Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Ч.О-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, шүүх хур алдааны нарийн бичгийн дарга Ц.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О миний бие нь 1979 онд Өргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдлийн даргын 12 тоот тушаалаар үхэрчин, саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлдээ тасралтгүй ажилласан. Иймд миний дээрх хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.О нь 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ч.О-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 12 дугаар тушаал, 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 09 дүгээр тушаал, гэрч С.Ц-н “Би 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар анх илгээлтээр ажилд орсон. Ч.О бид 1 ангийн хүүхдүүд байсан бөгөөд цуг илгээлтээр Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд би 1981 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Намайг цэргийн албаа хаагаад ирэхэд Ч.О нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлдээ өөр бригадад шилжин ажиллах болсон байсан. Тэгэхээр би Ч.О-тай 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сар хүртэл нэг бригадад ажилласан нь үнэн. 1980 онд Ч.О нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ганбаатарын “Би 1979 онд 8 дугаар анги төгсөөд Ч.Оюунхандтай цуг илгээлтээр Дорноговь аймгийн Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчнээр нэгдлийн даргын тушаалаар ажилд орж байсан. Бид нэг дор буюу Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр бригадын Наймангийн тал гэдэг газар нутаглаж нэгдлийн үхэр малладаг байсан. Би 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдан ирсэн. Ингээд эргээд нэгдэлдээ эргэн орж үхэрчнээр ажилласан бөгөөд Ч.О-г 1994 оныг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг нь гэрчилж чадна. Ер нь бол 1994 оноос хойш нилээн хэдэн жил Ч.О нь уг нэгдэлдээ ажилласаар байсан. 1980 онд Ч.О нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.О-г 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ч.О-г 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарн 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.Ц