Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/785

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

Улсын яллагч У.Дэндэвдорж /томилолтоор/

Шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2211 01069 1370 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          Монгол Улсын иргэн, А.Б, 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт..., урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ..тоот хашааны урд“ гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хуурч насанд хүрээгүй Д.Эын Самсунг галакси эс-9 маркийн гар утсыг авч авсан байна . Энэ нь Чингэтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн болох нь:

 

Шүүгдэгч  А.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

 

 Шүүгдэгч А.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-40-42/ “..би эхлээд тухайн гар утсыг анхнаасаа авч явна гэж бодоогүй, би 1000 төгрөг өгөөд утсаар нь ярих гээд авсан ба нөгөө хүүхэд холдоод, над руу харахгүй байхаар нь аваад явчихсан юм..” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Д.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 06 сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо 8 Согоотын 34-418а тоотын өмнө найз Г.Б хамтаар явж байсан чинь саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг ах ирээд гар утсаараа ганц яриулчих 1000 төгрөг өгье гэхээр нь би Самсунг галакси эс-9 плас маркийн гар утсаа өгсөн чинь нэг дугаар луу залгахад нөгөө хүн нь дуудуулаад аваагүй. Тэгээд миний гар утсыг авсан ах утсаа барьж байснаа тээврийн хэрэгслийн цонхоо хаагаад шууд зугтаагаад яваад өгөхөөр нь би араас нь найзын хамтаар хөөгөөд гүйцээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 06 сарын 23-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Алтан овоо 18-33 тоот гэртээ байхад манай хүү А Б надад нэг гар утас өгөөд та энэ гар утсыг цагдаад аваачаад өгчих над руу яриад байна. Би өөрөө цагдаатай ярьсан. Би 2022 оны 06 сарын 27-ны өдөр өөрийн биеэр яваад очно гэж хэлсэн. Тэгээд би энэ гар утсыг авчирч өглөө...” гэх мэдүүлэг /хх-20/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/   “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-22-561 дугаартай дүгнэлт /хх-28-29/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-31-34/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/, шүүгдэгч шүүгдэгч А.Бн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч А.Б нь “гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хуурч насанд хүрээгүй Д.Эын Самсунг галакси эс-9 маркийн гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Бд ногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР