Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 105

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Иргэдийн төлөөлөгч:Т.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв,

Хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын өмгөөлөгч: Ц.Нармандах,

Шүүгдэгч Э.Өнөболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овгийн Эрдэнэхуягийн Өнөболдод холбогдох 201616000077 тоот эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Э.Өнөболд нь согтуугаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17:30 цагаас 22:00 цаг хүртэл танхайн үйлдлээ удтал үргэлжлүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд иргэн Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг “2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Батдэлгэрийг "нохой явдлаар яв гэж 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж шороо долоолгоод, газраас чулуу авч амандаа зуу гэж зуулгаад, тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар нь зуулган, газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулан дөрвөн хөллүүлж мөлхүүлэн хэсгийн байрандаа оруулах" зэргээр авирлан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ё.Даваажанцангийн толгой, дагз, шанаа руу нь гараараа цохин, цээж, баруун хөлийн гуя руу өшиглөн, газар хэвтсэн байхад нь дээрээс нь дэвсэх зэргээр зодож бие махбодид баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл, иргэн Ц.Батдэлгэрийн зүүн гуяруу өшиглөн, хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж, толгой руу гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан улмаар Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг цагдаагийн хэсгийн байрны үүднийхээ өрөөнд нүдээ том нээ гэж нүдийг нь том харуулж байгаад нулимс асгаруулагч нүд рүү нь цацаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Өнөболд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар  сарын 26-ны өдөр хагас сайн буюу амралтын өдөр байсан. Тэгээд сумаас урагш 28 км-т байдаг айлаас хүнс авахаар очсон боловч мал нь бэлчээртээ гарсан байсан. Тэгээд 500 грамм орчим монгол архи хувааж ууж ирээд гэртээ унтаж байтал гаднаас цагдаа Цогнэмэх орж ирээд Дундговь аймгаас мөрдөн байцаагч Хатанбаатар гэдэг хүн залгаад хуурамч алт зарсан Приус маркийн машинтай хүмүүс камерийн бичлэгт бичигдсэн байна гэж хэлсний дагуу Цогнэмэх, Сэлэнгэ нарыг зам дээр гаргаж шалгуулсан. Тэгээд  гэртээ ороод унтаж байхад 2 цаг орчмын дараа бариад ирлээ гээд Даваажанцан, Батдэлгэр 2-ыг аваад ирсэн. Тэгээд өрөөндөө оруулаад бичиг баримтыг нь шалгаад Батдэлгэрээс хаанаас хаашаа ямар зорилгоор явж байгаа хүмүүс вэ гэхэд Өмнөговьд хамаатны айлдаа очоод буцаж байна гэсэн. Тэгээд биедээ байгаа эд зүйлээ  гарга гэж гаргуулаад хуурамч алт зараад байна уу хаана, хаана зарсан бэ гэхэд тийм зүйл байхгүй гээд уурлаад байсан. Тэгээд уурлаад хэрэлдээд байхаар нь алгадсан. Тэгээд орой 22 цагийн үед Хатанбаатар, Эрдэнэбаатар нар жолоочтойгоо 3 уулаа ирж байцаалт аваад явсан. Уг хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нараас уучлалт гуйж хохирлыг нь барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна  гэв.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Даваажанцангийн мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн хэрэгт Ц.Батдэлгэрийн хамт холбогдон шалгагдаж байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд явж байтал, тус сумын цагдаа бидний сууж явж байсан машиныг зогсоогоод Ц.Батдэлгэр бид хоёрыг хуурамч алт зарж борлуулах гэж байсан гээд саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Өнөболд нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ц.Батдэлгэр бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч Өнөболд нь биднийг 2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм гэж хэлээд миний толгой дагз руу, шанаа руу гараараа олон удаа цохисон, мөн гуя руу өшиглөсөн, мөн Батдэлгэрийг цохиж зодож байснаа бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж нүцэглээд Ц.Батдэлгэрийг нүцгэн чигээр нь авч гараад 10 орчим минут болсны дараа дагуулж орж ирсэн бөгөөд, орж ирэхдээ Батдэлгэр амандаа тоосгоны хэлтэрхий зуусан мөлхөсөн байдалтай Өнөболдын хамт орж ирсэн. Тэгээд Өнөболд миний үснээс зулгааж чирч гадаа авч гараад яв гээд миний ард гараад араас өшиглөөд явж байтал Өнөболдын дүү нь гэх 20 орчим насны залуу нэг залуугийн хамт явж байснаа Өнөболдыг ах одоо боль гэж хэлээд Өнөболд буцаж цагдаагийн хэсэг рүү оруулаад Ц.Батдэлгэр бид хоёрыг цохиж зодоод байтал хэсгийн цагдаа нь болон дүү нь гэх залуу одоо боль гэж Өнөболдод хэлтэл та нарт хамаагүй шүү пизда нар минь гэж хэлээд байж байтал гаднаас олон нийтийн байцаагч нэг эмэгтэй орж ирээд дарга ирж байна гэтэл зодохоо больсон.  Тэгээд байж байтал тус сумын засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцасыг өмсүүл гэж хэлээд Ц.Батдэлгэр бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа Өнөболд дахиж бидний хувцсыг тайлуулж нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж Цагдаагийн хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан чигээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль, ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцасыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлснээс хойш 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хувцастай цагдаа жолоочийн хамт Дундговиос ирээд Өнөболдыг гэрээс нь дуудаж ирүүлсэн. Өнөболд орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд Өнөболд өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд Ц.Батдэлгэр бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт Цагдаагийн хэсгийн байрнаас гараад Өнөболд одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байгаад замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод Батдэлгэр бид хоёрт хоол авч өгөөд, өөрсдөө цаана хоол идэж 1 л архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 архи гаргаж тэр архинаас нь Өнөболд, Дундговиос ирсэн Хатанбаатар нар хувааж ууж дуусаад, Өнөболд намайг үсдэж машинаас буулгаж үсдэж доош дарж байгаад нүүр рүү өвдөглөж зодож цохиж байснаа цааш явж шээж байснаа намайг хүрээд ир гээд дуудсан бөгөөд яваад очиход өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргачихаад чи миний боовыг хөх гэж хэлэхээр нь би энэ арай дэндэнээ, зодож цохиж болно гэж хэлтэл болиод буцаж машинд суулгаад дахиж цохиж зодож байтал цагдаа нь гэх залуу одоо болно оо арай дэндэж байна гэж хэлээд Э.Өнөболдыг машинаас буулгаад аваад явсан. Ц.Батдэлгэр бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр анх авч ирэхэд үүдний өрөөнд нь Өнөболд байцаагч халаасанд байгаа эд зүйлсээ гарга гэсний дагуу эд зүйлсээ гаргаж ширээн дээр нь тавьсан. Тэгээд Өнөболд цаашаа өөрийнхөө өрөө рүү бид хоёрыг дагуулж цуг орсон. Тэгээд буцаад миний эд зүйлийг гаргаж өгөхөд надад байсан 620.000 төгрөгнөөс 160.000 төгрөг нь дутсан байсан. Өмнө Батдэлгэрийн гар утас алга болсон олдоогүй гэж байсан ч машин дотроос олсон. Тэгэхээр миний 160.000 төгрөг хаачсан болох нь тодорхойгүй байгаа юм ...гэжээ. /хх-63-65/

            ...Э.Өнөболд Ц.Батдэлгэр бид хоёрын хувцасыг тайлуулчихаад гадаа гаргаж гавалсан  өөрөөр ямар нэг байдлаар даажигнан тохуурхаж, ёс бус үйлдэл гаргаагүй, Цогт-Овоо сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очихдоо мөн очсон хойноо хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй, цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй. Би тухайн үед зодуулсан байсан болохоор мөнгө дутуу байна гээд хэлвэл зодуулж магадгүй гэж айгаад энэ талаараа хэнд ч хэлээгүй юм, Одоо миний бие зүгээр байгаа, надад эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй. Өнөболдод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэжээ. /хх-66-68/

            ...Намайг болон Ц.Батдэлгэр бид хоёрыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр байхад болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Хатанбаатар болон эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар нар зодож цохисон асуудал байхгүй. Өмнөговийн аймгийн Цогт-Овоо суман дээр байхад хэсгийн төлөөлөгч Өнөболд л зодож цохисон. Бид хоёрыг ялтан суултаар суу гэж Өнөболд л хэлж суулгасан, тэгээд дээрээс зодож цохисон. Миний биед учирсан байсан цээжний хэсэгт болон баруун гуяны хэсэгт бага зэрэг зулгарсан байсан уг гэмтлийг Өнөболд өшиглөж учруулсан. Өөр хэн нэгэн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй ...  гэжээ. /хх-127-128/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Батдэлгэрийн мэдүүлсэн мэдүүлэгт:  2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас Дунд-Говь аймгийн төв ороод Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд машинтай явж байтал тус сумын цагдаа биднийг зогсоож шалгаад хэсэг рүү авч явах шаардлагатай гээд хуурамч алт зарж борлуулах гэж байсан саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Өнөболд нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ё.Даваажанцан бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч Өнөболд нь биднийг 2 муу хулгайч, нутаг бузарлаад бай гэж хэлээд миний гуя руу өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж зодож байгаад бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж турсиктэй үлдээж нүцэглээд намайг нүцгэн чигээр нь авч гараад Өнөболд өөрөө бие засч дуусчихаад нохой явдлаар яв гэж намайг 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж надаар шороо долоолгоод, газраас чулуу амандаа зуу гэж зуулгаад тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар зуулгасан ингэж байгаад өөрийн гутлаа долоо гэж долоолгоод хэсгийн байр руу орохдоо газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулаад намайг 4 хөлөөр минь мөлхүүлж хэсгийн байр руу оруулаад Ё.Даваажанцанг дагуулж нэг өрөөнд оруулж зодож байгаад гарч ирээд, намайг өшиглөж зодож байтал тус сумын Засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцсыг өмсүүл гэж хэлээд бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа Өнөболд дахиж бидний хувцасыг бүгдийг нь тайлуулж чармай нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан хэвээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн хүн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцсыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлээд байж байтал 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хуцастай цагдаа жолоочийн хамт ирээд Өнөболдыг дуудаж ирүүлсэн. Өнөболд орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд нулимас асгаруулагч өрөөнөөсөө авч гарч ирээд бид хоёрын нүд рүү цацсан бөгөөд машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт гараад Өнөболд одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байхдаа замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод Батдэлгэр бид хоёрт хоол авч өгөөд өөрсдөө цаана хоол идэж 1  шил архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 шил архи гаргаж тэр архинаас нь Өнөболд, Дундговиос ирсэн Хатанбаатар нар хувааж ууж дуусаад Өнөболд тэндээ үлдээд Дундговийн цагдаагийн газар ирсэн. Ё.Даваажанцан бид хоёрыг Хатанбаатар болон, өөр хэн нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Зодуулснаас болж толгойны зураг 80.000 төгрөгөөр авахуулсан, толгойгоо хэд хэдэн удаа бариулсан 45.000 төгрөг, цээжний зураг 25.000 төгрөгөөр авахуулсан, мөн 60.000 орчим төгрөгөөр толгойны эм бусад өвчин намдаах эм авч хэрэглэсэн байгаа. Үүнийгээ нэхэмжилж байна... гэжээ. /хх-71-73/

            ...Би Цогт-Овоо сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очихдоо мөн очсон хойноо хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй, мөн цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Одоо миний бие зүгээр байгаа, би ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй, надад одоо Э.Өнөболдод гомдол санал гэх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй байна... гэжээ. /хх-74-75/

            ...Намайг болон Ч.Даваажанцан бид хоёрыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр байхад болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Хатанбаатар болон эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар нар зодож цохисон асуудал байхгүй. Миний биед учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан байгаа тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтлүүдийг Цогт-Овоо суманд байхад Өнөболд өшиглөж хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж учруулсан, өөр хүн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй, өргөдөлд хавсаргагдсан зургууд бол миний Өнөболдод зодуулснаас болж хөхөрсөн миний зүүн гуяны зурагнууд байгаа юм. Би анх алга болсон гэж өргөдөлдөө дурьдсан байсан нокиа загварын хар өнгийн жижиг гар утсаа миний өөрийн машины урд хайрцаганд байсныг олж авсан... “гэжээ. /хх- 124-126/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт: "... Яг өдрийг нь санахгүй байна 03 дугаар сарын сүүлчээр 17 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна Соёлын төвд шагай харвах гээд цагдаагийн хэсгийн байрны үүдээр баруун зүгт эхнэр хүүхэдтэйгээ машинтай явж байсан хэсгийн байрны үүдэнд огт нүцгэн гавтай 2 хүн байсан. Хараад манай эхнэр яасан эвгүй юм хурдан яв гээд өнгөрч яваад Соёлын төвд ороход засаг дарга шагай тоглож байхаар нь шалдан хүн гавтай байна эвгүй юм байна гэсэн, засаг дарга Төгсбаатар гараад явсан, шагай харваж байсан хүмүүс хараад шалдан гавтай хоёр хүнийг харж байсан. Тэр үед 2 шалдан хүнээс өөр хүн гадаа харагдаагүй, би хэсгийн төлөөлөгч Өнөболд, цагдаа Цогнэмэх нартай уулзаагүй юунаас болж гавалсан, хэн гэдэг хүмүүс байсныг мэдээгүй ...”гэжээ. /хх-20/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Удвалын мэдүүлсэн мэдүүлэгт: ...Тэр өдөр амралтын өдөр байсан өдрийг нь санахгүй байна манай гэр цагдаагийн байрны ард талд ойрхон байдаг, хүүхдүүд гадаа тоглож байгаад орж ирэхдээ гадаа хоёр шалдан хүн гавлаатай байна гэхээр худлаа байлгүй гэсэн огт хувцасгүй шалдан байна гэхээр нь Төгсбаатар рууI залгаад Цагдаагийн гадаа огт шалдан гавлаатай байна тэгэж болохгүй байлгүй Цагдаа төлөөлөгчийн нэр хүндэд ч муу, нялх хүүхдэд тийм муухай юм харуулж болохгүй байлгүй гэж хэлсэн, Засаг дарга би очих гээд явж байна гэсэн би өөрөө гарч хараагүй, ямар хүн гавлагдсан гэдгийг мэдээгүй ... гэжээ. ” / хх-21/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Энхжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт:      ...Өдрийг нь санахгүй байна 3 дугаар сарын сүүлчээр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн үед нэг өндөр биетэй хар бор царайтай ах орж ирээд алт авдаг дэлгүүр хаана байдаг юм гэхээр нь манайх авна хэр юм байгаа юм гэсэн 3 цэн гаруй юм байгаа гэсэн Алтыг чинь үзье гэсэн ууттай юм гаргаад ирэхээр нь үзээд энэ алт хаанахын юм гэсэн Дундговь аймгийн Баянхангай гэх газрын алт гэсэн хаанаас явж байгаа юм гэсэн Дундговь аймгаас Өмнөговь аймаг руу явж байна гэсэн. Алт авах гээд нэг эгчийг дуудаад алтыг нь зүүлсэн алт биш байна гэхээр нь манайх энийг чинь авахгүй гэсэн. Өөр алт авдаг газар байна уу гэхээр нь байхгүй гээд явуулсан. Тэр хүн явсан дараахан нь би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд эгчтэйгээ эгч гар утсаа хаясан байсан болохоор камерын бичлэг үзээд зогсож байсан цагдаа Цогнэмэх 2 хүн гавлаад ороод ирсэн. Харсан алт зарах гээд явж байсан хүн нэг нь байсан. Тэгээд эгч бид 2 гараад явсан. Тэгээд дэлгүүрт сууж байсан хүн орж ирээд гадаа чинь шалдан гавтай хүн байна гэхээр нь харсан 2 хүн ямар ч хувцасгүй шалдан гавлаатай байж байсан. Манай дэлгүүр цагдаагийн байрны зүүн талд зэргэлдээ байдаг юм. Камер шүүж байхад Өнөболд өрөөндөө байсан цагдаа нь 2 хүнийг гавлаад ороод ирсэн. Өнөболд архи уусан архи үнэртэж байсан, цагдаа нь архи уугаагүй байсан байх 2 гавтай хүнийг зодсоныг мэдэхгүй гавтай ороод ирэхэд нь би зөрөөд гараад явсан. Тэр өдөр манай дэлгүүрт ундаа уух гээд сууж байхад нь Засаг дарга орж ирээд хүмүүсийг шалдан гадаа гавлаж болохгүй, согтуу байна орж амар гэж загнаж байсан. Өөр согтуу байхыг нь мэдэхгүй ... гэжээ. /хх- 22/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цогнэмэхийн мэдүүлсэн мэдүүлэгт:

 ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Дундговь аймгийн мөрдөн байцаагч Хатанбаатар гэсэн хүн миний утас руу залгаад танай төлөөлөгчийн утас холбогдохгүй байна 72-07 УНД улсын дугаартай приүс машин явж байгаа 2 хүн байгаа манай аймаг дээр хуурамч алт зарчихаад явсан танай сум руу орж байгаа байх зам дээрээ зогсоогоод хяналт шалгалт хийгээд өгөөч гэсэн. Төлөөлөгч олон нийтийн цагдааг аваад зам дээр гар гэсэн. Тэгээд би олон нийтийн цагдаа Сэлэнгэ, төлөөлөгчийн дүү болох Билгүүн 3-уул зам дээр зогсож хяналт шалгалт хийж байхад удалгүй нөгөө эрэн сурвалжилж байсан 72-07 УНД приүс машиныг шалгахад Цогт-Цэцийгээс хот руу явж байна юу болсон гэж асуусан. Таныг түр саатуулж танаас асуух юм байна, хамт манай ажил руу явна уу гээд цуг явж байсан залуутай нь хамт гавлаад машиныг нь түгжүүлээд ажил дээрээ ирсэн. Тэгээд төлөөлөгчийг дуудаад биед нь үзлэг хийчихээд төлөөлөгч та хоёр ямар ажилтай хаашаа явж байгаа юм гэхэд хот руу явж байна Өмнөговь аймаг дээр ахындаа очоод буцаж явна гэсэн. Хуурамч алт яагаад зараад байгаа юм та хоёрыг мэдэж байна гэж төлөөлөгч хэлэхэд бид хоёр хуурамч юм зараагүй гэсэн. Дундговь аймгаас та хоёрыг эрэн сурвалжилж байна, худлаа яриад бай гэсэн настай хүн нь кармаанаасаа жижиг ууттай дуураймал алт гаргаад ирсэн. Тэр зүйлээ Нарантуул захаас хүнээс авсан авсан гэсэн. Би төлөөлөгчийн дүү Билгүүнтэй хамт явж машиныг нь зогсоосон газар орхисон байсныг авч ирсэн. Машин авч ирсэн дараа нөгөө хүн гишгүүр доороосоо хуурамч алтаа гаргаж ирсэн. Машиныг гадаа авч ирэхэд хажуу дэлгүүрийн хүн наадуул чинь хуурамч алт зарна гээд явж байсныг нь аваагүй гэж хэлж байсан. Тэр 2 хүний бүх хувцасыг өөрсдөөр нь төлөөлөгч тайлуулаад өрөөнд гавалсан. Эхлээд хувцастай нь гавалсан байсан төлөөлөгч Өнөболд хувцасыг нь тайлуулаад гадаа гавла гэхээр нь би болохгүй гэсэн төлөөлөгч чи миний доод албан тушаалтан би чиний удирдах албан тушаалтан чи миний хий гэснийг хийх ёстой гээд дайраад байсан би үгүй хувцастай байлга гэсэн үгэнд ороогүй, төлөөлөгч тэр хоёр хүнийг алгадаж өшиглөсөн. Ахимаг настай хүн нь бие засья гэсэн төлөөлөгч дотоожтой нь дагуулаад гарсан. Эргэж оруулж ирэхэд дагуулж гарсан хүн нь гартаа жижиг бөөгнөрсөн шавар барьсан байхаар нь намайг ид долоо гэхээр нь идсэн гэхээр нь шороог нь хаяулсан. Дараа нь төлөөлөгч Өнөболд нөгөө хүнийг нь дотоожтой өөр хувцасгүй авч гарахдаа муу хулгайч өшөө юу хийсэн хэнийг луйвардсан гээд 2 алгадсан. Авч гараад үүдэнд байлгаж байгаад оруулж ирсэн. Би тэр хоёр хүний хувцасыг өмсгөсөн. Төлөөлөгч Өнөболд хувцасыг нь тайлуул шалдан гавла гэхэд нь би хувцастай нь гавлая гэсэн чи наад хулгайчийнхаа талд ороод байна уу шалдан гавла, чи миний үгийг биелүүлэх ёстой гээд маргалдаад нэмэр болоогүй тэр 2 хүнийг ямар ч хувцасгүй гадаа сандал дээр суулгаад сааднаас гавласан. Тэгээд байж байсан засаг дарга ирээд энэ хүмүүсээ оруул ингэж болохгүй гэсэн тэгээд оруулаад хувцасыг нь өмсгөөд хоёуланг нь нэг газар гавлаад өрөөнд байлгасан. Засаг дарга Өнөболдыг согтуу байна, гэртээ орж амар гэсэн. Өнөболд гэртээ орсон, Өнөболд эргэж орж ирээд нөгөө хоёр хүнийг дахиж шалдлаад гадаа гавалчихаад гэртээ орсон. Тэгээд байж байсан засаг дарга дахиж ирээд гадаах улсуудаа оруул, ямар солиотой юм хэлсээр байхад ингэж болохгүй гэснээр оруулж хувцасыг нь өмсгөсөн.  Дундговь аймгийн Хатанбаатар гэдэг байцаагч руу яриад хүмүүсийг чинь барьсан гэсэн удахгүй очно гэсэн. Тэр хоёр хүнийг саатуулахад биед нь гэмтэл байгаагүй. Өнөболд төлөөлөгч алгадсан, хөл рүү нь өшиглөсөн. Өнөболд ахимаг настай ахаар явахаас нь өмнө гараар нь гутлаа арчуулсан. Төлөөлөгч Өнөболд явах гэж байхад тэр хоёр хүний нүүр рүү нулимас асгаруулагч цацаад аваад гарсан. Төлөөлөгч Өнөболд өшөө ямар үйлдэл байгаа, ганц биш цаана нь өчнөөн байгаа ш дээ гээд алгадаад байсан, өөр гар хүрсэн хүн байхгүй. Өнөболд тэр өдөр хөдөө айлд очиж нэрмэл архи ууж ирчихээд гэртээ ганцаараа архи уусан байсан, Өнөболд 2015 оны 10 сараас хойш хамт ажиллаж байсан хамт ажиллаж байхад өөр хүний эрх чөлөөнд халдаж байгаагүй ...гэжээ. /хх-23-24/

            ...Би 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ё.Даваажанцангийн биеэс алт гэх гялгар жижиг ууттай шар өнгийн 2 хэсэг жижиг металл, мөн 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 18 ширхэг буюу нийт 360.000 төгрөг эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдэн хураан авч, Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Эрдэнэбаатар гэдэг хүнд хураан авсан зүйлүүдийг тэмдэглэлийн хамт бүгдийг хүлээлгэн өгч явуулсан. Манай хэсгийн төлөөлөгч Э.Өнөболдод хар өнгийн жижиг нулимас асгаруулагч байдаг байсан. Э.Өнөболд Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр хоёрт нулимас асгаруулагч хэрэглэсэн. Манай сумын засаг дарга Төгсбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг руу амралтанд явчихсан эзгүй байгаа, хэзээ ирэх талаар надад мэдэхгүй гэжээ. /хх-135/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сэлэнгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед байсан байх цагдаа Цогнэмэх утсаар залгаад хувцасаа өмсөөд хүрээд ир гэснээр ирэхэд албаны Ланд-80 машинтай цагдаа Цогнэмэх төлөөлөгч Өнөболдын дүү Билгүүн 2 байсан намайг суулгаад засмал зам руу гараад хөдөлгөөнд оролцож байгаа бүх машинуудыг зогсоож шалгахаар болсон 2-3 машин зогсоож шалгаж байсан аймгийн зүгээс ногоон өнгийн приус машин ирэхэд нь зогсоож шалгахад машинд 2 эрэгтэй хүн байсан 2 хүнийг албаны машинд суулгаад машиныг үлдээгээд цагдаагийн хэсгийн өрөөнд ирсэн. Хэсгийн өрөөнд ирээд төлөөлөгч Өнөболдыг дуудсан, төлөөлөгч Өнөболд тэр үед согтуу байсан. Өнөболд төлөөлөгч нөгөө 2 хүний бүх хувцасыг нь өөрсдөөр нь тайлуулаад алгадаад зодож эхэлсэн. Өнөболд эхлээд өвгөн дүү ахыг нь шалдан авч гараад байрны баруун талаар тойроод аваад явсан. Эргээд ирэхэд нөгөө шалдан хүн ам нь шороо болоод чулуу үмхүүлсэн оруулж ирсэн. Цагдаа яасан гэж асуухад нөгөө хүн нохой шиг газар долоолгосон чулуу үмхүүлсэн гэсэн цагдаа нь төлөөлөгчийг боль гэсэн төлөөлөгч Өнөболд би өөрөө мэдэж байна гээд цагдаагийн үгэнд ороогүй, чулуу үмхүүлж орж ирээд нөгөө 2 хүнийг алгадаад зодоод байсан. Цагдаа нь боль гэхэд болиогүй, тэгээд нөгөө 2 хүнийг огт шалдан гаргаад үүдэнд гадаа байдаг 2 сандлаас /Өнөболд тэр хоёр хүнийг гавла гэснээр/ цагдаа Цогнэмэх гавалсан. Өрөөнд цагдаа, төлөөлөгч бид 3 байж байхад засаг дарга Төгсбаатар ирээд гадаа байгаа хүмүүсээ оруул өрөөндөө гавладаг юм байгаа биз Өнөболдыг чи согтуу байна гэртээ ор гээд явуулсан. Нөгөө 2 хүнийг хувцасыг өмсүүлээд өрөөнд гавалсан. Засаг даргыг явсан дараа Өнөболд төлөөлөгч орж ирээд нөгөө хүнийг дахиж хувцасыг нь тайлуулаад огт шалдлаад гадаа гаргаж гавласан. Өнөболд төлөөлөгч гэртээ орсон цагдаа бид 2 үлдээд өрөөнд байж байсан нилээн удсан дараа Төгсбаатар засаг дарга дахиж орж ирээд хүний үг авахгүй байна гэж загнаад нөгөө 2 хүнийг оруулж ирээд хувцасыг нь өмсгөөд өрөөн дотор гавлаад суулгасан. Цагдаа бид 2 байж байхад Дундговь аймгаас нэг цагдаа хувцастай, нэг энгийн хувцастай жолоочтой 3 хүн 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэр 2 хүнийг шалдлахад биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Өнөболд зодсон дараа ямар ч байсан цээжний хэсэгт улайлттай байсан, гуяанд хөхрөлт байсанг хараагүй. Тэр хоёр хүнд цагдаа Цогнэмэх болон Билгүүн нар эрх чөлөөнд нь халдаагүй гэжээ. /хх-25-26/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хатанбаатарын мэдүүлсэн мэдүүлэгт: ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр намайг жижүүртэй байх үед иргэн Т.Ариунаа нь бусдад залилууллаа гэсэн гомдол ирсэн ба үүний дагуу шалгахад приүс маркийн машинтай 2 хүн залилсан болох нь тогтоогдсон. Уг этгээдүүдийг Өмнөговь аймаг руу гарсан болохыг тогтоож зам дагуу байдаг сумдын хэсгийн төлөөлөгч нарт мэдэгдэж ажиллахад дээрх этгээдүүд нь баригдсан тухай Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төлөөлөгч цагдаагийн дэслэгч Өнөболд мэдэгдсэн, үүний дагуу эрүүгийн төлөөлөгчийн хамтаар Цогт-Овоо сум руу гарч 2016 оны 03 сарын 26-ны 23 цагийн үед очсон. Очиход Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр гэх хүмүүс баригдсан байсан ба үйлдсэн хэргээ хүлээсэн байсан. Бид тэндээс хэрэгт холбогдсон хүмүүсээ аваад буцаж 2016 оны 03 сарын 27-ны 04 цагийн үед Дундговь аймагт ирсэн. Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нарын үйлдэлд тус Цагдаагийн /Дундговь аймгийн/ газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201612000042 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна. Би Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нар нь зодуулсан байсан үгүйг мэдээгүй, ямар нэгэн гэмтсэн байдал ажиглагдаагүй, ил харагдах гэмтэлгүй байсан. Хэсгийн төлөөлөгч Өнөболд нь Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нарыг шалдалан зодсон, мөн газ хэрэглэсэн талаар мэдэхгүй, тийм зүйл хараагүй. Намайг очсоноос хойш Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нарыг хэн нэгэн зодож байхыг би хараагүй, намайг гаргаж өгөхөд Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нар нь машинд сууж байсан, би Өнөболдтой машины гадаа байсан. Өнөболд намайг гаргаж өгч байхдаа Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр нарыг зодож байхыг би хараагүй гэжээ. /хх-131/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны

өдрийн № 4763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд         

            1.Ц.Батдэлгэр-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-31/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн акт №4762 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

            1 .Ё.Даваажанцангийн биед баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-34/

            Мөрдөн байцаалтын шатанд шинжээч М.Золжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт:         ...Ц.Батдэлгэрийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн Ц.Батдэлгэрийн баруун шүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын биед учирсан нүдний гэмтлүүд нь нулимас асгаруулагч цацсны улмаас үүсээгүй. Ё.Даваажанцангийн нүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй өөрийнх нь хэлсэн “...нүдний уг руу хатгана” гэсэн зовиурыг тусгасан юм. Түүнээс биш гэмтэл учирсан зүйл байгаагүй гэжээ. /хх-129-130/

            Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр Э.Өнөболдын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг хэрэг хийлээ, хийсэн хэргээ мэдэж байна уу гэх зэрэг зүйл ярихад бид яагаач үгүй гэх зэрэг зүйл яриад урдаас хэрүүл маргаан хийгээд байхаар нь Ц.Батдэлгэрийн зүүн гуянд нэг удаа өшиглөсөн мөн нэг удаа алгадсан, харин Ё.Даваажанцангийн цээж рүү нь гараараа цохиж, хөлийн шилбэ рүү нь өшиглөсөн юм. Өөр өөр тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Би Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын биед үзлэг хийх зорилгоор хувцсыг тайлуулсан юм. Тэгээд бие засна гэхээр нь Ц.Батдэлгэрийг дагуулж гарч бие засуулчихаад буцааж оруулж ирсэн юм. Ё.Даваажанцангийн биедээ авч явж байсан эд зүйлс жижиг ууттай алт мэт шар өнгийн зүйл мөн мөнгө байсныг нь цагдаа маань гаргаж ирээд би ширээний шургуулгандаа хийж байлгаж байгаад Дундговийн аймгийн мөрдөн байцаагч Хатанбаатарыг ирэхэд нь Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын нүдэн дээр биеэс нь гарсан эд зүйлсийг нь тоо ёсоор нь Хатанбаатарт хүлээлгэн өгсөн юм. Яг хэдэн төгрөг гарч ирсэн талаар би одоо санахгүй байна гэжээ. /хх-80-82/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Э.Өнөболдын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би танхайрсан үйлдлээр Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарт нулимас асгаруулагч хэрэглээгүй, би тэр 2 руу нулимас асгаруулагч гаргаж хий дарсан ...гэжээ. /хх-147/

            Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

            Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-29, 32/,

            Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-34/,

            Сэжигтнээр тооцох тогтоол /хх-36/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-43/,

            Э.Өнөболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-88/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89/,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-90-94/,

            Э.Өнөболдын үнэмлэхний хуулбар /хх-95/,

            Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 тоот тушаал /х-102/,

            Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-103/,

            Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-104-105/,

            Хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын хүсэлт /хх-106/,

            Хураан авсан тэмдэглэл /хх-121/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-122/ зэрэг болно.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Өнөболдыг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарт хүч хэрэглэн зодож, хохирогч Ц.Батдэлгэрийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, улмаар тэдэнд нулимс асгаруулагчийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Өнөболдын үйлдэлд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлан танхайрсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс илүүтэй,  Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан  “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хэргийн зүйлчлэлийг доорх үндэслэлээр өөрчилж шийдвэрлэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьект нь тухайн эрүүгийн хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч.... байх бөгөөд шүүгдэгч Э.Өнөболд нь тухайн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 тоот тушаалаар /х-102/ тогтоогддог ба цагдаагийн албан хаагчийн хувьд Дундговь аймгийн мөрдөн байцаагч Г.Хатанбаатараас  “хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарыг хуурамч алт зарж бусдыг залилан мэхэлж, зугтаасан байна гэсэн гомдол мэдээллийг хүлээн авч, улмаар сэжиг бүхий этгээдүүдийг олж тогтоон саатуулан шалгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Хатанбаатарын мэдүүлсэн: ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр намайг жижүүртэй байх үед иргэн Т.Ариунаа нь бусдад залилууллаа гэсэн гомдол ирсэн ба үүний дагуу шалгахад приүс маркийн машинтай 2 хүн залилсан болох нь тогтоогдсон. Уг этгээдүүдийг Өмнөговь аймаг руу гарсан болохыг тогтоож зам дагуу байдаг сумдын хэсгийн төлөөлөгч нарт мэдэгдэж ажиллахад дээрх этгээдүүд нь баригдсан тухай Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төлөөлөгч цагдаагийн дэслэгч Өнөболд мэдэгдсэн, үүний дагуу эрүүгийн төлөөлөгчийн хамтаар Цогт-Овоо сум руу гарч 2016 оны 03 сарын 26-ны 23 цагийн үед очсон. Очиход Ё.Даваажанцан, Ц.Батдэлгэр гэх хүмүүс баригдсан байсан ба үйлдсэн хэргээ хүлээсэн байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Өнөболдыг цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах....” эрх бүхий этгээд байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Өнөболд нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэрэг бүртгэх эрх бүхий этгээд байх тул энэхүү гэмт хэргийн субьектэд хамаарч байна. Шүүгдэгч Э.Өнөболд нь хэрэг бүртгэх эрх бүхий этгээдийн хувьд  хохирогч нарт хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, тарчилган зовоох, тохуурхан даажигнах зэргээр хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадсан үйлдэл хийсэн болох нь дараах мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэхүү гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрдүүлж байна. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Даваажанцангийн мэдүүлсэн мэдүүлэгт:

“...Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн хэрэгт Ц.Батдэлгэрийн хамт холбогдон шалгагдаж байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд явж байтал, тус сумын цагдаа бидний сууж явж байсан машиныг зогсоогоод Ц.Батдэлгэр бид хоёрыг хуурамч алт зарж борлуулах гэж байсан гээд саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Өнөболд нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ц.Батдэлгэр бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч Өнөболд нь биднийг 2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм гэж хэлээд миний толгой дагз руу, шанаа руу гараараа олон удаа цохисон, мөн гуя руу өшиглөсөн, мөн Батдэлгэрийг цохиж зодож байснаа бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж нүцэглээд Ц.Батдэлгэрийг нүцгэн чигээр нь авч гараад 10 орчим минут болсны дараа дагуулж орж ирсэн бөгөөд, орж ирэхдээ Батдэлгэр амандаа тоосгоны хэлтэрхий зуусан мөлхөсөн байдалтай Өнөболдын хамт орж ирсэн. Тэгээд Өнөболд миний үснээс зулгааж чирч гадаа авч гараад яв гээд миний ард гараад араас өшиглөөд явж байтал Өнөболдын дүү нь гэх 20 орчим насны залуу нэг залуугийн хамт явж байснаа Өнөболдыг ах одоо боль гэж хэлээд Өнөболд буцаж цагдаагийн хэсэг рүү оруулаад Ц.Батдэлгэр бид хоёрыг цохиж зодоод байтал хэсгийн цагдаа нь болон дүү нь гэх залуу одоо боль гэж Өнөболдод хэлтэл та нарт хамаагүй шүү пизда нар минь гэж хэлээд байж байтал гаднаас олон нийтийн байцаагч нэг эмэгтэй орж ирээд дарга ирж байна гэтэл зодохоо больсон.  Тэгээд байж байтал тус сумын засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцасыг өмсүүл гэж хэлээд Ц.Батдэлгэр бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа Өнөболд дахиж бидний хувцсыг тайлуулж нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж Цагдаагийн хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан чигээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль, ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцасыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлснээс хойш 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хувцастай цагдаа жолоочийн хамт Дундговиос ирээд Өнөболдыг гэрээс нь дуудаж ирүүлсэн. Өнөболд орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд Өнөболд өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд Ц.Батдэлгэр бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт Цагдаагийн хэсгийн байрнаас гараад Өнөболд одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байгаад замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод Батдэлгэр бид хоёрт хоол авч өгөөд, өөрсдөө цаана хоол идэж 1 л архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 архи гаргаж тэр архинаас нь Өнөболд, Дундговиос ирсэн Хатанбаатар нар хувааж ууж дуусаад, Өнөболд намайг үсдэж машинаас буулгаж үсдэж доош дарж байгаад нүүр рүү өвдөглөж зодож цохиж байснаа цааш явж шээж байснаа намайг хүрээд ир гээд дуудсан бөгөөд яваад очиход өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргачихаад чи миний боовыг хөх гэж хэлэхээр нь би энэ арай дэндэнээ, зодож цохиж болно гэж хэлтэл болиод буцаж машинд суулгаад дахиж цохиж зодож байтал цагдаа нь гэх залуу одоо болно оо арай дэндэж байна гэж хэлээд Э.Өнөболдыг машинаас буулгаад аваад явсан. Ц.Батдэлгэр бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр анх авч ирэхэд үүдний өрөөнд нь Өнөболд байцаагч халаасанд байгаа эд зүйлсээ гарга гэсний дагуу эд зүйлсээ гаргаж ширээн дээр нь тавьсан. Тэгээд Өнөболд цаашаа өөрийнхөө өрөө рүү бид хоёрыг дагуулж цуг орсон. Тэгээд буцаад миний эд зүйлийг гаргаж өгөхөд надад байсан 620.000 төгрөгнөөс 160.000 төгрөг нь дутсан байсан. Өмнө Батдэлгэрийн гар утас алга болсон олдоогүй гэж байсан ч машин дотроос олсон. Тэгэхээр миний 160.000 төгрөг хаачсан болох нь тодорхойгүй байгаа юм .../хх-63-65/

...Э.Өнөболд Ц.Батдэлгэр бид хоёрын хувцасыг тайлуулчихаад гадаа гаргаж гавалсан  өөрөөр ямар нэг байдлаар даажигнан тохуурхаж, ёс бус үйлдэл гаргаагүй, Цогт-Овоо сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очихдоо мөн очсон хойноо хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй, цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй. Би тухайн үед зодуулсан байсан болохоор мөнгө дутуу байна гээд хэлвэл зодуулж магадгүй гэж айгаад энэ талаараа хэнд ч хэлээгүй юм, Одоо миний бие зүгээр байгаа, надад эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй. Өнөболдод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... /хх-66-68/

...Намайг болон Ц.Батдэлгэр бид хоёрыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр байхад болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Хатанбаатар болон эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар нар зодож цохисон асуудал байхгүй. Өмнөговийн аймгийн Цогт-Овоо суман дээр байхад хэсгийн төлөөлөгч Өнөболд л зодож цохисон. Бид хоёрыг ялтан суултаар суу гэж Өнөболд л хэлж суулгасан, тэгээд дээрээс зодож цохисон. Миний биед учирсан байсан цээжний хэсэгт болон баруун гуяны хэсэгт бага зэрэг зулгарсан байсан уг гэмтлийг Өнөболд өшиглөж учруулсан. Өөр хэн нэгэн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй ... /хх-127-128/ гэсэн мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Батдэлгэрийн мэдүүлсэн:  2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас Дунд-Говь аймгийн төв ороод Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд машинтай явж байтал тус сумын цагдаа биднийг зогсоож шалгаад хэсэг рүү авч явах шаардлагатай гээд хуурамч алт зарж борлуулах гэж байсан саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Өнөболд нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ё.Даваажанцан бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч Өнөболд нь биднийг 2 муу хулгайч, нутаг бузарлаад бай гэж хэлээд миний гуя руу өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж зодож байгаад бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж турсиктэй үлдээж нүцэглээд намайг нүцгэн чигээр нь авч гараад Өнөболд өөрөө бие засч дуусчихаад нохой явдлаар яв гэж намайг 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж надаар шороо долоолгоод, газраас чулуу амандаа зуу гэж зуулгаад тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар зуулгасан ингэж байгаад өөрийн гутлаа долоо гэж долоолгоод хэсгийн байр руу орохдоо газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулаад намайг 4 хөлөөр минь мөлхүүлж хэсгийн байр руу оруулаад Ё.Даваажанцанг дагуулж нэг өрөөнд оруулж зодож байгаад гарч ирээд, намайг өшиглөж зодож байтал тус сумын Засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцсыг өмсүүл гэж хэлээд бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа Өнөболд дахиж бидний хувцасыг бүгдийг нь тайлуулж чармай нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан хэвээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн хүн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцсыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлээд байж байтал 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хуцастай цагдаа жолоочийн хамт ирээд Өнөболдыг дуудаж ирүүлсэн. Өнөболд орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд нулимас асгаруулагч өрөөнөөсөө авч гарч ирээд бид хоёрын нүд рүү цацсан бөгөөд машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт гараад Өнөболд одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байхдаа замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод Батдэлгэр бид хоёрт хоол авч өгөөд өөрсдөө цаана хоол идэж 1  шил архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 шил архи гаргаж тэр архинаас нь Өнөболд, Дундговиос ирсэн Хатанбаатар нар хувааж ууж дуусаад Өнөболд тэндээ үлдээд Дундговийн цагдаагийн газар ирсэн. Ё.Даваажанцан бид хоёрыг Хатанбаатар болон, өөр хэн нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Зодуулснаас болж толгойны зураг 80.000 төгрөгөөр авахуулсан, толгойгоо хэд хэдэн удаа бариулсан 45.000 төгрөг, цээжний зураг 25.000 төгрөгөөр авахуулсан, мөн 60.000 орчим төгрөгөөр толгойны эм бусад өвчин намдаах эм авч хэрэглэсэн байгаа. Үүнийгээ нэхэмжилж байна... /хх-71-73/ Миний биед учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан байгаа тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтлүүдийг Цогт-Овоо суманд байхад Өнөболд өшиглөж хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж учруулсан, өөр хүн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй, өргөдөлд хавсаргагдсан зургууд бол миний Өнөболдод зодуулснаас болж хөхөрсөн миний зүүн гуяны зурагнууд байгаа юм... /хх- 124-126/ гэсэн мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалын мэдүүлсэн: "... Яг өдрийг нь санахгүй байна 03 дугаар сарын сүүлчээр 17 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна Соёлын төвд шагай харвах гээд цагдаагийн хэсгийн байрны үүдээр баруун зүгт эхнэр хүүхэдтэйгээ машинтай явж байсан хэсгийн байрны үүдэнд огт нүцгэн гавтай 2 хүн байсан. Хараад манай эхнэр яасан эвгүй юм хурдан яв гээд өнгөрч яваад Соёлын төвд ороход засаг дарга шагай тоглож байхаар нь шалдан хүн гавтай байна эвгүй юм байна гэсэн, засаг дарга Төгсбаатар гараад явсан, шагай харваж байсан хүмүүс хараад шалдан гавтай хоёр хүнийг харж байсан. Тэр үед 2 шалдан хүнээс өөр хүн гадаа харагдаагүй...” /хх-20/ гэсэн мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Удвалын мэдүүлсэн: ...Тэр өдөр амралтын өдөр байсан өдрийг нь санахгүй байна манай гэр цагдаагийн байрны ард талд ойрхон байдаг, хүүхдүүд гадаа тоглож байгаад орж ирэхдээ гадаа хоёр шалдан хүн гавлаатай байна гэхээр худлаа байлгүй гэсэн огт хувцасгүй шалдан байна гэхээр нь Төгсбаатар руу залгаад Цагдаагийн гадаа огт шалдан гавлаатай байна тэгэж болохгүй байлгүй Цагдаа төлөөлөгчийн нэр хүндэд ч муу, нялх хүүхдэд тийм муухай юм харуулж болохгүй байлгүй гэж хэлсэн...” / хх-21/ гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний обьект нь байцаагдаж буй этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө байх бөгөөд субьектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Өнөболдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, тарчилган зовоосон, тохуурхан даажигнасан, хууль бус бусад арга хэрэглэн мэдүүлэг өгөхийг албадан,  эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангалттай тогтоогдож байна гэж үзэв.    

Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг нь... хохирогчийг цохих, зодох зэргээр биеийн хүч хэрэглэсэн, эсхүл ийнхүү хүч хэрэглэхээр заналхийлснийг хэлэх бол тарчилган зовоох гэдэг нь элдэв зэвсэг хэрэгсэл хэрэглэх зэргээр биеийн болон механик хүчний үйлчлэлийг нэмэгдүүлэх, өлсгөх, дааруулах, зэргээр сэтгэл зүйн зовлонд унагах үйлдлийг ойлгоно. Түүнчлэн тохуурхан даажигнах гэдэг нь хохирогчийн нэр төр, эрхэмсэг чанарыг доромжилсон, түүнийг элэг доог болгоход чиглэгдсэн үйлдэл хийхийг хэлэх бөгөөд хохирогч Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд хангалттай тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Өнөболдын үйлдэлд зэвсэг хэрэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэргээс илүүтэйгээр хүний Үндсэн хуулиар хамгаалдсан эрх, эрх чөлөө, тухайлбал Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг доромжилж болохгүй...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл давамгайлан тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр зүйлчилж шийдвэрлэв. 

            Шүүгдэгч Э.Өнөболд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцогдох хугацаа дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч Э.Өнөболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

  Шүүгдэгч Э.Өнөболдын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч Э.Өнөболдыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Өнөболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэснийг  шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгч Э.Өнөболдын Цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгчийн албан тушаал эрхлэх эрхийг хуульд заасан хугацааны дотор хасахаар шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нулимс асгаруулагчыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.