Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2018/00851

 

 

 

 

2018 11 0******* 138/ШШ2018/00851

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд явуулж,

 

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ8*******020505 регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох

 

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 872 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Б., хариуцагчийн төлөөлөгч У.Сонинбилэгт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ******* сумын ******* дугаар багт байрлах ******* дугаар байрны ******* тоотод амьдардаг. 2017 оны 10 сарын 28-ны шөнө манай дээд айл буюу *******- тоот айлаас ус алдаж, том өрөө, коридор, ванны өрөө усанд автсан. Тэр даруй дээд айлын эзэдтэй уулзахад тэдний шалаар нь устай, 00-ын өрөөний почкиноос нь ус алдсан гээд байж байсан. Тэгээд тэднийг манай гэрлүү орж хараач гэхэд өглөө орж харъя гэсэн. Тухайн үед ус алдахад манай том өрөө, коридор, ванны өрөөнүүдийн тааз, хана шал усанд норсон байсан. Өглөө нь тэд манайд орж хараад хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд гараад явсан. Манайх нялх хүүхэдтэй, гэтэл ус алдсанаас болж чийг хуримтлагдаад хөгц үнэртэж эхэлсэн, таазны эмульс болон ханын обой хуурч, коридорын шал хөндийрч хөөсөн байсан. Ингээд засвар хийхээс өөр аргагүй болсон ба засвар хийх мөнгө өгөөч гэхээр өгнөө л гэдэг. П.гийн нөхөртэй нь хааяа тааралдаад хэлэхэд төлнө гэж хэлдэг байсан. П.гийн нөхөртэй нь хоёр гурван удаа тааралдаад хэлэхэд төлнөө л гэж хэлдэг байсан. Эхлээд би цалин мөнгөө буухаар өгөх байлгүй гэж хүлээдэг байсан. Гэвч одоо болтол манайд учирсан хохирлыг барагдуулаагүй. Сүүлдээ эхнэр болох П. нь чамд мөнгө өгөхгүй, заргалдаад ав гэдэг болсон. Тэгээд бид засвар хийхэд хэдэн төгрөг шаардлагатай, ямар материал шаардлагатай болох талаар Ашид билгүүн гэдэг хөрөнгийн үнэлгээний компаниар гэртээ үзлэг хийлгэж үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээгээр нийт хохирлын дүн нь 792000 төгрөг гарсан. Энэ мөнгийг үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс болох 80000 төгрөгийн хамт нийт 872000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэвч эдгээр залуустай хөршийн хувьд зөвхөн материалын зардалд 500000 төгрөгийг л нэхэмжилнэ, харин бусад зардал 372000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх ******* сумын ******* дугаар баг, *******- тоотод амьдардаг. 2017 оны 10 сарын 28-ний шөнө 02 цагийн үед хаалга цохих үед сэрэхэд манай 00-ийн почкиноос ус алдсан байсан. Манай доод айлын хүн Б. шөнө хаалга цохиод танайхаас ус алдаад байна, манайд орж үз гэхээр нь нялх хүүхэдтэй айлд шөнө ороод яахав, өглөө орж үзье гээд гаргасан. Тэр шөнө манайхаас ус алдсан нь үнэн. Бидний өөрсдийн буруугаас болж ус алдсан учраас нийтийн аж ахуйд дуудлага өгөөгүй. Гэхдээ энэ айлыг 872000 төгрөгийн засвар хийх хэмжээний хохирол учруулахаар ус алдаагүй. Өглөө нь доод айлынхруу ороод үзэхэд тааз нь норсон байсан. Шал, ханаар нь ус байгаагүй, ханын цаас нь нороогүй байсан. Ванны өрөөний плита хөндийрсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр засвар хийвэл засварынх нь материалыг нь авч өгнөө гээд л гарсан. Түүнээс мөнгө төгрөг өгнө гэж яриагүй. Гэтэл эднийх гэртээ засвар хийгээгүй, Б. нь тааралдах болгондоо л мөнгө нэхдэг болсон. Бид түүнд төлөх өргүй, гэтэл таарах болгондоо мөнгө нэхээд байхаар нь дургүй хүрсэн нь үнэн, гэхдээ заргалдаад ав, юу олж долоох юм гэх мэт бүдүүлэг үг хэлээгүй. Б.ын гаргаж өгсөн зурагны зарим нь үнэнд нийцэхгүй байна. Намайг саяхан эднийд орж зураг авахад шал нь хөндийрөөгүй байсан, паркетан шалны элэгдсэн байдал нь эдэлгээний явцад элэгдэж, ховхорсон, зай гарсан байдлыг харуулж байна. Мөн урагдсан ханын цаастай зурагны хувьд өмнө нь нэг удаа далд шугамнаас ус алдаад орж харахад энэ ханыг надад харуулж байсан. Тэгэхээр өмнө нь ийм байсан хана юм. Мөн намайг эднийд орж харахад зөвхөн тааз нь л бага хэмжээгээр норсон байсан. Нэг удаагийн ус алдалтаар ийм хэмжээний хохирол учрах ёсгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 500 000 төгрөгөөс таазыг нь засварлах зардалд 100 000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрнө. Бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Сонинбилэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө доод айл руу ус алдаж хохирол учруулсан гэдэг талаар хариуцагч нь маргахгүй байгаа. Харин түүний ойлгож байгаагаар хохиролын хэмжээнд маргаантай байдаг. Ус алдалт нь бага байсан гэдэг. Нойлын өрөөнд л ус гоожсон байдаг. Ил харагдах зүйлгүй. Тухайн айлын пракетин шаланд гэм хор учраагүй. Хариуцагч нь 100 000 төгрөг төлнө гэдэг. Хавтаст хэргийн 38 дугаар талд байгаа нэхэмжлэгчийн гэрийн ус алдсан гэх зургийг хасуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч П.д холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд засварын зардалд 792 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 80 000 төгрөг нийт 872 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 372 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, гэм хор учруулсны хохиролд хариуцагчаас 500 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч П.гийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах *******- тоот байрны 00-ийн суултуураас ус алдсаны улмаас нэхэмжлэгч Б.ын оршин суудаг *******-******* тоот байрны том өрөө, коридорын тааз, ханын цаас шарласан, паркетан шал овойж хөөсөн, угаалгын өрөөны плита суларсан гэмтлүүд үүсэх зэргээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирч, улмаар 792 000 төгрөгийн засвар хийх шаардлагатай болсон үйл баримтууд зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №ДХҮ-118/94 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан нийт хохирлоос 372 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч П. болон түүний төлөөлөгч нь уг хохирлоос 100 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч тэрээр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн өмчлөлийн байрны 00-ийн өрөөний суултуураас ус алдсаны улмаас нэхэмжлэгч Б.ынх руу ус нэвчиж гоожсон талаар маргаагүй боловч нэг удаагийн ус алдалтаар 792 000 төгрөгийн засвар хийх хэмжээний хохирол учруулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2-т тус тус зааснаар орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, ...бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.

 

Гэвч хариуцагч П. нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд дангаар өмчлөх сууцны 00-ийн өрөөний суултуурын бүрэн бүтэн байдлыг хангах, улмаар ус алдахаас сэргийлэх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйгээс 00-ийн өрөөний суултуураас ус гоожсон үйл явдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч П. нь тайлбартаа Манай 00-ийн суултуураас ус гоожсон нь үнэн боловч нэг удаагийн ус алдалтаар ийм их хэмжээний хохирол учрахгүй, намайг орж харахад паркетан шал гишгэхэд хөндийрөөгүй, зүгээр байсан, ханын цаас нь халтартаж шарлаагүй байсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримт болох Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №ДХҮ-118/94 дугаартай үнэлгээний тайланд Үнэлэгдэж буй хөрөнгийн байдалтай 2018 оны 4 сарын 30-ны өдөр танилцахад ус алдсаны улмаас том өрөөний ханын цаас шарласан, паркетан шал овойж хөөсөн, угаалгын өрөөний плита суларсан байх ба засварын зардлын хэмжээг тодорхойлохдоо шууд зардлын аргаар өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг үндэслэж, хохирлыг арилгахад шаардагдах материалын зардалд *******1 000 төгрөг, ажлын хөлсөнд 211 000 төгрөг, тээврийн хөлсөнд 30 000 төгрөг буюу нийт хохирлын хэмжээг 792 000 төгрөгөөр тодорхойлов гэж тусгагдсанаас үзвэл хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хавтаст хэргийн 38 дугаар тал буй гэрэл зургийг хасуулах тухай хүсэлт гаргаж байгаа боловч ямар үндэслэлээр хасуулах болсон талаарх нотлох баримтаар нотлоогүй байх тул хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч П.гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 372000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэхээс татгалзсан тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч П.гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 372 000 /гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25758 төгрөгөөс 25478 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвөөс, хариуцагч П.гээс улсын тэмдэгтийн хураамжид 15*******50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН