| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0287/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/316 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-нд гүний бэхэлгээчин ажилтай, ам бүл 4, эх, дүүгийн хамт *******, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт ******* БНХ улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 12.3-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр аймагт хоол идээд Дорнод аймаг руу явах замд намайг сэрээгээд машин барьчих гэсэн. Би тэр үед нойрмог байсан тул зөвшөөрөөд машиныг нь цааш жолоодоод явсан. Гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: сум орж байхад жолооч дүү миний нүд анилдаад байна. Жоохон дуг хийчихээд цааш явъя гээд амарсан. Улмаар миний хажууд сууж байсан гэх залуу би машин барих уу гэж хэлэхэд машин барьж чадах уу гэхэд чадна гээд машин бариад цааш явсан. нь машин барьж явж байхдаа нэг л эвгүй 80, 100 км цагийн хурдтай яваад байсан. Гэтэл гэнэт замын эсрэг урсгал руу ороод усны шуудуй руу унаж машин бүтэн 2 удаа өнхөрсөн бөгөөд жолооч залуу нар нь намайг болон хамт явж байсан эмэгтэйг арай хийж машинаас гаргасан. ... миний хувьд өөрт учирсан хохирлоо өөс авсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн27-29, 30-31 тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...04 цагийн үед сум өнгөрөөд сум ороход 30 гаруй км зайд явж байхад миний нойр хүрч зүүрмэглээд байхаар нь замын баруун талд гарч машинаа унтраагаад 20 гаран минут хальт дуг хийгээд сэрэхэд арын сандал дээр сууж байсан би барьж явах уу гэхээр нь би тэгье гээд суудлаа сольж би арын суудалд суусан. ... цааш явж байхад нь зүүн гар талруугаа дарж эсрэг урсгал руу ороод цааш давж усны шуудуйг мөргөсөн ба нэг мэдэхэд машин дээш харчихсан байсан. Би одоогоор хохирол төлбөр гэж 6000.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 449 тоот дүгнэлтэд:
Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн магадлагаанд: “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 87-88 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
- Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59 тал/
- Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 тал/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 114-138 тал/
- *******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40, 94-96 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт ******* БНХ улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 12.3-д заасан заалтууд буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ы эд хөрөнгөд шууд бусаар 7622.400 /долоон сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч, иргэний хариуацагч нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрт учирсан хохирлыг *******өөс бүрэн гаргуулж авсан тул түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул хохирогч ид төлөх төлбөргүй,
мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгч *******өөс өөрт учирсан автомашины хохирлыг бүрэн гаргуулж авсан ба шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлөлцсөн гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь хэн алиндаа төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөхгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ