Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
Хэргийн индекс | 138/2016/0116/э |
Дугаар | 116 |
Огноо | 2016-11-14 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 116
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн 16 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн, бие эрүүл.
Шүүгдэгч Э.******* нь 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж 2016 оны 04 сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдаж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 0******* сарын 1*******-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас урагш 25 км зайд хадлангийн талбай дээр иргэн А.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний чихэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх хадлангаа аймгаас урагш 25 километрт авдаг юм. 2016 оны 0******* сарын 1*******-ны өдрийн 1******* цагийн орчим манай өвс хадаж байгаа талбайн урд байрласан хүмүүсийн нэг нь манай хадаж байсан талбайтай нийлүүлж трактороор өвс хадаж байхаар нь тэр хүнтэй уулзахаар би мотоциклтой явж очсон. Би өвс хадаж байсан залуу руу даллахад намайг харчихаад цаашаа өвсөө хадаад яваад өгсөн. Намайг араас нь очиход тэр залуу зогссон, гэхдээ трактор нь асаалттай байсан. Би түүнд хандаж “манайх талбайгаа томсгох гэж байгаа, та нар цаашаагаа хадаарай, манай талбай руу орж өвс хадчихаад дараа нь манай талбай гээд байв аа” гэж хэлэхэд трактор барьж байсан залуу тракторын дуунд сонсоогүй юм уу огт тоосон шинжгүй байхаар нь би дахин хэлэхэд, тэр залуу “юу гээд байгаа юм бэ” гээд трактороо унтраагаад “гөлөг, мөлөг ч гэх шиг чи одоо юу гээд байгаа юм бэ, чи нааш ир дээ банди минь” гэхээр нь би дөхөөд очиход тэр залуу “энэ талбай чинь манай талбай. Худалдаад авчихсан юм, бичиг баримт нь байгаа, хүний талбай дээр ирж хадчихаад ямар даам гарчихсан юм бэ” гэхэд нь би “хөөе, чи хүний үг зөв сонсчихоод хүнтэй юм ярь” гэж хэлэхэд “гөлөг гэлээ” гэж хэлсэн. Би “гөлөг гэж дуудуулах дуртай юм уу” гэж чангахан дуугарахад тэр залуу “чи одоо юу гээд байгаа юм” гээд суудал дээрээсээ босоод миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би, “чи одоо яаж байгаа юм бэ, трактороосоо буугаад ир” гэхэд тэр залуу суудлынхаа доороос бордок төмөр гаргаж ирээд над руу савсан боловч намайг оноогүй. Би зөрүүлээд тэр залуугийн толгой руу нэг удаа гараараа цохисон. Тэр залуу трактор дээрээсээ буугаагүй, эхнэрээ дуудаад бахираад байсан. Эхнэр нь хүүхдээ тэврээд ирж явсан ба “наад хүнтэйгээ муудаад яадаг юм, ажлаа хийгээч” гэж бахирч байсан. Тэр залуу намайг элдвээр хэлж доромжилж байсан. Тэгж байтал манай ах ирээд тэр залуугийн шидсэн төмрийг хурааж аваад, намайг аваад явсан.
Би тэр залууг чих рүү нь цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Харин тэр залуу намайг цохиход надад гэмтэл учраагүй. Хохирогч Мөнхбаяр бид хоёр мөрдөн байцаалтын шатанд хоорондоо эвлэрсэн, надаас юм нэхэмжлэээгүй гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2016 оны 0*******
сарын 1*******-ны өдөр...пад трактороор хадлангаа хадаад байж байтал мотоциклтой залуу ирээд...надад хандаж “чи өвсөө манай хадлан руу ойрхон хадлаа” гэхээр нь би өөдөөс нь тайлбар хэлж амжаагүй “энэ чинь гээд...” хэлэх гэтэл намайг тэр залуу шууд зүүн талын мэдрэл орчим гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залууг түлхтэл миний чих рүү цохисон. Миний чих рүү юм урсах шиг болохоор нь үзэхэд цус гарсан байхаар нь би тэр залуутай барьцалдаад нэг цохих гэснээ болиод “чамайг цагдаад өгнө шүү” гэж хэлсэн...Тэр залуу трактор дээр гарч ирээд миний толгой руу 3 удаа цохисон...
...Миний хувьд тэр залууг цохисон зүйл байхгүй. Харин тракторын хажууд байсан төмрийг бариад “чамайг энүүгээр цохивол цохиж болно, гэхдээ би цохихгүй, чамайг цагдаад өгнө” гэж л хэлсэн...
...Тэр залуугийн хадаж байсан газар руу ойрхон хадлаа гэж надад уурласан байх...Миний зүүн чих сэтэрсэн. Одоо эдгэрсэн байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 0******* сарын 23-ны өдрийн 650 тоот дүгнэлтэд “1.А.******* биед зүүн чихний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-ээс доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/
Гэрч С.******* /хх 51-52/, Э. /хх 53-54/, Ч. /хх 16-17/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э. мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 26-29, 33-34, 56 /, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 1*******/, Хохирогч А.******* хүсэлт /хх 3, 46/, Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол /хх 49/, Сонгосон ялыг өөрчилсөн тогтоол /хх 55/, Шүүхэд С.*******ийн ирүүлсэн тайлбар /задгай 2ш/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 12-13/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35,41-43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 37/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.******* нь ялтай байхдаа 2016 оны 03 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас урагш 25 километр газарт хадлангийн талбай дээр “өөрийн хадлангийн талбайд ойрхон өвс хадлаа” гэх шалтгаанаар хохирогч А.******* маргаж, улмаар түүний нүүр, чихэн тус газарт гараараа цохиж “зүүн чихний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, үйлдсэн хэргээ хүлээж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. өгсөн мэдүүлэг, болсон үйл баримтын талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн хохирогч А.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг;
Давхар нотолсон, хэргийн бодит байдлыг үзсэн гэрч С.*******ийн “...тэр залуу трактор руу авирч гараад манай нөхрийн зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохиж, нуруун дээрээс нь дараад гараараа цохиж байгаа харагдсан...” /хх 51-52/ гэх, гэрч “...Манай хадлан хадаж байгаа газрын урдхан өөр хүмүүс хадлан хаддаг байсан бөгөөд манай хадаж байсан талбай руу өвс хадаад шахаад ороод ирсэн юм...Манай дүү ******* тэр хүнтэй уулзаж байх шиг байсан...Тэр залуу “чих рүү цохисон” гэж хэлж байсан...” /хх 53-54/ гэх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хэрэг болсон тухайн цаг хугацаанд шинэ “зүүн чихний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учирсан байх боломжтой талаар дүгнэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 0******* сарын 23-ны өдрийн 650 тоот дүгнэлт /хх 20/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 1*******/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.******* нь “өөрийн хадлан хадаж байгаа талбайд бусдыг ойрхон хадлан хадлаа” гэх хувийн ашиг сонирхлоор хохирогчтой маргаж, улмаар түүнийг зодож гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, түүнчлэн гэмт хэргийн сэдэлт, хохирогчид гэмтэл учруулах агшин дахь зорилго болон гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив, объектив талын шинжүүд бүрэн тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э. үйлдсэн гэмт хэргийг Прокурорын газраас “хувийн таарамжгүй харьцаа”-наас сэдэлттэй гэж зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.2-т заасан ялгүй болох хүртэлх хугацааны дотор мөн төрлийн гэмт хэргийг шинээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний “давтан” шинжид хамаарна.
Хохирогчийн биед тогтоогдсон хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э. үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх ба энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтийг хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, бодитой, эргэлзээгүй байна гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Э. бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзнэ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг дурдвал зохино. Шүүхийн шатанд хохирогч А.******* эхнэр, энэ хэргийн гэрч болох С.******* нь гэм хорын хохиролд нийт 1031600 төгрөг нэхэмжилжээ. /хх 2ш задгай/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсвэл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүн эдэлнэ” гэж заажээ. Тиймээс С.******* нь хохирогч ыг төлөөлөх эрхгүй байна. Мөн С.*******ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа хавсаргасан А.******* Дорнод аймгаас Улаанбаатар хот руу зорчсон замын зардлын 31600 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамаарах эсэхийг энэ хуралдаанаар дүгнэх боломжгүй гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчтэй “...Хохирлын маргаангүй...” болох /хх 3, 44, 46/ талаар удаа дараа хүсэлт гаргасан, шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулж нотлох баримт, хүсэлт ирүүлээгүй болохыг дурдвал зохино.
Иймд С.*******ийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтыг бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ..
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, түүний эзэмшлээс 100000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгох, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******3, 2*******6, 290, 294, 297, 29******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ******* овогт ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ******* 3 /гурав/ сар 10/ арав/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Э.*******д оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Ялтан Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, иргэн С.*******ийн 1031600 төгрөг гаргуулахыг хүссэн “тайлбар”-ыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Э. эзэмшлээс 100000 /нэг зуун мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э. батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
*******. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ