Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2018/00852

 

 

 

 

 

20*******8 оны ************** сарын 07 өдөр

Дугаар *******38/ШШ20*******8/00852

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ийн *******9-*******7 тоотод оршин суух, *******ын *******/РД:СЭ870**************860/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух, овогт гийн /РД:СП830****************************2/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 49 828 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлснээр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг

Хариуцагч А.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2006 онд тай танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бидний дундаас 2007 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү , 20*******2 оны 04 сарын 0*******-ны өдөр хүү , 20*******5 оны 0******* сарын *******4-ны өдөр хүү нар төрсөн. Биднийг хамт амьдарч байх хугацаанд нь архи ууж байнга дарамталдаг. Намайг зоддог байсан. Би хүүхдүүдээ бодоод цагдаад өгч байгаагүй. Салъя ч гэж бодож байгаагүй. Цаашид ийм зүйлсийг тэвчээд хамт амьдарч чадахгүй. Би энэ хүнтэй *******0 жил хамт амьдрах хугацаандаа хэзээ ч амар амгалан байж үзээгүй. Байнгын сэтгэлийн дарамттай байдаг. Бид Норовлин сумын гэдэг газар амьдарч байсан. гийн ааш авир жил ирэх тусам эвдэрч муухай аашлах болсон. Архи ууж, намайг элдвээр хэлж доромжилдог болсон. Манай ээж, аав ******* аймгийн төвд байдаг юм. Надад аав ээж дээрээ гэртээ очих эрх ч байдаггүй байсан.  Жилд ганц хоёр удаа гэртээ ирэхэд манай хадам ээж мөн нар нь намайг элдвээр хэлж доромжилдог байсан. г архи уугаад явахаар нь би айгаад унтаж ч чаддаггүй байсан...Хүүхдээ ханиад хүрч халуураад бие нь өвдөөд байхад наад хүүхдээ аваад гар гэж өвлийн хүйтэнд хөөж туудаг байсан ба намайг болон аав ээж, хамаатан саданг минь доромжилж, ална гэж байнга сүрдүүлдэг байсан. Аавыг минь удаа дараа зодож байсан... Иймд энэ хүнтэй цаашид дахин хамт амьдрах ямар ч хүсэлгүй байгаа ба хамт амьдрахаас ч айж байгаа, үр хүүхдүүдээ хажууд нь байлгахад хүүхдийн сэтгэл санаа болон хүмүүжилд сөргөөр ноцтой хохирол учруулж болзошгүй байгаа тул шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцалж өгнө үү. ...Мөнхбаяvгалан нь ар гэртээ халамж анхаарал бага тавьдаг, хүүхдүүдийг маань өсгөж хүмүүжүүлэх ямар ч боломжгүй тул гурван хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, гаас гурван хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү.

Анх гэр бүл болоход хадмын зүгээс хонь, ямаа нийлсэн 50 гаран тооны малыг бидэнд тасалж өгсөн бөгөөд тэдгээрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хамтын хөдөлмөр, үйл ажиллагаагаар өсгөж, малын А дансанд албан ёсоор 69******* тооны мал бүртгүүлсэн. Энэ нь бидний дундын өмчид хамаарах бөгөөд албан ёсны зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 62 286 000 төгрөг болсон. Иймд өөрт болон гурван хүүхэддээ ногдох хөрөнгийг тооцоолж үзэхэд 48 828 800 /62 286 000х5х4=49 828 800/ болж байгаа тул гаас 48 828 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.гаас гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжинд авах, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэгт 49 828 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад том хүүхдээ аавынх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч бага хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг судлуулахаар шинжээч томилуулсан байсан. Энэ хугацаанд гурван хүүхэд маань гурвуулаа аавынхаа асрамжинд амьдарч байсан бөгөөд хүүхдүүдээ хооронд нь салгах шаардлагагүй юм байна бодсоны үндсэн дээр хүүхдүүдээ аавынх нь асрамжинд үлдээхээр шийдсэний үндсэн дээр шинжээчээр хүүхдийн өсч хүмүүжих орчинг судлуулахаас татгалзсан. Иймд хүүхдүүдийг гурвууланг нь эцэг А.гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүд бүгд аав дээрээ үлдэж байгаа тул гэр бүлийн дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гурван хүүхэддээ үлдээж байгаа тул энэ талаар дахин нэхэмжлэл гаргахгүй.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 49 828 800 төгрөгийг гаргуулах тухай хэсгээс татгалзаж байна. Харин бид хоёр цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү М., М., М. нарыг эцэг А.гийн асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Б.*******ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь бид гэр бүлээ болоод амьдрах хугацаандаа дандаа болохгүй, дарамт шахалтанд амьдарч байсан мэтээр илэрхий худал зүйлийг бичиж хуулиар хамгаалагдсан нэр төрийг минь гутааж байгаад гайхаж байна.

Тус шүүхийн үйл ажиллагаанд удаа дараа бидний гэр бүлийн харилцааг дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэгчийн эрх ашигт шууд үйлчилсэн үйлдэл гаргаж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсгүүдийг илтэд зөрчсөн нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа нь шүүх албан тушаалтнууд нь хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Миний бие бичиг үсэг мэдэхгүй хөдөө мал дээрээ ганцаараа амьдардаг бөгөөд янз бүрийн бичгийн утга агуулгыг бүрэн тайлж унших чадваргүй улмаас эвлэрүүлэн зуучлалын мэдэгдэл гэх зүйлийг хүлээн аваагүй өнөөдрийг хүрсэн...

Бодит байдал дээр нэхэмжлэгч Б.******* нь миний боловсролгүй байдлыг илтэд далимдуулж Улаанбаатар хотод оёдлын курст сурахаар явна гэж хэлээд гэр орноо орхиод алга болсноос энэ гэр бүлийн маргаан үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсныг улмаас надаас салах шалтаг хайж байна... гэжээ.

 

Хариуцагч А. болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас хүүхдийн асрамжийн асуудалд маргаантай байсан тул хүүхдүүдийг эцэг эхийнхээ хэнийх нь асрамжинд өсвөл боломжтой байх талаар шинжээчээр судлуулж байсан боловч Б.******* хүүхдүүдийг маань миний асрамжинд үлдээхийг зөвшөөрч шинжээчээс татгалзсаныг би зөвшөөрсөн. Мөн Б.******* дундын эд хөрөнгөд нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг ойлголоо. Иймд Б.*******ээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Гэрлэлтээ цуцлуулахын хувьд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Мөнхболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 49 828 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан боловч шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 49 828 800 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаас тус тус татгалзаж байна.

Гэрлэгчид нь 2006 онд танилцан гэр бүл болж, 2007 оны 8 сарын 22-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба энэ хугацаанд 2007 оны 7 сарын 29-ний өдөр хүү М., 20*******2 оны 4 сарын 0*******-ний өдөр хүү М., 20*******5 оны 0******* сарын *******4-ний өдөр хүү М. нарыг тус тус төрүүлж гурван хүүхдийн эцэг эх болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр А. нь эхнэр Б.*******т удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг зэргээс болж тэдний харилцаа таарамжгүй болсон, цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох бөгөөд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар хэн алин нь маргаж, хариуцагчийн хүсэлтээр хүүхдүүдийг аав ээжийнхээ хэнийхээ асрамжинд амьдарвал айх айдасгүй, сэргэлэн цовоо, эрүүл, таатай орчин өсч хүмүүжих орчинг судлуулахаар шинжээч томилсон боловч нэхэмжлэгч Б.******* нь гурван хүүхдээ хэн алиныг нь эцэг А.гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч улмаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч, тэд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаангүй болсон байх тул шүүх талуудын тохиролцоог үндэслэн Монгол Улсын Гэр бүлийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хүү М., М., М. нарыг эцэг А.гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 49 828 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.3-т зааснаар хүүхдүүдээ бүгдийг нь эцгийнх нь асрамжинд үлдээж байгаа тул өөрт ногдох хөрөнгөө хүүхдүүддээ үлдээнэ гэх үндэслэлээр дээрх шаардлагаас болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаас тус тус татгалзсан тул дээрх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байхаас гадна нэхэмжлэгч хариуцагч нар нь өөр эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Б.******* нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад 70200 төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагад 407 094 төгрөгийг тус тус төлсөн боловч хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудад тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иймд шүүх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилалтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.*******, 56.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 477 294 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.гаас улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагуудад нийт *******40 400 төгрөгийг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т олгож, 70 200 төгрөгийг аймгийн ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8, *******32 дугаар зүйлийн *******32.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн /РД:СП830****************************2/, *******ын ******* /РД:СЭ870**************860/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хүү М., М., М. нарыг эцэг А.гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 49 828 800 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудаас тус тус татгалзсан тул хэрэгсэхгүй болгосугай.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөр эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар зохигч талууд гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадал олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэг нь хэвээр үлдэхээс гадна хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хрэгжүүлэхэд нь саад учруулахыг хохироглохыг тус тус мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* аймгийн Норовлин сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 294 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.гаас улсын тэмдэгтийн хураамжид *******40 400 төгрөгийг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т олгож, 70 200 төгрөгийг аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь *******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН