Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/932

 

  

 

 

 

 

 

2022              10            03                                    2022/ШЦТ/932

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

         нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,

          улсын яллагч Э.Билгүүн,

          хохирогч Э.У, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ

          гэрч С.Б,

          шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009024401362 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Т.Б /регистрийн дугаар/, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр ...., ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .....ажилладаг, ам бүл 1, ....тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Яллагдагч Т.Б нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.Уыг хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж хурууг нь мушгиж зүүн сарвууны 3-р хурууны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.Уыг хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж хурууг нь мушгиж зүүн сарвууны 3-р хурууны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүүхдийн 100-ын “С” гэх пабд хохирогчтой хамт явж байсан эмэгтэй бид хоёр мөрлөлцсөнөөс болж маргаан үүссэн. Маргаан салаад явж байхад хохирогч шатнаас гүйж ирээд манай найз Б-ыг хэд хэд  цохисон. Энэ хоёрын зодооныг салгах гэж байгаад би нүүрээ цохиулаад газар унасан. Пабд ажилладаг хүмүүс биднийг салгасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Тэр залуу маргаан болж байхад тэр залуу гараа манай найз Б руу сарваалгасан тэгэхээр нь би гарын нь холдуулсан тэгэхэд тэр залуу намайг зөрүүлээд зүүн гараараа нэг удаа миний нүүр эрүү хэсэгт цохисон ба би хойшоо унасан...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би 10 жилийн ангийн хүүхэдтэй 10 жилийн ойн уулзалт хийж байсан. Манай ангийн охин М бид хоёр явж байтал Б биднийг мөрлөсөн, дараа нь Б мөрлөхөд М “...Аятайхан яваач...” гэхэд Б өөдөөс нь “...Чи яах гээд байгаа юм...” гээд хэрэлдээд байхаар нь би “...Одоо боль оо, олон нийтийн газар биеэ аятайхан авч яв...” гээд шатан дээр маргалдаж байгаад шатнаас буугаад салаад явж байхад Б М нүүрийг мангасдсан болохоор би Быг араас нь цохисон. Бын ярьж байгаа шиг 3, 4 удаа цохиогүй. Намайг 1 цохиход хариу ноцолдоон болсон. Маргаан салаад байж байтал Б хажуугаас орж ирээд миний зүүн гарыг хойш дарж гэмтээсэн. Мөн Быг цохисны улмаас миний баруун гар гэмтсэн. “С” пабд ажилладаг И, Т гэх 2 залуу салгасан. Би сүүлд Б дээр очоод “...Танай найз чинь миний зүүн гарыг хугалчихлаа найзыгаа дууд, чамайг цохихдоо баруун гараа хугалчихлаа. Би архитектор хүн...” гэсэн.. Гэмтлийн эмнэлэгт очиж 2 хуруугаа гипсдүүлж байсан....”гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…би 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй газар болсон... би шатаар доошоо уруудаж байхад хэсэг залуустай зөрсөн ба тэр залуусын 2 нь намайг мөрлөөд гарсан. ...би биеэ жаахан боловсон авч явж бай гэж хэлчхээд явсан ... хажууд зогсож байсан туранхай шар царайтай, цайвар өнгийн цамцтай залуу миний зүүн гараас бариад доошоо дарах шиг болсон тэгсэн миний зүүн гарын дунд хуруу унжаад далийгаад хугарсан байсан, би хуруугаа хараад шууд тэр туранхай залууг цохиход тэр залуу хойшоо унасан ба миний бараан гарын дунд хуруу 2 газраар язраад цус гараад яс нь гарсан байсан. ...Б-н найз туранхай шар царайтай залуу миний гарыг гэмтээсэн, өөр хүн оролцоогүй.... дүгнэлтэд дурдагдсан зүүн гарын дунд хурууг туранхай шар царайтай, цайвар өнгийн цамцтай байсан залуу барьж байгаад доошоо дарж хугалсан ба би зөрүүлээд цохиход миний баруун гарын дунд хуруу хугарч яс нь гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Гэрч C.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр “С” пабд Бтай хамт байсан. 200-300 гр архи уусан ба тухайн үед болж байгаа процессыг мэдэх чадвартай байсан. Үүдэнд хохирогчтой маргалдаад, хохирогч намайг 2,3 цохисон бөгөөд удаан зодолдоогүй 2 тийш салсан. Миний нүдэн дээр Б болон хохирогч зодолдсон үйл явдал болоогүй. Маргаан дуусаад “С” паб-ын гадаа хохирогчийн гар хугарсан гэдгийг сонссон. Аль гар нь хугарсан гэдгийг сайн санахгүй байна. Бас намайг цохихдоо хуруугаа хугалсан гэж хэлсэн. Би хохирогчид халдаж, гарыг нь гэмтээсэн зүйл байхгүй...”гэв.

түүний гэрчээр өгсөн: “…Би Бтай тамхи татчихаад шатаар гарж байсан тэгээд Б Уламбаяртай зөрж байхдаа мөрлөснөөс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-174/,

 

Гэрч Б.Иийн : “…хамгаалагч Тийн хамт очиход 8-1, 7-1 дүгээр ширээний хүмүүс хоорондоо маргалдаад байсан байсан тэгээд очоод салгахад гараа хугалсан гэх залуу нэлээн согтуу байсан хажуу талын хүмүүс рүү дайраад байсан тэгээд бүгдийг нь салгаад  7-1 дүгээр ширээний хүмүүсийг холдуулахын тулд 1-р эгнээний ширээ рүү шилжүүлсэн ба салгасан өндөр махлаг залууг нь тамхины өрөө рүү дагуулаад орсон тэгэхэд тэр өндөр залуу нь бие сая тэр залууг цохиод ороод ирэхэд нь гарыг нь дараад өөрөөсөө холдуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-62-63/,

 

Гэрч Б.Тунгалагмөрөний "... Тэгээд бид хэд жижиг гэр лүү ороод хоол идээд сууж байхад Өлзий тэр жижиг гэрээс нэг литрийн архины шил олсон тэгээд эд нар ийм юм уугаад байж байсан юм гээд ярилцаад байж байтал Бямбадорж гаднаас орж ирээд шууд Төмөрсүхийн цээж рүү нь өшиглөөд, Ө тэнд байсан М гэх залуу хоёрыг бас цохиод унагаад дээрээс нь балбаад байсан тэгээд Н, Ш хоёр салгасан. Тэгээд би гараад Бямбадоржтой уулзахад битгий даварцгаагаад байгаарай бид нартай барьцаад архи уугаад байгаа юм уу гэж хэлээд миний хацар луу алгадсан. Тэгтэл жижиг гэрээс Т, Ө, М нар гарч ирэхэд Бямбадорж урт унь аваад тад нарыг эхнээс нь авхуулаад цохиж эхэлсэн. Тэгтэл Өлзий босож чадахгүй байна газар хэвтээд байсан. Т рүү дахиж дайраад жижиг гэрийн гадаа газар унагаагд Б Т-ийг униар балбаад байсан тэгэхэд нь Т, Б ахаа болъё гээд гуйж байсан тэгэхэд болихгүй улам л зодоод байсан. Тэр үед Нэмхээ майхнаас юу болоод байгаа юм гээд гарч ирээд болиулсан. Тэгээд би эгч Э рүү залгаад асуудлыг хэлэхэд бид нарыг ирж авсан юм... Униар хамаагүй балбаад хажуугаар нь өшиглөөд байсан. Гэрт байхад цээж хэсэг рүү нь өшиглөж хойш унагасан ...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч Ө.Н "... Тухайн үед би барилга дээр ажиллахаар Улаанбаатар хотын зуслан орчимд ажиллаж байсан юм. Цайны цагийн үеэр би майханд хэвтэж байгаад гараад ирэхэд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би яваад очиход Төмөрсүх гараа барьчихсан сууж байсан. Тэгээд Т эгчийгээ дуудаад Т, М, Т бид нар суугаад явсан ... Униар цохисон сүүлд харахад цохисон унь нь хугарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9953 тоот актын “…Э.Уын баруун, зүүн сарвууны 3-р хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. ...Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-12-13/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.Уыг хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж хурууг нь мушгиж зүүн сарвууны 3-р хурууны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна. 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч Т.Быг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба тухайн гэмт хэрэг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Бт энэ тогтоолоор оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв. 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Бын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд 1.507.100 төгрөгийг нэхэмжилсэн тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Ут олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Т.Б нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.507.100 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Э.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  

1.Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Т.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч Э.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР