Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1203

 

    2022         09           28                                      2022/ШЦТ/1203

 

-                           

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.О, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Б.Н, өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О, Г.Бг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000228 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** их сургуулийн ** дугаар курсын оюутан, чөлөө авсан гэх, ** дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Гн О (РД:**),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “**” дэлгүүрт хяналтын ажилтан ажилтай, ** аймгийн ** сум, ** дугаар баг, ** оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ** дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаагийн ** гудамж, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Гн Б (РД:**),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ** дүургийн ** дугаар хороо, Буянт-Ухаагийн ** гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эцгийн хамт ** дүургийн ** дугаар хороо, Буянт-Ухаагийн ** дугаар гудамж, тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бн Н (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь Г.Отай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн,

улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоос 31.2 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ** дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаагийн ** дугаар байрны гадна Б.Нт өгсөн,

мөн уг сэтгэцэд нөлөөт бодисоос 55.0 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд ** дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн дэнжийн ** дүгээр гудамж, ** тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.О нь Г.Бтай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

уг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 50,8 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 64б байр, 101 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, Буянт Ухаагийн ** дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Г.Бс олж авсан,

улмаар 31,2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. 2 жилийн өмнө 3 удаа хэрэглэж байсан. Бс “олдох уу” гэж асуухад “надад ч бас хэрэгтэй, хамт явах уу” гэсэн учир Бн машинтай явсан. Хэрэглэх аргыг нь дуу, кинон дээрээс мэдсэн. Энэ удаа өршөөж өгөөч, дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй. Цаашид зөв амьдарна” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Надад өвсний хэрэгцээ байгаагүй. Өмнө нь 1 удаа хэрэглэж байсан байх. Н бид хоёр нийлж 3, 4 удаа хэрэглэсэн. Дахин хэрэг хийхгүй. Ямар ч шийдвэр гаргасан биелүүлнэ, зөвшөөрөх болно” гэв.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. 3-4 жилийн өмнө 1-2 удаа хэрэглэж үзсэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 2202000000228 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хэргийн газрын үзлэг 2022.06.10-нд хийсэн “...Г.Он амьдарч байгаа байр болох ** дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** давхарт ** тоот ** өрөө орон сууцны ...унтлагын өрөөний цагаан өнгийн шүүгээнд байгаа гэв. Уг өвсийг би 2022 оны 06 сарын 01-02-ны хооронд Төв аймгийн Борнуур сумаас түүсэн гэв. Уг шүүгээнээс хар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйлийг гарган цахилгаан жин дээр жинлэхэд 45,8 грамм байсныг 1 дугаар тавьж, өнгөгүй гялгар ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд 23,4 грамм өвс байсныг 2 дугаар тавьж, Хүннү супермаркет гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар ууттай, ёроол хэсэгтээ ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд 33,8 грамм байсныг 3 дугаар тавьж, цагаан өнгийн шүүгээний залгаа шүүгээнээс цагаан өнгийн аягатай түүний дотор тугалган цаас, ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэхэд 2,5 грамм байсныг 4 дугаар тавьж хураан авав. Г.О тагтан дээр өвсийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр байгаа гэж хэлэн 0,5-н хэмжээтэй доод хэсэгтээ цоолж, тугалган цаасанд 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн байсныг 5 дугаар тавьж хураан авав. ..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-9 дэх тал),    

Нэгжлэг 2022.06.10-нд хийсэн: “Г.Бн амьдарч байгаа байр болох ** дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн Дэнжийн ** тоотод нэгжлэг хийхэд манай байранд байхгүй, харин хажуу талын эзэнгүй хашнааы модны завсарт өвс нуусан гээд өвс байгаа газраа зааж өгч 121 дугаартай хашааны модон доор хийсэн цагаан ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж ирснийг цахилгаан жин дээр жинлэхэд 67,5 грамм байсныг 1 дугаар тавьж, хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-14 дэх тал),

Хүний биед үзлэг 2022.06.10-нд хийсэн “...Б.Нн гаргаж өгсөн гялгар ууттай өвсийг 1 дугаар тавьж жинлэхэд уутны хамт 39,9 грамм жинтэй байлаа. 0,5 литрийн цэвэр усны сав хажуу хэсэгтээ хоёр цоолж 10 төгрөгийн дэвсгэрт хуйлж шургуулсан байсныг 2 дугаар тавьж хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-17 дахь тал),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Б.Н, Г.О, Г.Б нарын шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх хариу гарч байгаа...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 18-23 дахь тал),

Шинжээчийн 2022.06.17-ны өдрийн 3162 дугаар дүгнэлтэд: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад хамаарна. “Г.Б”, “Ц.А” гэж хаягласан 2 ширхэг шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал),

Шинжээчийн 2022.06.17-ны өдрийн 3161 дүгээр дүгнэлтэд: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад хамаарна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал),

Шинжээч А.Бн: “...Дельта 9 тетрагидроканнабинол ургамал болон түүний түүхий эдээс цэврээрээ багажинд нарийвчлалтайгаар үр дүн нь гардаг. Уг бодис нь бодисын солилцоонд орж, ТНС гэсэн ерөнхий нэршлээр шээсэнд илэрдэг. Өөрөөр хэлбэл энэ 2 бодис нь нэг төрлийн бодис юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 221-222 дахь тал),

Шинжээчийн 2022.06.22-ны өдрийн 3154 дүгээр дүгнэлтэд: “...Б.Нс хурааж авсан гэх ...1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “2” гэсэн хаягтай хуванцар сав, AL4376541 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал),

Шинжээчийн 2022.06.22-ны өдрийн 3155 дугаар дүгнэлтэд: “...Г.Бс хураан авсан гэх ...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал),

Шинжээчийн 2022.06.24-ний өдрийн 3153 дугаар дүгнэлтэд: “Г.Он гэрээс хураан авсан ...1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай мөнгөлөг цаас зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),

Шинжээчийн 2022.07.28-ны өдрийн 3744 дүгээр дүгнэлтэд: “1. Нэгжлэг Б” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 60,0г, цэвэр жин нь 55,0г байна. 2. Нс хураан авсан гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 41,1г, цэвэр жин 31.2г байна. Хуванцар сав, хуйлсан АL4376541 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэрэгт ургамал мэт зүйлийн үлдэгдэл байхгүй байсан тул жинг тогтоох боломжгүй. 3. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 3154, 3155 дугаартай дүгнэлтээр “Нэгжлэг Б” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Нс хураан авсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн тул нэг төрлийн ургамал гэж үндэслэл болж байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал),

Гэрч Д.Мн: “...Б, О нартай 2022 оны 6 дугаар сарын 01-ний орой танилцсан. ...Б гэх банди нь машинтай ирээд хотоос 61-ийн гарам гараад явсан. Хаашаа явж байгаа талаар асуухад хотоос ойрхон гэж О хэлсэн. Ингээд шөнө байсан тул унтаж сэрээд явж байхад хаана гэдгийг нь мэдэхгүй, хөдөөний сумын төв бололтой нэг газар ирээд түүнийг хэтрээд тариалангийн талбайн хажууд зогсож 2 банди буугаад явсан. Машинаас буусан 2 банди тариалангийн талбай руу ороод утасныхаа гэрлийг тусгаж юм хайгаад байгаа бололтой нэлээн удсан. Орж ирэхдээ тус тусдаа уутанд өвс хийсэн байсан. Тэндээс хөдлөөд уулын энгэрт очоод газан плиткан дээр түүсэн өвсөө сүүтэй хольж буцалгаад уусан. ...О, Б нар түүсэн өвсөө суудлынхаа доогуур хийгээд Улаанбаатар хот руу ирсэн. 6 дугаар сарын дунд үеэр О гэх залуу нь “Чи цагдаад бариад өгчихлөө” гээд утсаар залгаж хараагаад байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал),

**” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.07.29-ний өдрийн 22-99 дүгээр тайланд: ““Тоёота приус 20” загварын ** ** улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, тээврийн хэрэгслийн үнэлгээг 14,857,000 төгрөгөөр тогтоов” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал),

Шүүгдэгч Г.Он яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз Б, А, М гэх хоёр охинтой хамтдаа Төв аймгийн Борнуур сумын руу явж зам дагуу ургасан каннабис өвсийг Бтай хамт түүж бэлтгээд хотод ирээд өөрийн амьдардаг байрандаа хадгалж байгаад баригдсан. М, А хоёр хамт түүгээгүй, машинд сууж байсан. Үүнээс өөр зүйл болоогүй, өөрийн түүсэн өвс ургамлыг ямар нэгэн хүнтэй хамт хэрэглээгүй, ганцаараа хэрэглэж байсан, хэн нэгэн хүнд өгөөгүй. ...Би 2 жилийн өмнө өвс гэх бодисыг хэрэглэж үзсэн. Хийсэн үйлдэлдээ маш ихээр харамсаж байна, дахин хууль бус зүйл хийхгүй байж чадна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022.06.23-ны өдрийн 628 дугаар дүгнэлтэд: “1. Г.О нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2.3. Г.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7. Г.О нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

Шүүгдэгч Г.Бн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз О залгаад “6 дугаар сарын 05-нд Ан төрсөн өдөр болно, тэрнээс өмнө найзад нь юм буюу өвс хэрэгтэй байна, чи найздаа олоод өгөөч” гэж гуйхаар нь “өөртөө байхгүй, явж л түүхгүй юм бол” гэж ярилцаад түүхээр болсон. Гэрээс очиж аавын машиныг аваад шөнө 01 цагийн үед уулзаад ...Борнуур сумаас жаахан зайтай газар очиход өвс ургасан байхаар нь О бид хоёр нэг, нэг уут бариад түүгээд буцаад хотод ирээд салсан. Найз Нт гялгар ууттай өвсийг хамт хэрэглэснийхээ дараа “надад жаахан өвс өгчих” гээд гуйгаад байхаар нь түүсэн өвснөөсөө өгсөн. Би өөрийнхөө арын хашааны буланд түүж авч ирсэн өвсөө нууж байгаад цагдаа нар нэгжлэг хийх үеэр гаргаж хураалгасан. М, А хоёр өвс түүгээгүй, машинд сууж байгаад буцаж ирсэн. Буухдаа ямар нэгэн өвс ургамал аваад буусан зүйл байхгүй. ...Би 2 жил гараны өмнө өвс гэх бодисыг хэрэглэж үзсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр харамсаж байгаа дахин хууль бус зүйл хийхгүй байж чадна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022.07.08-ны өдрийн 652 дугаар дүгнэлтэд: “1. Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2.3. Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Г.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7. Г.Б нь одоогоор сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал),

Шүүгдэгч Б.Нн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны орой гэрийн ойролцоо амьдардаг найз Бтай хамт өвс гэх бодисыг бонго болон тамхины цаасанд ороож хэрэглэж үзсэн. Тухайн үед надад гоё санагдаж бичлэг үзэхэд бодит мэт санагдсан. Маргааш нь ажил руугаа буцахаас өмнө Бс өвс авахаар болж гялгар уутанд хийж боосон ургамлыг авч явсан. Очоод жижиг усны саванд 10 төгрөг хуйлж хийгээд татаж хэрэглэж үзсэн, чадахгүй болохоор нь цаасанд ороож татаж хэрэглээд үлдсэн өвсийг өөрийн хувцас хийж явдаг хар өнгийн цүнхэндээ хийчихсэн байсан. Ажил дээрээ байхад цагдаагаас хүмүүс ирж “Бс авсан өвс чинь хаана байна” гэхээр нь “цүнхэнд байгаа” талаар хэлж хураалгасан. Б надад 2022 оны 6 дугаар сарын 06-ны орой уулзахдаа “өвсөнд явчихаад ирсэн, хэрэглэж үзэх үү” гэхээр нь зөвшөөрч хамт хэрэглэсэн. Би тухайн үедээ сандарсандаа болоод худалдан авсан гээд худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022.06.23-ны өдрийн 627 дугаар дүгнэлтэд: “1. Б.Н нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2.3. Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.7. Б.Н нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал),

прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал), шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт (1 дэх хавтас, 235 дахь тал),

шүүгдэгч Г.Он иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-130), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-153), гэрч Т.Нн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-46), Соёл урлагийн их сургуулийн “Г.О нь менежмент мэргэжлээр 2-р курст суралцдаг бөгөөд хаврын улиралд чөлөөтэй байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (1 дэх хавтас, хх-179), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, өргөмжлөл (1 дэх хавтас, хх-180-188),

шүүгдэгч Г.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-191, 192), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-154), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, өргөмжлөл (1 дэх хавтас, хх-193-199),

шүүгдэгч Б.Нн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-133), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-155), гэрч Б.Нн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-48), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-148), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-151), хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дэх хавтас, хх-158-163), эцэг, эхийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (1 дэх хавтас, хх-164, 166), сурагчийн хувийн хэрэг (1 дэх хавтас, хх-167-168), эцгийн эмчлүүлэгчийн карт (1 дэх хавтас, хх-169-176), АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтас, хх-232), мөрдөгчийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-236), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (2 дахь хавтас, хх-1) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Нн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-44)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б, Г.О нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн,

шүүгдэгч Г.Б нь уг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 31.2 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ** дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн ** дугаар байрны гадна шүүгдэгч Б.Нт өгсөн,

мөн уг бодисноос 55.0 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-10-ны өдөр хүртэл ** дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн дэнжийн ** дүгээр гудамж, ** тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч ** уг бодисоос 50,8 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-10-ны өдөр хүртэл ** дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч ** нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаагийн ** дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар шүүгдэгч Г.Бс олж авсан,

уг бодисоос 31,2 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-10-ны өдөр хүртэл ** дүүргийн ** дүгээр хороо, Ар гүнтэд цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “Б.Н, Г.О, Г.Бнарын шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх хариу гарч байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 18-23), шинжээчийн 3162 дугаар “...О 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад хамаарна....” гэх дүгнэлт (1 дэх хавтас, 57-58), шинжээчийн 3161 дүгээр “...Н 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, 63-64), гэрч Д.Мн “...Машинаас буусан 2 банди тариалангийн талбай руу ороод утасныхаа гэрлийг тусгаж юм хайгаад байгаа бололтой нэлээн удсан. Орж ирэхдээ тус тусдаа уутанд өвс хийсэн байсан... тэндээс хөдлөөд уулын энгэрт очоод газан плиткан дээр түүсэн өвсөө сүүтэй хольж буцалгаад уусан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 53-54), шүүгдэгч Г.Он “...Төв аймгийн Борнуур сумын нутаг руу явж тэндээс зам дагуу ургасан каннабис өвсийг Бтай хамт түүж бэлтгээд Улаанбаатар хотод ирээд өөрийн амьдардаг байрандаа хадгалж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 103), шүүгдэгч Г.Бн “...Борнуур сумаас жоохон зайтай газар очиход өвс ургасан байхаар нь О бид хоёр нэг, нэг уут бариад өөр өөрсдийнхөө уутаар түүсэн... түүж бэлтгэсэн өвснөөсөө найз Нт гялгар ууттай өвсийг хамт хэрэглэснийхээ дараа надад жаахан өвс өгчих гээд гуйгаад байхаар нь өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 111), шүүгдэгч Б.Нн “...Бс өвс авахаар болж гялгар уутанд хийж боосон ургамлыг авсан. Ажил дээрээ очоод жижиг усны саванд 10 төгрөг хуйлж хийгээд татаж хэрэглэж үзсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 121), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтас, 15-17), ** дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн Дэнжийн  тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 10-14), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 3-9) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Г.Бн шүүгдэгч Г.Отай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэхээр санаатай нэгдэн Төв аймгийн Борнуур сум руу явж түүж бэлтгэсэн, уг бодисоос худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч Б.Нт өгсөн, мөн хажуу хашаандаа хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Г.Он шүүгдэгч Г.Бтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэхээр санаатай нэгдэн Төв аймгийн Борнуур сум руу явж түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр гэртээ хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Б.Нн хориглосон сэтгэцэд нөлөөт 31,2 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч Г.Бс олж авсан, цүнхэндээ хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжтэй тус тус байх тул шүүгдэгч тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бг сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Б.Нт өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Ог сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Нг сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Од 1 жил 9 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 1 жил 3 сарын хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “Шүүгдэгч Г.О т гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өвс байгаа газраа зааж өгсөн, хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч Г.Б анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өвс байгаагаа зааж өгч дэмжлэг үзүүлсэн, 22 настайг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд “Гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч Б.Н анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, олж авсан, хадгалсан 2 үйлдэлд буруутгагдсан зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Г.Б, Г.О нар “өвс” нэршилтэй бодис түүхээр урьдчилан үгсэн тохиролцож Төв аймгийн Борнуур сум руу бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслээр явж хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, Г.Б нь бусдад өгсөн, хадгалсан, хэрэглэсэн, шүүгдэгч Г.О хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, хэрэглэсэн, шүүгдэгч Б.Н хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, хэрэглэсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Эрүүгийн хуулиар хамгаалагдсан болон хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам), шүүгдэгч Г.Бн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Г.Он хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирсэн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Б.Нн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 2 жил хорих ял, шүүгдэгч Г.Ог 1 жил 9 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 1 жил 3 сар хорих ял шийтгэж, шүүгдэгч тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Г.Б тухайн гэмт хэргийн 3 (хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн) шинжийг, шүүгдэгч Г.О (хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан), шүүгдэгч Б.Н (хууль бусаар олж авсан, хадгалсан) 2 шинжийг тус тус хангасан, шүүгдэгч нар урьд өмнө сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж үзсэн гэх, шүүгдэгч Г.Б, Г.О нар уг хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг түүхээр урьдчилан үгсэн тохиролцож түүж бэлтгэсэн, шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Б.Нтай хамт хэрэглэх явцдаа түүнд уг бодисоос өгсөн зэрэг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим болоод дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг ялгамжтай оногдуулсныг тэмдэглэж байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Б, Г.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** ** улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл нь “Дарь Финанс ББСБ” ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтас, 239)-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 14,857,000 төгрөг (1 дэх хавтас, хх-233-234)-ийг шүүгдэгч Г.Б, Г.О нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Бс 7,428,500 төгрөг, Г.Ос 7,428,500 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Г.Он 2022.09.14-ний өдрөөс 2022.09.28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч Б.Нн биед үзлэг хийж хураан авсан гэх “1” дугаартай уутны хамт 66,8 грамм жинтэй, цэвэр жин 64,3 грамм өвс ургамал, “2” дугаартай 0,5 литрийн хажуу хэсэгт нь хоёр цоолсон хуванцар сав (1 дэх хавтаст хэргийн 69-72 дахь тал),

шүүгдэгч Г.Бнд хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 40,2 грамм, цэвэр жин нь 31,5 грамм (1 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал),   

шүүгдэгч Г.Он гэрээс хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 45,8 грамм, цэвэр жин нь 28,6 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 23,5 грамм, цэвэр жин нь 20,2 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 33,7 грамм, цэвэр жин нь 15,7 грамм, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 2,5 грамм, цэвэр жин нь 2,0 грамм, цагаан өнгийн аяга, мөнгөлөг цаас, “5” гэсэн дугаартай хуванцар сав, мөнгөлөг цаас (1 дэх хавтаст хэргийн 82-86 дахь тал) зэргийг зохих журмын дагуу устгахыг, AL4376541, АО4451236 серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.  

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Б.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ** овогт Гн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн,  

шүүгдэгч ** овогт Гн Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ** овогт Бн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 2 (хоёр) жил хорих ял, шүүгдэгч Г.Ог 1 (нэг) жил, 9 (ес) сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 1 (нэг) жил, 3 (гурав) сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Г.Б, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Он цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Б.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14,857,000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Г.Б, Г.О тус бүрээс 7,428,500 (долоон сая дөрвөн зуун хорин найман мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч Б.Нн биед үзлэг хийж хураан авсан гэх “1” дугаартай уутны хамт 66,8 грамм жинтэй, цэвэр жин 64,3 грамм өвс ургамал, “2” дугаартай 0,5 литрийн хажуу хэсэгт нь хоёр цоолсон хуванцар сав,

шүүгдэгч Г.Бд хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 40,2 грамм, цэвэр жин нь 31,5 грамм,  

шүүгдэгч Г.Он гэрээс хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 45,8 грамм, цэвэр жин нь 28,6 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 23,5 грамм, цэвэр жин нь 20,2 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 33,7 грамм, цэвэр жин нь 15,7 грамм, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 2,5 грамм, цэвэр жин нь 2,0 грамм, цагаан өнгийн аяга, мөнгөлөг цаас, “5” гэсэн дугаартай хуванцар сав, мөнгөлөг цаас зэргийг зохих журмын дагуу устгахыг, AL4376541, АО4451236 серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР