Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/621

 

    2022        07          21                                   2022/ШЦТ/621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,  

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч Ч.М ,

шүүгдэгч Г.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Г.Б д холбогдох эрүүгийн 2111012550379  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Г.Б , 1994 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт, Баянгол дүүргийн, .. дугаар хороо, ..... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Архангай аймаг, .........../, регистрийн дугаар .......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 30а байрны гадна зогсоолд байсан Ч.М ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Хонда пит загварын тээврийн хэрэгслийг бусдад 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад 7.000.000 төгрөгийг нь завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ч.М ын машиныг зарж, мөнгө авсан нь үнэн. Ч.М аас гуйж хэлж авсан. Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас мөнгийг хэрэглэсэн ба буцаагаад төлөх талаар хэлсэн. Бүгдийг төлөх боломжгүй тул сар тутам төлөхөөр гэрээ байгуулах талаар хэлсэн, миний бололцоо муу байгаа учраас би ажил хийгээд бага багаар төлөх болно. Би хүний мөнгийг авсан нь үнэн юм чинь төлнө...” гэв.

Хохирогч Ч.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надаас Г.Б  хэлж мөнгө аваагүй. Надад шилжүүлэх ёстой байсан мөнгийг Г.Б  түүнтэй найз байсан учраас авсан. Надад шууд шилжүүлэх байсан боловч өгөөгүй. Намайг асуухаар ТҮЦ ажиллуулж байгаа, хэдхэн хоноод өгнө гэсэн. Гэтэл сураггүй алга болчихсон.  Би Г.Б г 7 хоног хайж байж олсон. Г.Б  7.000.000 төгрөгөөр ТҮЦ ажиллуулна гэж байхгүй, намайг мөнгөө яаралтай өг гэхээр найзуудтайгаа нийлж эксковатор авч, уурхай ажилуулж, бизнес хийж байгаа, манай найз Прадо машинаа зараад мөнгө өгнө гэх зэргээр худлаа хэлээд алга болсон буюу холбоо тасарсан. Г.Б  ажил эрхэлж хохирлыг барагдуулах боломжтой байсан. Миний хувьд Г.Б д маш их тус болж байсан. Машин оруулж ирээд зарах зорилгоор би хүнээс мөнгө зээлсэн байсан. 7 сая төгрөг дээр нэмээд 4 сая 500 орчим мянган төгрөгийн хүү төлж мөн хохирч байна, одоо илүү дутуу зардал нэхэмжлэхгүй, үндсэн 7 сая төгрөгөө нэхэмжилнэ...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Б  нь Ч.М ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Хонда пит загварын тээврийн хэрэгслийг бусдад 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад 7.000.000 төгрөгийг нь завшсан болох нь тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- хохирогч Ч.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б  нь нэг нутгийн гаралтай, гааль дуудлагын жолоочоор ирдэг байсан бөгөөд 2018 оны сүүлээр танилцаад өөрийн туслахаар ажилд авсан юм. Би гадаад улсаас тээврийн хэрэгслүүдийг Монгол улсад оруулж ирээд худалдан борлуулдаг хөдөлмөр эрхэлдэг бөгөөд гааль дээр хүлээн авагч нар хүргэж, Б  нь тээврийн хэрэгслүүдийг цэвэрхэн байлгаж, сонирхож буй хүмүүст үзүүлэх үүрэгтэй ажиллаж байсан. Ингээд гаалиар орж ирсэн Хонда пит загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз М д дагуулаад нотариатаар худалдах, худалдан авах гэрээг 10.000.000 төгрөгийн үнийн дүнд байгуулан Хонда Пит загварын тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 а байрны гадаа зогсоолоос аваад М д өгс түүнээс урьдчилгаа төлбөрт авсан 5.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт бэлнээр өгсөн. Тэрээр М гээс 5.000.000 төгрөг авсан гэж хэлээгүй. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг Аураг кредит банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулж өгнө гэж хэлсэн. Гэвч уг газраас М  худалдан авч байгаа Хонда пит загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөгийн зээл авч  үүнийг Б д өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/,

- хохирогч Ч.М ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Надаас Г.Б  хэлж мөнгө аваагүй. Надад шилжүүлэх ёстой байсан мөнгийг Г.Б  түүнтэй найз байсан учраас авсан байсан бөгөөд мөнгийг асуухад хэд хоногоос өгөх тухай хэлсэн. Би үүний дараа Г.Б г 7 хоног хайсны дүнд олсон. Би “...7.000.000 төгрөгөөр ТҮЦ ажиллуулна гэж байхгүй...” гэхэд Г.Б  “...найзуудтайгаа нийлж экскаватор авч, сарын 40.000.000 төгрөгөөр түрээсэлж байгаа...” зэргээр хэлээд алга болсон буюу холбоо тасарсан. Шүүхийн шатанд надтай холбогдсон. Г.Б  ажил эрхэлж хохирлыг барагдуулах боломжтой байсан. 7.000.000 төгрөгөөс хүү төлж мөн хохирч байна...”

- гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б  нь М  гэх хүнийг дагуулж орж ирээд М ахын машиныг зээлээр авах гэж байгаа юм танайх зээл гаргаж өгөөч хүсэлт тавьж  байсан. Тухайн хүсэлтийг манай байгууллагаас судалж үзээд Мөнхбаярын өмчлөлийн гаалиар оруулж ирсэн Хонда Пит автомашиныг байгууллагын нэр дээр барьцаалан зээлийг М гийн данс руу шилжүүлэн өгч байсан. Одоо 0565 УБЕ улсын дугаартай хонда пит авто машин манай байгууллагын нэр дээр байгаа. М  машинаа унаад зээлээ хэвийн төлөөд явж байгаа. Худалдах худалдан авах гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгөөр худалдсан байсан. Тухайн 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 5.000.000 төгрөг дээр нь машинаа манайд барьцаалсан юм билээ...” /хавтаст хэргийн 36 -38 дахь тал/,

- гэрч С.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б  нь Мөнхбаярын итгэмжлэлтэй байсан тул Б тай гэрээ хийж машины үнэ болох 10 сая төгрөгийг бүрэн гүйцэд тооцоогоо хийж машинаа хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

- шүүгдэгч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргаан байхгүй. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б гийн 2022.06.09-нөөс 2022.07.21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн ялыг эдлэх хорих ялыг 1 жил 10 сар 28 хоногоор тогтоов.

Түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б гийн эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Г.Б  нь өөрийн тогтмол амьдарч байгаа хаягаас зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөхөөс бусад зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар хүлээлгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авч шүүх хуралдааны танхимаас суллав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М т 7.000.000 төгрөг хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй байна.  

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б гийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн ялыг эдлэх хорих ялыг 1 жил 10 сар 28 хоногоор тогтоосугай.

5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б гийн 1 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Шүүгдэгч Г.Б  нь 1 жил 10 сар 28 хоногийн хугацаанд Баянгол дүүрэг, 22 дугаар хороо 371-13-347 тоот хаягаас зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөхөөс бусад зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б гаас 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүрэг, ..... дугаар хороо ........ тоотод оршин суух Чимэдбазарын М /РД:..... /-т олгосугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН