Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 108

 

2016.10.21 Дугаар 108

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2016/0105/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Б.Одгэрэл,
Иргэдийн төлөөлөгч                      Л.Доржбаасан
Шүүгдэгч нарын өмгөөлөгч           Д.Ганхуяг, Д.Оюунцэцэг, Ж.Батбаатар
Шүүгдэгч                 Н.Олзбаяраа, З.Мөнхбат /хохирогч/, Д.Эрдэнэбаатар нарыг оролцуулан
      
     Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Олзбаяраа, З.Мөнхбат, Д.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 201523000353 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар баг “Уртын хөндлөн булаг” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2000 онд  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгээр 2 жилийн хорих, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жил 5 сар 18 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн Боржигон овогт Намсрайн Олзбаяраа /РД: СВ80101316/
            Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4 эцэг, эх, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикийн 10-11 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 онд  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 278 дугаар зүйлийн 278.1 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь  

хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт Дашдоржийн Эрдэнэбаатар, /РД: СВ80100731/
            Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ЮНА ХХК-ийн хашаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Дагва овогт Зундуйн Мөнхбат /РД: СВ84022519/
           
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
        Шүүгдэгч Н.Олзбаяраа нь согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах ЮНА ХХК-ийн хашаанд З.Мөнхбатын гэрт  2015 оны 12 сарын 07-08-ны шилжих шөнө иргэн Ц.Болдхуягийг танхайн сэдэлтээр 3 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан.
        Шүүгдэгч Н.Олзбаяраа нь согтуугаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд  2015 оны 11 дүгээр сарын 17-ны шилжих өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Ц.Нарантуяа, Б.Анударь нарыг заазуураар цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан
        Шүүгдэгч Н.Олзбаяраа нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн З.Мөнхбатын гэрт нэвтрэн орж Galanz маркийн хөргөгчийг хулгайлж 300.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч З.Мөнхбат нь шүүгдэгч Н.Олзбаярааг  2015 оны 12 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө иргэн Ц.Болдхуягийг санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.
        Шүүгдэгч З.Мөнхбат нь шүүгдэгч Н.Олзбаярааг 2015 оны 12 сарын 07-08-ны шилжих шөнө иргэн Ц.Болдхуягийг санаатайгаар алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан
Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Н.Олзбаярааг  2015 оны 12 сарын 07-08-ны шилжих шөнө иргэн Ц.Болдхуягийг санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.
        Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Н.Олзбаярааг 2015 оны 12 сарын 07-08-ны шилжих шөнө иргэн Ц.Болдхуягийг санаатайгаар алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Хохирогч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Цэвээн овогтой Болдхуягийг танина. Миний төрсөн аав. Төрөл садангийн холбоотой. Би 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Гэртээ байж байсан чинь найз маань “Хэнтий нюс” мэдээллийн сайт дээр ял эдэлж байгаад гарч ирээд Ц.Болдхуяг нь бусдад хорлогдож нас барсан байна, танай аав байж магадгүй чи Хэнтийн цагдаагаас лавлаад асуу гэсэн. Тэгээд Хэнтийн цагдаагийн 7056102 дугаар луу ярьж … мэдсэн … надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 147-148хуу/
         
Насанд хүрээгүй хохирогч Б.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ээж маань 2011 оноос хойш Олзбаяраа гэдэг хүнтэй амьдарч байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 03 цагийн үед агсан тавьж эхэлсэн. Олзбаяраа нь гаднаас орж ирээд ээжтэй юм яриад суугаад байснаа гэнэт ээжийг үсдээд өмсөж байгаа хувцасыг нь ураад байсан ... намайг дуудахаар нь босоод харахад ээжийг зодож байсан. Тэгэхээр нь голоор нь ороод салгах гэтэл ээж намайг холд гэсэн. Тэгтэл ээжийг бүр аймаар үсдээд байсан, тэгэхээр нь би таны зун яасныг чинь хэлнэ шүү гэсэн чинь ээжийг тавиад намайг зодсон. Олзбаяраа намайг үсдэж унагаагаад намайг газар унасан хойно өшиглөсөн. 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд хутганы ком руу очоод нэг том хутга аваад одоо гурвуулаа үхнэ гээд над руу дайрсан. Би тухайн үед зодуулчихаад шалан дээр сууж байсан. Би тухайн үед унтахдаа өмсөж байсан подволк нэг нимгэн трикотой байсан. Олзбаяраа ах хутганы ир хэсгээс бариад миний толгой руу иш хэсгээр нь цохисон. Тэгэхэд хутганы бариул нь хугарсан. Тэгээд чамайг заазуураар зодно гээд аяганы шүүгээ рүү явахад нь би гараад зугтаасан. Би гэрээс гарахдаа гадуураа куртик, хөлөндөө гутал өмсөөгүй ... гэрийн гадаа ээж намайг хүлээгээд байж байсан. Би гэрээс гараад ээжийг дагуулаад зугтах гэсэн чинь намайг яв яв гэсэн. Тэгэхээр нь би ээжийг үлдээгээд цаашаа зугтаасан миний араас хөөж байсан. Тэгээд гартаа барьж байсан заазуураар араас шидсэн гэхдээ намайг оноогүй ... Батбаатар ахынд ирэхэд миний толгой маш их өвдөж байсан, үс туг тугаараа унаж байсан. Хөл нүцгэн байсан учир хөлний хуруунууд хайрагдсан. ... маргааш нь болоход хөл цэврүү үсрээд алхаж чадахгүй, гутал өмсөж чадахгүй байсан. ... маргааш нь ээжийн хөл алхаж чадахаа больж цэврүүгээ хайчилсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 211хуу/
              
Хохирогч Ц.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2012 оны 03 дугаар сараас Баян-Адарга сумын харъяат Олзбаяраа гэдэг хүнтэй хамтран амьдарч байна. Бид 2 дундаасаа хүүхэд байхгүй. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө гэртээ унтаж байхад Олзбаяраа гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд агсан тавиад байсан. … Гэрт манай охин Олзбаяраа 2 үлдсэн. Би гэрийн гадаа юу болох нь вэ гээд ... охиноо хүлээгээд зогссон. 10 гаруй минут зогссон. Би тухайн үед гэрээс гарахдаа хөлдөө юм өмсөөгүй хөл нүцгэн гарсан юм. Гэр дотор юу болж байгаа нь сонсогдоогүй. Тэгтэл манай охин уйлаад гараад ирсэн. ... хашаанаас гараад зүүн тийшээ зугтаасан. Араас нь Олзбаяраа хөөсөн. Би хашаанаас охинтойгоо гарч яваад салаад охиноо Батбаатар ахындаа очоод байж бай гээд өөрөө хашаагаа тойроод гэрт орж ирээд гутлаа өмсөөд гэрээ цоожлоод дүү Баттулгын гэрт очиж унтсан. Манай охины толгой яг орой дээрээ нилээн том овойж хавдсан байсан. 2 хөлийнх нь хуруунууд хайрагдсан байсан. ... Анударийн толгой руу цохисон хутга, араас нь шидсэн заазуурыг манай дүү авсан байсан. цагдаа руу өгсөн үгүйг мэдэхгүй байна. Манай охиныг эрээн иштэй хутгаар цохисон байсан, эрээн иштэй заазуураар шидсэн байсан. ...” /1хх-ийн 160-161хуу/          
              
Хохирогч З.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай гэр цоожтой байсан. Олзбаяраа нь манай түлхүүрийг авч үлдсэн. Намайг Олзбаяраагийн шаардсанаар мөнгө олоод ирье гээд яваад би шууд цагдаа руу ирээд цагдаад энэ хэргийн талаар дуудлага өгсөн. Тэгээд цагдаагаас намайг хутга чинь хаана байгаа юм гэхээр нь манай гэрийн хөргөгчин дээр байгаа гэж хэлэхэд танай хөргөгч чинь байхгүй байсан гэж хэлсэн.  ... Олзбаяраа нь миний гэрийн түлхүүрээр онгойлгож ороод хөргөгчийг маань хулгайлаад зараад архи уусан байсан. Би Олзбаяраад хөргөгчийг маань аваарай зараарай гэж хэлээгүй миний зөвшөөрөлгүйгээр хөргөгчийг маань хулгайлсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3хх-ийн 4хуу/

             Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 06-ны орой буюу бүтэн сайн өдрийн орой Урнаа, Уаганаа бид гурвыг Төрөө гэдэг хүн мал ажиллуулахаар авч явсан. ... Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр … гэртээ Төрөөгөөр хүргүүлсэн юм. Тэгсэн манай гэрийн гадаа Олзбаяраа, Мөнхбат 2 байж байсан. Олзбаяраа, Мөнхбат 2 архи уусан байсан. ... Тэгээд би хөдөөнөөс 1.5 литр нэрмэл архитай ирсэн, тэрийгээ гаргаад гэрт уусан. Архиа ууж дуусаад Олзбаяраа надаас 30.000 төгрөг аваад Олзбаяр, Мөнхбат бид 3 шөнө 01 цагийн үед аймгийн төв рүү архинд явсан. Би яг хаанаас авсныг нь мэдээгүй. Нэг мэдэхэд 0.75 литрийн Улаанбаатар архи авсан байсан. Тэгээд ... Мөнхбатын гэр лүү очсон. Мөнхбатынд очиход Мөнхбатын баруун орон дээр талийгаач унтаж байсан. Талийгаачийг архи уусан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд талийгаач ахыг сэрээгээд бид 4 архиа хувааж уусан. Архиа задлаад сууж байтал Олзбаяраа талийгаач руу “би ухрах араа байхгүй шүү та нарыг алчихаад шатаачихаад яваад өгч чадна би шийдсэн хулгайч шүү” гээд агсраад байхаар нь би талийгаачийг өмөөрөөд Олзбаяраад “чи болио настай хүнийг яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Олзбаяраа “чамд ямар хамаатай юм бэ? бүгдийг чинь алчихаад шатаагаад хаячихаж чадна шүү” гээд дайраад намайг боосон. Би тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байна. ... талийгаач Олзбаяраа нар гэрийн баруун талд маргалдаад байх шиг байсан тэгсэн талийгаачийг үстээд доош нь дараад “хүнийг ингээд алчихаж болдог ш тээ” гээд талийгаачийн зүүн далны доод хэсэг рүү хутгаар нэг удаа хутгалсан. Тэгсэн талийгаач тэр чигтээ Олзбаяраагийн урдуур унаад өгсөн. Тэгээд Олзбаяраа баруун орон дээр байсан хөнжлийг нь аваад талийгаачийн толгой дээр тавьсан. Тэгээд би гэрээс гараад зугтаагаад шууд гэртээ ирэхэд манай гэрт Ууганаа, Урнаа 2 хүүхэдтэйгээ хамт байсан. Шөнө 02-03 цагийн үед Олзбаяраа манай гэрт Мөнхбатын хамт орж ирээд “гаръя ярих юм байна, тамхи татъя” гээд байхаар нь гэрээс гарсан. Тэгсэн Олзбаяраа “нөгөө хүн үхчихсэн байна амаа хамхиж яваарай, алчихна шүү” гэж хэлсэн. Тэгээд 18 цаг хүртэл манайд байсан. Намайг бие засахаар гарахад хүртэл дагаж гараад байсан. Мөнхбат бас өчигдөр хамт байсан. Тэгээд байж байтал өдөр 16 цагийн үед Эрдэнээ гэж хүн ирээд Урнаа, Ууганаа хоёрыг мал ажиллуулна гээд аваад явсан. Тэгээд орой 18 цагийн үед Олзбаяраа, Мөнхбат 2 хамт гарч яваад орой 20 цагийн үед Олзбаяраа утсаа тавиад уучихлаа” гээд Мөнхбатын хамт согтуу орж ирсэн. ... Олзбаяраа “хүнд хэлвэл ална шүү” гээд агсраад байхаар нь цагдаа руу “2 согтуу хүн ирээд унтуулахгүй дарамтлаад байна” гэж хажуу айлын Ган-Од гэдэг хүний утсаар Ган-Одын эхнэр Баярмаагаар дуудлага өгүүлсэн. ... 2 цагдаа ирсэн. ... цагдааг явсан хойно … 30-аад минутын дараа Мөнхбат, Олзбаяраа 2 эргээд ирэхээр нь би ахиад дуудлага өгсөн чинь тэр 2 хашаа даваад зугтаасан. ... цагдааг явсаны дараа 30-аад минутын дараа Мөнхбат, Олзбаяраа 2  эргээд ирэхээр нь ахиад цагдаад дуудлага өгсөн чинь тэр 2 хашаа даваад яваад өгсөн. Удалгүй 2 цагдаа ирсэн. ... цагдаа нарыг явсан хойно 1 цаг гарны дараа буюу шөнийн 01 цагийн үед унтаж байтал гэнэт “лалрын хулгайч минь гэрлээ асаа” гэж нэг хүн хэлэхээр сандраад хартал Олзбаяраа гартаа хутга барьчихсан “чи хаанаа шаалгамаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад “яах гээд байгаа юм бэ хөгшөө” гэж хэлээд хувцсаа өмссөн. Манай 2 хүүхэд баруун орон дээр унтаж байсан, би өөрөө зүүн орон дээрээ унтаж байсан. Намайг хувцасаа өмссөн хойно Олзбаяраа “дагаад яв” гээд намайг дагуулаад Мөнхбатын хашаа руу явсан. Мөнхбатын гэрт очиход гэрийнх нь хаалга онгорхой Мөнхбат байхгүй байсан. Тэгсэн талийгаачийг Мөнхбатын гэрийн баруун талд байрлах зүүн тийшээ харсан хаалга цонхтой урт байшингийн хамгийн хойд талынх нь цонхных нь завсраар жижиг шанаганы иш хийж нээгээд өөрөө цонхоор нь ороод хаалгыг нь дотроос нь нээсэн. Талийгаач ердөө үүдэнд шахуу толгой нь зүүн урагшаа чигтээ дээшээ харсан байдалтай байж байсан. Талийгаачийн дээрээс хөгжил бүтээчихсэн байсан. Тэгсэн Олзбаяраа хоёулаа энийг зүүн тийшээ граш руу оруулъя, юмнуудыг тийшээ оруулчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг хөнжлөөр нь ороогоод би талийгаачийн толгойноос бариад Олзбаяраа өөрөө 2 хөлөөс нь өргөөд хашааны зүүн талд байдаг дутуу баригдсан граш руу аваачиж грашийн баруун хойд буланд тавьсан. Тэнд талийгаачийн цүнхтэй хувцас Мөнхбатын гэрийн баруун талд байсан жижиг ор зэргийг аваачаад овоолчихсон байсан. Тэгээд Олзбаяраа улаан өнгийн асаагуур гаргаж ирээд талийгаачийг бүтээсэн байсан бүтээлгийг доороос нь шатаасан тэгээд гал дүрэлзээд талийгаачийн дээрээс бүтээсэн байсан даавуу гудаснууд шатаж эхэлсэн. Тэгсэн Олзбаяраа за одоо чи яв, амаа хамхиж яваарай, амаа хамхихгүй бол дэмий шүү гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Гэртээ шөнө 03 цагийн үед очсон, гэртээ очоод би унтсан.
Өглөө 07 цагийн үед Олзбаяраа ганцаараа манайд орж ирээд дансны дугаарыг аваад мөнгө олж ирнэ гээд 15 цагийн үед Олзбаяртай манайхаас гараад явсан. Тэгээд удалгүй Мөнхбат ганцаараа орж ирээд “би цагдаад мэдэгдчихээд ирье, чи болгоомжтой байгаарай, цаадах чинь ална л гээд байна лээ шүү” гэж хэлээд буцаад гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ... миний харснаар бол 1 удаа хутгалсан тэгсэн талийгаач шууд тэр чигтээ Олзбаяраагийн хөлийг мөргөөд унасан. Тэгсэн Олзбаяраа “нуучих газар байна уу” гэж Мөнхбатаас асуусан чинь Мөнхбат байгаа гээд гэрээсээ гарсан. Тэгж орж ирээд талийгаачийн дээрээс хөнжил тавиад дамжлалдаад гарах гэж байхад нь би гараад зугтаасан. ... Хятад хар иштэй хутга шиг харагдсан, гэхдээ сайн хараагүй.  …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 174-175хуу/
              Гэрч Б.Уранцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад Төрөө гэдэг хүн ирээд манай нөхөр Ууганбаяр, Эрдэнэбаатар бид гурвыг хөдөө мал ажиллуулахаар авч явсан. Хөдөө очоод 50 бог, 2 үхэр ажиллаад 2015 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед аймагт орж ирсэн. …хөдөөнөөс ирэхдээ Эрдэнэбаатар 1.5 литрийн нэрмэл архитай ирсэн. Тэгээд гэрт ороод Олзбаяраа, Мөнхбат, Эрдэнэбаатар гурав нөгөө нэрмэл архийг хувааж уусан. Тухайн үед Олзбаяраа, Эрдэнэбаатарын чи хөдөө явж ирсэн мөнгөтэй байгаа гээд түүнээс 30000 төгрөг авсан. Тэгээд манай гэрээс Олзбаяраа, Эрдэнэбаатар, Мөнхбат гурав гадагшаа гарсан. Тэр үед 01 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл 05 цагийн үед Эрдэнэбаатар манай гэрт гаднаас жаахан халамцуу орж ирээд уйлаад Урнаа би хүн алчихлаа, бид нар хүн алчихлаа гэж хэлэхээр нь би түүний үгэнд итгээгүй, архиныхаа халуунд дэмий солиорч байна гэж бодоод унт унт гээд унтуулсан. Тэгээд байж байтал гаднаас Баяраа гэгч нь 06 цагийн үед орж ирсэн. Орж ирээд манай нөхөр Ууганбаярт эсвэл чамайг ална эсвэл цагдаагаа дуудчих гэж хэлээд агсрахаар нь би өөрийнхөө 98162554 дугаартай гар утсаар дуудлага өгөх гэхэд гар утсыг маань булааж авахаар нь 98231016 дугаарын гар утсаар Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 102-т дуудлага өгсөн. …” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 177хуу/
            
Гэрч Л.Ган-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед намайг унтаж байхад манай Ууганаагийнд амьдардаг Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирж манай эхнэрийн гар утсаар цагдаа руу залгаж дуудлага өгсөн гэж манай эхнэр Баярмаа надад өнөөдөр хэлсэн. Би яг юу гэж цагдаа руу дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 183хуу/

Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед З.Мөнхбат, Н.Олзбаяраа нар манай гэрт ирсэн. ...Олзбаяраа ганц юм уучихмаар байна гар утсаа тавьчихъя гээд байхаар нь би Хандаа гэх эмэгтэйг зааж өгсөн. … Хандаа эгчтэй Н.Олзбаяраа уулзаад өнөөдөр 20.000 төгрөгөнд тавиад маргааш 30.000 төгрөг болгоод өгье гэж хэлээд гар утсаа тавьсан. ... 20.000 төгрөгөөр нь Тэргүүн нэртэй архи 0.75 литрийнх, Нийслэл нэртэй пиво 2.5 литрийнхийг авсан. ... Маргааш нь 09 цаг өнгөрч байхад Мөнхбат, Олзбаяраа нар хамт ирсэн. Манайд орж ирчихээд хүнээс мөнгө шилжиж ирнэ банк хаалттай байна гэж байгаад гараад явсан. Дараа нь 12 цаг өнгөрч байхад Олзбаяраа манайд ганцаараа ирсэн. Тэгээд хөргөгчөө 80.000 төгрөгөөр тавиад 100.000 төгрөг болгоод авчихмаар байна манай дүүгийн хөргөгч байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд бүдүүн Оюунаа эгчтэй уулзсан. Н.Олзбаяр бид 2 хамт явсан. Бүдүүн Оюунаа эгчид өндөр цагаан хөргөгч байгаа та үзэх үү? Гэхэд үзье гээд Н.Олзбаяраа бид 2 авчрахаар болоод такситай явъя гэхэд Олзбаяраа яахын бэ? Тэргээр яваад зөөчихье гэхээр нь манай найз Эрхэмээгийн тэргийг аваад Эрхэмээ, Олзбаяраа бид 3 Мөнхбатын гэр лүү явсан. ... Тэгээд Мөнхбатын гэрт очоод гэрийн зүүн талд байсан цагаан өнгийн өндөр хөргөгчийг авч тэргэн дээр тавиад. . .бүдүүн Оюунаа эгчид аваачиж өгсөн. Тэгээд бүдүүн Оюунаа эгчид 60.000 төгрөгөнд тавиад дараа нь 100.000 төгрөг болохоор ярьж тохироод өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 189хуу/
          
Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Н.Олзбаяраа болон Ц.Нарантуяа нар нь ... хамтран амьдрагчид байгаа юм. ... тэр хоёртой хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манайд хоёулаа ирсэн. Манай найз Нарантуяа нэгдсэн эмнэлгийн мэсийн тасагт хэвтэж байгаад 10 хоноод гарлаа гэж ярьж байсан. Яагаад эмнэлэгт хэвтсэн талаар асуухад нөхөр маань архи ууж орж ирээд гэрт агсан согтуу тавиад байхаар нь би гэрээсээ савхин гуталтай гарч гүйж зугтаж байгаад хүйтэнд хөлөө хайруулаад сумаасаа эмнэлэгт хэвтэхээр аймаг орж ирсэн гэж ярьсан. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 186хуу/
           Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манайх Баян-Адарга сумын төвд Ононгийн 3-4 тоотод байдаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Нарантуяа эгчийн охин Анударь ганцаараа хөл нүцгэн, подволктой, нимгэн трикотой гүйж ирсэн. Их айсан, уйлсан байдалтай байсан. Гэрт орж ирээд Олзбаяраа ах намайг зодоод гээд уйлаад байсан. Яаж зодсон юм гэхээр өшиглөж цохисон гээд байсан. Толгой нь орой дээрээ их том овойсон байсан, цус хурчихсан байсан. Манай гэрээс эргэж гараагүй, манайд унтсан. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 212хуу/
           Гэрч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Анударь хөл нүцгэн, подволктой, нимгэн трикотой гүйж ирсэн. Их айсан, уйлсан байдалтай байсан. Гэрт орж ирээд Олзбаяраа ах намайг зодоод гээд уйлаад байсан. Яаж зодсон юм гэхээр өшиглөж цохисон гээд байсан. Толгой нь орой дээрээ их том овойсон байсан, цус хурчихсан байсан. Манай гэрээс эргэж гараагүй, манайд унтсан. …” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 214хуу/
           Насанд хүрээгүй гэрч О.Лхагважаргалын мөдөн байцаалтад өгсөн: “... манай гэр Баян-Адарга сумын төвд байдаг юм. Би 2015 оны зун Нарантуяа эгчийнд байсан юм.  2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мотоцикльтой явж байгаад ойчсон юм. ... тэр өдрөө Нарантуяа эгчийн гэрт очиж хоносон байсан. ... би тэр өдөр Анударьтай хамт хоносон юм. Мотоцикль дээрээс унаад юу болсныг санахгүй байна. /1хх-ийн 216-217хуу/
            Гэрч З.Дашдондогийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө манай зээ охин Анударийг Олзбаяраа зодсон байхаар нь  энэ бүгдийг мэдэж авлаа. Тэгээд өргөдөл бичсэн юм. ... гэрт нь иш нь хугарсан хутга байсан, тэгээд гэрээс нь ишийг нь хайж байгаад аяганы шүүгээн доороос олж авсан. Харин араас нь шидсэн заазуурыг гаднаас олоод гэрт нь оруулсан байхад нь би авсан. Одоо надад хутга, заазуур 2 байгаа. Хутга заазуур 2 нь нэг хутганы ком байсан, ижилхэн эрээн иштэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 219хуу/
            Гэрч Г.Соёлзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 11 сарын 17-ны шөнө 03 цаг өнгөрч байхад манай хадам эгч Нарантуяа ганцаараа орж ирсэн. Нарантуяа эгч унтлагын хувцастай гадуураа куртик өмссөн, гуталтай ирсэн. Нарантуяа эгч хөл хөлдлөө гээд байсан. Нарантуяа эгч хөлөө усанд дүрээд хоносон. . . үс гэзэгнээс нь чангаасан гэсэн. Тэр талаар маргааш нь Анударь хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 220хуу/
           Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... Олзбаяраа нь манай гэрт ирээд манай дүүгийн хөргөгчийг барьцаанд тавьж архи ууя гэж хэлсэн.  ... Олзбаяраа, Эрхэмбаяр бид гурав Мөнхбатын гэр лүү очсон тэгээд л Олзбаяраа хармаанаасаа түлхүүр гаргаж ирээд гэрийг нь онгойлгосон. Гэрт нь ороод 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч аваад Эрхэмбаяраас гуйж авсан түрдэг тэргэн дээр түрээд Оюунаа эгчид очоод 60.000 төгрөгний барьцаанд тавиад тэр мөнгөөрөө нэг шил архи уугаад сууж байтал энгийн хувцастай цагдаа ирээд Олзбаярааг бариад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 7хуу/
           Гэрч Д.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Олбаяраа гэх залуу түлхүүр гаргаж ирээд гэрийн хаалганых нь цоожийг онгойлгоод . . .ороод . . .хөргөгчийг нь өргөөд түрдэг тэргэн дээрээ тавиад түрж ирээд Оюунаа эгчийн гэр лүү ороод барьцаанд . . .тавиад . . Гантулгын гэрт ороход … Олзбаяраа эд нар нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал энгийн хувцастай цагдаа орж ирээд Олзбаярааг аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /3хх-ийн 8хуу/
          Н.Олзбаяраагийн яллагдагчаар өгсөн: “... Болдоо буюу Эрдэнэбаатар Болдхуяг ахыг ганц шил архины мөнгө гаргачих гэхэд Болдхуяг ах мөнгө байхгүй гэсэн тэгтэл Болдоо “чи муу мөнгөө салтаал санаа гаргалаа” гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Тэр 2 олон жил шорон оронгоор олон жил явсан энэ тэр гээд маргалдсан. Болдхуяг ах “та нар надад гай болно, би та нар шиг новшнуудаас болж олон жил шоронгоор явсан гэж Эрдэнэбаатарт хэлж байсан. Тэгээд зууралдаад гэрийн баруун орон дээр дараад авахаар нь би Эрдэнэбаатарыг татаж салгасан. Тэгсэн чинь Болдхуяг ах орныхоо толгойд байсан хар хүрэн өнгөтэй жижиг цүнхнээсээ улаан мөнгөтэй эвхдэг хутга гаргаад ирээд хутгаа тэнийлгэхээр нь хэн нэгнийг хутгалах нь гэж санаад зуухны хойд талд гупер янзалж байсан газар хутгыг шүүрч аваад Болдхуягийн хэвлийн зүүн хэсэгт нь айлгах гэж байгаад хутгалсан. Тэгсэн Болдхуяг ах гэдсээ дараад Баяраа чи хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь ахиад цээжний зүүн талын эгэмний доохнуур хутаганы ирийг тултал хутгалсан. Тэр хутганы урт миний бодож байгаагаар миний тоо 20 орчим см тэгэхээр хутганы ир төмөр 15 см орчим байсан байх. Цээжрүү нь хутгалангуут надруу налаад суугаагаараа цээжээ дараад тонгойгоод унахаар нь зүүн далны хавьд нь нэг дүрэхэд хөдөлгөөнгүй болсон. Энэ үед хүн алчихлаа гэж айгаад архи байна уу гэхэд Болдоо “Яаж байгаа юм бэ чи... яаж байгаа юм бэ” гэхээр нь чи муу пизда муудаагүй бол би юү гэж хутгалдаг юм бэ гэж хэлээд төмөр стаканд 2 удаа архи хийж уусан. Намайг архи ууц байхад гаднаас Мөнхөө орж ирж байсан Болдхуягийг хутгалах үед Мөнхөө шээхээ юмуу баахаар гарч явсан байх. Ямар ч байсан хутгалах үед байгаагүй шиг санаж байна. За ингээд хүн алчихлаа яахав нуухаас өөр арга байхгүй яах вэ гэж яриад Мөнхөө гурвуулаа хэрлэн голд аваачаад мөсөн дооруур хийчихье гэхээр нь одоо бүгд согтуу байна яаж гол хүртэл авч явдаг юм бэ. урд байшинд чинь хийе гэж би хэлээд Мөнхөө гэрийн урд талын гал тогоо ч юмуу склад ч юмуу зүүн тийшээ харсан хаалгатай байшингийн бүргэд хаалгыг онгойлгож Болдоо бид 2 гудас хөнжилтэй нь өргөж хаалганы баруун талд тавьсан. . . маргааш. . .23 цаг өнгөрөөж. . .Мөнхөө бид 2 гэрт нь очоод цогцсыг хаана шатаах вэ? гэж ярилцаж байгаад урд нь дутуу барьсан гражийн баруун хойд буланд аваачсан тэгээд цогцсоо зөөж шатаах гэтэл Мөнхөө алга болсон. Ганцаараа шатаахаас айгаад Ууганаагийнд унтаж байсан Болдоог сэрээгээд “нөгөө цогцсоо зөөж байсан чинь Мөнхөө зугтаачихлаа хоёулаа зөөж шатаая одоо болохоо байлаа хэд хоног архидлаа” гэхэд “за тэгье” гээд бид 2 цогцсыг байшингаас өргөж гаргаад гражийн баруун хойд буланд зулж тавьсан хувцсанд гал өгч шатаасан. Бид 2 гал дүрэлзээд асахаар нь хү амьтан ирчихнэ явъя гээд Ууганаагийнд ирж унтацгаасан. . .маргааш нь . . .Мөнхөөгийнд очоод хөргөгчийг нь өргөж ирээд муурын байшинд байдаг бүдүүн авгайд 60 мянган төгрөгөөр зараад . . .архи ууж байгаад цагдаа нарт баригдсан. ...” гэсэн мэдүүлэг. /3хх-ийн 13-16хуу/
Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцлүүлэгт өгсөн: “... Би 2015 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Бэрх тосгонд очиж 50 хонь авч ирэхээ явж байсан. Би хөдөөнөөс 1,5 литр нэрмэл архи аваад яьж байсан. Н.Олзбаяраа миний утас руу дохихоор нь би залгаад, би хөдөө явж байна гэхэд манайд очъё гэж хэлэхэд би за тэгээ миний байгаа айлын гадна очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдөө очиж уугаад н.Ууганбаярын эхнэр н.Уранцоожоос мөнгө аваад, З.Мөнхбат такси дуудаад, такситай нь баруун тийш хоёр гэртэй айлаас архи авсан.  Тэгээд ууж байтал нэг мэдэхэд араас чинь хутгалах гэж байна гэж хэлээд л талийгаачийг Н.Олзбаяраа алсан байсан. Тийм зүзйл болсон. Миний урьд нь өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв гэв. ...” гэсэн мэдүүлэг.
Шинжээч эмчийн дүгнэлтэд:
Талийгаачийн цогцос эрэгтэй хүний цогцос байна.
Талийгаач Ц.Болдхуягийн цогцост цээжний зүүн урд дээд хэсэгт эгэмнээс доош 8 см зайд эгэмний шугамаар хөндлөн байрлалтай 4.5-2.5 см зах ирмэг  харьцангүй тэгш үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт хатгаж гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний 9-10 дугаар хавирганы завсар суганы урд шугамаар 6.5х3см зах ирмэг харьцангуй тэгш ангайсан цээжний хөндийгөөс цааш үргэлжлэн хэвлийн хөндийрүү нэвтэрч өрц болон элэгний баруун дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний зүүн ард 4-5 дугаар хавирганы түвшинд далны шугамаар хөндлөн байрлалтай 2.2х1см ир тал нь гадна талдаа, мөр талд нь дотор талдаа байрлалтай, ардаас урагш, дээрээс доош чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдсан шарх, хурц цус алдалт, цогцосны бүх биеийн гадаргуугийн 100 хувийг хамарсан нүүрсжилт гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн урд хэсэгт эгэмнээс доош 8см зайд эгэмний шугамаар хөндлөн байрлалтай 4.5х2.5см зах ирмэг харьцангуй тэгш үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдолыг нэвт хатгаж гэмтээсэн зүсэгдсэн шарх, цээжний 9-10 дугаар хавирганы завсар суганы урд шугамаар 6.5х3см зах ирмэг харьцангуй тэгш ангайсан цээжний хөндийгөөс цааш үргэлжлэн хэвлийн хөндийрүү нэвтэрч өрц болон эдэгний баруун дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний зүүн ард 4-5 дугаар хавирганы түвшинд далны шугамаар хөндлөн байрлалтай 2.2х1см ир тал нь гадна талдаа, мөр талд дотор талдаа байрлалтай, ардаас урагш, дээрээс доош чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба цогцосны бүх биеийн гадаргуугийн 100 хувийг хамарсан нүүрсжилт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр шатсан байна.
Талийгаач Ц.Болдхуягийн цогцост учирсан цээжний зүүн урд дээд хэсэгт эгэмнээс доош 8см зайд эгэмний шугамаар хөндлөн байрлалтай 4.5х2.5см зах ирмэг харьцангуй тэгш үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдолийг нэвт хатгаж гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний 9-10 дугаар хавирганы завсар суганы урд шугамаар 6.5х3см зах ирмэг харьцангуй тэгш ангайсан цээжний хөндийгөөс цааш үргэлжлэн хэвлийн хөндийрүү нэвтэрч өрц болон эдэгний баруун дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний зүүн ард 4-5 дугаар хавирганы түвшинд далны шугамаар хөндлөн байрлалтай 2.2х1см ир тал нь гадна талдаа, мөр талд нь дотор талдаа байрлалтай, ардаас урагш, дээрээс доош чиглэлтэй цээжний хөндийрүү нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдсан шарх, хурц цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэсэн байх боломжтой байна.
Талийгаач Ц.Болдхуягийн цогцос нь өндөр хэмийн үйлчлэлээр шатсан байна.
Талийгаач Ц.Болдхуяг нь дээрх гэмтлийн улмаас нас барсан байх ба нас барсны дараа шатаасан байна.
Ц.Болдхуягийн цогцосноос авсан гэх цусанд 2.6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
Талийгаач Ц.Болдхуягийн цээжний зүүн урд дээд хэсэгт эгэмнээс доош 8см зайд эгэмний шугамаар хөндлөн байрлалтай 4.5х2.5см зах ирмэг харьцангуй тэгш үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдолийг нэвт хатгаж гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний 9-10 дугаар хавирганы завсар суганы урд шугамаар 6.5х3см зах ирмэг харьцангуй тэгш ангайсан цээжний хөндийгөөс цааш үргэлжлэн хэвлийн хөндийрүү нэвтэрч өрц болон элэгний баруун дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний зүүн ард 4-5 дугаар хавирганы түвшинд далны шугамаар  хөндлөн байрлалтай 2.2х1см ир тал нь гадна талдаа, мөр талд нь дотор талдаа байрлалтай, ардаас урагш, дээрээс доош чиглэлтэй цээжний хөндийрүү нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдсан шарх, хурц цус алда нас баржээ гэх дүгнэлт. /2хх-ийн 5-7хуу/ зэрэг болно.


Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Олзбаярааг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэргээс нотлох баримтуудыг шинжлэн судлахад Н.Олзбаяраад холбогдох үйлдлээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан үйлдэл буюу талийгаач Болдхуягыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Учир нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэх Н.Олзбаяраа нь талийгаач Болдхуягын амь насыг хохироохдоо буюу хохироохын өмнө, хохироох явцдаа түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгосон гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Иймд аймгийн Прокурорын газраас Н.Олзбаяраад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэг буюу хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Олзбаяраа нь талийгаачийг шатаасан гэх үйлдэл нь түүнийг нас барсны дараа гэмт хэргээ нуун далдлахын тулд хийсэн үйлдэл байх тул хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Н.Олзбаяраагийн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан үйлдэл буюу насанд хүрээгүй хохирогч Б.Анударь, хохирогч Ц.Нарантуяа нарын биед хөнгөн гэмтэл учруулж заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж догшин авирлаж танхайрсан гэх үйлдэл нь Б.Анударын “...Олзбаяраа нь гаднаас орж ирээд ээжтэй юм яриад суугаад байснаа гэнэт ээжийг үсдээд өмсөж байгаа хувцасыг нь ураад байсан ... намайг дуудахаар нь босоод харахад ээжийг зодож байсан. Тэгэхээр нь голоор нь ороод салгах гэтэл ээж намайг холд гэсэн. Тэгтэл ээжийг бүр аймаар үсдээд байсан, тэгэхээр нь би таны зун яасныг чинь хэлнэ шүү гэсэн чинь ээжийг тавиад намайг зодсон. Олзбаяраа намайг үсдэж унагаагаад намайг газар унасан хойно өшиглөсөн. 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд хутганы ком руу очоод нэг том хутга аваад одоо гурвуулаа үхнэ гээд над руу дайрсан. Би тухайн үед зодуулчихаад шалан дээр сууж байсан. Би тухайн үед унтахдаа өмсөж байсан подволк нэг нимгэн трикотой байсан. Олзбаяраа ах хутганы ир хэсгээс бариад миний толгой руу иш хэсгээр нь цохисон. Тэгэхэд хутганы бариул нь хугарсан. Тэгээд чамайг заазуураар зодно гээд аяганы шүүгээ рүү явахад нь би гараад зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нарантуяагийн “... Олзбаяраа гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд агсан тавиад байсан. … Гэрт манай охин Олзбаяраа 2 үлдсэн. Би гэрийн гадаа юу болох нь вэ гээд ... охиноо хүлээгээд зогссон. 10 гаруй минут зогссон. Би тухайн үед гэрээс гарахдаа хөлдөө юм өмсөөгүй хөл нүцгэн гарсан юм. Гэр дотор юу болж байгаа нь сонсогдоогүй. Тэгтэл манай охин уйлаад гараад ирсэн. ... Хашаанаас гараад зүүн тийшээ зугтаасан. ...” гэх мэдүүлэг. Гэрч Ц.Алтангэрэл, С.Мөнхцэцэг, Ц.Батбаатар, З.Дашдондог, Г.Соёлзул нарын мэдүүлгээр,
Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт үйлдэл буюу Болдхуягыг танхайн сэдэлтээр санаатай алсан нь Н.Олзбаяраагийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “... Болдхуяг ах “та нар надад гай болно, би та нар шиг новшнуудаас болж олон жил шоронгоор явсан гэж Эрдэнэбаатарт хэлж байсан. ... зуухны хойд талд гупер янзалж байсан хутгыг шүүрч аваад Болдхуягийн хэвлийн зүүн хэсэгт нь айлгах гэж байгаад хутгалсан. Тэгсэн Болдхуяг ах гэдсээ дараад Баяраа чи хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь ахиад цээжний зүүн талын эгэмний доохнуур хутганы ирийг тултал хутгалсан. Тэр хутганы урт миний бодож байгаагаар 20 орчим см тэгэхээр хутганы ир төмөр 15 см орчим байсан байх. Цээжрүү нь хутгалангуут надруу налаад суугаагаараа цээжээ дараад тонгойгоод унахаар нь зүүн далны хавьд нь нэг дүрэхэд хөдөлгөөнгүй болсон. ... Ц.Болдхуягийн амийг хөнөөсөн маань үнэн. Би хүний алтан амийг хөнөөсөндөө их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг, Д.Эрдэнэбаатарын “...Архиа задлаад сууж байтал Олзбаяраа талийгаач руу “би ухрах араа байхгүй шүү та нарыг алчихаад шатаачихаад яваад өгч чадна би шийдсэн хулгайч шүү” гээд агсраад байхаар нь би талийгаачийг өмөөрөөд Олзбаяраад “чи болио настай хүнийг яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Олзбаяраа “чамд ямар хамаатай юм бэ? бүгдийг чинь алчихаад шатаагаад хаячихаж чадна шүү” гээд дайраад намайг боосон. Би тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байна. ... талийгаач Олзбаяраа нар гэрийн баруун талд маргалдаад байх шиг байсан. Тэгсэн талийгаачийг үсдээд доош нь дараад “хүнийг ингээд алчихаж болдог шүү дээ” гээд талийгаачийн зүүн далны доод хэсэг рүү хутгаар нэг удаа хутгалсан. Тэгсэн талийгаач тэр чигтээ Олзбаяраагийн урдуур унаад өгсөн. Тэгээд Олзбаяраа баруун орон дээр байсан хөнжлийг нь аваад талийгаачийн толгой дээр тавьсан. ...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Уранцоожийн: “...Тэгтэл 05 цагийн үед Эрдэнэбаатар манай гэрт гаднаас жаахан халамцуу орж ирээд уйлаад Урнаа би хүн алчихлаа, бид нар хүн алчихлаа гэж хэлэхээр нь би түүний үгэнд итгээгүй, архиныхаа халуунд дэмий солиорч байна гэж бодоод унт унт гээд унтуулсан. ...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2222 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм.
Шүүгдэгч Н.Олзбаяраа нь З.Мөнхбатын хөргөгчийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь З.Мөнхбатын: “... Манай гэр цоожтой байсан. Олзбаяраа нь манай түлхүүрийг авч үлдсэн. Намайг Олзбаяраагийн шаардсанаар мөнгө олоод ирье гээд яваад би шууд цагдаа руу ирээд цагдаад энэ хэргийн талаар дуудлага өгсөн. Тэгээд цагдаагаас намайг хутга чинь хаана байгаа юм гэхээр нь манай гэрийн хөргөгчин дээр байгаа гэж хэлэхэд танай хөргөгч чинь байхгүй байсан гэж хэлсэн.  ... Олзбаяраа нь миний гэрийн түлхүүрээр онгойлгож ороод хөргөгчийг маань хулгайлаад зараад архи уусан байсан. Би Олзбаяраад хөргөгчийг маань аваарай зараарай гэж хэлээгүй миний зөвшөөрөлгүйгээр хөргөгчийг маань хулгайлсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3хх-ийн 4хуу/ гэрч Т.Гантулгын: “... Олзбаяраа нь манай гэрт ирээд манай дүүгийн хөргөгчийг барьцаанд тавьж архи ууя гэж хэлсэн.  ... Олзбаяраа, Эрхэмбаяр бид гурав Мөнхбатын гэр лүү очсон тэгээд л Олзбаяраа хармаанаасаа түлхүүр гаргаж ирээд гэрийг нь онгойлгосон. Гэрт нь ороод 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч аваад Эрхэмбаяраас гуйж авсан түрдэг тэргэн дээр түрээд Оюунаа эгчид очоод 60.000 төгрөгний барьцаанд тавиад тэр мөнгөөрөө нэг шил архи уугаад сууж байтал энгийн хувцастай цагдаа ирээд Олзбаярааг бариад явсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эрхэмбаярын: “... Олбаяраа гэх залуу түлхүүр гаргаж ирээд гэрийн хаалганых нь цоожийг онгойлгоод . . .ороод . . .хөргөгчийг нь өргөөд түрдэг тэргэн дээрээ тавиад түрж ирээд Оюунаа эгчийн гэр лүү ороод барьцаанд . . .тавиад . . Гантулгын гэрт ороход … Олзбаяраа эд нар нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал энгийн хувцастай цагдаа орж ирээд Олзбаярааг аваад гарсан. ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 /гэмт хэргийг үл мэдээлэх/, 247 дугаар зүйлийн 247.1 /гэмт хэргийг нуун далдлах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ц.Болдхуягыг алсан гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл тэдний энэхүү үйлдэл нь шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын өөрийн мэдүүлсэн “...Талийгаачийн дээрээс хөгжил бүтээчихсэн байсан. Тэгсэн Олзбаяраа хоёулаа энийг зүүн тийшээ граш руу оруулъя, юмнуудыг тийшээ оруулчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг хөнжлөөр нь ороогоод би талийгаачийн толгойноос бариад Олзбаяраа өөрөө 2 хөлөөс нь өргөөд хашааны зүүн талд байдаг дутуу баригдсан граш руу аваачиж грашийн баруун хойд буланд тавьсан. Тэнд талийгаачийн цүнхтэй хувцас Мөнхбатын гэрийн баруун талд байсан жижиг ор зэргийг аваачаад овоолчихсон байсан. Тэгээд Олзбаяраа улаан өнгийн асаагуур гаргаж ирээд талийгаачийг бүтээсэн байсан бүтээлгийг доороос нь шатаасан тэгээд гал дүрэлзээд талийгаачийн дээрээс бүтээсэн байсан даавуу гудаснууд шатаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Олзбаяраагийн “...Цагдаа дуудъя гэж хэлээд утас хаана байна гэхэд цагдаа дуудаад яах юм бэ гурвуулаа шоронд орно гэж хэлээд З.Мөнхбат ам бөх бол амь бөх гэж хэлээд, талийгаачийг Хэрлэн голын мөсөнд хийе гэж хэлэхэд нь би яаж хэрлэн гол руу авч явах юм бэ гэж хэлсэн. Тэгээд З.Мөнхбатын гал тогоонд нуухаар шийдээд хоёр хонуулаад, хоёр дахь хоногтоо талийгаачийг шатаасан. “... Мөнхөө гэрийн урд талын гал тогоо ч юмуу склад ч юмуу зүүн тийшээ харсан хаалгатай байшингийн бүргэд хаалгыг онгойлгож Болдоо бид хоёр гудас хөнжилтэй нь өргөж хаалганы баруун талд тавьсан. ...” гэх мэдүүлэг, З.Мөнхбатын “... Би Болдоог бас иймээ тиймээ болгочих вий гэж айж байсан тул Ууганаагынд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өглөө явж очсон чинь Болдоо Ууганаагынд хоноогүй. ... Олзбаяраа хутгалсан гэж болохгүй шүү, тэгвэл миний хэрэг хүндрэнэ шүү гээд байсан. ...” гэх мэдүүлэг. /3хх-ийн 46хуу/, “... Н.Олзбаяраа хэлэхдээ Д.Эрдэнэбаатартай муудалцаад хутгалж алсан гэж байсан. Талийгаач Ц.Болдхуягыг алчихаад урд талын ажилчдын гал тогоо руу зөөсөн. ...юу хийж шатаасныг мэдэхгүй. Ямар чил гэсэн хар өнгийн савхин куртик, саарал өнгийн кошлок зэргийг шатаасан. Уг галд хийж шатаасан зүйлүүд нь бүгд талийгаач Ц.Болдхуягынх байсан. ... Талийгаачийн цогцосыг шатаахдаа Д.Эрдэнэбаатар, Н.Олзбаяраа нар хөнжил гудсыг ашиглаж шатаасан. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 52хуу/ зэргээр тогтооогдож байгаа юм.
Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нар нь энэ гэмт хэргийг Олзбаяраагаас айгаад нуун далдалсан гэж мэдүүлдэг байх ба тэдний үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх тул гэмт хэрэгт тооцогдох юм.
Уг гэмт хэргийн сэдэлт нь хэрэгтнээс айснаас үүсэж болдог тул Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нар нь Н.Олзбаяраагаас айснаас болж тухайн гэмт этгээд болон бусад эд зүйлийг шатаах, нуун далдалсан гэх үйлдэлд нь хуульд заасан хариуцлага хүлээлгэвэл зохино.
Харин Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нар нь Ц.Болдхуягыг алсаныг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй, гэмт хэргийг үл мэдээлсэн гэх үйлдэл нь  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, өөрөөр хэлбэл үл мэдээлэх нь гэмт хэргийн хамтран оролцогч гэсэн ойлголтод хамаардаггүй бөгөөд гэмт хэрэгт хамаарагсад гэсэн эрүүгийн эрх зүйн ойлголтод хамаардаг юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “иргэн өөрийнхөө ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдэлж ... өөрийн болон ... үйлдэхээр бэлдэж байгаа буюу үйлдсэн дээрх хэргийн талаар мэдээлээгүй этгээд хэргийн субъект болохгүй юм.
Шүүгдэгч нарын үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтад зааснаар тус бүрт нь ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Олзбаяраа нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул тус бүрт нь зохих ял шийтгэлийг оногдуулах, түүний үйлдсэн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэг байх тул хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нарт оногдуулах хорих ялыг хуульд зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц нэг 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, тамхины сав 1 ширхэг, тамхины иш 10 ширхэг, Улаанбаатар архины шил 1 ширхэг, шатсан яснууд, хутга 7 ширхэг, ягаан бариултай заазуур, хутга 2 ширхэг хураагдаж ирсэн байх тул усгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт Н.Олзбаяраагийн цагдан хоригдсон 317 хоногийг, шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 186 хоногийг, шүүгдэгч З.Мөнхбатын цагдан хоригдсон 186 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      


ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Олзбаярааг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийг үйлдсэн, Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үл мэдээлсэн гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Боржигон овогт Намсрайн Олзбаярааг хүнийг танхайн сэдэлтээр санаатайгаар алсан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Эрдэнэбаатар, Дагва овогт Зундуйн Мөнхбат нарыг хүнийг санаатайгаар алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Олзбаярааг 18 /арван найм/ жилийн хорих ялаар, эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 /тав/ сар баривчлах ялаар, шүүгдэгч Д.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар, шүүгдэгч З.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Олзбаяраад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялын зарим болох 03 /гурав/ жилийг нэмж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 сарын баривчлах ялыг багтаан нийт биечлэн эдлэх хорих ялыг 21 /хорин нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Олзбаяраад оногдуулсан 21 /хорин нэг/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ял, шүүгдэгч З.Мөнхбатад оногдуулсан 02 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Олзбаяраагийн цагдан хоригдсон 317 хоногийг, шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 186 хоногийг, шүүгдэгч З.Мөнхбатын цагдан хоригдсон 186 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц нэг 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, тамхины сав 1 ширхэг, тамхины иш 10 ширхэг, Улаанбаатар архины шил 1 ширхэг, шатсан яснууд, хутга 7 ширхэг, ягаан бариултай заазуур, хутга 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
 8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
 
9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Олзбаяраа, Д.Эрдэнэбаатар, З.Мөнхбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.МӨНХТУЛГА

                                                                 
      ШҮҮГЧИД                              Д.ГАНЗОРИГ
                                              
                                                                        
                                                                             Л.УЯНГА