыг аваад эхнэрийн гэдэснийх нь хажуу талаас бүлж байснаа санаж байна. Мөн хутгаа сугалж аваад нуруу руу нь дахиад бүлэхэд хутга хугарчихсан учир хутганы комон дотроос дахиад нэг хутга авсан. Тэрнээс хойш ухаан санаа балартаад юу болоод байгааг өөрөө ч мэдэхээ байгаад шоконд орсон. Тэгээд нэг сэрсэн чинь манай хоёр хүү миний цамцны хажуугаас барьчихсан “ааваа болиоч, ааваа болиоч гээд уйлж байсан. Тэгээд манай хоёр хүү гэрээс гараад явсан. Тэр үед би гэнэт ухаан ороод хартал манай эхнэр хаалган дотор талд дээшээ харчихсан, цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгээд “хайраа намайг уучлаарай, хайраа намайг уучлаарай” гээд байсан. Тэгээд би түргэн, цагдаа дуудъя гээд хажуу айл руу орохоор үүднийх нь таамбор луу нь ороход Ц тэр айлын үүдэнд биеэс нь цус олгойдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд хажуу айлын хаалгыг татаж үзэхэд хажуу айлын хаалга цоожтой байсан. Би Цд хандан “миний хөгшөөн босоорой гайгүй юу" гээд Цг өргөж таамбараас гаргаад гэр лүүгээ өргөөд оруулах гэсэн чинь эхнэр ёолоод орилоод байсан. Тэгээд би Цг гадаа орхиод, гэр лүүгээ гүйж ороод миний хайр тэсэж байгаараа гээд 211 гэж залгасан. Дараа нь 311 гэж залгаад утас нь болохгүй байсан. Тэгээд буцаж гүйж гараад Цг газарт хэвтэж байхаар нь тэврээд гэртээ оруулсан. Тухайн үед Ц сонин дуугараад байсан ба цонхоор хартал хашааны том хаалга онгойсон байхаар нь гүйгээд гартал хашаан дотор миний үеийн гурван залуу нэг эгч зогсож байсан. Би тэр хүмүүс рүү гүйж очоод “эгчээ би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Тэгсэн нөгөө залуучууд “наадах чинь одоо юу яриад байгаа юм, балай юм уу” гэж байсан. Тэр үед миний хувцас нил цус болчихсон байсан. Цг өргөж оруулахад цус болчихсон юм. Тэгээд тэр эгчийг итгэхгүй байхаар нь та өөрөө орж хар гээд харуулсан. Тэгсэн тэр эгч “нээрээ хүн алчихсан байна ш дээ” гээд орилж байсан. Тэгээд би хашаанаас гараад явсан. Тэгсэн тэр эгч наад залуу чинь зугтах гээд байгаа юм гэхээр нь би зугтахгүй, би үзүүрийн дэлгүүр орж нэг шил архи авч уучхаад ирье гэж хэлсэн. Тэгээд үзүүр рүү гараад дэлгүүр орох гэж байснаа болиод яахаа ч мэдэхгүй зогсож байхад миний хажууд такси ирээд зогссон. Тэгсэн эхнэрийн дүү найзтайгаа ирээд юу болоод байгаа юм, яацгаагаад байгаа юм гэхээр нь ах нь эгчийг чинь алчихлаа гэхэд юу хуцаад байгаа пизда бэ гээд над руу уурлаж байсан. Тэгээд нэг нь миний зүүн талаас, нэг миний баруун талаас бариад гэр лүү явсан. Гэр лүү алхаад явж байхад таксигаар хадам ээж, хадам дүү нар ирсэн. Тухайн үед би хадам ээжид Эг би алчихлаа гэдгээс өөр юу ч хэлж чадаагүй...Ингээд 2019 оноос хамтран амьдрах болсон. 2020 онд нэг удаа зодож байсан. Тэр бас архины асуудлаас болж зодож байсан. Би өөрийн үйлдлийг хянан чадвартай байсан....Шалтгаан гэх зүйл нь миний уурласан уурнаас болсон. Манай эхнэр Э нь архи уугаад үгэнд орохгүй байсан, сүүлдээ гуйж ч үзсэн, уйлж ч үзсэн. Тэгсэн хэдий тогтмол архи дарс хэрэглэдэг байсан. Би эхлээд Эг хоолны ширээн дээр байсан мах хэрчиж идэж байсан хутгаар ар нуруу хэсэг рүү нь 2, 3 удаа хутгалчих шиг болсон. Цыг бас эргэж хараад чи муу ч бас, чамаас болж байгаа юм гэж хэлээд хутгалчихсан юм. Тэгээд нэг мэдэхэд миний гарнаас хүү У татаад ааваа ээжийг хутгалахаа болчих гэж хэлж байсан. Тэр үед уурласан уурандаа хоол бэлтгэдэг ширээн дээр байсан багц хутганаас нэг хутга аваад Цьг хутгалсан юм...Т хэрэг гарах үед бол байгаагүй. Т манайд ирээд нэг их удалгүй гарсан. Тэр үед би Тын араас нь дагаж гараад пиво ууя гэж бодтол Э намайг гаргахгүй, толгой нүүр рүү цохиод байхаар нь би хүн гаргаж өгчихөөд ирнэ гээд Эг түлхсэн чинь ширээний хажууд байсаг сандал авч шидээд миний цээж рүү оносон. Тэгээд л гэнэт цээж рүү огшиж уур хүрээд ширээн дээрээс хутга авсан юм...Ц нэг хашаанд байдаг айлын үүдний таамбарт хана түшсэн зогсож байхаар нь яасан гайгүй юу гээд хажуугаас нь түшээд таамбарнаас гараад явтал Ц өөрийн мэдэлгүй бие нь суларч газарт унасан. Тэгэхээр нь би буцаж гэрт гүйж ороод эхнэр Эг харахад гэр дотор үүдний хэсэгт хэвтчихсэн хайраа намайг уучлаарай гэж хэлж байсан, Би буцаж гараад Цын хэвтэж байгаа газраас өргөж гэрт үүдний хэсэгт Эгийн хажууд хэвтүүлээд буцаж гүйж гараад өөрийнхөө хар өнгийн самсунг маркийн гар утсаар 211 гэж залгасан чинь болохгүй байсан дахин 311 дугаар руу залгасан боловч болохгүй байсан. Тэгтэл Цын гар утас дуугарахаар нь утсыг нь авахад наана чинь юу болоод байна наана чинь байгаа хүнтэй утсаар ярья гэж эмэгтэй хүн ярихаар нь үхсэн хүнтэй юуг нь ярьдаг юм. Үхчихсэн байна шдээ гэж хэлээд гар утсыг нь халаасандаа хийсэн байсан юм. Тэгээд нэг мэдэхэд хашаан дотор 3 залуу нэг эмэгтэй хүн зогсож байсан, тухайн хүмүүсийн эмэгтэйд нь хандаж би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд тэр эмэгтэй чи юу яриад байгаа юм бэ гэж хэлж, тэр үед хамт байсан 3 залуу нь наадах чинь цус болсон байна ш дээ ороод хараач гэж хэлэхэд тэр эмэгтэй коридор руу орж харсан байх. Тэгээд би зугтах юм байхгүй дэлгүүр орж архи авч ууя гэж хэлээд гарч яваад дэлгүүрийн тэнд очиход цагаан өнгийн машин иртэл 2 залуу ирсэн. Тэр үед Эгийн эрэгтэй дүү Бөмбөөлэй нэг хүний хамт байсан. Тэгээд юу болоод байна яасан гээд хавсарч унагаахаар нь ах нь эгчийг чинь хутгалчихлаа гэж хэлээд буцаж гэртээ хамт очоод байж байтал цагдаа нар болон хадам ээж ирсэн...Манай хоёр хүүхэд болох У, А нар байсан. Өөр хүн байгаагүй... Би энэ хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, надад хуулийн дагуу боломжит хөнгөн ял шийтгэлийг оноож өгөхийг хүсэж байна. Маш ихээр гэмшиж харамсаж байна. Өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 153-158, 160-161 тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 11 см урттай хутганы бариул 1 ширхэг, ажлын хэсэг 7.5 см урттай хутга 1 ширхэг, бор шар алаг өнгийн 9 см урттай бариултай 10 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 13 см урттай бариултай, 19 см-н урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 11 см урттай бариултай, 13.5 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, байшингийн дотор “Б” үсгээр тэмдэглэсэн хэсгээр авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай цагаан өнгийн марль 1 ширхэг, хашаан дотор “6” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай марльнд боосон хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшин дотор “А" үсгээр тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлж авсан гэх цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн дотор “10” тоогоор тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлсэн цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэгт “8” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “2” дугаартай хэсгээс авсан цус мэт зүйл авав гэсэн бичиглэлтэй дугтуйтай нунтаг зүйл, байшингийн үүдний хзсэгт “7” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “А” үсгээр тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, амь хохирогч Г.Цын баруун, зүүн гарын хумс /баруун долоовор, дунд хурууг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын долоовор, чигчий хурууны хумсыг мөн дугтуйнд хийсэн/, амь хохирогч Г.Цын цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, амь хохирогч Х.Эгийн баруун, зүүн гарын хумс /Баруун гарын долоовор, дунд хурууны хумсыг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын эрхий, долоовор хурууны хумсыг мөн жижиг дугтуйнд хийсэн/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, С.Бын баруун гарын сарвууны ар хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын ар сарвуу хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын алганаас авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, яллагдагч С.Бын биеэс дээж /цус/ гэсэн шошготой Galaxy02 гэсэн гар утасны хайрцагт хийсэн марльнд шингээн авсан дээж 1 ширхэг, яллагдагч С.Бын өмсөж байсан гэх бор шаргал өнгийн энгэр хэсэг цахилгаантай теди загварын цамц 1 ширхэг, юүдэнтэй малгайтай шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, саарал алаг өнгийн /десант/ даавуун өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хэл, үдээстэй цагаан өнгийн нэг хос пүүзэн гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, амь хохирогч Г.Цын цогцосноос тайлж авсан хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй дугуй захтай урт ханцуйтай хар өнгийн нимгэн цамц 1 ширхэг, ягаан цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн баруун зүүн ташаантай халаастай даавуун өмд 1 ширхэг, усан цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн нэг хос оймс, цагаан өнгөтэй түрүүтэй үдээстэй нэг хос гутал /дээрх эд зүйлс цус мэт зүйлээр бохирлогдсон/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос тайлж авсан дугуй захтай хагас ханцуйтай, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, улаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн зүрхний хэлбэртэй дүрсүүдтэй ягаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, хүрэн улаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, хар өнгийн таван хошуу хэлбэртэй дүрсүүдтэй богино түрүүтэй нэг хос бойтгон гутал, улбар шар өнгийн оймс 1 хос зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэдийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Быг хүний амь насыг хохироосон гэм буруутай байна...” гэжээ.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд/-д үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Т, Ж.А, гэрч Б.О, Б.Н, Э.Т, Х.Х, Х.Х, Х.Н, Д.Б, Б.Б, Г.Ц, Б.Б, Э.Б, Л.Н, насанд хүрээгүй гэрч Х.А, Х.А, Б.Д, Э.У, Э.А нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт,  2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1581 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1582 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1583 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Х.Эг “бусадтай хардан” маргалдаж, улмаар амь хохирогчийн хүүхдүүд болох 8 нас 1 сар 4 хоногтой Э.У, 5 нас 7 сар 4 хоногтой Э.А нарын дэргэд цээжин тус газар нь 2 удаа, нуруун тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, нийт 4 удаа хутгалж алсан, мөн цаг хугацаанд  амь хохирогч Х.Этай хамт байсан түүний найз Г.Цыг Э.У, Э.А нарын дэргэд нуруун тус газар нь 1 удаа, чихэн тус газар нь 1 удаа, нийт 2 удаа хутгалж хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.Б амь хохирогч Х.Эгийн цээжин тус газар нь 2 удаа, нуруун тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, нийт 4 удаа хутгалсан, мөн цаг хугацаанд хамт байсан Г.Цын нуруун тус газар нь 1 удаа, чихэн тус газар нь 1 удаа, нийт 2 удаа хутгалсан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь амь хохирогч Х.Эгийн хоолойн баруун доод хэсгээс баруун жолоо булчин баруун эгэм доорх артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шокод орж нас барсан, мөн амь хохирогч Г.Цын  зүүн чихний сүв орчмоос зүүн хөхлөг сэртэн, залгиурын хөндийг хамарч зүүн гүрээний артер хүртэл үргэлжилж зүүн гүрээний артерийг тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж  тус тус нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Б нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогч нарын бие махбодод халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогч Х.Э, Г.Ц нарын амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Б нь амь хохирогч Х.Э, Г.Ц нарыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл онц харгис хэрцгийгээр гэдэгт хохирогчийг ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу амь хохирогч Х.Эгийн төрсөн хүүхдүүд болох 8 нас 1 сар 4 хоногтой Э.У, 5 нас 7 сар 4 хоногтой Э.А нарын дэргэд алсан, амь хохирогч Г.Цыг “чамайс боллоо” гэх шалтгаанаар Э.У,  Э.А нарын дэргэд 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөж, Х.Эгийн  төрсөн эгчтэй утсаар ярихдаа “үхчихсэн хүнтэй юуг нь ярьдаг юм, би хоёуланг  нь алчихсан” гэх зэргээр тавлаж  сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасныг  илэрхийлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлохдоо тус хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж;

мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж;

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б, амь хохирогч Х.Э нар нь Улаанбаатар хотод 2019 оны 7 сараас эхлэн 2021 оны 08 дугаар сар  хүртэл хамтран амьдарч байгаад амь хохирогч Х.Э нь шүүгдэгч С.Боос салж  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Ты өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 97-98 тал /, гэрч Х.Хгийн  өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 134-135, 137-138 тал/, гэрч Х.Хгийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 140-141,143-144 тал/, насанд хүрээгүй гэрч Х.Агийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 152-154, 156-158 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Уын өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 167-168, 170-172 тал /, гэрч Г.Цгийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 179-181 тал/, гэрч С.Оийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 183-184 тал/, гэрч Х.Нгийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 190-193 тал/, гэрч С.Шийн өгсөн мэдүүлэг / 1-р хх-ийн 225-227 тал/ болон хавтаст хэрэгт цугларсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал, тэмдэглэл зэргээс дүгнэлт хийхэд амь хохирогч  Х.Э, шүүгдэгч С.Б нар нь хамтран амьдрах хугацаандаа шүүгдэгч  С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан,  амь хохирогч  Х.Э, шүүгдэгч С.Б нар нь хамтран амьдрахаа болсон хэдий ч буцаж амьдрахаар холбоо тогтоон харилцаа үүсгэж байсан нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Т нь оршуулгын зардал 16.200.000 төгрөг,  талийгаачийн дахин хэрэглэхгүй гэсэн цус болсон зүйлүүдийн үнэ 18.618.700 төгрөг, хүүхдүүдийн хичээл сургуулийн хэрэглэгдэхүүн 2.432.300 төгрөг, амь хохирогчийн төлөх байсан зээлийн үлдэгдэл 4.860.461 төгрөг, Улаанбаатар хот руу явсан эмчилгээнд зардал 921.935 төгрөг, нийт  43.033.396 төгрөгийг нэхэмжлэлийг,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А нь оршуулгын зардалд 17.369.900 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн бэлтгэл, 491.500 төгрөг, сургуулийн хүүхдийн хичээлийн бэлтгэл 815.200 төгрөг, малчны зээл 7.609.795.99 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөр наашаа, цаашаа ирж очсон замын зардал 818.410 төгрөг, шүүхийн шатанд мэдүүлэг  өгөхөөр ирж очсон зардал 300.000 төгрөг нийт 27.404.805 төгрөгийг  тус тус нэхэмжилжээ.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Ты нэхэмжилсэн  43.033.396  төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Аийн нэхэмжилсэн 27.404.805 төгрөгийг тус тус  нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч С.Боос 43.033.396 төгрөгийг гаргуулж амь хохирогч Х.Эгийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Тд, 27.404.805 төгрөгийг гаргуулж амь хохирогч Г.Цын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Ат тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Т, Ж.А нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөгийг  нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Боос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй  үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч с.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 2-р хх-ийн 163, 166-185, 200-201, 207-208, 213, 234  талд авагдсан шүүгдэгчийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөр халамж үйчилгээний ерөнхий газрын албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, АХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Б нь ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овоо 40 гудамж 87 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ттүр оршин суудаг,  урьд ял шийтгэл эдэлж байсан, А-д өрмийн оператороор ажиллаж байсан зэрэг  шүүгдэгчийн хувийн байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-т зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулах,...уг ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 5-т, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсгүүдэд зааснаар хаалттай цагдан хорих байранд тусгаарлаж, бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр тогтоолгох саналтай байна..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсгийг оруулсан нь зүй ёсны хэрэг учраас улсын яллагчийн зүгээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг дэмжиж байна ...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-т зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр шүүгдэгч С.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч С.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Бод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь нийт 184 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 11 см урттай хутганы бариул 1 ширхэг, ажлын хэсэг 7.5 см урттай хутга 1 ширхэг, бор шар алаг өнгийн 9 см урттай бариултай 10 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 13 см урттай бариултай, 19 см-н урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн жижиг олон тооны толботой улаан өнгийн 11 см урттай бариултай, 13.5 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, байшингийн дотор “Б” үсгээр тэмдэглэсэн хэсгээр авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай цагаан өнгийн марль 1 ширхэг, хашаан дотор “6” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай марльнд боосон хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшин дотор “А" үсгээр тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлж авсан гэх цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн дотор “10” тоогоор тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлсэн цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэгт “8” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “2” дугаартай хэсгээс авсан цус мэт зүйл авав гэсэн бичиглэлтэй дугтуйтай нунтаг зүйл, байшингийн үүдний хзсэгт “7” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “А” үсгээр тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, амь хохирогч Г.Цын баруун, зүүн гарын хумс /баруун долоовор, дунд хурууг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын долоовор, чигчий хурууны хумсыг мөн дугтуйнд хийсэн/, амь хохирогч Г.Цын цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, амь хохирогч Х.Эгийн баруун, зүүн гарын хумс /Баруун гарын долоовор, дунд хурууны хумсыг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын эрхий, долоовор хурууны хумсыг мөн жижиг дугтуйнд хийсэн/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, С.Бын баруун гарын сарвууны ар хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын ар сарвуу хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын алганаас авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, яллагдагч С.Бын биеэс дээж /цус/ гэсэн шошготой Galaxy02 гэсэн гар утасны хайрцагт хийсэн марльнд шингээн авсан дээж 1 ширхэг, яллагдагч С.Бын өмсөж байсан гэх бор шаргал өнгийн энгэр хэсэг цахилгаантай теди загварын цамц 1 ширхэг, юүдэнтэй малгайтай шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, саарал алаг өнгийн /десант/ даавуун өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хэл, үдээстэй цагаан өнгийн нэг хос пүүзэн гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, амь хохирогч Г.Цын цогцосноос тайлж авсан хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй дугуй захтай урт ханцуйтай хар өнгийн нимгэн цамц 1 ширхэг, ягаан цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн баруун зүүн ташаантай халаастай даавуун өмд 1 ширхэг, усан цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн нэг хос оймс, цагаан өнгөтэй түрүүтэй үдээстэй нэг хос гутал /дээрх эд зүйлс цус мэт зүйлээр бохирлогдсон/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос тайлж авсан дугуй захтай хагас ханцуйтай, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, улаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн зүрхний хэлбэртэй дүрсүүдтэй ягаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, хүрэн улаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, хар өнгийн таван хошуу хэлбэртэй дүрсүүдтэй богино түрүүтэй нэг хос бойтгон гутал, улбар шар өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгах нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-т зааснаар шүүгдэгч Сын Быг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын  цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар шүүгдэгч С.Боос гэм хорын хохирол 43.033.396 төгрөгийг гаргуулж амь хохирогч Х.Эгийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Тд, 27.404.805 төгрөгийг гаргуулж амь хохирогч Г.Цын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А нарт тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Т, Ж.А нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч С.Боос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  21.5  дугаар  зүйлийн 6  дахь  хэсэгт  зааснаар  эд  мөрийн  баримтаар  хураагдаж  ирсэн  цагаан  өнгийн жижиг   олон  тооны  толботой  улаан  өнгийн  11 см  урттай  хутганы  бариул  1  ширхэг,  ажлын   хэсэг  7.5  см  урттай  хутга  1  ширхэг,  бор  шар  алаг  өнгийн  9  см  урттай  бариултай  10  см  ажлын   хэсэгтэй  хутга  1  ширхэг,  цагаан  өнгийн  жижиг  олон  тооны  толботой   улаан  өнгийн  13  см  урттай  бариултай,  19  см урттай   ажлын   хэсэгтэй   хутга   1   ширхэг,   цагаан   өнгийн   жижиг   олон  тооны

толботой улаан өнгийн 11 см урттай бариултай, 13.5 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, байшингийн дотор “Б” үсгээр тэмдэглэсэн хэсгээр авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай цагаан өнгийн марль 1 ширхэг, хашаан дотор “6” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай марльнд боосон хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшин дотор “А" үсгээр тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлж авсан гэх цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн дотор “10” тоогоор тэмдэглэсэн хэсгээс бэхжүүлсэн цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэгт “8” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “2” дугаартай хэсгээс авсан цус мэт зүйл авав гэсэн бичиглэлтэй дугтуйтай нунтаг зүйл, байшингийн үүдний хзсэгт “7” тоогоор тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, байшингийн үүдний хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, хашаан дотор “А” үсгээр тэмдэглэсэн хэсгээс авсан цус мэт зүйл гэсэн бичиглэлтэй дугтуйтай хөвөн толгойтой бамбарт бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг, амь хохирогч Г.Цын баруун, зүүн гарын хумс /баруун долоовор, дунд хурууг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын долоовор, чигчий хурууны хумсыг мөн дугтуйнд хийсэн/, амь хохирогч Г.Цын цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, амь хохирогч Х.Эгийн баруун, зүүн гарын хумс /Баруун гарын долоовор, дунд хурууны хумсыг жижиг дугтуйнд хийсэн, зүүн гарын эрхий, долоовор хурууны хумсыг мөн жижиг дугтуйнд хийсэн/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос авсан арчдас 1 ширхэг гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, С.Бын баруун гарын сарвууны ар хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын ар сарвуу хэсгээс авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, зүүн гарын алганаас авсан арчдас гэсэн бичиглэлтэй дугтуйтай арчдас 1 ширхэг, яллагдагч С.Бын биеэс дээж /цус/ гэсэн шошготой Galaxy02 гэсэн гар утасны хайрцагт хийсэн марльнд шингээн авсан дээж 1 ширхэг, яллагдагч С.Бын өмсөж байсан гэх бор шаргал өнгийн энгэр хэсэг цахилгаантай теди загварын цамц 1 ширхэг, юүдэнтэй малгайтай шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, саарал алаг өнгийн /десант/ даавуун өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хэл, үдээстэй цагаан өнгийн нэг хос пүүзэн гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, амь хохирогч Г.Цын цогцосноос тайлж авсан хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй дугуй захтай урт ханцуйтай хар өнгийн нимгэн цамц 1 ширхэг, ягаан цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн баруун зүүн ташаантай халаастай даавуун өмд 1 ширхэг, усан цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн нэг хос оймс, цагаан өнгөтэй түрүүтэй үдээстэй нэг хос гутал /дээрх эд зүйлс цус мэт зүйлээр бохирлогдсон/, амь хохирогч Х.Эгийн цогцосноос тайлж авсан дугуй захтай хагас ханцуйтай, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, улаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн зүрхний хэлбэртэй дүрсүүдтэй ягаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, хүрэн улаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, хар өнгийн таван хошуу хэлбэртэй дүрсүүдтэй богино түрүүтэй нэг хос бойтгон гутал, улбар шар өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ДӨЛГӨӨН,

 

                                                  ШҮҮГЧИД                     Т.ХҮРЭЛБААТАР

 

                                             Д.ОТГОНБААТАР