Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1213

 

 

     2022          09          30                                    2022/ШЦТ/1213

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч, хохирогч Е.А,

шүүгдэгч, хохирогч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Е.А, М.Ныг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208020241295 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны 12 дугаар сарын 18-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, **, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ** ажилтай, ** аймгийн ** сумын ** дүгээр баг, ** гэх газар оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ** дүүргийн 5 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **овогт Ен А (РД:**),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, **, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” эмийн үйлдвэрт тоног төхөөрөмжийн оператор ажилтай, ** дүүргийн 8 дугаар хороо, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж биелүүлсэн, ** овогт Мн Н (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Е.А согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоотод “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хохирогч М.Нтой маргалдаж толгойн тус газарт 0,75 литрийн архины шилээр 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун чамархай, хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Н согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоот гэртээ хохирогч Е.Атай маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Е.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй. Хамар луу цохиж, гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн” гэв.

Шүүгдэгч, хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2208020241295 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Нын: “2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө гэртээ эхнэр, эхнэрийн дүү А, түүний найз Жн хамт архи пиво ууцгаасан. ...шөнө 02 цагийн үед Ж гэрээс гараад явчихсан байсан. Эхнэрийн дүү А “гар утас алга болчихлоо” гээд байхаар нь цагдаа дуудуулсан. Цагдаа нар ирээд явсан. Бид нар гэртээ ширээнийхээ ард сууж байгаад би Ад “чиний гар утсыг тэр Жансрай чинь авсан биз” гэсэн чинь А Жаа өмөөрөөд “Ж гар утас авах хүн биш” гээд над руу уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн архины шилээр толгой руу 2-3 удаа цохиод шил хагарсан. Эхнэр лүү тэр хагарсан шилээ А барьж дайраад байхаар нь би Аын нүүр рүү гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.02-ны өдрийн 8037 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Нын биед баруун чамархай, хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун чамархай, хацарт шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Хохирогч Е.Аын: “2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эгч Дүүрэнжаргалын гэрт очсон. Тэгээд эгч, ах, бид гурав 0,75 литрийн архи хувааж уусан. Манай найз Жансрай хүрч ирсэн, удалгүй явсан. Тэгсэн чинь миний гар утас алга болчихсон. Гар утсаа алдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан. Шөнө 03 цагийн үед эгч Д, түүний нөхөр Н бид гурав байж байтал Н ах манай найз Жаг “гар утас авчихсан” гээд байхаар нь би ах Нтой маргалдаад ширээн дээр байсан архины шилээр толгой руу нь 1 удаа цохисон чинь Н ах миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.07-ны өдрийн 7996 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Е.Аын хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

Гэрч Е.Дн: “...Нөхөр Н, дүү А бид гурав архи 1 шилийг хувааж ууж байтал дүүгийн найз залуу Жансрай хүрээд ирсэн. Бид нар авсан архиа хувааж уугаад байж байтал Жансрай яваад өгсөн. Тэгээд бид нар унтах гэж байтал манай дүү А миний гар утас алга болчихсон байна гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд буцахад 2022 оны 6 дугаар сарын 01-ний 04 цаг болж байсан. А гар утсаа алдчихлаа гээд уурлаад байхаар нь Н “танай найз залуу чинь чиний гар утсыг авчихсан юм биш үү” гэсэн чинь А уурлаад “Ж гар утас авах хүн биш” гээд маргалдаж байтал А ширээн дээр байсан 0,75 литрийн архины шилээр Нын толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь А над руу бас дайрах гээд байхаар нь Н Аын нүүр лүү гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Шүүгдэгч М.Нын яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 31-ний 22 цагийн үед гэртээ эхнэр Д, эхнэрийн дүү А бид гурав 0.75 литрийн архи 1 шилийг ууж байтал дүү А найз Жг авч ирсэн. Шөнө 02 цагийн үед Ж явчихсан байсан. А Жг явсны дараагаас “гар утас алга болчихлоо” гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд явсан. Би Ад “чиний гар утсыг Ж авсан биз” гэсэн чинь А “Ж гар утас авах хүн биш” гээд өмөөрөөд над руу уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн архины шилээр миний толгой руу 2-3 удаа цохиод тэр архины шил хагарсан. Эхнэр Д руу тэр хагарсан шилээ барьж дайраад байхаар нь би Аын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

Шүүгдэгч Е.Аын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-нээс 2022 оны 6 дугаар сарын 01-ний шилжих шөнө 03-04 цагийн орчимд эгч Д, түүний нөхөр Н нар байж байтал Н ах манай найз Жг “гар утас авчихсан биз” гээд байхаар нь би “Ж гар утас авах хүн биш” гээд ах Нтой маргалдаад ширээн дээр байсан архины шилээр Н ахын толгой руу 1-2 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

шүүгдэгч Е.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-67), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-64), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-68), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-71), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-69), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-70), дансны хуулга (хх-72-75),

шүүгдэгч М.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-52), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-51), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-53), дансны хуулга (хх-55-63), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.06.23-ны өдрийн 04-01/869 дугаартай “М.Н 2021.01.15-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ял бүрэн төлсөн” тухай албан бичиг (хх-42) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч шүүгдэгч Е.А согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоотод “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хохирогч М.Нтой маргалдаж толгойн тус газарт 0,75 литрийн архины шилээр 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун чамархай, хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Н согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоот гэртээ хохирогч Е.Атай маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Нын “...А Жаа өмөөрөөд “Ж гар утас авах хүн биш” гээд над руу уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн архины шилээр толгой руу 2-3 удаа цохиод тэр архины шил хагарсан...” гэх мэдүүлэг (хх-10-11), шүүх эмнэлгийн 8037 дугаартай “1. М.Нын биед баруун чамархай, хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун чамархай, хацарт шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжилгээ (хх-30-31), шүүгдэгч Е.Аын “би “Ж гар утас авах хүн биш” гээд ах Нтой маргалдаад би ширээн дээр байсан архины шилээр Н ахын толгой руу 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-96-97), хохирогч Е.Аын “...Н ах миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-20-21), шүүх эмнэлгийн 7996 дугаартай “1. Е.Аын хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжилгээ (хх-36-37), гэрч Е.Дн “...А ширээн дээр байсан 0,75 литрийн архины шилээр нөхөр Нын толгой руу 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь А над руу бас дайрах гээд байхаар нь Н Аын нүүр лүү гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-27), шүүгдэгч М.Нын “би Аын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-85-86) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Е.Аын согтуурсан үедээ “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хохирогч М.Нын толгой руу архины шилээр 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч М.Нын согтуурсан үедээ хохирогч Е.Атай маргалдан нүүрэнд нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Е.А, М.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Е.А, М.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Е.А согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоотод “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хохирогч М.Нтой маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 0,75 литрийн архины шилээр 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун чамархай, хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Н согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед ** тоотод “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хохирогч Е.Атай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Е.А, М.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Е.А “Ялыг зөвшөөрч байна” гэж,

шүүгдэгч М.Н “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Е.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтуурсан үедээ Е.А нь “гар утас алга болсон” гэх шалтгаанаар хүргэн ах М.Нтой маргалдан архины шилээр 2-3 удаа толгойд цохиж, шүүгдэгч М.Н хохирогч Е.Аын нүүрэнд 1 удаа цохин, гэдэс рүү 1-2 удаа өшиглөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь тус тус халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Е.А, М.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч Е.Аын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч М.Нын хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байн гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, М.Н тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ийг тус тус харгалзан шүүгдэгч Е.А, М.Н тус бүрийг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Е.А, М.Н нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги мээрэн овогт Есөн-Эрдэнийн А, Тогод овогт Мягмардоржийн Н тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, М.Н тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, М.Н тус бүрийг 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, М.Н нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Е.А, М.Н нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.А, М.Н тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР