Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1453 

 

      2022        10         07                                    2022/ШЦТ/1453    

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттэргэл,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00283 1416 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Х овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Х овогт ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн зүүн урд талд байх ногоон өнгийн сагсны талбайд насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг шалтгаангүйгээр зүүн дал болон зүүн бугалга хэсэгт хутгаар хатгаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ байсан. Манай Т гэх найз Цагаан давааны тийш нүүсэн байсан. Шинэ сургуулийн хүүхдүүдтэйгээ муудалцаад байна гэж хэлж байсан. Тэгээд дараа нь тэр хүүхдүүдтэй нь тоогоо тэнцүүлээд зодолдох гэж очсон. Тэгээд тэд нар тоогоор илүү байсан болохоор би хутгаар айлгах гэж байсан. Тэгээд ногоон куртиктэй хүүхэд над руу цохих гээд дайрахаар нь би бултаад цохисон. Над руу дахиад дайраад байхаар нь болиулах гээд 1-2 удаа хутгатай гараараа цохисон. Тэгээд би тэр хүүхдийг хутгалсан байсан. Хутгалсан гэдгээ эхлээд мэдээгүй. Зодоон дуусаад 2 тийшээ салаад явсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас дуудахад мэдсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            -гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Э.А+-ын “... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын ... гудамжны .... тоот хашаанд байрлах амины орон сууцанд байх найз Т .... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу холбогдож хаана байгаа талаар асуухад нь гэртээ байна гэж хэлэхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.... дугаар сургууль дээр хүрээд ир уг сургуулийн 11а бүлгийнхэн ална гээд хайгаад байна хүрээд ир гэсэн ба сургууль дээр явж очиход найз нар байхгүй байсан...урдаас найз Т, Т, Ж нар ирж бид   ... сургууль орохоор буцаж явсан...бид нар сургуулийн ойролцоо маргалдаж зодолдоод яахав гэж ярилцаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дугаар сургуулийн зүүн урд талд байх ногоон өнгийн сагсны талбай дээр учир зүйгээ олохоор очсон. Тэгээд нөгөө хэдтэй амаар учир зүйгээ олох гэхэд учир зүйгээ амаар олохгүй одоо хүүхдүүд ирж байгаа тоогоо тэнцүүлж байгаад зодолдож учраа олно гэхээр нь нөгөө хүүхдүүдийг нь ирэхийг 2 цаг орчим хүлээхэд огт танихгүй ... 3 хүүхэд ирсэн. ... сагсны талбай дээр очиход нэрийг нь мэдэхгүй танихгүй нөгөө хэдэн хүүхдүүд хараа нэртэй архи ууж байсан. Тэгээд яваад очиход ямар нэгэн цагдаа шүүх болохгүй шүү гэж хэлээд гар барьж үгийн зөрүү байхгүй хар өнгийн малгай, хар өнгийн гялгар куртиктэй, хар хөх өмдтэй залуу найз Ж-г цохих гэж дайраад хүрээгүй ба над руу дайрч миний зүүн талын дал хэсэг рүү хүрэх шиг болохоор нь зөрүүлж түлхээд нүүр орчимд нь нэг удаа цохиж авахад над руу дахин дайрч зүүн мөрний доод гарын булчин хэсэгт цохих шиг болохоор хойш ухрахад хамт байсан найзууд хутга гэж орилохоор нь хоёр гар хэсэг рүү нь харахад баруун гартаа хар өнгийн хутга барьсан болохоор нь сагсны талбайгаас гараад хойш зугатахад нөгөө хүүхдүүд сагсны талбайгаас гараад урагш гүйгээд явчихсан. Үүний дараа миний баруун гар болон мөр хэсэг халуун оргиод байхаар нь өмсөж явсан хувцсыг тайлаад үзтэл зүүн гарын дал булчин хэсэгт цус болоод зүсэгдсэн болохоор нь найз Т-тэй хамт гэрт нь угааж цэвэрлэсний дараа ээж А.Э-тай холбогдож болсон асуудлын талаар ярихад цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч Г.Т-ийн “... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хичээлээсээ тараад явж байхад манай ангийн Г, Ж хоёр хүмүүст дээрэлхүүлсэн гэхээр нь би Т, Э, С нарыг дуудаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын ... тоот хашааны баруун  талд байрлах сагсны шийдэн дээр уулзаад танихгүй хэдэн хүүхдүүдтэй муудалцаад зодолдохоор болсон. Тэгтэл А гэх хүүхэд манай найз Э-ыг түрүүлж нэг удаа гараа атгаж байгаад шанаа руу нь цохисон чинь Э зөрүүлээд нуруу болон гаранд нь 2 удаа хутгалсан тэгээд 2 тийшээгээ бөөнөөрөө зугатаах болсон ... жижиг хар өнгийн дэлгэдэг хутгатай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч О.Т-ын  “.... Э нэг хүүхдэд тулж ойртоод мөр рүү нь 2 цохих шиг болсон дараа нь харахад гартаа хар өнгийн жижиг эвхдэг хутга барьчихсан байсан. Тэгээд тэнд байсан хүүхдүүд зугатаачихсан бөгөөд А гэх хүүхдийн мөр юм уу далны ойролцоогоос цус гарч байсан. Тэгээд бид 2 Т-ийн гэр рүү явцгаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч О.С-н “... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т гэх найзынхаа гэр рүү явж байхад Т над руу чатаар хүүхэдтэй муудалцсан гэхээр нь би очсон чинь манай  Э, Т, Т 4 байсан юм. Тэгээд зодолдохоор болоод ногоон куртиктэй банди нь Э-ыг цохиод авсан юм. Тэгээд өөдөөс нь 2 удаа гартаа хутга барьж байгаад 2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд зугатаачихсан. ... уг хутга нь надад байсан бөгөөд би хутгыг гудамжинд явж байгаад олсон юм. Э энэ хүүхдүүдийг айлгана гээд надаас хутга авсан юм.  ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаа хуудас/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн  “ 1. Э.А-ын биед зүүн дал, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... ” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 148 дугаар сургуулийн зүүн урд талд байх ногоон өнгийн сагсны талбайд насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг  шалтгаангүйгээр зүүн дал болон зүүн бугалга хэсэгт хутгаар хатгаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

-Насанд хүрээгүй хохирогч Э.А-ын “... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ... гудамны ... тоот хашаанд байрлах амины орон сууцанд  байх найз Т дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу холбогдож хаана байгаа талаар асуухад нь гэртээ байна гэж хэлэхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дугаар сургууль дээр хүрээд ир уг сургуулийн 11а бүлгийхэн ална гээд хайгаад байна хүрээд ир гэсэн ба сургууль дээр явж очиход найз нар байхгүй байсан...урдаас найз Т, Т, Ж нар ирж бид 4 сургууль орохоор буцаж явсан...бид нар сургуулийн ойролцоо маргалдаж зодолдоод яахав гэж ярилцаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн зүүн урд талд байх ногоон өнгийн сагсны талбай дээр учир зүйгээ олохоор очсон. Тэгээд нөгөө хэдтэй амаар учир зүйгээ олох гэхэд учир зүйгээ амаар олохгүй одоо хүүхдүүд ирж байгаа тоогоо тэнцүүлж байгаад зодолдож учраа олно гэхээр нь нөгөө хүүхдүүдийг нь ирэхийг 2 цаг орчим хүлээгээд огт танихгүй 3 хүүхэд ирсэн...сагсны талбай дээр очиход нэрийг нь мэдэхгүй танихгүй нөгөө хэдэн хүүхдүүд хараа нэртэй архи ууж байсан. Тэгээд яваад очиход ямар нэгэн цагдаа шүүх болохгүй шүү гэж хэлээд гар барьж үгийн зөрүү байхгүй хар өнгийн малгай, хар өнгийн гялгар куртиктэй, хар хөх өмдтэй залуу найз Жавхааг цохих гэж дайраад хүрээгүй ба над руу дайрч миний зүүн талын дал хэсэг рүү хүрэх шиг болохоор нь зөрүүлж түлхээд нүүр орчимд нь нэг удаа цохиж авахад нь над руу дахин дайрч зүүн мөрний доод гарын булчин хэсэгт цохих шиг болохоор хойш ухрахад хамт байсан найзууд хутга гэж орилхоор нь хоёр гар хэсэг рүү нь харахад баруун гартаа хоёр өнгийн хутга барьсан болохоор нь сагсны талбайгаас гараад хойш зугатахад нөгөө хүүхдүүд сагсны талбайгаас гараад урагш гүйгээд явчихсан. Үүний дараа миний баруун гар болон мөр хэсэг халуун оргиод байхаар нь өмсөж явсан хувцсыг тайлаад үзтэл зүүн гарын дал булчин хэсэгт цус болоод зүсэгдсэн болохоор нь найз Тэмүүлэнтэй хамт гэрт нь угааж цэвэрлэсний дараа ээж А.Э-тай холбогдож болсон асуудлын талаар ярихад цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч Г.Т-гийн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хичээлээсээ тараад явж байхад манай ангийн Г, Ж хоёр хүмүүст дээрэлхүүлсэн гэхээр нь би Т, Э, С нарыг дуудаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ...тоот хашааны баруун  талд байрлах сагсны шийдэн дээр уулзаад танихгүй хэдэн хүүхдүүдтэй муудалцаад зодолдохоор болсон. Тэгтэл А гэх хүүхэд манай найз Э-ныг түрүүлж нэг удаа гараа атгаж байгаад шанаа руу нь цохисон чинь Э зөрүүлээд нуруу болон гаранд нь 2 удаа хутгалсан тэгээд 2 тийшээгээ бөөнөөрөө зугатаах болсон...жижиг хар өнгийн дэлгэдэг хутгатай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч О.Т-ын  “.... Э нэг хүүхдэд тулж ойртоод мөр рүү нь 2 цохих шиг болсон дараа нь харахад гартаа хар өнгийн жижиг эвхдэг хутга барьчихсан байсан. Тэгээд тэнд байсан хүүхдүүд зугатаачихсан бөгөөд А гэх хүүхдийн мөр юмуу далны ойролцоогоос цус гарч байсан. Тэгээд бид 2 Т-ийн гэр рүү явцгаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

            -Насанд хүрээгүй гэрч О.С-н “... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т гэх найзынхаа гэр рүү явж байхад Т над руу чатаар хүүхэдтэй муудалцсан гэхээр нь би очсон чинь манай  Э, Т, Т 4 байсан юм. Тэгээд зодолдохоор болоод ногоон куртиктэй банди нь Э-ыг цохиод авсан юм. Тэгээд өөдөөс нь 2 удаа гартаа хутга барьж байгаад 2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд зугатаачихсан. ... уг хутга нь надад байсан бөгөөд би хутгыг гудамжинд явж байгаад олсон юм. Э энэ хүүхдүүдийг айлгана гээд надаас хутга авсан юм.  ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн  “ 1. Э.А-ын биед зүүн дал, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... ” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байна.  

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Э.А-ын эрүүл мэндэд халдсан  байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Э.А-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******-ны үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.   

 

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, цагдан хоригдсон 5 хоногийг хасан, нийт 610 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 5 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч *******-ны цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч нийт эдлэх ялыг 610 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч нь хохиролд баримтаар 305.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь төлөөгүй байх тул хэрэгт шүүгдэгч  *******-ныг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь 5 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

            Шүүгдэгч *******-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ы цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч нийт эдлэх ялыг 610 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 610 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6. *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 305.000 төгрөгийг гаргуулан хохирогч  Э.А-Даргалагчаас: олгосугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-ны иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ