Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/787

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

Улсын яллагч Б.Батцэцэг ,

Шүүгдэгч Э.П /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пад холбогдох эрүүгийн 2211 01528 1589 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, Э.П, 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван богд ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 09 дүгээр сарын 4-ний шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 29 дүгээр гудамжны 441 тоотод хохирогч Э.Аыг “архи ууж, гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож биед нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Паас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Э.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....Би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед ..тоотод байх гэртээ байхад манай төрсөн ээж Цолмончимэг надруу залгаад төрсөн дүү А чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тамхи татаад байна, одоо шал согтуу намайг ална гээд орилоод байна гээд өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залгаад хашгираад байхаар нь би ээжийг архи уучихаад л дүү Атай муудалдалцаж байга гэж бодоод утсаа салгачихаад байж байтал манай төрсөн дүү А над руу утсаар залгаад “ээж намайг ална гээд байна, би одоо үхмээр байна гээд орилоод намайг хүрч ирээд аваадахаач” гээд орилоод байхаар нь би унтаж байснаа босоод хувцсаа өмсөөд гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29-441 тоотод байх гэртээ очсон юм.. Аын нүүрлүү 2 удаа гараараа алгадсан чинь А газарт уначихсан юм. Тэгэхээр нь би Аыг босооч чи гээд бөгсрүү нь 1 удаа өшиглөөд босгоод Аыг шууд гэрлүүгээ аваад явсан ба ээж гэртээ ганцаараа үлдсэн. Маргааш нь би өглөө босоод Аыг хүргэж өгөх үед нүд нь хавдсан байдалтай байсан ба Аыг гэрт нь хүргэж өгчихөөд гудамжны үзүүрт буулгачихаад ажилдаа явсан юм....” гэх мэдүүлэг /хх-68/,

 

Хохирогч Э.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19*441 тоотод байх гэртээ 22 цагийн үед ирсэн юм. Тэгсэн чинь манай төрсөн ээж Цолмончимэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай намайг оройтож ирлээ гээд загнаад байсан юм. Тэгэхээр нь би ээжтэй хоорондоо маргалдаад муудалцсан чинь манай ээж Цолмончимэг манай ах П руу залгаад ах руу уурлаад намайг архи уугаад гадуур тэнээд байна гээд уурлаад байсан юм. Тэгсэн удалгүй хашааны хаалга нүдээд байсан ба манай ах П над руу залгаад гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд ээж бид хоёр гадагшаа гараад хашааны хаалга онгойлгож өгсөн чинь П ах уурлаад миний үснээс зулгаагаад миний нүүр болон хацар луу 2 удаа алгадаад түлхээд унагаасан чинь би газарт унасан чинь намайг босооч чи гээд уурлаад миний хөл, гуя руу 2 удаа өшиглөөд намайг босгоод гэр лүүгээ намайг аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-15/,

 

Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд гэртээ байж байтал манай хүү П хүрээд ирсэн байсан ба гэнэт уурлаад дүүгийнхээ үснээс зулгаагаад нүүр болон хацарлуу 2 удаа алгадаад түлхээд унагаачихаад хөл, гуяруу 2 удаа өшиглөснөө дүүгээ аваад гэрлүүгээ явчихсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12401 дугаартай дүгнэлтэд : “Э.Аын биед нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Э.Пын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Э.Ат учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.П нь төрсөн дүү хохирогч Э.Аыг “архи ууж, гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож биед нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Паас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Пад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Э.А нь нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР