Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000332 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, дугаар ангид ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багт байрлах “” авто засварын гадна талын зогсоолд байсан иргэн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил хагалж, баруун хойд хаалгыг бага хэмжээгээр хонхойлгосон, баруун хойд хаалганы дотор хавтасыг халцалсан, баруун хойд хаалганы бороо усны хаалт хагарсан, хойд спойлерийн гэрэл хагарсан, тэвшний хаалганы бариул хагарсан, хойд шил арчигчийн шил хугарсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,400 (найман зуун гучин таван мянга дөрвөн зуу) төгрөгийн хохирол учруулсан,

мөн тус өдөр дуудлагаар очсон тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой руу нь өшиглөж, өмсөж явсан гителийн мөрдсийг хуу татах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд ажлаасаа тарж ирээд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг Хар байшингийн 1-р байрны гадна өөрийн улсын дугаартай машинаа тавьж орхиод гэртээ орсон. Орой 21 цагийн орчимд манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд байшингийн гадна байсан машинаа унаад гэрийн хойд талд байрлах засварын газрын гадна камерын доор машинаа тавьж орхиод гэртээ ороод унтаж байсан юм. Тэгтэл 23 цагийн орчимд засварын манаач ах “Танай машины цонхыг хагалчихлаа, чамайг машинаа энд орхидог болохоор нь мэдээд ороод ирлээ” гэж хэлсэн. Би гэрээс гараад машин дээр ирэхэд нэг бүдүүн шар залуу машин дотор ороод согтуу унтаж байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Жолооч талын баруун хойд талын хаалганы шил хагарсан, салхивчны хаалт хугарсан тус хаалга дээр зурсан, ар талын багаажны бариул хугарсан, шил арчигч хугарсан байдалтай байсан. ...Би эвдэрсэн эд зүйлсээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 18-19/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цагаас шөнийн 00 цаг 30 минут хүртэл тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Энх-Эрдэнийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 23 цагийн орчимд шуурхай жижүүрийн 102-оос Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг авто засварын зогсоол дээр согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу дэд ахлагч Энх-Эрдэнийн хамтаар 10-61 ДОР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход хэрүүл маргаан болсон зүйлгүй харин нэг согтуу хүн авто засварын зогсоол дээр байсан хар өнгийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалганы цонхыг хагалаад дотор нь арын суудал дээр толгойгоо тавиад их бие нь шалан дээр хоёр суудлын голд байрлалтай хамраас нь цус гарсан байдалтай унтаж байсан. Ингээд би зүүн талын арын хаалгыг нээгээд хоёр суганаас нь татаж гаргаад дэд ахлагч Энх-Эрдэнийн хамтаар хоёр талаас нь сугадаад 10-61 ДОР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалгыг нээгээд оруулаад би машинаас тойрч зүүн талд нь гараад арын хаалгыг онгойлгож тухайн согтуу этгээдийг ар нуруунаас нь сугадаад татаж машинд суулгах гэтэл хөлөөрөө нөгөө талаа жийгээд зүүн хаалгаар арагшаа гарах гэж байхаар нь би буцаагаад машин дотор суулгах гэтэл хоёр гараараа арагшаа миний нүүр рүү цохих гээд оролдоод байсан. Тэгээд машинд суулгах гэхээр болохгүй байсан. Тэгтэл тухайн согтуу этгээд “чи хэн юм бэ” гэхээр нь би “цагдаа байна, чи наад машиндаа зүгээр суу” гэж хэлтэл “Чи хэн юм бэ” гээд хоёр гурван удаа гараараа цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би тухайн хүнийг машинаас буулгаж байтал зүүн мөрний мөрдөс хуу татаж ханзалсан. Улмаар бид хоёр газарт дээш нь харуулаад хэвтүүлэхэд хөлөөрөө миний болон Энх-Эрдэнийн толгой руу өшиглөхөөр нь бид хоёр доош нь харуулаад гарыг нь гавлаж байгаад машиндаа суулгаж байгаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Машин дотор суулгах гэж байхад суухгүй ноцолдож байгаад миний зүүн мөрдсийг хуу татаж ханзалсан. Харин машинаас буулгах үед миний толгой руу нэлээд олон удаа өшиглөхөөр нь би мөрөөрөө хаагаад байсан. Тухайн үед согтолт шалгах боломжгүй байсан. Учир нь драгер багаж руу үлээхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг авто засварын манаачаар 7 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний оройн 23 цагийн орчимд намайг өөрийн ажил дээрээ 24 цагийн манаатай байхад гадаа том тэрэгний тэвш дуугарч байгаа юм шиг түс түс гээд дуугарахаар нь гайхаад камертаа харсан чинь манай ажлын гадаа зогсоолд байсан хар өнгийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн ард нь нэг залуу зогсоод өшиглөөд цохиод байхаар нь би хашаанаас гараад тухайн залуу дээр очсон. Тэгтэл тухайн залуу намайг таниад та манай 0306 дугаар ангид хамт ажиллаж байсан Сүхбатын аав байна гэж таниад тэвэрч авсан. Би яагаад хүний машин цохиод байгааг нь асуухад “Энэ машин дотор манай эхнэр байгаа, би орно” гээд байсан. Тэгэхээр нь би “Наад дотор чинь хүн байхгүй байна шүү дээ” гээд тухайн залууд хэлэхэд байгаа гээд зөрүүлээд цонх шилийг нь балбаад зогсоод байсан. Тэгээд зогсож байгаад цаашаа хашааны булан руу яваад ирэхдээ нэг блокны булан барьж ирээд тухайн машины баруун талын арын хаалганы салхины шилийг хагалсан. Би энэ машины эзнийг хальт мэдэх учир хар байшин руу гүйж очоод машиных нь эзэнд нь хэлээд эргээд машин дээр ирэхэд тухайн залуу хагалсан цонхоороо ороод машин дээр унтаж байсан. Жолооч нь цагдаа дуудаад цагдаа нар удалгүй ирж тухайн залууг авч явах гэсэн чинь машинд суухгүй эсэргүүцээд нэлээд удаан машины цаана ноцолдож байгаад аваад явсан. Машины араас нь цохиод баруун талынх нь цонхыг хаалгыг гараараа цохиж байгаад блок авч ирээд машины баруун талын цонхыг хагалсан...” гэжээ. /хх-ийн 34-35/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу оройн 18 цагаас шөнийн 00 цаг 30 минут хүртэл мөн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Оройн 23 цагийн орчимд шуурхай жижүүрийн 102-оос Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг авто засварын зогсоол дээр согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэж дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу дэд ахлагч хамтаар 10-61 ДОР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход хэрүүл маргаан болсон зүйлгүй харин нэг согтуу авто засварын зогсоол дээр байсан хар өнгийн Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалганы цонхыг хагалаад дотор нь хоёр суудлын голд байрлалтай хамраас нь цус гарсан юм шиг унтаж байсан. Ингээд дэд ахлагч зүүн талын арын хаалгыг нээгээд хоёр суганаас нь татаж гаргаад би хажууд нь очиж хоёр талаас нь сугадаад 10-61 ДОР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалгыг нээгээд оруулаад машин тойрч зүүн талд нь гараад арын хаалгыг онгойлгож тухайн согтуу этгээдийг ар нуруунаас нь сугадаад татаж машинд суулгах гэтэл хөлөөрөө нөгөө талаа жийгээд зүүн хаалгаар арагшаа гарах гэж байхаар нь буцаагаад машин дотор суулгах гэтэл хоёр гараараа арагшаа түүний нүүр рүү цохих гээд оролдоод байсан. Тэгээд машинд суулгах гэхэд болохгүй байхаар нь би машины араар тойроод очтол тухайн хүн зүүн мөрдөснөөс нь татаад ханзалсан. Би түүнтэй хамт тухайн согтуу хүнийг газарт дээш нь харуулсан чинь ыг өшиглөөд байх шиг байсан. Намайг бол өшиглөөд оноогүй. Би доош нь харуулж гавлаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Харин дэд ахлах мөрдсийг урж газарт дээш хараад хэвтэж байхдаа хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 37-38/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид нар архи ууж байгаад шөнийн 23 цагийн орчимд гэртээ харихаар манай эхнэр өөрийн эзэмшлийн Тоёота Веросса маркийн 64-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чойбалсан баарнаас хөдөлсөн. Ингээд Чойбалсан баарнаас хөдлөөд би болсон асуудлын талаар санахгүй нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд орсон байсан. Харин сүүлд эхнэрээсээ сонсоход намайг хар байшингийн урд талын сүмийн хойд тал буюу авто засварын ойролцоо бууна гэж зүтгэсээр байгаад буусан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 52-53/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол /хх-ийн 7/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42/

Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-64/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-65/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 55/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан сидид буулгасан бичлэг болон блокийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Иөншөөбү овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багт байрлах “” авто засварын зогсоолд байсан хохирогч эзэмшлийн улсын дугаартай, Toyota Pruis 41 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шилийг хагалж, баруун хойд хаалгыг хонхойлгон дотор хавтсыг халцалж, бороо усны хаалтыг хагалж, хойд спойлерийн гэрэл, тэвшний хаалганы бариулыг хагалж, хойд шил арчигчийн шилийг хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 835,400 /найман зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн үед дуудлагаар очсон Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой руу нь өшиглөх, мөрдсийг нь хуулах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...23 цагийн орчимд гэртээ харихаар манай эхнэр тээврийн хэрэгслийг жолоодон Чойбалсан баарнаас хөдөлсөн. Ингээд Чойбалсан баарнаас хөдлөөд би болсон асуудлын талаар санахгүй нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд орсон байсан. Харин сүүлд эхнэрээсээ сонсоход намайг хар байшингийн урд талын сүмийн хойд тал буюу авто засварын ойролцоо бууна гэж зүтгэсээр байгаад буусан гэж хэлсэн. ...тухайн бичлэг дээр байгаа хүн би мөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...23 цагийн орчимд засварын манаач ах “Танай машины цонхыг хагалчихлаа, чамайг машинаа энд орхидог болохоор нь мэдээд ороод ирлээ” гэж хэлсэн. Би гэрээс гараад машин дээр ирэхэд нэг бүдүүн шар залуу машин дотор ороод согтуу унтаж байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Жолооч талын баруун хойд талын хаалганы шил хагарсан, салхивчны хаалт хугарсан тус хаалга дээр зурсан, ар талын багаажны бариул хугарсан, шил арчигч хугарсан байдалтай байсан...” гэх, хохирогч ын “...бид хоёр газарт дээш нь харуулаад хэвтүүлэхэд хөлөөрөө миний болон Энх-Эрдэнийн толгой руу өшиглөхөөр нь бид хоёр доош нь харуулаад гарыг нь гавлаж байгаад машиндаа суулгаж байгаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Машин дотор суулгах гэж байхад суухгүй ноцолдож байгаад миний зүүн мөрдсийг хуу татаж ханзалсан. Харин машинаас буулгах үед миний толгой руу нэлээд олон удаа өшиглөхөөр нь би мөрөөрөө хаагаад байсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...би “Наад дотор чинь хүн байхгүй байна шүү дээ” гээд тухайн залууд хэлэхэд байгаа гээд зөрүүлээд цонх шилийг нь балбаад зогсоод байсан. Тэгээд зогсож байгаад цаашаа хашааны булан руу яваад ирэхдээ нэг блокны булан барьж ирээд тухайн машины баруун талын арын хаалганы салхины шилийг хагалсан. Би энэ машины эзнийг хальт мэдэх учир хар байшин руу гүйж очоод машиных нь эзэнд нь хэлээд эргээд машин дээр ирэхэд тухайн залуу хагалсан цонхоороо ороод машин дээр унтаж байсан. Жолооч нь цагдаа дуудаад цагдаа нар удалгүй ирж тухайн залууг авч явах гэсэн чинь машинд суухгүй эсэргүүцээд нэлээд удаан машины цаана ноцолдож байгаад аваад явсан...” гэх, гэрч “...машинд суулгах гэхэд болохгүй байхаар нь би машины араар тойроод очтол тухайн хүн зүүн мөрдөснөөс нь татаад ханзалсан. Би түүнтэй хамт тухайн согтуу хүнийг газарт дээш нь харуулсан чинь ыг өшиглөөд байх шиг байсан. Намайг бол өшиглөөд оноогүй. Би доош нь харуулж гавлаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Харин дэд ахлах мөрдсийг урж газарт дээш хараад хэвтэж байхдаа хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна түүний нэг удаагийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч эзэмшлийн улсын дугаартай, Toyota Pruis 41 маркийн тээврийн хэрэгсэлд 835,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 835,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдал, хохирогч нар нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 835,400 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тайлангаар тогтоогдсон 835,400 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч , нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн блокийг устгаж, бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 835,400 /найман зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн блокийг устгаж, бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ПАГМА