| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0155/И |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 180
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороонд байрлах, “Т банк” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г” ХХК /захирал Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороонд оршин суух, Б овогт Ц.Ц,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овогт Ц.Б нарт холбогдох,
“Зээлийн төлбөр 1,350,130,943.11 төгрөг, зээлийн хүү 151,342,206.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,925.80 төгрөг, нотариатын үнэ 95,300 төгрөг нийт 1,502,124,374.93 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “Г” ХХК түүнийг төлөөлөн захирал Ц.Ц, хамтран зээлдэгч Ц.Б нар нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/18/08 тоот Зээлийн гэрээгээр Т банкны Замын-Үүд салбараас 1,500,000,000 /Нэг тэрбум таван зуун сая / төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг сарын 2,1% /жилийн 25,2%/-ийн хүүтэй, 60 сар /5 жил/-ын хугацаатайгаар авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч "Г” ХХК нь 2018 оны 01 дүгээр сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөж улмаар тус зээл нь хэвийн бус ангилалтай болсон ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн боловч төлөлт хийгээгүй. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар 1,502,029,074.93 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Т банктай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/48/08 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөр 1,350,130,943.11 төгрөг, зээлийн хүү 151,342,206.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,925.80 төгрөг, нотариатын үнэ 95,300 төгрөг нийт 1,502,124,374.93 төгрөгийг “Г” ХХК болон Захирал Ц.Ц, хамтран зээлдэгч Ц.Б нараас гаргуулах, тус зээлийн барьцаанд байгаа Замын-Үүд 1-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 72 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 1-р баг орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 144 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 1-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 198 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 3-р баг хаягт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 800 м талбай бүхий грашийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 3-р багт орших ... гэрчилгээтэй, ... 700 м талбай бүхий газар, Замын-Үүд 3-р багт орших ... гэрчилгээтэй, ... 700 м талбай бүхий газар, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... Улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У миний бие “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-н 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан хүсэлт, хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г” ХХК нь тус банкны нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр болох 1,350,130,943.11 /нэг тэрбум гурван зуун тавин сая нэг зуун гучин мянга есөн зуун дөчин гурван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 151,342,206.02 /нэг зуун тавин нэгэн сая гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуун зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,925.80 /таван зуун тавин таван мянга есөн зуун хорин таван төгрөг наян мөнгө/ төгрөг, нотариатын үнэ 95,300 төгрөг, нийт 1,502,124,374.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу 2018 оны 06 сарын 30-ны дотор нотариатын хөлсний нэхэмжлэл болох 95,300 төгрөг, зээлийн үндсэн төлөлт болох тодорхой хэмжээний хүүгийн хамт 94,843,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Одоо үлдэгдэл төлбөр болох 1,407,186,874.93 төгрөгийг цаашид дараах хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөж байгаа. Үүнд: Зээлийн хүү болох 149,528,131.82 төгрөгийг 2018 оны 7, 8, 9 дүгээр сарын үндсэн төлөлтүүд болох 53,880,464.63 төгрөгийн хамт буюу нийт 203,408,596.45 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх:
1/. 2018 оны 07 дугаар сард багтаж 26,408,596.45 төгрөг,
2/. 2018 оны 08 дугаар сард 77,000,000 төгрөг,
3/. 2018 оны 09 дүгээр сард 100,000,000 төгрөг нийт 203,408,596.45 төгрөг.
Харин зээлийн үлдэгдэл болох 1,203,780,957 төгрөгийг 2018 оны 10 дугаар сараас зээлийн гэрээний үндсэн хугацаа болох 41 сард дараах эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:
| № | Огноо | Үндсэн төлбөр | Зээлийн үлдэгдэл | № | Огноо | Үндсэн төлбөр | Зээлийн үлдэгдэл |
|
|
|
| 1,203,780,957 | 21 | 20.06.23 | 28,204,222 | 713,726,852 |
| 1 | 18.10.23 | 19,150,473 | 1,184,630,484 | 22 | 20.07.23 | 29,300,635 | 684,426,218 |
| 2 | 18.11.23 | 18,729,242 | 1,165,901,242 | 23 | 20.08.23 | 29,434,984 | 654,991,234 |
| 3 | 18.12.23 | 19,935,050 | 1,145,966,192 | 24 | 20.09.23 | 30,064,973 | 624,926,261 |
| 4 | 19.01.23 | 19,556,764 | 1,126,409,428 | 25 | 20.10.23 | 31,139,902 | 593,786,359 |
| 5 | 19.02.23 | 19,975,332 | 1,106,434,096 | 26 | 20.11.23 | 31,374,925 | 562,411,434 |
| 6 | 19.03.23 | 22,694,542 | 1,083,739,554 | 27 | 20.12.23 | 32,434,729 | 529,976,705 |
| 7 | 19.04.23 | 20,888,584 | 1,062,850,970 | 28 | 21.01.23 | 32,740,626 | 497,236,078 |
| 8 | 19.05.23 | 22,069,461 | 1,040,781,509 | 29 | 21.02.23 | 33,441,366 | 463,794,712 |
| 9 | 19.06.23 | 21,808,004 | 1,018,973,504 | 30 | 21.03.23 | 35,117,729 | 428,676,983 |
| 10 | 19.07.23 | 22,978,266 | 995,995,239 | 31 | 21.04.23 | 34,908,718 | 393,768,265 |
| 11 | 19.08.23 | 22,766,553 | 973,228,686 | 32 | 21.05.23 | 35,927,722 | 357,840,543 |
| 12 | 19.09.23 | 23,253,820 | 949,974,866 | 33 | 21.06.23 | 36,424,812 | 321,415,731 |
| 13 | 19.10.23 | 24,407,388 | 925,567,478 | 34 | 21.07.23 | 37,426,312 | 283,989,419 |
| 14 | 19.11.23 | 24,273,900 | 901,293,577 | 35 | 21.08.23 | 38,005,428 | 245,983,991 |
| 15 | 19.12.23 | 25,415,691 | 875,877,886 | 36 | 21.09.23 | 38,818,849 | 207,165,142 |
| 16 | 20.01.23 | 25,337,394 | 850,540,493 | 37 | 21.10.23 | 39,792,707 | 167,372,435 |
| 17 | 20.02.23 | 25,879,683 | 824,660,810 | 38 | 21.11.23 | 40,501,351 | 126,871,084 |
| 18 | 20.03.23 | 27,572,289 | 797,088,521 | 39 | 21.12.23 | 41,455,784 | 85,415,299 |
| 19 | 20.04.23 | 27,023,702 | 770,064,819 | 40 | 22.01.23 | 42,255,459 | 43,159,841 |
| 20 | 20.05.23 | 28,133,744 | 741,931,075 | 41 | 22.02.23 | 43,159,841 | 0 |
Эдгээр графикийн дагуу төлөхөөр хүсэлт гаргаж байгаа бөгөөд харилцан тохиролцох хүсэлтийг хүлээж авна уу. Уг зээлийг графикийн дагуу төлж барагдуулж чадаагүй тохиолдолд барьцаалбар эд хөрөнгөөр барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Г ХХК-ийн захирал Ц.Ц, Ц.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1,350,130,943.11 төгрөг, зээлийн хүү 151,342,206.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,925.80 төгрөг, нотариатын үнэ 95,300 төгрөг нийт 1,502,124,374.93 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөр 1,350,130,943.11 төгрөг, зээлийн хүү 151,342,206.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,925.80 төгрөг, нотариатын үнэ 95,300 төгрөг нийт 1,502,124,374.93 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 95,300 төгрөг, зээлээс 94,843,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,407,186,874.93 төгрөгийг зээлийн гэрээний дуусах хугацаа болох 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх графикийн дагуу төлж барагдуулах, графикийн дагуу төлж барагдуулж чадаагүй тохиолдолд барьцаалбар эд хөрөнгөөр барагдуулахаар эвлэрсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т банк ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 7,668,572 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 3,834,286 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 50 хувь болох 3,834,286 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 94,938,300 /ерэн дөрвөн сая есөн зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөгийг төлж, үлдэгдэл 1,407,186,874.93 /нэг тэрбум дөрвөн зуун долоон сая нэг зуун наян зургаан мянга найман зуун далан дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг графикийн дагуу төлөхөөр эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн захирал Ц.Ц, Ц.Б нар нь нэхэмжлэгч Т банк ХХК-д төлөх 1,407,186,874.93 төгрөгийг эвлэрсэн графикийнхаа дагуу сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Замын-Үүд 1-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 72 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 1-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 144 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 1-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 198 м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 3-р багт орших Улсын бүртгэлийн ... дугаартай ... гэрчилгээтэй, 800 м талбай бүхий гражийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд 3-р багт орших ... гэрчилгээтэй, ... 700 м талбай бүхий газар, Замын-Үүд 3-р багт орших ... гэрчилгээтэй, ... 700 м талбай бүхий газар, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүлийн хамт, ... Улсын дугаартай ... арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ марк бүхий автомашин ... чиргүүл зэрэг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,668,572 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 3,834,286 төгрөг, хариуцагч Ц.Ц, Ц.Б нараас 3,834,286 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н