Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 98

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******эд холбогдох 201616000202 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Ц.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 08 дугаар сарын 28-аас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******ын биед халдаж санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт:

Хохирогч Б.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:

2016 оны 08 дугаар сарын 28-аас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө ******* сумын төвд 03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад гаднаас ******* гэгч орж ирээд ******* хаана байна би алах гэж ирлээ гэж хэлсэн. Би орноосоо босоод гэрлээ асаатал ******* гартаа том чулуу атгачихсан байсан. Тэр гараараа над руу далайхад нь би гарыг нь бариад авсан. Тэгсэн чинв ******* зүүн гараараа миний баруун талын чих рүү цохьсон. Тэгээд бид хоёр зууралдаад хэрэлдээд байж байсан чинв гаднаас Дүүмаам гэдэг *******ийн эгч нь орж ирсэн. Тэгээд ******* манайхаас явсан. Би дараа нь орондоо ороод хэвттэл миний баруун чих хатгуулж өвдөөд дүнгэнээд явчихсан. Мөн ус шиг шингэн юм гарсан. ******* архи хэрэглэсэн байсан. Их согтуу байсан. Би эрүүл байсан 22 цагийн үед ганц лааз пиво уугаад орондоо орсон байсан. Би *******ийг огт танихгүй урьд нь харьцаж үзээгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинжээийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичиж байсан. Тэр үед би энэ талаарх холбогдох хууль журмыг судлаж үзээгүйгээс болж дүгнэлт гаргасан бичиг баримт дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн гэжээ. /хх-ын 12-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 518 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.*******ын биед баруун чихний хэнгэрэгний цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4.Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-15/,

            Шүүгдэгч Ц.*******ийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

Би 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын төв рүү хөдөөнөөс орж ирсэн. Би ирсэн мотоциклио хашаандаа тавиад найзынхаа гэрт очсон чинь гэр нь эзэнгүй байсан. Буцаад гэртээ очихоор алхаж байсан чинь миний хамаатны ах Сумъяадорж таараад хоёулаа дээшээ айлд очоод ирье гээд намайг мотоциклийнхоо араар суулгаад Тогоохүү гэдэг айл руу явсан. Очиход Тогоохүү байхгүй гэр нь эзгүй байсан. Тэгээд гэр рүү хүргэж өгсөн. Гэрт очоод байж байтал гаднаас Сумъяадорж 1 шил Алтан буудай нэртэй 0,5 литрийн архитай ирсэн. Уг архийг бид хоёр хувааж уусан. Архи дууссан дараа би гэрийн шкафны ард байсан 2 литрийн пиво гаргаж ирээд дахин хувааж уусан. Дараа нь Сумъяадорж ах согтоод уначихаар нь ор засаж өгөөд би өөрөө гараад явсан. Би Золоо бөөгийнх рүү явсан. Золоотой уулзах гэж явсан. Гэрт нь ортол ******* болон Золоогийн хүүхэд Алтанбагана нар байсан. Би босоод ир гээд хашгиртал ******* босоод ирсэн. ******* намайг юун хүн бэ гэж асуусан. Би юу ч хэлэлгүй чулуу барьсан гараараа түүнийг цохих гээд далайтал ******* миний чулуутай гарыг бариад авсан. Тэгээд би нөгөө гараараа түүний чих рүү цохьчихсон. Тэгсэн чинь ******* яагаад ингээд байгаа юм хоёулаа ярилцая гэсэн. Би түүнд хэлэхдээ танай авгай Золоо чинь надтай өмнө нь сууна, амвдарна гээд надаар цагаан сарын үед гэрийнхээ тавилгыг авахуулсан гэж хэлсэн. Мөн тэр үедЗолоо надад хэлэхдээ хэл ам гараад байна цагаан сарын дараа нэг гэрт оръё гэж хэлж байсан. Надад тэгэж хэлснийхээ орой нь чамайг гэртээ авч ирээд нэг гэрт шинэлсэн байсан гэж *******т хэлсэн. Тэгээд яриад сууж байсан чинь Дүүмаам эгч орж ирээд юу хийгээд солиороод яваад байгаа юм гээд намайг аваад явсан. Намайг гэрт хүргэж өгсөн. Дүүмаам эгч явсны дараа би буцаад мотоциклио унаад Золоогийн гэр рүү явсан. Тэгэхэд гэрийнх нь гадаа цагдаа ирсэн байсан тэгээд би буцаад гэртээ очиж амарсан. Би *******ын эхнэр Золоод уур хүрээд *******ыг цохисон. Золоо надтай амьдарна сууна гээд мэхэлсэн. Ийм л учиртай гэжээ. /хх-18/,

...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь сэжигтнээр татагдаж өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөв ярьсан гэжээ. /хх-21/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэ бүртгэлт явуулах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Б.*******ын өргөдөл /хх-3-5/,

Хохирогчоор тогтоох тогтоол /хх-10/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-13/,

            Эмчийн тодорхойлолт /хх-14/,

Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-16/,

Сэжигтнээр тооцох тогтоол /хх-17/,

Ц.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-22/,

            Банкуудын тодорхойлолт /хх-24-31/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/,

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-33/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-36/,

Б.*******ын иргэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/,

Эвлэрлийн гэрээнд: “...Хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогч талаас гомдол санал байхгүй. Дахин өөр хохирол нэхэмжлэхгүй бөгөөд сэжигтэнд оногдуулах хариуцлыг хөнгөрүүлэхэд гомдолгүй” гэжээ. /хх-ын 36-р хуудас/ зэрэг болно.

Ц.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 08 дугаар сарын 28-аас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******ын биед халдаж санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Ц.*******ийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.*******ын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 518 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Б.*******ын биед баруун чихний хэнгэрэгний цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4.Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой, 5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-15/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ... ял оногдуулахаар ялын санал гаргасан боловч шүүгдэгч Ц.*******, хохирогч Б.******* нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол саналгүй болсон болох нь тэдний “...Хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогч талаас гомдол санал байхгүй. Дахин өөр хохирол нэхэмжлэхгүй бөгөөд сэжигтэнд оногдуулах хариуцлыг хөнгөрүүлэхэд гомдолгүй” /хх-ын 36-р хуудас/ гэсэн  эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, хохирогчид учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулан гомдол саналгүй болгосон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч Б.*******ын мэдүүлэг, тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Ц.*******эд холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Ц.*******ийн  үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Ц.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.