Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 222*******00000263 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүүгийн хамт, Дорнод аймгийн сумын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгүүлж байсан, *******

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний оройн 18 цаг 54 минутын орчимд Дорнод аймгийн сумын ******* дугаар баг Спорт хорооны заалнаас иргэн ******* эзэмшлийн iphone-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн сумын ******* дугаар баг Хар байшин гэх газрын гадаа байрлуулсан иргэн ******* эзэмшлийн улсын дугаартай тоёота приус-41 маркийн автомашины толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 535,*******0 (таван зуун гучин таван мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ******* хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч хохирлыг төлж барагдуулна гэв.

 

 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай хүү нь сумын ******* дугаар багт байрлах спорт хороо руу очиж боксийн бэлтгэлдээ 16 цагийн орчим орохдоо зааланд хувцасаа сольчихоод цүнхэндээ гар утсаа хийж орхисон байсан... халаалтаа хийж дуусаад утас, хувцастай цүнхээ авах гэтэл алга болсон тухай надад хэлсэн. ... би тухайн явдлыг сонсоод спорт хорооны камерыг шүүж үзэхэд гэгч нь цүнхийг авч байсан...” гэжээ. /хх-ийн 9-******* тал/

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн   сумын 6 дугаар баг хорооллын тоотод эцэг, эх, дүү нарын амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэлдээ явсан. Улмаар бэлтгэлдээ ороод цүнхээ үзэгчдийн сандал дээр тавиад орхиод халаалтаа хийж дуусаад цүнхээ авах гэтэл миний цүнх алга болсон байсан. Цүнхэн дотор хувцас, гар утас байсан. Болсон асуудлын талаар аавдаа хэлэхэд аав ирээд спорт хорооны камерийг шүүхэд нэг ах миний цүнхийг аваад явж байгаа харагдсан...” гэжээ /хх-ийн 19-22 тал/

2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд сумын 11 дүгээр баг Хар байрны урд талын машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг байршуулаад гэртээ орсон. ... өглөө гэрээсээ гараад автомашины толь алга болсон талаар мэдсэн. ... Улмаар цагдаад дуудлага өгч шалгуулсан. Би алга болсон толио Улаанбаатар хотоос захиалж авсан тул хугархай толийг авахгүйгээр өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 75-79 тал/

Гэрч “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд сумын 6 дугаар баг Шүр зах дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ын нь хар өнгийн дохиотой толь бариад явж байхаар нь хаанаас авсан ямар учиртай толь юм гэхэд би олсон юм гэж хэлсэн. Тухайн үед би дуудлага мэдээлэлтэй байсан тул *******ыг толийг нь бариулж байгаад зургийг нь дарж авчихаад дуудлага мэдээллээ шалгахаар явсан...” гэжээ. /-ийн 86-87 тал/

 Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар дүгнэлтэд:

  1. *******  нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол архины хараат байдлын хам шинж өвчтэй байна.
  2. ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.
  3. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулахаар шинж тэмдэггүй байна.
  4. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 96-97 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 65 тал/

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22 тал/

- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-31 тал/

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-68 тал/

- Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-71 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 82-83, 42-43, *******5-*******6 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 54 минутын орчимд Дорнод аймгийн сумын ******* дугаар баг Спорт хорооны заалнаас насанд хүрээгүй хохирогч ******* эзэмшлийн iphone-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 (дөрвөн зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн сумын ******* дугаар баг Хар байшиний гадна талд байрлуулсан хохирогч ******* эзэмшлийн улсын дугаартай “TOYOTA PRIUS”-41 маркийн автомашины жолоочийн эсрэг талын толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 535.*******0 (таван зуун гучин таван мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , насанд хүрээгүй хохирогч , хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч д учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч д 535.*******0 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрт учирсан хохирлыг гаргуулж авсан тул шүүгдэгчид гомдол санал нэхэмжэл зүйл байхгүй, хулгайд алдсан толийг буцааж авахгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогч д төлөх төлбөргүй,

Мөн шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч д 400.000 төгрөгийн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, д учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 400.000 төгрөгийн гаргуулж,, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /РД: /-д олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн автомашины толь нэг ширхэгийг шүүгдэгч *******д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч овогт *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сар Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 400.00 төгрөгийг гаргуулж, хохирогч   тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /РД: /-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн автомашины толь нэг ширхэгийг шүүгдэгч *******д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ